Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 0292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх  

Шүүгдэгч Д.Сарангэрэл нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сарангэрэлд холбогдох эрүүгийн 1725001980083 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ,,,,,,,овгийн Д,,,,,,, С          , Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:????????/

 

Шүүгдэгч Д.Сарангэрэлийг 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн тасгийн хувцас солих өрөөнд байсан Ш.Хонгорзулын гээгдүүлсэн Iphone 6s plas загварын гар утсыг завшиж 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.Сарангэрэл нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн тасгийн эмчид үзүүлээд гарахдаа хувцас солих өрөөний сандал дээр иргэн Ш.Хонгорзулын гээгдүүлсэн 1 400 000 төгрөгийн үнэ бүхий Iphone 6s plas загварын гар утсыг авсан байна.

 

     Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:          

1.Хохирогч Ш.Хонгорзулын...” Би хувцас солих өрөөнд хувцасаа тайлчихаад өөрийнхөө хувцас дээр гар утсаа тавьчихаад мартаад эмч рүү орчихсон. Тэрнээс биш санаатайгаар өөрийн утсыг үлдээгээгүй, би хувцасаа өмсчихөөд эмэгтэйчүүдийн тасгаас гараад явж байхдаа өөрийнхөө гар утсыг санаад эргээд хувцас солих өрөөнд ирэхэд байхгүй байсан. /хх-ийн 10-р хуудас/

 

2.Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн  тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/

 

3.Гэрч Х.Батзоригийн...”2017 оны 09 сарын дундуур байх намайг гэртээ байхад нэг утас байхаар нь энэ юун утас юм бэ гэж асуухад олсон юм гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

4.”Бан хас” ХХК-ний 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 186 дугаартай: ... гар утас 1 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх дүгнэлт/хх-ийн 15-17-р хуудас/

 

5.Шүүгдэгч Д.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн тасагт үзүүлсэн юм. Би  үзүүлчихээд гараад ирэхэд хувцас солих өрөөний сандал дээр гар утас байхаар нь сонирхоод авчихсан юм гэсэн гэм буруугаа хүлээж байна”гэсэн мэдүүлэг,

 

6.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 28-р хуудас/ 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүгдэгч Д.Сарангэрэл нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн тасгийн хувцас солих өрөөнд  Ш.Хонгорзулын гээгдүүлсэн 1 400 000 төгрөгийн үнэ бүхий Iphone 6s plas загварын гар утсыг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ш.Хонгорзулын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Бан хас ХХК-ний 186 дугаартай дүгнэлт  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.С-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг  завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

                 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол барагдсан байдал,тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

                      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.С-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ