Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2014/0471/И

 

 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймаг **** сум ** баг, ****, ** хэсэг ** байрны * тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Г****ын О****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймаг **** сум** баг ** ** хэсэг ** дүгээр ** айл ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****,  Б**** овогт Б****ийн Д****,

 

Хариуцагч:  **** аймгийн **** ТӨХК нарт холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О****, хариуцагч Б.Д****, хариуцагч **** аймгийн АЗЗА ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э****, иргэдийн төлөөлөгч О.А****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.О**** би 2012 оны 10 дугаар сарын 08-ны шөнө авто осолд орж өнөөг хүртэл эдгэрээгүй эмчилгээ, үйлчилгээ хийлгэсээр байгаа. Бидний эрүүл мэндийг хохироосон  иргэн Б.Д****, “**** авто засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компани нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцахаар эрүүгүийн шүүх хуралдаанаас  тогтоосон. Хохирогч Г.О**** би хоёр талын хариуцагч нараас эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардал, гадаад оронд эмчлүүлэх эмчилгээний зардал хувиараа бариа засалчдад гаргасан зардал зэргийг нэхэмжилж байна. 1. Өвчтөн би дунд 2 чөмгөнд ям нөхөх буюу уртасгах, баруун түнх солиулах /протез/ мэс засалын хагалгааг хийлгүүлэх шаардлагатай бөгөөд /энэ яс нөхөн уртасг/ уг хагалгааг манай улсад хийх боломжгүй тул 2013 онд Тайландын Бумрунгранд олон улсын эмнэлэгт хандсан юм. Уг эмнэлэг миний эмчилгээний материалыг хүлээн аваад зөвшөөрч шинжилгээ болон эмчилгээнд орох зардлыг урьдчилсан байдлаар 26691 доллар /хорин зургаан мянга зургаан зуун ерэн нэгэн ам доллор/ 2. 2012 оноос хойш уг ослын улмаас Гэмтэл согог эмгэг судлалын төв эмнэлэгийн нөхөн сэргээх эмнэлэгт удаа дараа хэвтэж эмчлүүлж байгаа эмчилгээ үйлчилгээний зардал 1,992,193 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг 3. Өвчтөн би хувиараа бариа засалчдад төлсөн төлбөрийн мөнгө 886500 /найман зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг би бариа засалч Э****, П**** нараар төлбөртөй бариа засал хийлгүүлсэн. Э**** П**** нар нь шүүхэд тайлбарыг биеэр ирж мэдүүлгийг өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай шүүх хурлын тогтоолын материал дээр 886500 төгрөг олгогдоогүй юм иймд энэхүү мөнгийг дахин нэхэмжилж байна. Гадаад оронд эмчлүүлэх урьдчилсан зардал, эмчилгээ үйлчилгээ, барий засалчдад гаргасан зардлын хохирлын мөнгийг хариуцагч Авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани, хамтран хариуцагч **** сумын ** дугаар баг **** тоотод оршин суух Б**** овогт Б****ийн Д**** нараас гаргуул өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Г.О**** би 2012 оны 12 дугаар сард зам тээврийн осолд орж өнөөг хүртэл босож явж чадахгүй хүний асаргаа сувилгаа болон эмчилгээнд байдаг. 2012 оноос хойш өнөөг хүртэл эмчилгээ  хийлгүүлж байгаа. Миний эмчилгээ үйлчилгээ болон эм тарианы зардлын мөнгө болох хохиролын мөнгө 1752266 төгрөгийн зардал болох хохиролын мөнгийг **** ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д**** шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г.О****ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Уг нэхэмжлэлд Тайландын Бумрунгранд эмнэлэгт мэс заслын хагалааг  хийлгүүлэх шаардлагатай 26691 доллар нэхэмжилжээ. Энэ их хэмжээний мөнгийг надад төлөх ямар ч боломж байхгүй.  Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас өмнө намайг хохирол төлбөрөө барагдуулж байхад О****ийн нөхөр А**** нь өмннө нь өгсөн мөнгөн дээрээ нэмээд 10 сая төгрөг бэлнээр өгчих тэгээд салья гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж байгаад 10 сая төгрөг өгч нийт 14400000  төгрөгийг төлсөн. Хэдийгээр энэ осол гарахад иний буруутай үйл ажиллагаа байсан ч гэсэн би ч гэсэн өөрөө эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохироод явж байгаа. Манай ээж ч гэсэн эрүүл мэндээрээ хохирсон. Миний амьдрал хүнд байна. Шүүхээс энэ хэргийн улмаас учирсан хохиролыг 12095760 төгрөг гэж тогтоогоод **** АЗЗА болон надад 60478860 төгрөгийг хохирогч нарт төлүүлэхээр шийдвэр гарсан. Гээтл би сайн дураараа тэр үед 14400000 төгрөгийг илүү төлсөн. Тэгээд ч ер нь шүүх нотлох баримтаар нотлогдоогүй мөнгийг гаргуулж шийдвэрлэх нь хэр үндэслэлтэй юм бэ гэж бодогдож байна.  Иймээс шүүх хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч Б.Д**** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  Г.О****ийн мөнгийг ямар ч байсан төлж барагдуулна. Гэхдээ бүрэн төлж барагдуулах боломжгүй. Харин 5.000.000 төгрөгийг бол өгөх боломжтой. Би энэ талаар нэхэмжлэгчтэй ерөнхийдөө тохирсон. Одоогийн байдлаар санхүүгийн хүндрэлтэй байгаа. Хойд хөрш рүү гарч амьдралаа залгуулдаг байсан. Жолооны эрхээ хасуулаад гарч чадахаа больсон. Банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч энэ асуудал бас сайн шийдэгдэхгүй байгаа. Ямар ч байсан 5.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэв.

Хариуцагч: “**** авто зам засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компаний захирал Т.Б**** шүүхэд гаргасан тайлбараа: “**** авто зам засвар арчлалт” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Т.Б**** би Г.О****ийн  нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон байдаг. Уг дүгнэлтээр тогтоосон хүндэвтэр гэмтэл нь тухайн хэрэг гарснаас хойш 2 жил өнгөрч байхад яагаад өдийг хүртэл эдгэрэхгүй байгааг ойлгохгүй байна. Монгол улсад эмчилж болохгүй гэж аль эмнэлгийн ямар эмчийн дүгнэлтээр нотлогдсон нь албан ёсны биш байна. Хэвэр Монгол улсад эмчлэгдэх боломжтой бол яагаад гадаад улс руу эмчилгээнд явах гээд байгаа юм бэ, эдгээр хүмүүс тийм боломж бололцоотой юм бол ****а очиж ямар эмчилгээ хийлгэх нь хувь хүний эрхийн асуудал юм. Хүссэн газартаа очиж эмчлүүлж ирчихээд гарсан зардалаа нотлох баримтанд тулгуурлан нэхэмжлээд тэр нь шүүхээр тогтоогдох юм бол манай байгууллага шүүхийн албан ёсны шийдвэрийг үндэслээд Төрийн өмчийн хорооны Төлөөлөн удирдах зөвлөлд саналаа танилцуулж хохиролыг барагдуулах боломжтой. Манай компани 100 хувь төрийн өмчит компани учраас бүх зардал Төрийн өмчийн хорооны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орж батлагдаж байх захиран зарцуулах эрх үүсдэг. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад 2012 оноос гэмтлийн улмаас гэмтэл согог судлалын төв эмнэлгийн нөхөн сэргээх тасагт удаа дараа хэвтэн эмчлүүлж байгаа эмчилгээ үйлчилгээний зардал 1992193 төгрөг нэхэмжилсэн байна. 2012 оноос хойш хэдэн удаа хэвтэн эмчлүүлсэн ямар ямар эмчилгээ хийлгэсэн тухай албан ёсоор нотолгоогоо гаргаж өгөх хэрэгтэй байна. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Б.Д****, **** АЗЗА ТӨХК-иас 12095720 төгрөгийг 50 50 хувиар олгуулахаар шийдвэрлэсэн. Манай компани нь Г.О****ийн нөхөр Г.А****ийн хүсэлтийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түүний **** банкин дахь **** тоот дансанд 6047860 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Б.Д**** 14400000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № **** тоот шийдвэрээр 2545440 төгрөгийг 50 50 хувиар гаргуулан Г.О****ид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх өгсөн болон шилжүүлсэн мөнгий эмчилгээндээ зарцуулахгүй байна уу гэсэн асуудал гарч байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 3-т бариа засал хийлгэсэн төлбөр нэхэмжилсэн байна. Хэрвээ яс хугарсан үед бариа засал хийлгэж болдог юм уу, Эдгээр бариа заслын эмч нар нь ямар эмнэлэгт ажилладаг, бариа засал хийх эрхтэй эмч мөн үү, нэхэмжлэлдээ эдгээр хүмүүс шүүхэд ирж тайлбар өгсөн гэж бичжээ. Үүнд эргэлзэж байна. Иймд манай компанийн хуулиар олгодсон эрх ашгийг хамгаалж хэргийг нотлох баримтад тулгуурлаж үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч **** аймгийн АЗЗА ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр олон удаагийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ямар ч байсан **** аймгийн АЗЗА ТӨХК-ийн зүгээс мөнгийг нь хурдан гаргаад өгчих санаатай байгаа. Гол нь тэрхүү мөнгийг төсөвт тусгуулж байж хохирлыг төлж барагдуулна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжпэгч Г.О**** нь авто ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд  26691 доллар, 1992193 төгрег, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 1752266 төгрөг нийт 26691 доллар, 3744459 төгрөгийг хариуцагч “**** авто засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компани, хариуцагч Б.Д**** нарт холбогдуулан гаргасан байна.

 

**** аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 49-А шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д**** нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09нд шилжих шөнө 02 цагийн орчимд **** аймгийн **** сумын ** багийн нутаг дэвсгэрт Истана маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон 12 тооны зорчигч тээвэрлэн явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас **** авто зам засвар арчлалтын компаний жолооч Ш.Чулуундоржийн жолоодож явсан Зил 130 маркийн **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Бямбасүрэнгийн амь насыг хохироон, хохирогч Э.Ч****ий биед хүнд гэмтэл, Д.Б****, С.Э****, Г.О****, Г.А****, Ж.Э**** нарын биед хүндэвтэр гэмтэл, Н.М****, Ё.З****, Б.Г****, Э.Э****, Т.Ө**** нарын биед хөнгөн гэмтэл, **** Авто зам засварын арчлалтын компанийн тээврийн хэрэгсэлд 1990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Б.Д****д холбогдох эрүүгийн хэрэгт **** АЗЗА ТӨХК нь иргэний хариуцагчаар татагдан оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.О**** нь зам тээврийн ослын улмаас гэмтэл авсан гэмтэл, гэмтлээс үүдэлтэй өвчний улмаас Тайланд улсын Бумрунград эмнэлэгт эмчлүүлэх эмчилгээний зардалд нийт 26691 доллар /тухайн үеийн Монгол банкнаас авсан ханшийн мэдээгээр 1 доллар нь 1884,12 төгрөг / буюу 49221406 төгрөг, эмчилгээний зардал 3744459 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Д**** нь би нэхэмжлэгчтэй 5.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж, хариуцагч **** АЗЗА нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцуулсан мөнгийг төлнө гэж шүүх хуралдаанд мэдүүлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан …бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар  хариуцагч Б.Д****, хариуцагч **** АЗЗА ТӨХК-нь гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй байна

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн **** ХХК-ний ШТСтанцын 2014.08.06-ны өдөр шатахуун олгосон 72500 төгрөгийн баримт, Сод Монгол группын 2014.08.09-ний өдрийн 49800 төгрөгийн шатахуун олгосон баримт, **** ХХК-ны орчуулгын 80.000 төгрөг, УБТЗ-ын зорчих тасалбар 23600 төгрөг, Тэс **** ХХК-ний ШТСтанцын 2014.04.01-ний өдөр шатахуун олгосон 87500 төгрөгийн баримт, **** лаборатори шинжилгээний төлбөр О****ээс 19000 төгрөг+5500+10000+32500 төгрөг, **** шатахуун авсан 79000 төгрөг, **** ХХК 60000+40000 төгрөг, **** ХХК эмийн үнэ 210900+179600 төгрөг, **** ХХК эмийн үнэ 4150 төгрөг, **** ХХК эмийн үнэ 45000 төгрөг, **** ХХК эмийн үнэ 167300 төгрөг, **** ХХК 198750, нэмэлт бүтээгдэхүүн 96425+210278+145324+99565++75501 төгрөг, **** лаборатори 12000 төгрөг, **** ХХК 402400 төгрөг, **** 67600+85040 төгрөг, **** 50000+66400 төгрөг, **** зочид буудал 45000 төгрөг, зурагны үнэ 20000 төгрөг, Сэргээн засалт эмнэлэгт дугаар авах зардлын үнэ 7900 төгрөг, ОХУ-ын эмийн сангаас авсан эмийн үнэ 41769+24864+21504+42880 төгрөг, **** 80000 төгрөг, **** ХХК эмийн үнэ 152000 төгрөг, **** шатахууны үнэ 66400 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүн 33953 төгрөг, **** ХХК эмийн үнэ 241800 +120500 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төв 20000+50000 төгрөг, Альфа **** шинжилгээний төлбөр 27500+3000 төгрөг, ОХУ эмийн сангаас авсан эмийн үнэ 10366+21504+42880 төгрөг нийт 3744459 төгрөгийн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж зааснаар хариуцагч Б.Д****гээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.О****ид олгох нь зүйтэй.

 

хариуцагч **** АЗЗА Х

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.О**** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Б.Д****гээс 5.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж төгрөг, хариуцагч **** АЗЗА ТӨХК-иас 31.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Д****гээс 5.000.000 төгрөг, хариуцагч **** аймгийн АЗЗА ТӨХК-аас 31.000.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.О****ид олгож, 17.849.164 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О**** нь улсын тэмдэгдийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Б.Д****гээс 94.950 төгрөг, хариуцагч Сэлэнгийн аймгийн АЗЗА ТӨХК-аас 312.950 төгрөг тус тус гаргуулж Төрийн сангийн орлогод олгосугай.

 

3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                                           Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                                                            Д.ОЮУНДАРЬ