Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/01615

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 20 184/ШШ2023/01615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэр 2 дугаар гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ******* - тоот хаягт оршин суух овогт /регистрийн дугаар:/,

 

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр , энхтайваны өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 73 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Г.******* миний бие хариуцагч Ж.тай анх 2015 онд Сандэй худалдааны төвд гутлын худалдаа эрхэлдэг байхдаа танилцаж, БНХАУ-руу бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээр хамт явдаг байсан. ингэж хамт ажиллаж байхдаа харилцан тохиролцож бэлэн мөнгөөр нэхэмжлэгчээс зээл авч буцаан өгдөг байсан ба өөрийн төрсөн дүү Ж.ийн хаан банкны 5028551111 тоот дансаар 2021 оны 06 дугаар сарын 03-нд 1,450,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-нд 3,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-нд 4,900,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-нд 4,800,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-нд 4,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-нд 5 900,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-нд 4,900,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-нд 9,750,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-нд 4,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-нд 9,800,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 4,900,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-нд 7,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-нд 400,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-нд 1,700,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 1,650,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 21-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 22-нд 3,500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 400,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 6,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-нд 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-нд 14,775,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-нд 9,800,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-нд 900,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-нд 14,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-нд 2,400,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 26-нд 9,050,000 төгрөг гэх мэтчилэн нийт 160,000,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү мөнгийг зээлэхдээ байрны өр дарчхаад удахгүй өгнө, дүү нь цаашаа хүнд мөнгө хүүтэй зээлдэг юм таны мөнгийг түр зээлж эргэлдүүлж байгаад өгье гэх мэтчилэн өнөөдрийг хүрлээ. Хариуцагч нь утсаар холбогдож байхдаа нэхэмжлэгч надаас зээлсэн мөнгийг өөрийн дүү Ж. хамт эргэлдүүлж байгаа гэсэн ба Сүүлд цахим хаяг /facebook/ нь холбогдоход удахгүй өгнө таны мөнгөөр сансарт байр авчихсан зараад өгнө гээд сүүлдээ утсаа авахаа байсан. Иймд Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******2.1.1-д заасны дагуу Ж., Ж. нараас Үндэслэлгүй хөрөнгөжсөн 160,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 1-2/

 

2.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023.01.12-нд өөрчлөхдөө...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл 26.2 ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж заасныг үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна... хариуцагч нар нь Ж.ийн Хаан банкин дах 5028551111 тоот данс, Ж.ын Худалдаа хөгжлийн банкин дах 459013082 тоот дансаар нэхэмжлэгч Г.*******гийн Хаан банкин дах 5029623176 тоот данс, Хас банкин дах 5001574500 тоот данс, Худалдаа хөгжлийн банкин дах 459005703 тоот дансаар дамжуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл зээл авч буцаан төлж байсан. Ингэхдээ хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.*******гийн Хаан банкин дах данснаас нийт 448,305,000 төгрөгийг авч зээлийн эргэн төлөлт болгон 391,645,000 төгрөгний зээлийн төлөлтийг төлж, Г.*******гийн Хас банкны 5001574500 тоот данснаас нийт 40,052,000 төгрөгний зээл авч эргүүлэн төлөлт хийгээгүй бол Г.Болмаагийн Худалдаа Хөгжлийн банкин дах 459005703 тоот данснаас 154,075,000 төгрөгийн зээл авч 158,537,000 төгрөгний зээлийн төлөлт хийсэн байна. Иймд тус хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж., , Ж. нарын дансны хуулгыг үндэслэн хариуцагч нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-т заасныг үндэслэн 92,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******г хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /3 хавтас хэргийн 103-104/

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хурлын дараа аас нэхэмжлээд байгаа 92,250,000 төгрөгөөс 60 сая төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулаад, тодорхой хугацаа зааж график гаргаад төлөөд явах санал тавьсан.Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод *******гийн өмнөх эрх, үүрэг хүлээж байгаа боловч бас ярилцах зөвшилцөж, түүний байр суурийг бас сонсох ёстой. Энэ утгаараа *******тай уулзаж, хариуцагч нараас тавьсан саналыг танилцуулахад зөвшөөрөөгүй.******* өөрөө залилангийн хэргээр цагдаад шалгагдаж байгаа, төлбөр мөнгөний асуудал байгаа болохоор 92,250,000 төгрөгөө л авна гэсэн тул эвлэрэх асуудал боломжгүй болсон байгаа.Анх ИХ-ийн *******2.1-р 160 сая төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсан.Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод зээлийн маргаан байна гэж үзээд ИХ-н 281-р 92,250,000 болгон нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, өөрчилсөн.******* нь , нарыг таньдаг хамт ажилладаг байсан. Энэ хоёр зээл аваад төлөөд явдаг байсан.Одоогийн байдлаар *******гийн Хас банкны 5001574500 тоот данснаас зээл авсан 40,052,000 төгрөг эргүүлэн төлөөгүй, Хаан банкин дах данснаас нийт 448,305,000 төгрөгийг авч 391,645,000 төгрөгний зээл төлсөн, Худалдаа Хөгжлийн банкин дах 459005703 тоот данснаас 154,075,000 төгрөгийн зээл авч 158,537,000 төгрөг төлсөн, энэ талаарх банкны хуулганууд хэрэгт авагдсан... Иймд тус хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж., , Ж. нарын дансны хуулгыг үндэслэн хариуцагч нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-тзаасныг үндэслэн 92,250,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

4.Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Готовдорж овогтой *******гийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн тухай

Миний бие Ж. нь нэхэмжлэгч Г.*******г танихгүй бөгөөд мөнгө авах талаар огт ярилцаж байгаагүй. Мөн өөрийн эгч Ж.аар дамжуулан нэхэмжлэгчээс мөнгө авах талаар харилцан ярилцаж байгаагүй. Надад болон миний амьдралд бусдаас мөнгө авах шаардлага гарч байгаагүй.

Хоёр. Хаан банкны 5028551111 тоот дансны тухай

Миний бие Ж. Хаан банкны 5028551111 тоот дансыг эзэмшигч. Гэвч байнга ашигладаггүй байсан тул 2019 оноос өөрийн төрсөн эгч т ашиглуулж байсан. Тодруулбал, уг дансны мобайл банк, интернет банк болон гүйлгээнд ашиглагдах карт зэргийг эгч Ж. эзэмшдэг бөгөөд 2 жилийн өмнөөс миний дансыг бүхэлд ашигласаар өдийг хүрсэн. Би сүүлийн 2 жилийн хугацаанд тухайн дансанд хэн, хэнээс хэдэн төгрөг орж, гарсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Эгч Ж. тухайн данстай холбогдох бүхий л цахим хаяг, нууц үгийг ашигладаг байсан бөгөөд миний бие тухайн данстай холбоотой ямар ч мэдээлэл, нууц үгийг мэддэггүй болно. Сүүлийн 2 жилийн хугацаанд эгч Ж. нь тухайн дансыг бүхэлд нь ашиглаж байгаа.

Хоёр. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тухай:

Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хөрөнгийн шилжүүлэг хийгдсэн байх, тэрхүү хөрөнгийн шилжүүлэг нь хууль бус байх гэсэн 2 шаардлагыг зэрэг хангасан байх учиртай. Гэтэл бодит байдал дээр миний бие Ж. нь нэхэмжлэгч Г.*******тай ямар нэгэн төлбөр, мөнгө авч байгаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт ...хариуцагч Ж.тай анх 2015 онд Сандэй худалдааны төвд гутлын худалдаа эрхэлдэг байхдаа танилцаж, БНХАУ-руу бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээр хамт явдаг байсан. Ингэж хамт ажиллаж байхдаа харилцан тохиролцож бэлэн мөнгөөр нэхэмжлэгчээс зээл авч буцаан өгдөг байсан ба өөрийн төрсөн дүү Ж.Ренчиндоржийн хаан банкны 5028551111 тоот дансаар 2021 оны 06 дугаар сарын 03-аас 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 160,000,000 төгрөг зээлсэн гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч Ж. нь төрсөн дүү Ж.ын дансыг ашиглаж зээлсэн мөнгө авч байсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан.Тодруулбал, хөрөнгийн шилжүүлэг нь тухайн дансанд орж байсан боловч хариуцагч Ж. уг мөнгөн хөрөнгийг авч байсан Ж. миний бие энэ талаар огт мэдээгүй буюу дансны мэдээлэл, нууц үг зэргийг бүгдийг нь эгч Ж.т байдаг байсан тул хөрөнгийг шилжүүлэг нь бодитоор Ж.ын эзэмшил, өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Уг маргаан бүхий харилцаа болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээтэй холбогдох харилцаанд миний бие Ж. нь огт оролцоогүй, зөвхөн миний нэр дээр байдаг Хаан банкны дансаар дамжуулан хариуцагч Ж. нь хөрөнгийн шилжүүлгийг хүлээн авдаг байсан болно. Гэрээнд заасан үүрэг нь гагцхүү хариуцагч Ж. болон нэхэмжлэгч Г.******* нарын хооронд үүссэн гэдгийг нэхэмжлэгч мэддэг атлаа дансыг нь ашигладаг байсан, тухайн үйл явдалд ямар ч хамааралгүй этгээд болох Ж.ыг хариуцагчаар татсанд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал, хөрөнгийн шилжүүлэг хийгдсэн гэдэг нь бодит байдал дээр тухайн хөрөнгийг хариуцагч захиран зарцуулах бодит боломжтой байсан эсэхээр тайлбарлагдах ёстой. Гэтэл хариуцагч Ж. нь тухайн дансны мэдээллийг огт мэддэггүй байсан тул маргаан бүхий үйл баримтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй болно. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт ...дүү нь цаашаа хүнд мөнгө хүүтэй зээлдэг юм таны мөнгийг түр зээлж эргэлдүүлж байгаад өгье, хариуцагч нь утсаар холбогдож байхдаа нэхэмжлэгч надаас зээлсэн мөнгийг өөрийн дүү Ж.ын хамт эргэлдүүлж байгаа гэсэн... зэрэг байдлаар тайлбарласан нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл болно. Тодруулбал, Миний бие Ж. нь нэхэмжлэгч Г.*******гаас мөнгө зээлж, бусдад хүүтэй зээлдүүлж, эргэлдүүлж байгаагүй, энэ талаар хариуцагч Ж.ын хэлсэн гэх үгээр намайг уг маргаан бүхий харилцаанд оролцсон мэтээр тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илт худал мэдээлэл байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ж.тай холбоотой үүргийн харилцаанд хөндлөнгийн этгээд болох хэрэгт хамааралгүй хариуцагчийн төрсөн дүү Ж. намайг татаж оруулсан нь гэр бүлийн бусад гишүүдийн үүсгэсэн харилцааг төрсөн дүүд нь халдаан хэрэглэж, үндэслэлгүйгээр Ж. намайг буруутгаж байна хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г.*******гаас гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 160,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.ид холбогдох хэсгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 1 дүгээр хавтас хэргийн -108/

Хариуцагч Ж.оос дансны хуулга тулган тооцож, хүснэгтээр гаргасан нь:

 

 

 

Огноо

Хаан банк 5028551111 дансны гүйлгээ

Хаан банк 5114511818 дансны гүйлгээ

Данс

Орлого

Зарлага

Данс

Орлого

Зарлага

               

 

Банк

Данс эзэмшигч

Зээл олгосон дүн

Зээл төлсөн дүн

Үлдэгдэл

Хаан банк

461,311,000

359,9*******,000

102,362,000

Хаан банк

8,000,000

20,100,000

12,100,000

ХХБанк

153,218,000

177,593,000

24,375,000

 

 

622,529,000

556,642,000

65,887,000

 

Үлдэгдэл

 

 

65,887,000

/1р хх 123-126/

5. Хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... 60 сая төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулаад график гаргаад төлөе гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өмнөх хурлын дараа ярьсан боловч ******* зөвшөөрөөгүй гэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би *******гийн гуйсны дагуу бэлэн авч, захын хүмүүст өдрийн зээл гаргаж зээлдүүлээд буцаагаад хүмүүсээс өгсөн хүү болон зээл буцаан төлсөн. Өдөр бүр зээлийн төлөлт дандаа бэлнээр явагдаг байсан. Надад ямар ч ашиг байгаагүй, надад бензиний мөнгө гэж 50,000 төгрөг л хааяа өгдөг байсан. ******* надад хүмүүст зээлдүүлэхээр өгсөн болон буцааж авсан мөнгөө тусгай улбар шар дэвтэрт өгсөн авсан он сар өдөр,цагаар бичдэг байсан.Гэтэл шүүхэд байхгүй гээд гаргаж өгөөгүй байна лээ. 2021 оны 6 сарын 1-нээс хойш дандаа дансаар харьцаж,өгдөг авдаг болсон. *******г бэлэн төлсөн мөнгийг надаас нэхнэ гэж бодоогүй, 22,350,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Өдрийн зээл тул эхний сар 0 байгаад дараагийн сарынх нь зээл авдаг. Дуусаагүй бол зээл нэмж өгдөггүй байсан. данс тулгаж үзсэн. Үүнийг хүснэгтээр өгсөн байгаа. ******* ийн дансыг хэрэглэж байгааг мэдэж байсан. Би Хаан банкны данс гэхээр нь дүү ийн дансыг өгч би хэрэглэж байсан. ид ямар ч хамаагүй байгаа. Сар бүр 216,000, 432,000 гэх мэтээр өдөртөө 1,2 удаа шилжүүлдэг байсан...мөнгө шилжүүлэхдээ би мосто мони аппликейшнээр гүйлгээ хийдэг байсан...гэв.

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, 2022.03.17-ны өдрийн 0080 дугаар итгэмжлэл, мессеж, чат бичсэн фото зураг /1 дүгээр хавтас хэргийн 5-8/, 2021.09.30-ны өдрийн Г.*******гийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 9-94/, 2022.06.02-ны өдрийн 0750 дугаар итгэмжлэл /2 дугаар хавтас хэргийн 218/, Хас банкны 2022.05.30-ны өдрийн 186/208 тоот тодорхойлолт / 2 дугаар хавтас хэргийн 233/, 2021.06.01-2022.01.31-ний өдрийг хүртэл Г.*******гийн дансны хуулга /2 дугаар хавтас хэргийн 234-250/, /3 дугаар хавтас хэргийн 1-16/, 2022.06.02-ны өдрийн 7-456/390 тоот тодорхойлолт /3 дугаар хавтас хэргийн 32/, Б.******* Худалдаа хөгжлийн банкны 2021.05.01-нээс 2022.01.30-ны өдрийг хүртэлх дансны хуулга /3 дугаар хавтас хэргийн 33-46/,

 

6.Хариуцагч Ж. шүүхэд гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар /1 дүгээр хавтас хэргийн -108/, 2022.05.20-ны өдрийн 0330 дугаар итгэмжлэл, 2022.05.24-ний нотлох баримт хүргүүлэх /1 дүгээр хавтас хэргийн 123/, Хаан банк 5028551111 дансны гүйлгээ /1 дүгээр хавтас хэргийн 124-125/, 2021.08.31-ний Ж.ын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 126-250/, /2 дугаар хавтас хэргийн 1-213/, Ж.ын иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтас хэргийн 223/, 2022.02.01-ний өдрийн Ж.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас хэргийн 224-232/, 2022.06.30-ны өдрийн өмгөөлөгч Б.Булгантамиртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3 дугаар хавтас хэргийн 67/,

 

7.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: 2022.06.15-ны өдрийн 2-46/1826 албан тоот, 2022.10.25-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 283-2-3/5941 тоот /3 дугаар хавтас хэргийн 78/, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2023.01.02-ны өдрийн 002 дугаар тодорхойлолт, илтгэх хуудас /3 дугаар хавтас хэргийн 100-101/, Цагдаагийн Ерөнхий газар, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023.01.30-ны өдрийн 10-5/273 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2023.01.23-ны өдрийн 86 дугаар тодорхойлолт, илтгэх хуудас /3 дугаар хавтас хэргийн 124-126/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.07-ны өдрийн 4-138/4460 тоот албан бичиг хавсралт зэрэг болно. /3 дугаар хавтас хэргийн 143-147/,

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж., Ж. нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 92,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. / 3-р хх 103-104/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хамт ажиллаж байхдаа харилцан тохиролцож бэлэн мөнгөөр зээл авч буцаан өгдөг байсан ба өөрийн төрсөн дүү Ж.ийн Хаан банкны 5028551111 тоот дансаар 2021 оны 04 дүгээр сарын 30-наас 2022 оны 01 дүгээр сарын 21-ны хооронд нийт 160,000,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү мөнгийг зээлэхдээ байрны өр дарчхаад удахгүй өгнө, дүү нь цаашаа хүнд мөнгө хүүтэй зээлдэг юм таны мөнгийг түр зээлж эргэлдүүлж байгаад өгнө гэсэн. Ж.  нь утсаар холбогдож байхдаа нэхэмжлэгч надаас зээлсэн мөнгийг өөрийн дүү Ж.ийн хамт эргэлдүүлж байгаа гэсэн ба сүүлд цахим хаяг /facebook/ нь холбогдоход удахгүй өгнө таны мөнгөөр сансарт байр авчихсан зараад өгнө гээд сүүлдээ утсаа авахаа байсан. Иймд Ж., Ж. нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 160,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хариуцагч Ж.ийн Хаан банкин дах 5028551111 тоот данс, Ж.ын Худалдаа хөгжлийн банкин дах 459013082 тоот дансаар нэхэмжлэгч Г.*******гийн Хаан банкин дах 5029623176 тоот данс, Хас банкин дах 5001574500 тоот данс, Худалдаа хөгжлийн банкин дах 459005703 тоот дансаар Ж.ын Хаан банкны дансаар дамжуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл зээл авч буцаан төлж байсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-д зааснаар хариуцагч Ж., Ж. нараас нийт 92,250,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ. / 1-р хх 1-2, /3-р хх 103-104/

 

2.Хариуцагч Ж.аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч... 60 сая төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулаад график гаргаад төлөөд явъя гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өмнөх хурлын дараа ярьсан боловч ******* зөвшөөрөөгүй гэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би *******гийн гуйсны дагуу бэлэн мөнгө авч, захын хүмүүст өдрийн зээл гаргаж зээлдүүлээд буцаагаад хүмүүсээс өгсөн хүү болон зээлийг буцааж төлсөн. Өдөр бүр зээлийн төлөлт дандаа бэлнээр явагдаг байсан. Надад ямар ч ашиг байгаагүй, ******* надад хүмүүст зээлдүүлэхээр өгсөн болон буцааж авсан мөнгөө тусгай улбар шар дэвтэрт өгсөн авсан он сар өдөр, цагаар бичдэг байсан. Гэтэл шүүхэд байхгүй гээд гаргаж өгөөгүй байна лээ.2021 оны 6 сарын 1-ээс хойш дандаа дансаар харьцаж, өгдөг авдаг болсон. *******г бэлэн төлсөн мөнгийг надаас нэхнэ гэж бодоогүй, 22,350,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Өдрийн зээл тул эхний сар 0 байгаад дараагийн сарынх нь зээл авдаг. Дуусаагүй бол зээл нэмж өгдөггүй байсан. данс тулгаж үзсэн. Үүнийг хүснэгтээр өгсөн байгаа. ******* ын дансыг хэрэглэж байгааг мэдэж байсан. Би Хаан банкны данс гэхээр нь дүү ийн дансыг өгч би хэрэглэж байсан. ид ямар ч хамаагүй байгаа. Сар бүр 216,000, 432,000 гэх мэтээр өдөртөө 1,2 удаа шилжүүлдэг байсан хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

3. Хариуцагч Ж.оос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

Миний бие Ж. нь нэхэмжлэгч Г.*******г танихгүй бөгөөд мөнгө авах талаар огт ярилцаж байгаагүй. Мөн өөрийн эгч Ж.аар дамжуулан нэхэмжлэгчээс мөнгө авах талаар харилцан ярилцаж байгаагүй. Надад болон миний амьдралд бусдаас мөнгө авах шаардлага гарч байгаагүй. Хаан банкны 5028551111 тоот дансыг эзэмшигч. Гэвч байнга ашигладаггүй байсан тул 2019 оноос өөрийн төрсөн эгч т ашиглуулж байсан. Тодруулбал, уг дансны мобайл банк, интернет банк болон гүйлгээнд ашиглагдах карт зэргийг эгч Ж. эзэмшдэг бөгөөд 2 жилийн өмнөөс миний дансыг бүхэлд ашигласаар өдийг хүрсэн. Би сүүлийн 2 жилийн хугацаанд тухайн дансанд хэн, хэнээс хэдэн төгрөг орж, гарсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Эгч Ж. тухайн данстай холбогдох бүхий л цахим хаяг, нууц үгийг ашигладаг байсан бөгөөд миний бие тухайн данстай холбоотой ямар ч мэдээлэл, нууц үгийг мэддэггүй болно. Сүүлийн 2 жилийн хугацаанд эгч Ж. нь тухайн дансыг бүхэлд нь ашиглаж байгаа тул хөрөнгийг шилжүүлэг нь бодитоор Ж.ын эзэмшил, өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Зээлийн гэрээтэй холбогдох харилцаанд миний бие Ж.Ренжиндорж нь огт оролцоогүй, зөвхөн миний нэр дээр байдаг Хаан банкны дансаар дамжуулан хариуцагч Ж. нь хөрөнгийн шилжүүлгийг хүлээн авдаг байсан. Гэрээнд заасан үүрэг нь гагцхүү хариуцагч Ж. болон нэхэмжлэгч Г.******* нарын хооронд үүссэн гэдгийг нэхэмжлэгч мэддэг атлаа дансыг нь ашигладаг байсан, тухайн үйл явдалд ямар ч хамааралгүй этгээд болох Ж.ыг хариуцагчаар татсанд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариуцагч Ж.ид холбогдох хэсгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна. / 1 дүгээр хавтас хэргийн -108/,

 

4. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох банкны дансны хуулгаар :нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ны хооронд өөрийн Хаан банкин дах 5029623176 тоот данс, Хас банкин дах 5001574500 тоот данс, Худалдаа хөгжлийн банкин дах 459005703 тоот данснаас хариуцагч Ж.ын Худалдаа хөгжлийн банкин дах 459013082 тоот данс болон түүний дүү хариуцагч Ж.ын Хаан банкин дах 5028551111 тоот дансанд, охин Ж.ын Хаан банкин дах 5114111818 тоот мөнгө шилжүүлэн зээлдүүлж байсан болох нь тогтоогдсон ба зохигч нараас дансны хуулгаар гарсан зарлага болон орлогын талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж заасан, бичгийн хэлбэртэй байна гэдгийг гараар болон техник хэрэгсэл ашиглан бичигдсэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг илэрхийлж агуулсан бичгийн хэлбэртэй баримтыг ойлгоно.

Иймээс нэхэмжлэгч *******гийн эзэмшдэг Хаан банк, Хас банк , Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон Ж. хариуцагч Ж. нарын эзэмшдэг Хаан банкны дансны хуулга, хариуцагч Ж.ын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгануудыг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.

 

5.Нэхэмжлэгч талаас дээрх дансаар шилжүүлсэн мөнгөнөөс хариуцагч ,  нараас төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл 92,250,000 төгрөгийг төлүүлнэ гэж,

хариуцагч аас авсан мөнгийг бусдад өдрийн зээл гарган зээлдүүлдэг байсан, өдөр бүр зээлийн төлөлт дандаа бэлнээр явагдаг байсан, авсан мөнгөнөөс 22,350,000 төгрөгийг бэлнээр төлсөн, дүү ын дансыг өгч би ашигладаг байсан тул ид хамаагүй, 2021 оны 6 сарын 1-ээс хойш дандаа дансаар харьцаж, өгдөг авдаг болсон гэж,

хариуцагч оос өөрийн эгч Ж.аар дамжуулан нэхэмжлэгчээс мөнгө авах талаар харилцан ярилцаж байгаагүй. Хаан банкны 5028551111 тоот дансыг байнга ашигладаггүй тул 2019 оноос өөрийн төрсөн эгч т ашиглуулж байсан, уг дансны мобайл банк, интернет банк болон гүйлгээнд ашиглагдах карт зэргийг эгч Ж. эзэмшдэг, би сүүлийн 2 жилийн хугацаанд тухайн дансанд хэн, хэнээс хэдэн төгрөг орж, гарсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан. эгч Ж. тухайн дансыг бүхэлд нь ашиглаж байгаа тул хөрөнгийг шилжүүлэг нь бодитоор миний эзэмшил, өмчлөлд шилжсэн гэж үзэхгүй, зээлийн гэрээтэй холбогдох харилцаанд миний бие огт оролцоогүй, зөвхөн миний нэр дээр байдаг Хаан банкны дансаар дамжуулан хариуцагч Ж. мөнгийг хүлээн авдаг байсан тул хариуцагчаар татсанд хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тус тус тайлбарлан маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог.

Гэвч хариуцагч аас авсан мөнгөнөөс 22,350,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх хэдий ч хэрхэн хаана, хэнд хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадахгүй,хариуцагч нь арилжааны банканд данс эзэмшдэг харилцагчийн хувьд данс, гүйлгээнд ашиглах картыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн этгээд ашиглах боломжгүй бөгөөд тэрээр дансаа 2019 оноос ашиглахыг хариуцагч т зөвшөөрсөн гэх боловч түүний дансаар орлого, зарлага гарсныг үгүйсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаж нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн банкны дансны хуулгатай тулгаж, тооцохдоо нийт олгосон зээлийн дүн 622,529,000 төгрөг, зээл төлсөн дүн 556,642,000 төгрөг, үлдэгдэл 65,887,000 төгрөг гэж хүснэгтээр бодож ирүүлжээ. / 1-р хх 123-126 /

Түүнчлэн хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байх тул хариуцагч нарын дээрх тайлбарууд няцаагдаж байна.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан байх юм.

Иймд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй хэдий ч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нарын өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлийн үүргийн зарим хэсгийг хариуцагч нар биелүүлсэн үйл баримт тогтоогдсон тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзлээ./олгосон зээлийн дүн 622,529,000 төгрөг, зээл төлсөн дүн 556,642,000 төгрөг, үлдэгдэл 65,887,000 төгрөг гэжээ/

7.Хариуцагч Ж., Ж. нар нь зээлдэж авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй атал төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Хэдийгээр хариуцагч нараас дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээд хариуцагч нарын зохигчдоос шүүхэд ирүүлсэн банкны дансны хуулгатай тулгаж, хүснэгтээр бодож тооцоо нийлж, үлдэгдэл 65,887,000 төгрөг гэж гаргасан баримт болох 1-р хавтас хэргийн 123-126 болон 126-250, 2-р хавтаст хэргийн 1-213-р талд авагдсан бичгийн баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж,

мөн өмнөх шүүх хуралдаануудад хариуцагч нараас 60,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргасан тайлбар зэргийг үндэслэн хүснэгтээр тооцож гаргасан үлдэгдэл 65,887,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж,

242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан ба нэхэмжлэгч талаас хариуцагч Ж., Ж. нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардсан тул хамтран хариуцах үүрэгтэй байна.

Тиймээс хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

 

Иймд хариуцагч Ж., Ж. нараас 65,887,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх /160,000,000-65,887,000/ 94,113,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нараас , Булгантамир,Саранцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан боловч энэ хүсэлтээсээ татгалзсан тул шүүх ажиллагаа хийгээгүй болохыг дурдав.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч Г.*******гийн зээлтэй холбоотой өдөр тутам хөтөлдөг гар тэмдэглэл болох дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсний дагуу ажиллагаа хийж, зээлтэй холбоотой гар тэмдэглэл бичдэг дэвтэр илрээгүй гэж холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн.3-р хх 130-131,143-147/

Хариуцагч талаас өмгөөлөгч Б.Булгантамиртай гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан боловч өмгөөлөгч нь өөр албан тушаалд томилогдсон тул хуралд оролцоогүй ба өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүхээс удаа дараа хангаж байсан боловч эрхээ хэрэгжүүлэн өмгөөлөгч авахгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 957,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 487.385 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж., Ж. нараас нийт 65,887,000 / жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,113,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 957,950 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж., Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 487.385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ