Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/01747

 

 

 

 

 

 

*******23 04 27 184/ШШ*******23/01747

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, 6 дугаар орц, 00 тоотод оршин байх, *******-******* *******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, *******3 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-******* *******-ны дундын өмчлөлийн 2 дугаар орцны подвалын өрөөг Н. нь орон сууцны зориулалтын бус байрны №03 тоот гэрээгээр ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 1*******,0000 төгрөг, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно. Орон сууцны зориулалтын бус байрны №33 тоот гэрээгээр *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *******22 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 1*******,000 төгрөг, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно хэмээн тус тус түрээсийн гэрээ хийж ашиглаж байна. Иймд орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн төлбөрт *******21 оны 05 дугаар сараас *******22 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны 2,160,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,*******0 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн зардал *******9,190 төгрөг нийт 2,439,390 төгрөг гаргуулж, орон сууцны зориулалтын бус өрөөг чөлөөлж өгнө үү гэжээ. /1-р хх 1-2/

 

2.*******23 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Шүүхэд цугларсан нотлох баримтыг нягтлан үзэхэд Н. нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг оёдлын чиглэлээр ашиглана хэмээн Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээг *******19 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 04 тоот гэрээг байгуулсан байх ба 1 сарын түрээсийг 1*******,000 төгрөгөөр тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилээр сунгаж 03 тоотыг, дахин сунгаж *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 33 тоот гэрээнүүдийг байгуулж байсан, түрээсийн байраа ашиглаж байгаад чөлөөлж өгсөн байна. Н. нь *******21 оны 03 тоот гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5-12 сарыг дуустал 960,000 төгрөг, *******21 оны 33 тоот түрээсийн төлбөрөөс 1-10 сарын төлбөр 1,*******0,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь маргааны үндэс болжээ. Иймд Орон сууцны зориулалтын бус байрны 03,33 тоот түрээсний гэрээний үлдэгдэл төлбөрт 2,160,000 төгрөг гаргуулна гэжээ./ 2-р хх 55/

 

3.Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх *******-р байрны 2-р орцны подвалыг *******17 онд түрээслэхэд жоом, цагаан эрвээхэй, хулгана үүрлэсэн агааржуулалтгүй, өмхий үнэртсэн, хог шороогоор дүүрсэн трубанаас нь ус гоождог үйл ажиллагаа явуулахад боломжгүй подвал байсан. Иймээс миний бие уг подвалыг бүрэн цэвэрлэж, бүрэн засвар хийхээр болсон.Үүнд: Хог шороог цэвэрлэж, хортон шавжийг устгасан. Дулааны шугам нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан учраас сантехникийн засвар хийсэн. Газраар явдаг трубаг дээш нь татаж айлын бусад трубаг хананы гадуур явуулж тусгаарлах ажил хийсэн. Шал нь шороотой цементлээгүй байсан учраас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул шалны плита хайрга, цемент, элс авч өөрчлөн зассан. Байрны ханыг шавардах, замаск хийх, обойдох ажлыг хийсэн. Гадна хаалгыг лист төмрөөр хийсэн. Энэ бүгдийг хийхэд материалын зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 2*******,000 төгрөг, ажлын хөлсөнд 1,350,000 төгрөг нийт 4,248,400 төгрөгний зардал гаргаж ажлын байр бий болгосон. Энэ үед Ковид халдварт өвчин гарч улс даяар хөл хорио тогтоож ямар ч орлого байхгүй болсон. *******19 онд Б.Наранцацрал нь *******-ын захирал болж түрээслэгч нартай зөвшилцөхгүй өөрөө дур мэдэн 60,000 төгрөгний түрээсийг 1*******,000 төгрөг болгож түрээсийн хөлсийг 2 дахин нэмсэн... ******* газраас короно вирусийн өвчнийг 2 жилийн хугацааны төлбөрийг 100 хувь шийдвэр гаргахад **************, *******21 онд *******-ны захирал Наранцацрал намайг короно вирусын түрээсийн төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх бүрэн боломжтой хэмээн 2 удаа надаар өргөдөл бичүүлсэн боловч төлбөрөөс чөлөөлөөгүй энэ амлалтаа биелүүлээгүй. Короно өвчин гарснаас хойш орлогогүй болж бүрэн дампуурсан. *******22 оны 09 сард гэрээнд гарын үсэг зуруулахдаа хууран мэхэлж хүчээр тулган гарын үсэг зуруулсан. Одоо хүртэл гэрээний 1 хувийг надад өгөөгүй нь *******-ны захирал Б.Наранцацралын хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна... *******21 оны 5 дугаар сараас *******22 оны 10 дугаар cap хүртэл 2,160,000 төгрөг нэхжээ. Энэ бол үндэслэл байхгүй байна. **************, *******21 оны короно халдварт өвчний үед ******* газар, Нийслэлийн Засаг даргаас үйл ажиллагаа эрхэлж буй иргэдээс түрээс авахгүй, зардал авахгүй хэмээн захирамж, тогтоол гарсан. Үйл ажиллагаа явуулаагүй байхад янз бүрийн зардал санаатайгаар нэмж мөнгө нэхсэн ямар ч үндэслэл байхгүй. Миний бие *******21 онд 1,600,000 төгрөг төлсөн, *******22 онд 350,000 төгрөг төлсөн. Энэ хориотой ажиллаагүй үеийн төлбөрийг чөлөөлөх үндэслэлтэй. Энэ бүхнийг харгалцан үзэж Наранцацралын гаргасан нэхэмжлэлийн төлбөрөөс бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ. / 1-р хх 36, 2-р хх 48-49/,

 

4Хариуцагч Н. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Н. нь тус хорооны *******-******* *******-ны нэхэмжилсэн 2,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалыг *******17 онд түрээслэхэд жоом, цагаан эрвээхэй, хулгана үүрлэсэн агааржуулалтгүй, өмхий үнэртсэн, хог шороогоор дүүрсэн трубанаас нь ус гоождог үйл ажиллагаа явуулахад боломжгүй подвал байсан. Иймээс миний бие уг подвалы бүрэн цэвэрлэж, бүрэн засвар хийхээр болсон. Үүнд хог шороог цэвэрлэж, хортон шавжийг устгасан. Дулааны шугам нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан учраас сантехникийн засвар хийсэн. Газраар явдаг трубаг дээш нь татаж айлын бусад трубаг хананы гадуур явуулж тусгаарлах ажил хийсэн. Шал нь шороотой цементлээгүй байсан учраас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул шалны плита хайрга, цемент, элс авч өөрчлөн зассан. Байрны ханыг шавардах, замаск хийх, обойдох ажлыг хийсэн. Гадна хаалгыг лист төмрөөр хийсэн. Энэ бүгдийг хийхэд материалыг зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 2*******,000 төгрөг, ажлын хөлсөнд 1,350,000 төгрөг нийт 4,248,400 төгрөгийн зардал гаргаж ажлын байр бий болгосон. Түрээсийн төлбөрт *******21 онд 1,600,000 төлсөн. Энэ үед ковил халдарт өвчин гарч улс даяар хөл хорио тогтоож ямар ч орлого байхгүй болсон...Иймд миний тухайн байранд хийсэн засвар үйлчилгээний зардал 4,248,400 төгрөгийг *******-******* *******-оос гаргуулж өгнө үү гэжээ. /31-32/,

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд *******-******* *******-ны нэхэмжлэлтэй Н.д холбогдох иргэний хэрэгт холбогдуулан гааргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлд *******17 онд түрээслэх үед бүрэн засвар хийхээр болсон гэсэн байна. Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээг ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 тоот дугаартайгаар *******-******* *******, Н. нар байгуулсан байх бөгөөд тус гэрээний 5.5-д түрээслэгч нь засвар хийсэн тохиолдолд зардлыг ******* хариуцахгүй түрээсийн төлбөрт тооцохгүй гэж талууд тохиролцсон байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******-******* *******-ны дундын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг Н. нь оёдлын чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж байх хугацааны *******21 оны 03 тоот гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5-12 сарыг дуустал 960,000 төгрөг, *******21 оны 33 тоот түрээсийн төлбөрөөс 1-10 сарын төлбөр 1,*******0,000 төгрөгийг төлөөгүй байна. *******19 онд Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх 04 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилээр сунгаж 03 тоот гэрээг, дахин сунгаж, *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 33 тоот гэрээг байгуулсан. Наранцацрал захиралтай 3 гэрээ байгуулан ашиглаж байгаад чөлөөлж өгсөн. Иймд Орон сууцны зориулалтын бус байрны 03,33 тоот түрээсний гэрээний үлдэгдэл төлбөрт 2,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Наранцацралтыг *******-ийн дарга болсноос хойш ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй.*******17 онд засвар хийсэн гээд нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Уг подвал нь дундын өмчлөлийн талбай байгаа, гэрээний 5.5-д түрээслэгч нь засвар хийсэн тохиолдолд зардлыг ******* хариуцахгүй гэж заасан. түрээсийн төлбөрт тооцохгүй гэж талууд гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 59/

 

6.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: ******* дугаар байр, 2 дугаар орцны подвалын түрээслэгч Н.гийн *******21-*******22 оны төлөгдөөгүй төлбөрүүд хүснэгт, улсын тэмдэгтийн хураамж, Гэрчилгээ, *******19 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №01 дугаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох тухай тогтоол, *******19 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******-******* *******-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, *******19 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******-******* *******-ны удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол №01, *******19 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******-******* *******-ны хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, *******19 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******-******* *******-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, ************** оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Сууц өмчлөгчдийн *******-******* холбооны №25 *******-******* *******-ны ТУЗ-ийн гишүүдийн хурлын тогтоол, *******21 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сууц өмчлөгчдийн *******-******* холбоо *******-******* *******-ны ТУЗ-ын гишүүдийн хурлын тогтоол, *******21 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №03 дугаар орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ, *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №33 орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж /1-17/, *******23 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №2 Төрийн банкны өнөр тооцооны төвд хүргүүлсэн хүсэлт 1 дүгээр хавтас хэргийн 61/, *******23 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №03 Төрийн банкны ******* тооцооны төвд хүргүүлсэн хүсэлт /1 дүгээр хавтас хэргийн 62/, ************** оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №27 Сууц өмчлөгчдийн *******-******* холбоо 1 дүгээр хавтас хэргийн 63/, *******-******* *******-ны *******21 оны цалингийн фонд 1 дүгээр хавтас хэргийн 64/, *******-******* *******-ны *******21 оны төсөв, төлөвлөгөө 1 дүгээр хавтас хэргийн 65/, ************** оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №29 *******-******* *******-ны ТУЗ-ын даргын тогтоол /1 дүгээр хавтас хэргийн 66/, *******19 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №17 *******-******* *******-ний ТУЗ-ийн гишүүдийн хурлаас /1 дүгээр хавтас хэргийн 67/, *******21 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №47 *******-******* *******-ны ТУЗ-ийн гишүүдийн хурлын тогтоол /1 дүгээр хавтас хэргийн 68/, *******19 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №04 удирдах зөвлөлийн шийдвэр /1 дүгээр хавтас хэргийн 69/, ************** оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №28 *******-******* *******-ны ТУЗ-ийн гишүүдийн хурлын тогтоол /1 дүгээр хавтас хэргийн 70/, *******19 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №04 Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ /1 дүгээр хавтас хэргийн 71/, ******* дугаар байр, 2 дугаар орцны подвалын түрээслэгч Н.гийн *******19, **************, *******21 оны төлбөр төлсөн байдал /1 дүгээр хавтас хэргийн 73-75/, Төрийн банкны *******23 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /1 дүгээр хавтас хэргийн 76-236/,Төрийн банкны *******18.08.22-ны өдрийн орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 238-250/, *******23.04.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай /2 дугаар хавтас хэргийн 55/, *******21 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №47 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолын хавсралт №3 баримтуудыг ирүүлсэн /2 дугаар хавтас хэргийн 73/

 

7.Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 34, *******22 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******-******* *******-ны захиргаанд гаргасан өргөдөл /хавтас хэргийн 35/, *******22 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар /1 дүгээр хавтас хэргийн 36-37/, *******21 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 38-39/ *******22 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сөрөг нэхэмжлэл /1 дүгээр хавтас хэргийн 48-49/ улсын тэмдэгтийн хураамж, *******17 оны 12 дугаар сарын Зарлагын падаан 1 дүгээр хавтас хэргийн 50-51/, *******21 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *******-******* 2 дугаар орцны тээврийн зардал гэх гар бичмэл /1 дүгээр хавтас хэргийн 52/, *******21 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *******-******* *******-ны 2 дугаар орцны подвал зассан ажлын хөлс гар бичвэр /1 дүгээр хавтас хэргийн 53/,*******22 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1 дүгээр хавтас хэргийн 54/, зарлагын баримтууд /2 дугаар хавтас хэргийн 1-*******/, Бараа материалын зарлагын падаан /2 дугаар хавтас хэргийн 16-19/, эмчилгээний картны хуулбар /2 дугаар хавтас хэргийн *******-21/, *******17 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Зарлагын баримт /2 дугаар хавтас хэргийн 22/ эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /2 дугаар хавтас хэргийн 23/, Зүрхний фото зураг / 2 дугаар хавтас хэргийн 24/, *******23 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №0164 дугаар итгэмжлэл 2 дугаар хавтас хэргийн 25/, *******23 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн сууц өмчлөгчдийн *******-******* холбооны удирдах зөвлөлийн дарга Э.баатарын хүсэлт /2 дугаар хавтас хэргийн 40/, хариуцагчийн хариу тайлбар зэрэг болно./2 дугаар хавтас хэргийн 48-49, 70/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч Н.д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 2,160,000 төгрөг гаргуулах, орон сууцны зориулалтын бус байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны зориулалтын бус байрны 03,33 тоот түрээсний гэрээний үлдэгдэл төлбөрт 2,160,000 төгрөг гаргуулах-аар шаардлагаа багасгасан, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тухайн байранд хийсэн засвар үйлчилгээний зардал 4,248,400 төгрөгийг гаргуулна гэж сөрөг шаардлага гаргажээ. / 1-р хх 1-2, 48, 2-р хх 55 /

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1. Нэхэмжлэгч *******-******* ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: *******-******* *******-ны дундын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг Н. нь оёдлын чиглэлээр ашиглана хэмээн1 сарын түрээсийг 1*******,000 төгрөгөөр тохиролцож 1 жилийн хугацаатай Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх 04 тоот гэрээг *******19 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулан, ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилээр сунгаж 03 тоотыг, дахин сунгаж *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 33 тоот гэрээнүүдийг байгуулан ашиглаж байгаад чөлөөлж өгсөн Н. нь ************** оны 03 тоот гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5-12 сарыг дуустал 960,000 төгрөг, *******21 оны 33 тоот түрээсийн төлбөр 1-10 сарын төлбөр 1,*******0,000 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 2,160,000 төгрөг гаргуулна гэж шаарджээ. / 1-р хх 1-2,2-р хх 55/

 

2.Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Анх *******-р байрны 2-р орцны подвалыг *******17 онд түрээслэхэд жоом, цагаан эрвээхэй, хулгана үүрлэсэн агааржуулалтгүй, өмхий үнэртсэн, хог шороогоор дүүрсэн, трубанаас нь ус гоождог үйл ажиллагаа явуулахад боломжгүй подвал байсан. Иймээс миний бие уг подвалыг бүрэн цэвэрлэж, бүрэн засвар хийсэн.Энэ бүгдийг хийхэд материалын зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 2*******,000 төгрөг, ажлын хөлсөнд 1,350,000 төгрөг нийт 4,248,400 төгрөгний зардал гаргаж ажлын байр бий болгосон. *******19 онд Б.Наранцацрал нь *******-ын захирал болж түрээслэгч нартай зөвшилцөхгүй өөрөө дур мэдэн 60,000 төгрөгний түрээсийг 1*******,000 төгрөг болгож түрээсийн хөлсийг 2 дахин нэмсэн. **************, *******21 онд *******-ны захирал Наранцацрал намайг короно вирусын түрээсийн төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх бүрэн боломжтой хэмээн 2 удаа надаар өргөдөл бичүүлсэн боловч төлбөрөөс чөлөөлөөгүй энэ амлалтаа биелүүлээгүй. Короно өвчин гарснаас хойш орлогогүй болж бүрэн дампуурсан. *******22 оны 09 сард гэрээнд гарын үсэг зуруулахдаа хууран мэхэлж хүчээр тулган гарын үсэг зуруулсан. Миний бие *******21 онд 1,600,000 төгрөг, *******22 онд 350,000 төгрөг төлсөн гэж маргаж байна. /1-р хх 36, 2-р хх 48-49/,

 

3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаарХариуцагч Н. нь *******-******* Сууц Өмлөгчдийн холбооны дундын өмчлөлийн буюу Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг *******17 эхлэн түрээслэн *******19 оны 11 сард Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх тухай 04 тоот гэрээ байгуулан оёдлын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан болох тогтоогдож байгаа бөгөөд гэрээг ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилээр, *******21 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилээр сунгаж 03 тоот болон 33 тоот гэрээнүүдийг байгуулж байсан ба түрээсийн 1 сарын төлбөрийг 1*******,000 төгрөгөөр тогтоосон үйл баримт нотлогдож байна. /1-р хх 13-*******, 71-76 /,

 

Хариуцагч талаас *******-******* *******-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралтыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн тайлбарлав. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******-******* *******-ны ТУЗ-ийн гишүүдийн хурлын *******21.1.21-ны өдрийн 48 тоот тогтоолоор *******-******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Наранцацралтын хөдөлмөрийн гэрээг сунгасан тул холбоог төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлсэн байгаа нь хууль зөрчөөгүй болно. /1 дүгээр хавтас хэргийн 11-14/,

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө- зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талаар зохицуулжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвал нь*******-******* *******-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна.

 

  4.Нэхэмжлэгч *******-******* *******-оос дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг бусдад буюу хариуцагч Н.д түрээслүүлсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.2-д Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж, 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заажээ.

Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинжтэй боловч түрээсийн гэрээний хувьд түрээслэгч гэрээний зүйл болох объектыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох зорилгоор ашигладаг шинжээрээ Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай.

 

5.Түрээслэгч *******-******* *******-нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг бусдад буюу хариуцагч Н.д түрээслэн гэрээ байгуулсан боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй байжээ.

Учир нь тухайн объектыг салгаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй тул улсын бүртгэлийн газар бүртгэхгүй бөгөөд түрээслэгч *******-******* *******олбоо нь 2 дугаар орцны подвалын өрөөг Н.д түрээслүүлэхээр эзэмшил, ашиглалтад шилжүүлэхдээ ямар нэгэн тоног төхөөрөмжгүй хоосон байр хүлээлгэн өгснийг хариуцагч засвар хийж оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан болох нь зохигч нарын тайлбараар нотлогддог.

Хэдийгээр гэрээний нэрийг ...түрээслэх гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах боломжтой тоног төхөөрөмж болох оёдлын машин суурилуулсан байрыг хариуцагч Н.д хүлээлгэн өгөөгүй тул түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм. Иймд талуудын хооронд *******19.11.01-ны 04 тоот,**************.11.01-ны 03 тоот, *******21.11.01-ны 33 тоот Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх тухай эд хөрөнгө хөлслөх гэрээнүүд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь гэрээний зүйлийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашигладаг шинжээрээ түрээсийн гэрээнээс ялгаатай.

6.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах гэж, 289.1.2-д эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх талаар тус тус заажээ.

Гэвч хариуцагч Н. нь подвалын өрөөг оёдлын чиглэлээр ашиглаж байсан хөлсөө хугацаандаа төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдов.

Иймд нэхэмжлэгч *******-******* ******* нь төлөгдөөгүй хугацааны хөлсийг шаардах эрхтэй тул **************, *******21 онд *******-ны захирал Наранцацрал намайг короно вирусын түрээсийн төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх бүрэн боломжтой хэмээн 2 удаа надаар өргөдөл бичүүлсэн боловч төлбөрөөс чөлөөлөөгүй энэ амлалтаа биелүүлээгүй. Короно өвчин гарснаас хойш орлогогүй болж бүрэн дампуурсан. *******22 оны 09 сард гэрээнд гарын үсэг зуруулахдаа хууран мэхэлж хүчээр тулган гарын үсэг зуруулсан гэх хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийг хууран мэхэлж, хүчээр тулгасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй буюу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд тэрээр эд хөрөнгө ашиглаж байсан тул хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч Н.гээс 2,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* *******-д олгох нь зүйтэй.

Сөрөг шаардлагын талаар:

 

1.Хариуцагч Н. нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулахад засвар хийсний зардалд 4,248,400 төгрөгийг нэхэмжлэгч *******-******* *******-оос гаргуулахаар шаарджээ. /1-р хх 48/

Сөрөг шаардлагын үндэслэлээ: анх ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалыг *******17 онд түрээслэхэд жоом, цагаан эрвээхэй, хулгана үүрлэсэн агааржуулалтгүй, өмхий үнэртсэн, хог шороогоор дүүрсэн, трубанаас нь ус гоождог үйл ажиллагаа явуулахад боломжгүй подвал байсан. Иймээс миний бие уг подвалыг бүрэн цэвэрлэж, бүрэн засвар хийхээр болж, хог шороог цэвэрлэж, хортон шавжийг устгасан. Дулааны шугам нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан учраас сантехникийн засвар хийж, газраар явдаг трубаг дээш нь татаж айлын бусад трубаг хананы гадуур явуулж тусгаарлах ажил хийсэн. Шал нь шороотой цементлээгүй байсан учраас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул шалны плита хайрга, цемент, элс авч өөрчлөн зассан. Байрны ханыг шавардах, замаск хийх, обойдох ажлыг хийсэн. Гадна хаалгыг лист төмрөөр хийсэн. Энэ бүгдийг хийхэд материалыг зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 2*******,000 төгрөг, ажлын хөлсөнд 1,350,000 төгрөг нийт 4,248,400 төгрөгийн зардал гаргаж ажлын байр бий болгосон гэжээ.

2.Нэхэмжлэгч *******-******* ******* эс зөвшөөрч:Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээг ************** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 тоот дугаартайгаар *******-******* *******, Н. нар байгуулсан, тус гэрээний 5.5-д түрээслэгч нь засвар хийсэн тохиолдолд зардлыг ******* хариуцахгүй түрээсийн төлбөрт тооцохгүй гэж талууд тохиролцсон хэмээн маргав.

Хариуцагч Н. нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг хөлслөн үйл ажиллагаа явуулахын тулд засвар хийж, 4,248,400 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг хариуцагч Н. хөлслөн үйл ажиллагаа явуулж байсан гэж шүүх дүгнэсэн тул эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилнэ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Н. нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ... ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг хүлээн авахад ашиглах боломжгүй байсан тул засвар хийж, подвалын хог шороог цэвэрлэж, хортон шавжийг устган, сантехникийн засвар хийж, шаланд плита наан, ханыг шавардан замаск хийн обой наах, гадна хаалгыг лист төмрөөр хийж засан сайжруулан хийж гүйцэтгэн оёдлын үйл ажиллагаа явуулан ашиглажээ.

Үүнээс үзэхэд хөлслүүлэгч болох *******-******* ******* нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

4.Хэдийгээр хөлслүүлэгчээс хуульд зааснаар биед байдлын доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгч Н.д шилжүүлэх үүргээ биелээгүй боловч хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байна гэсний дагуу подвалын өрөөг хүлээн авахад ашиглах боломжгүй байгаа тул засвар хийх, зарим эд зүйлийг солих талаар мэдэгдэх үүрэгтэй байжээ.

Тухайлбал хөлслөгч Н. нь анх *******17 онд подвалын өрөөг хөлслөхөөр хүлээн авахад ашиглах боломжгүй байсан бол энэ талаар хөлслүүлэгч болох *******-******* *******-ийн албан тушаалтанд танилцуулан засвар хийлгэх эсхүл хөлсөө бууруулах талаар мэдэгдэх, тухайн үед засвар хийсэнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8-д Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй гэж заасны дагуу хөлслөгч Н. нь *******17 онд ашиглах боломжгүй доголтой эд хөрөнгө хүлээн авч засан сайжруулалт хийсэнтэй холбоотой зардлаа шаардаж гомдол буюу сөрөг шаардлага гаргах эрхгүй гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-д зааснаар хөлслүүлэгч *******-******* ******* нь хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулахад зориулан засвар хийсний зардалд 4,248,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* ******* олгох, хариуцагч Н.гээс сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр тогтов. / 1-р хх 49/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дугаар зүйлийн 289.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.гээс 2,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* *******-д олгосугай.

2.Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.гийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцны подвалын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулахад зориулан засвар хийсний зардалд 4,248,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 49,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* ******* олгох, хариуцагч Н.гээс сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ