| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00901/И |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2015-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00901/И
**** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлыг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ** баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, С*** овогт Р****гийн М****ын нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, И**** овогт Д****гийн М****,
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Б****ийн А**** нарт холбогдох
Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.М****, хариуцагч Б.А****, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.М**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие иргэн Д.М****, Б.А**** нарыг таньдаг манай эхнэртэй Б.А**** нь найз нөхдийн харилцаатай байдаг юм. Д.М****, Б.А**** нар нь манай гэрт ирээд **** банкнаас 70 сая төгрөгийн зээл авах гэтэл өмнө нь зээлтэй болохоор өгөхгүй байна. Та аваад өгөөч гэхээр нь эдний 4 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлдөө авч банкнаас 70 сая төгрөгийг авч өгсөн. Гэтэл **** банк зээлээ төлөхгүй байна гэж гэрээгээ цуцалж 65 сая төгрөг гаргуулахаар намайг шүүхэд өгсөн. Бид шүүхийн шатанд эвлэрч 65 сая төгрөгийг төлөхөөр шүүгчийн захирамж 2015 оны 10 дугаар сарын 07нд гарсан. Иймд 4 өрөө байрны өмчлөгч тул байрнаас албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид нарт яаралтай мөнгөний хэрэг болоод найз нөхдийн харилцаатай байсан М**** ахыг туслаач гэсэн. Тэгээд бид тохиролцоод түр хугацаагаар М**** ахын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 70 сая төгрөгийг М**** ахаас авсан.**** банкинд зээлийг бид төлж байсан. Бид боломжоороо зээл төлж байсан. Бид зээлийг төлөх ёстой. Байраа суллаж өгөхийг зөвшөөрөхгүй. Би энэ асуудлаас болж цагдаад шалгуулж байсан. Би хүмүүсээс авлагатай авч чадахгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.М**** нь хариуцагч Д.М****, Б.А**** нарт холбогдуулан **** аймгийн **** сум ** дугаар баг, ** хороолол, ** байрны ** тоот 4 өрөө орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Р.М****, Д.М**** нар нь 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр **** аймгийн **** сум ** дугаар баг, ** хороолол, ** байрны ** тоот 4 өрөө орон сууцыг 130.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Р.М****ын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. / хх-ийн 3/
Дээрхи хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Р.М**** нь хариуцагч Д.М****, Б.А**** нарт 70.000.000 төгрөг өгсөн хариуцагч нар нь 70.000.000 төгрөг авсан гэж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Р.М**** нь 4 өрөө орон сууц нь миний өмчлөлийнх тул Д.М****, Б.А**** нарыг албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бид худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн. Энэ байранд бид одоо ч амьдарч байгаа байрыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч нар нь 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Р.М****, Д.М**** нарын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бид түр хугацаагаар байраа шилжүүлсэн гэж тайбарлаж байгаа боловч дээрхи хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч нь **** сумын ** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Д.М****ы үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Р.М****ын өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Д.М****аас Р.М****ад шилжсэн гэдгийг нотолж байх бөгөөд М****ын өмчлөл нь хууль гэдгийг нотлохгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Р.М**** шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Д.М****д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** аймгийн **** сум ** дугаар баг, ** хороолол, ** байрны 44 тоот 4 өрөө орон сууцнаас хариуцагч Д.М****, Б.А**** нарыг албадан гаргасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, төрийн сангийн орлогоос 2000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА