Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2023/01799

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 02 184/ШШ2023/01799

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв, Соёмбо кино театрт байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,942,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Энд Травел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... хариуцагч Ч.******* нь анх 2014 онд шинэ байр худалдаж авах гэж байгаа байрны урьдчилгаанд 13,000,000 төгрөг хэрэгтэй байгаа тул зээлээч, би авсан зээлээ өөрийн цалингаасаа төлөөд явна гээд гуйгаад байсан тул манай байгууллага залуу ажилтнаа урамшуулан, амьдралд хөлөө олох гэж байгаа залуу хүүхдэд бага ч гэсэн тус дэм болох үүднээс түүнд боломж олгон зээл олгосон. Ингээд хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 150,000, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 255,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 545,000 төгрөг, мөн энэ өдөр 200,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 55,000 төгрөг, энэ өдөр 200,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг дахин тооцоо нийлж эцсийн байдлаар 11,295,000 төгрөг болсон тул талууд энэ дүн дээр харилцан тохиролцож дахин нэмэлт гэрээ хийсэн. Харин 2 дах нэмэлт зээлийн эргэн төлөлтийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь бас л хуваарийн дагуу мөнгөө төлөхгүй удааширч байгаа жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа ороогүйн дээр авсан зээлээ ч төлөхгүй алга болж, холбоо тогтоох боломжгүй болсон. Талууд анхнаасаа 13,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 08 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд сард авах цалингаасаа хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232.2 дах хэсэгт зааснаар 13,000,000 төгрөгийг хүү, алданги нь 50 хувиас хэтрэхгүй байх хуульд нийцүүлэн зээлийн хүүн 5,647,500 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд хариуцагч Ч.*******ас 11,295,000 төгрөг, зээлийн хүү 5,647,500 төгрөг буюу нийт 16,942,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-2/

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Манай гэр бүлийн хүн захирал байсан учир манай хүнд өргөдлөө өгөөд надаас мөнгө авсан. Хэсэг хугацаанд төлбөрөө төлж байгаад бид нар автомашины зээл авсан, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр төлөх хэрэгтэй байгаа тул түр зогсоогооч гэсэн учир бид нар түр зогсоосон. Хэсэг хугацаа өнгөрөөд мөнгөө төлөөчэй гэсэн чинь дахин манай нягтлантай сууж байгаад хүү, тооцоо хийж график байгуулсан байдаг. Тухайн үед үлдсэн мөнгө нь 8,945,000 төгрөг байсан. Тэгээд хүү тооцоод 4,247,500 төгрөг төлнө гэсэн байгаа. Гэтэл Ч.******* жирэмсний амралтаа аваад алга болсон Торгууль яагаад тооцсон юм бэ гэхээр Д.*******д зөндөө нөхцөл тавьсан түүнийг биелүүлэхгүй байх тул /манай байгууллага зээлтэй байх тул/ тодорхой хэмжээний хүү төл гэсэн.Хүнээс мөнгө авч орон сууцанд орж амьдарчхаад одоо ингээд төлөх боломжгүй гэж байгаа. Короногийн үед бол ажилгүй байсан болохоор би мөнгө нэхээгүй 2020 оноос хойш Номин их дэлгүүрт ажиллаж байхад нь манай нөхөр бид хоёр таарсан. Очиж байгаад гэрээний талаар ярина л гээд ирээгүй. Ямар ч хүн өөрөө 600 сая төгрөгийн зээлтэй байж 13 сая төгрөгийг май гээд өгөх үү. Бид 2 хувийн хүүтэй мөнгө банкнаас авч өгсөн. Одоо бол бараг би гуйж байгаад өгсөн юм шиг байх юм. Харин ч аль, аль талдаа ах дүүсийн хүмүүс байж, залуу хүмүүст бид нар боломж олгоод засвар үйлчилгээ хийгээд 20-30 сая төгрөг үлдсэн байсан болохоор тэрнээс нь уйлаад гуйгаад байхаар нь өгсөн. Хүнээс мөнгө авсан бол буцааж өгөх нь зөв асуудал шүү дээ. Ч.*******д мөнгө тоолж өгсөн хүн нь бий. Одоо тэр байшинд амьдарч байж надад ийм зүйл хэлж байгаад би үнэхээр харамсаж байна. Тэргүүний сайн залуу гэдэг дээр Ганаа өөрөө оруулж бичүүлээд манай нөхөр гарын үсэг зурсан. Хүний сайхан сэтгэлийг буцаагаад ингэж хариулж болохгүй. Манай хүн харвачихсан байгаа учир шүүхийн байгууллагад оролцуулж хямруулаад яах вэ л гэж бодож байна. Энэ хугацаанд мөнгөө авахгүй яасан юм бэ л гэж байна. Би 2020 онд мөнгө нэхсэн Ганаа Номин их дэлгүүрт ажиллаж л байсан. Одоо бол би үлдэгдэл 8 сая төгрөг хүүтэй нийлээд 12 сая төгрөг болсон тэрийгээ л авмаар байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбарт... Соёмбо продакшн ******* трэвэл ХХК-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Д. гэдэг хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууцны зээл авах шаардлага гараад 2014 онд 16 сая төгрөг авсан байдаг. Мөнгийг тухайн үед орон сууцны урьдчилгаанд зориулж зээлж байсан гэдгийг аль аль тал нь хэлдэг байгаа. Үүнийг үндэслээд Д. захирлын зүгээс тухайн зээл авч байсан хамаатан садны хүмүүсээ дэмжих зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 18-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд гарын үсэг зурсан албан тоот бичгийг банк ХХК-д гаргаж өгч эдгээр залуу гэр бүлийг дэмжиж байсан. Энэ ямар учиртай албан бичиг вэ гэхээр 1 хувьцаа эзэмшигчтэй компанийн захирал өөрөө дангаараа шийдвэр гаргаад 16 сая төгрөгийг эдгээр хүмүүст тусалж буцалтгүй тусламж гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Энэ зээлийг цалингаасаа төлж байсан нь үнэн. 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл 2 жил гарангын хугацаанд нийт 6.*******0.000 төгрөгийг төлсөн байдаг. Манайх хавтаст хэрэгт 26 ширхэг баримтыг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн 8 ширхэг баримт дотор 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 150,000 төгрөгийн баримтыг манай талаас нийлүүлээд 6.*******0.000 төгрөг төлсөн байдаг. Ингээд мөнгөө төлөөд явж байхад гурван нялх хүүхэдтэй айл өрхийг дэмжиж байна гээд Д. захирлын зүгээс энэ зээлийг төлөхөө зогсоо гэх асуудлыг Р., Ч.******* нарт хэлсэн байгаа. Үндс*******ээ зээлээ төлөх асуудлыг зогсоож тусламж болгож банканд баримт гаргасан байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ч.*******, Р. нар Соёмбо продакшн ******* трэвэл ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Д. захиралтай амаар тохирсон асуудал байсан болохоос зээлийн гэрээ байгуулаад хүү, алданги, төлбөр тооцох үүрэг хүлээгээгүй. Зээлийн гэрээ байгуулаагүй гэдгийг гэрч нар хүртэл нотолсон байгаа. Зээлийн гэрээ байгуулаагүй байж яагаад хүү тооцоод байгаа гэдэг нь нэхэмжлэл нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй байна гэдгийг зориуд хэлж байна... Аливаа нэхэмжлэл шаардлага гэдэг бол иргэний ч асуудал эрүүгийн ч асуудал, аливаа зөрчил маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Д. захирал банк ХХК руу буцалтгүй тусламж гэсэн бичиг хийж өгөөгүй байлаа гэж үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг үүнийг яагаад өнгөрүүлсэн юм бэ гэдэг асуудлыг тайлбарлах нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.Энэ хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь ямар үр дагавар үүсгэдэг юм бэ гэхээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээсээ татгалзах эрхтэй. Ямар хугацаатай зээл авсан юм бэ гэхээр 12 сарын хугацаатай авсан үүнийг төлөхгүй байна гэсэн асуудал яриад байна. Тэгвэл 2015 оноос хойш шаардах ёстой байхад Д. захирал яагаад банк ХХК-д буцалтгүй тусламж гэсэн хүсэлтийг бичиж өгсөн юм бэ. Үүнийг үгүйсгэсэн баримтыг гаргаж ирэхгүй байна. Анх бол зээл авсан байсан дараа нь бэлэглэлийн гэрээ болсон. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдахдаа Ч.*******тай өмнө нь гэрээ байгуулсан дараа нь нэмэлт зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч хавтаст хэрэгт Ч.Гантулгын гарын үсэг зурсан хоорондоо тохирсон гэрээ хэлцэл огт байхгүй. Тухайн компанийн нягтлантай хэзээ, ямар хугацаанд энэ баримтыг үйлдсэн гэдэг нь тодорхойгүй, огноо байхгүй зөвхөн дан ганц нягтлан нь гарын үсэг зураад эргэн төлөлтийг хувиар гээд биччихсэн зүйл байна. Хэрвээ хэлцэл хийгээд гэрээ байгуулсан бол аль аль тал нь гарын үсэг зурах байсан. Хуваарын дагуу мөнгөө төлөхгүй жирэмсний амралтаа аваад холбоо тогтоох боломжгүй алга болсон гэж байна. Тэгвэл Р. хааччихсан юм бэ. Энэ хоёр хүн чинь одоо хүртэл нэг гэрт хамт амьдарч байгаа шүү дээ. Нэхэмжлэл дээр дурдсан хаягт Ч.******* амьдарч байсан яг энэ хаягаар нэхэмжлэлийг гардаж авсан байгаа. Холбоо тогтоох боломжгүй алга болсон гэдгийг юугаар тогтоогоод байна вэ. Д.******* бол одоогоор ажилгүй, Р. бол 2022 онд ажилд орсон дөнгөж хүүхдүүдээ тэжээн тэтгэж амьдарч байгаа залуу гэр бүлийг хохироох гээд ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтаа тайлбарлаж байгаа тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргаагүй байж хөдөлмөрийн гэрээг хавсаргасан байсан. Хөдөлмөрийн гэрээг 2018 онд байгуулсан учир тэр хугацаагаар хөөн хэлэлцэх дуусаагүй гээд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж байгаа юм болов уу гэж бодсон боловч нэхэмжлэгч тал тэр талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. н.Жавзансүрэн гэдэг хүний хийсэн гээд байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн хоёр баримтыг яриад байна. Эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй огноо байхгүй, хэний зээлтэй холбоотой, ямар зорилготой юм бэ гэдгийг нотлох нотариатч гэрчлэх боломжгүй ийм баримт гаргаж өгчхөөд гэрээ гэж үзэж болохгүй. Дээрээс нь энэ хурлын өмнө гаргаж өгсөн Д. захирлынх гэж тайлбарлаад байгаа гараар бичсэн тайлбар, гэрчээр ороогүй хоёр хүний тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Шүүх бол хуульд заасан нотлох баримтыг үнэлдэг байгууллага. Манайх бол энэ баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзэж байна. Д. гэж хүн тухайн үед бэлэглэсэн учир төлөхгүй гэсэн асуудал яриад байна гэж байна. Д. гэдэг хүн чинь тухай үед нэг гишүүнтэй компанийн хувьцаа эзэмшигч байсан учир банканд тодорхойлолт гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар улсын бүртгэл дээр байгаа компанийн гэрчилгээгээр бол гүйцэтгэх захирал нь өөр хүн болсон байна. Хэрвээ компани энэ мөнгийг залилсан гэж байгаа бол Д. гэдэг хүнийг хуурч мэхэлсэн гэж байгаа бол мөнгө аваад өгсөн гэж тайлбарлаад байгаа нь ямар учиртай вэ. Хэрвээ Д. гэдэг хүн тухайн компани дээр энэ мөнгийг төлөх ёстой гэж байгаа бол тухайн компанийн үүсгэнэ байгуулагч удирдлага эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн тайлбар өгдөг. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт хэрэгт байна гэдгийг л хэлээд байна. Д. гэх нэрийн тайлал байхгүй. Хэрвээ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөөгүй бол ямар нэгэн тайлбар тодорхойлолт бүгд албан ёсны гарын үсэг, тамга тэмдэг, нотариатчаар батлуулж өгөх ёстой гэдгийг хууль зүйн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс мэднэ. Мөн дээрээс нь нягтлангийн хувьд ямар нэгэн санхүүгийн тайлан тооцоог үндэслэж гаргасан гэсэн баримт байхгүй, мөн албан ёсны тайлбар өгөөгүй. Албажуулаад тамга, тэмдэг даруулаад тайлбараа өгөх байсан. Хуурагдаад банканд бичиг хийгээд өгсөн гэдэг нь зүй ёсгүй асуудал байна. Д. гэдэг хүн нь хэрэг хариуцах чадвартай хүн байгаа бол гаргасан шийдвэр тушаалаа өөрөө хариуцаж байгаа. Ч.******* гэж хүнд нэлээн гомдсон байж магадгүй шинжтэй үг хэллэг, тайллыг өмнө шүүх хурал дээр мөн одоо ч гэсэн хэлээд байгаад болохоор хавтаст хэрэгт байгаа итгэмжлэлийг яагаад хийлгэсэн юм бол гэж үзэхэд Н. гэж хүн өөрийн санаачилгаар энэ залуу гэр бүлээс мөнгө авах санаачилгыг ганцаараа гаргасан гэж үзээд байна. Ч.*******, Р. нар нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарчхаад байхад 2015 онд хүртэл яагаад мөнгө төлсөн юм бэ гэдэг утгаар тайлбарлаад байх шиг байна. Манайх бол 16 сая төгрөг авсан гэж ярьдаг. Нэхэмжлэгч талаас 13 сая төгрөг гэж орж ирээд байдаг. Зөрүүтэй асуудлаа юу гэж тайлбарлаад байдаг вэ гэхээр ахаасаа аваад зээлсэн гэж ярьдаг. Тэгэхээр тэр 3 сая төгрөг компаниас биш өөр хүнээс авч өгсөн мөнгө байна. Тэгэхээр 2016 оныг хүртэл өөр хүний мөнгийг төлж байсныг үгүйсгэхгүй гэж би үзэж байна. Тэрнээс биш Д. захирал бэлэглэсэн шийдвэрийг өөрөө гаргачхаад араас нь ямар нэгэн шаардлага, шахалт гаргаж байгаагүй. Харин ч бүр дэмжиж байсан. Ингэж дэмжиж байсныхаа явцад гэр бүлийнхээ хүнд буруутгагдаад, эсвэл шүүх дээр Ч.*******, Р. нарт яах гэж ийм бичиг гаргаж өгсөн юм бэ гэх ацан шалаанд орчихлоо гэж үзээд байна. Ч.*******, Р. нар нь ямар нэгэн санаа зорилгогүй ажлаа хийгээд явж байсан гэдэг нь бүх тайлбараар нотлогдож байгаа. Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа 3 хүүхэдтэй залуу гэр бүлийг яагаад өрөвдөж хайрлаж болдоггүй юм бэ. Үндэслэлгүй зүйл яриад энэ хүмүүсийн зоригийг мохоогоод байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг хүртэл сүүлдээ хардаж байх шиг байна. Чи энийг зааж өгсөн байна гэж байна. Би юу гэж хүний гэр бүлийн асуудалд орох вий дээ тэр үед чинь би өөрөө нялх хүүхэдтэй ажил амьдарлаа бодож байсан. Р., Д.******* нарыг анх гэр бүл болж байхад нь Н. эгчийн эгч Бямбаа гэх хүн хүрч ирээд за ингээд сайхан амьдраарай гэж хэлээд уулзаж байсан. Би Н. болон Д. захирал нартай уулзаж байгаагүй, зүс барааг нь хараагүй...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв./ хх 18/

 

4.Нэхэмжлэгч болон хариуцагч талаас шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.08-ны өдрийн 22/19 тоот итгэмжлэл, Соёмбо продакшн ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, Соёмбо продакшн ******* ******* ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай №13/04 дугаар тушаалын хуулбар, Ч.Гантулгын байрны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ч.******* зээлийн эргэн төлөлт Ерөнхий захирал Д.ийн гарын үсэгтэй хүснэгт, Соёмбо продакшн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбар /хх 3-12/, 2023.04.10-ны өдрийн 25/26 дугаар итгэмжлэл /хх-70/, 2023.04.11-ний өдрийн 23/29 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 74-76/, Соёмбо продакшн ******* ******* ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийн хуулбар /хх 79/, Соёмбо продакшн ******* ******* ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтын хуулбар /хх-80/, Ч.Гантулгын иргэний үнэмлэхний хуулбар /хх-81/, Р., Ч.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-82/ А.Балжиннямын төрсний гэрчилгээний хуулбар /хх-83/ А.Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-84/, А.Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн /хх-85/, итгэмжлэл, хариу тайлбар, /хх 17-18/, Р.ы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-86/, Соёмбо продакшн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх 87-95/, Ч.Жавзансүрэнгийн тайлбар /хх-107/, Д.ийн тайлбар /хх-108/, Ч.Гантулгын байрны урьдчилгаа авсан зээлийн эргэн төлөлт зэргийг /хх-109/, шүүхээс бүрдүүлсэн баримтад гэрчийн мэдүүлэг зэрэг болно. /хх 100-104/.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан Зээлийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 11,295,000 төгрөг, хүүнд 5,647,500 төгрөг, нийт 16,942,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгаж, үндсэн зээлийн төлбөрт 8,945,000 төгрөг, зээлийн хүүнд 4,247,500 төгрөг нийт 12,742,500 төгрөг шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Ч.******* нь 2014 онд шинэ байр худалдаж авах урьдчилгаанд 13,000,000 төгрөг зээлээч, би зээлээ өөрийн цалингаасаа төлөөд явна гээд гуйсан тул манай байгууллага залуу ажилтнаа урамшуулан тус дэм болох үүднээс түүнд зээл олгосон.Талууд анхнаасаа 13,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 08 хувийн хүүтэйгээр зээлдэж, сард авах цалингаасаа хувааж төлөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 232.2 дах хэсэгт зааснаар 13,000,000 төгрөгийг хүү, алданги нь 50 хувиас хэтрэхгүй байх хуульд нийцүүлэн зээлийн хүүнд 5,647,500 төгрөг нийт 16,942,500 төгрөгийг гаргуулна.Анх шүүхэд 16 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоог тулгаж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага багасгаж 8,945,000 төгрөг, түүний алданги 4,247,000 төгрөг, нийт 12,742,500 төгрөгийг гаргуулна. Ч.******* 0.8 хувийн зээл авах гээд анх манай хүнээс банканд тийм бичиг хийж өгөөч гэж өөрөө гуйж орж ирж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа яриад байна. Хариуцагч зээлийн эргэн төлөлтийн графикийг тухайн байгууллагын нягтлан бодогчтой суугаад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлнэ 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөхөөр 3 жилийн хугацаатай график гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлийг 2022 онд гаргасан гэж,

 

2.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Соёмбо продакшин ******* травэл ХХК-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Д. гэдэг хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууцны зээл авах шаардлага гараад 2014 онд 16 сая төгрөг авсан. Д. захирлын зүгээс тухайн зээл авч байсан хамаатан садны хүмүүсээ дэмжих зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 18-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд гарын үсэг зурсан албан тоот бичгийг банк ХХК-д гаргаж өгөхдөө эдгээр залуу гэр бүлийг дэмжиж буцалтгүйгээр 16 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Энэ зээлийг цалингаасаа төлж байсан нь үнэн. 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл 2 жил гарангын хугацаанд нийт 6.*******0.000 төгрөгийг төлсөн. Ч.*******, Р. нар ******* ******* травэл ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Д. захиралтай амаар тохирсон асуудал байсан болохоос зээлийн гэрээ байгуулаад хүү, алданги, төлбөр тооцох үүрэг хүлээгээгүй. Анх бол зээл авсан байсан дараа нь бэлэглэлийн гэрээ болсон. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэжээ.

 

3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар: хариуцагч Ч.******* нь 2014 онд шинэ байр худалдаж авах урьдчилгаа төлбөрт 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК-аас зээлдэн авч, уг мөнгийг цалингаасаа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон ба талууд мөнгө өгсөн, авсанд маргаагүй, харин мөнгийг хүүтэй зээлдүүлсэн, анх бол зээл авсан байсан дараа нь бэлэглэлийн гэрээ болсон, зээлийн гэрээ байгуулаад хүү, алданги, төлбөр тооцох үүрэг хүлээгээгүй гэж, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК-аас зээлдэж авсан 13 сая төгрөгөөс 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 6.*******0.000 төгрөг төлсөн үйл баримт нотлогддог ба хариуцагч талаас 16 сая төгрөг зээлдэж авсан гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх 13 сая төгрөг манайхаас зээлдэж авсан, дараа нь 3 сая төгрөгийг манай ахаас зээлдэж аваад 16 сая болж байгаа.Бид нэхэмжлэл гаргахдаа 3 сая оруулаагүй компаниас өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа гэж тайлбарлав. / хх 11-13, хх 87-95/,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-дзээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан байх юм.

Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч гэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Ч.Гантулгын өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлийн үүргийн зарим хэсгийг хариуцагч биелүүлсэн үйл баримт тогтоогдсон тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзлээ.

4. Хариуцагч талаас : ******* ******* травэл ХХК-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Д. гэдэг хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууцны зээл авах шаардлага гараад 2014 онд 16 сая төгрөг авсан. Д. захирлын зүгээс хамаатан садны хүмүүсээ дэмжих зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 18-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд банк ХХК-д эдгээр залуу гэр бүлийг дэмжиж буцалтгүйгээр 16 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэсэн албан тоот өгсөн. Энэ зээлийг цалингаасаа 2 жил гарангын хугацаанд нийт 6.*******0.000 төгрөгийг төлсөн, анх бол зээл авсан байсан дараа нь бэлэглэлийн гэрээ болсон хэмээн тайлбарладаг.

 

Хавтаст хэрэгт ******* ******* травэл ХХК-ийн захирал Д. нь 2014 оны 05 дугаар сарын 18-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус банк ХХК-д эдгээр залуу гэр бүлийг дэмжиж буцалтгүйгээр 16 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан үнэн гэсэн албан тоотууд явуулсан нь нотлогддог боловч эдгээр баримтыг үндэслэн зээлдүүлсэн мөнгийг хариуцагчид бэлэглэсэн гэж үзэх боломжгүй юм. / хх 79-80/

Учир нь дээрх албан тоот явуулахаас өмнө болон хүргүүлснээс хойш хариуцагч Ч.*******ас гэрээний үүргээ биелүүлэн 2016 оны 06 сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сард 2 удаа зээлийн төлөлтийг 150,000, 200,000,400,000 төгрөгөөр тус тус бэлнээр төлж байсан нь тогтоогдсон тул бэлэглэсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас бэлэглээгүй зээлдүүлсэн гэдгийг нотлохын тул ******* ******* травэл ХХК-ийн захирал байсан Д. болон нягтлан бодогч Ч.Жавзансүрэн нараас шүүхэд гаргасан тайлбарыг ирүүлснийг хуульд зааснаар шүүхээс бичмэл нотлох баримтад тооцож үнэлэхгүй болно. / хх 107-108/

 

Хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогч нараас шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй талаар зохицуулсан бөгөөд Д., Ч.Жавзансүрэн нар нь зохигч биш тул зээлтэй холбоотой тайлбар шүүхэд ирүүлэхгүй харин тодорхойлолт гаргах боломжтой байжээ.

 

Хариуцагч талаас: Ч.*******, Р. нар Соёмбопродакшн ******* травэл ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Д. захиралтай амаар тохирсон асуудал байсан болохоос зээлийн гэрээ байгуулаад хүү, алданги, төлбөр тооцох үүрэг хүлээгээгүй гэж,

нэхэмжлэгч талаас: хэсэг хугацаанд төлбөрөө төлж байгаад бид нар автомашины зээл авсан, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр төлөх хэрэгтэй байгаа тул түр зогсоогооч гэсэн учир бид нар түр зогсоогоод хэсэг хугацаа өнгөрөөд мөнгөө төлөөрөө гэхэд манай нягтлантай сууж байгаад хүү тооцоо хийж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлнэ 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөхөөр 3 жилийн хугацаатай график гаргасан гэж маргадаг.

Иргэний хуулийн 282 дугаар сарын 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК болон хариуцагч Ч.******* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хүү тооцон шаардах эрхгүй бөгөөд талуудын хооронд зээлийн эргэн төлөлтийн талаар хуваарь гарган 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр хийсэн графикийг хүү тооцохоор зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй, энэ нь хуульд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хүү тооцож шаардах эрхгүй.

5. Нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК-аас зээлдэж авсан мөнгийг хариуцагч Ч.******* буцаан төлөх үүрэгтэй атал энэ үүргээ 2016.06.20-оос хойш биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй хэдий ч эрхээ хэрэгжүүлээгүй гурван жилийн хугацаа өнгөрсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлээ буцааж төлөх талаар хугацаа заагаагүй боловч хариуцагч Ч.*******ас зээлдэж авсан 13,000,000 төгрөгийн төлөлтийг 2014.04.07-ны өдрөөс эхлэн төлж байгаад 2016.06.20-ны өдрөөс хойш төлөөгүй болох хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбараар тогтоогддог ба 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөхөөр 3 жилийн хугацаатай график гаргасан боловч үүнд хариуцагч гарын үсэг зураагүй байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар хариуцагч Ч.*******ас зээлдэж авсан мөнгөө 2016.06.20-ны өдрөөс хойш төлөх үүргээ биелүүлээгүй тул эсхүл 2017.09.05-нд гаргасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул 2017.10.05-аас хойш нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК зээлдүүлсэн мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрийг шаардах атал энэ үүргээ хэрэгжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлийг 2022 онд гаргасан гэх тайлбар няцаагджээ.

 

6.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч ******* ******* травэл ХХК нь хариуцагч Ч.*******д 2014 оны 4 сард 13,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийг эргэн төлөх хугацааг тохиролцоогүй бөгөөд хариуцагчаас төлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн төлж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх тул энэ үеэс зээлдүүлсэн мөнгөний үлдэгдлээ шаардах эрх үүссэнээр тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2019.06.20-нд дууссан,

мөн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөхөөр 3 жилийн хугацаатай зээлээ төлөх график гаргасан боловч үүнээс хойш хариуцагчаас ямар ч төлөлт хийгээгүй байх тул шаардах эрх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 05-нд дууссан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь талууд гэрээний хугацааны талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар шаардах эрхээ нэхэмжлэгч дээрх хугацаанд хэрэгжүүлээгүй,хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2022.12.16-нд нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр зээлдэж авсан төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч талыг хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэхдээ хэргийн 107,108-р талд авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлгээгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,942,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ