Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/03335

 

 

    2023             09              13                                             184/ШШ2023/03335

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 33 хороо, ******* 7 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 24 хороо, Зээл 18 гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт / РД: МЮ/

            Зээлийн гэрээний үүрэгт үндсэн ******* 5 474 000 төгрөг, хүү 526 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.д холбогдуулан *******ийн гэрээний үүрэгт үндсэн ******* 5 474 000 төгрөг, хүү 526 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 04 сарын 12-ны өдөр тэтгэврийн ******* авч Т.д 5 474 000 төгрөг *******үүлсэн. Хариуцагч тухайн үед *******ийн хүү нь гээд 1 000 000 төгрөг буцааж өгснийг манай өвгөн хагалгаанд орж байсан болохоор би хэрэглэсэн. Маш их гомдолтой байна, учир нь энэ мөнгийг 2 хоног хэрэглээд буцаагаад өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг хүн, энэ асуудлаас болоод манайд хэрүүл маргаан тасрахгүй байна. Одоо тэтгэврийн *******ийн хүү өсөөд төлж чадахгүй, хөгшин надад хэцүү байна, мэдээж тэтгэвэр *******ж авсан болохоор хүү бодогдож л байгаа байх, тэглээ гээд яах вэ, би өгсөн мөнгөө л авмаар байна. Иймд хариуцагч Т.гаас *******ийн гэрээний үүрэгт үндсэн ******* 5 474 000 төгрөг, хүү 526 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

            Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 0648 дугаар *******ийн гэрээ, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга бүрдүүлсэн. /хэргийн 4-6, 25 тал/  

ҮНДЭСЛЭХ нь:

            Д.*******ийн нэхэмжлэлтэй Т.д холбогдох *******ийн гэрээний үүрэгт үндсэн ******* 5 474 000 төгрөг, хүү 526 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: тэтгэврийн ******* авч, хариуцагчтай *******ийн гэрээ байгуулж, мөнгө *******үүлсэн боловч төлөхгүй байх тул өгсөн мөнгөө авах эрхтэй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

            Зээлдүүлэгч Д.*******, *******дэгч Т. нар 2023 оны 04 сарын 12-ны өдөр 5 474 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай *******үүлэх, хүүгүй *******ийн гэрээ байгуулжээ. /хэргийн 6 тал/

Зээлдүүлэгч нь *******дэгчид мөнгийг шилжүүлсэн өгсөн нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдсон. /хэргийн 25 тал/      

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д *******ийн гэрээгээр *******дүүлэгч нь *******дэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, *******дэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр *******ийн гэрээний харилцаа үүссэн.

Зээлдүүлэгч нь *******ийн гэрээний 3.1, 3.3-д зааснаар 5 474 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хүүгүй *******үүлсэн боловч *******дэгч Т. нь гэрээнд заасан хугацаанд *******ээ буцаан өгөөгүй тул *******дүүлэгч Д.******* ******* төлөхийг шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгчийн “... хариуцагч тухайн үед *******ийн хүү нь гээд 1 000 000 төгрөг буцааж өгсөн ...” гэх тайлбараар тэрээр хариуцагчид 5 474 000 төгрөг хүүгүй *******үүлснээс 1 000 000 төгрөгийг нь буцаан авч, үлдэгдэл 4 474 000 төгрөг шаардах байтал, буцаан авсан мөнгөө тооцохгүйгээр 5 474 000 төгрөг болон *******ийн хүү 526 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.гаас *******ийн гэрээний үүрэгт үндсэн ******* 4 474 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 1 526 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч Т.д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 08 сарын 10-ны өдөр гардуулж, 2023 оны 08 сарын 24-ний өдөр хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхээр нь хангасан боловч тэрээр энэ хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй. Түүнчлэн хариуцагчид 2023 оны 08 сарын 26, 2023 оны 08 сарын 31, 2023 оны 09 сарын 08-ны өдөр шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.         

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 4 474 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86 534 төгрөгийг хаиуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.гаас *******ийн гэрээний үүрэгт үндсэн ******* 4 474 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 1 526 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гаас 86 534 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР