Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2015/00044

 


2015.01.07

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2014/0036/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Гэрэлт-Од даргалж, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг, *****од оршин суух ******* /РД: *******,*******/, 
Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******,*******од оршин суух ******* /РД: *******,  утас 99048741/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******-д холбогдох
******-ийн захирлын 2014 оны 6 сарын 10-ны өдрийн Б-17, Б-18 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч гийн өмгөөөлөгч З.Энхтуяа, хариуцагч ******-ийн захирал, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ШШГА-ны 13-р байр, 1-р орц, 4 тоотод оршин суух /,/, хариуцагчийн өмгөөлөгч /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие 2010 оны 10 сард тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажилд орж 2011 оны 9-р сарын 01-нээс сургалтын менежерээр дэвшин ажилласан. 2012 оны 9 сарын 01-нээс оюутны байрны багшаар шилжин ажиллах болсон бөгөөд байгууллагын захиргаатай 2012 оны 8 сарын 20-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаанд байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус коллежийн захирал 2014 оны 6 сарын 10-ны өдөр Б-17 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 зүйлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцласныг нэхэмжлэгч би хууль бусаар буюу үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч тал 2014 оны 6 сарын 10-ны өдрийн Б-17 тоот тушаалынхаа үндэслэлд: “Оюутны байрны багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан тул түүнийг оюутны байрны багшийн ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласугай” гэсэн тодорхой бус үндэслэлийг зааж ажлаас халсныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие ажлаас халагдах өдөр хүртлээ ажлын байрны тодорхойлолт гэдэг баримтыг аваагүй бөгөөд байгууллагын захиргаа надад ажлын байрны тодорхойлолт гэдэг зүйлийг огт өгөөгүй, тушаалын үндэслэл болсон “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг, үүргийг биелүүлээгүй” гэж чухам ямар чиг үүргийг биелүүлээгүйг хэлээд байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна “жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан” гэсэн үндэслэл нь намайг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзээд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж ойлгогдож байна. Ажил олгогч тал миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийн чухам аль үндэслэлээр нь ажлаас халсан нь тодорхойгүй буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг баримталж ажлаас халах байсан бөгөөд миний ажил албан тушаалдаа тэнцэх эсэхийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, атестатчиллын комисс шалгалт авч албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл миний ажил албан тушаалдаа тэнцэх эсэх талаар надаас ямар нэгэн шалгалт аваагүй, дүгнэлт гараагүй байхад ажлын тайланг хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч намайг ажлаас халсан Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн захирлын 2014 оны 6 сарын 10-ны өдрийн Б-17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, оюутны дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Политехник коллежоос гаргуулж өгнө үү. Ажлын байрны үнэлгээ хангалттгүй гэдэг үнэлгээг хаанаас гаргаж ирсэн талаар Б-17 дугаартай тушаалын тушаах хэсэгт байхгүй байгаа. Б-17 тоот тушаал дээр хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин 150 хоногийн нийт 3.977.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... гэв.
 Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******-ийн захирал гийн нэхэмжлэлд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
1. нь Хөдөлмөрийн хуулийн 5-р зүйлийн 5.1 дэхь хэсэгт заасан: байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4-ийн ажлын чанар үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, Хөдөлмөрийн гэрээний 5.1-ийн өөрийн “албан тушаалын тодорхойлолт”-д заасан үндсэн болон нэмэгдэл үүргээ биелүүлээгүй тул сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2014 оны 6 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
2. нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан. Нийт багш ажилчид бүтэн жилд хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажлаа төлөвлөн төлөвлөгөө гарган батлуулж мөрдөн ажиллах нь зүй ёсны хэрэг. Ингэхэд нь хийх ажлын төлөвлөгөө байхгүй, “үр дүнгийн гэрээ гэж хийхгүй, ажиллах нөхцөл бололцоо удирдлагаар хангаж ажиллаагүй байж юун ажлын тайлан хамгаалах” гэж байгаа нь төрийн албан хаагч хүний хувьд ёс зүйгүй байдал юм. нь сүүлийн 2 жилд ажлын төлөвлөгөө гаргаж өгөөгүй. Дотуур байрны багш ажлаа хийхгүй байгаагаас дотуур байранд зөрчил дутагдал ихээр гарч харуул хамгаалалтын албаныхан сануулж хэлэхэд өөрт хамааралгүй мэт аашлан албан үүргээ гүйцэтгэж буй хамгаалагчийг ажлын цагийг нь бодит үнэнээр бүртгэсний төлөө элдвээр дарамтлах өнгө аяс үзүүлдэг гэх, мөн багш нар оройн цагаар хувиарлагдан гарч дотуур байранд ажилладаг болсон зэрэг нь энэ хүн ажил хийхгүй байгааг харуулж байна. Оюутны байрны багш нь хувь хүний хувьд бусадтай харилцах харилцаа, ёс зүйн хувьд доголдолтой, ажлын цаг ашиглалт муу, ажил хийдэггүй, хурал зөвлөгөөнд дуудуулж ирэхээрээ хурлыг үймүүлж хэрүүлийн шинж чанартай болгодог. Хууль зүйн үндэслэлгүй мэргэжлийн хяналт, цагдаа, авилгатай тэмцэх газар гэх мэт хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж байгаа нь хамт олны уур амьсгал, бүтээлч, нөхөрсөг байдалд сөргөөр нөлөөлж байна. 
3. Хөдөлмөрийн гэрээний 5.3-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн мэдээ, тайланг тухай бүрд нь гаргадаггүй гэх хангалттай үндэслэлээр ажилтныг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй учраас нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү ... гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие байгууллагын захиргаатай 2013 оны 10 сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.  Ажиллах хугацаандаа байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус коллежийн захирал 2014 оны 6 сарын 10-ны өдөр Б-18 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 зүйлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцласныг нэхэмжлэгч би хууль бусаар буюу үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч Б-18 дугаартай тушаалаар ажлаас халах үндэслэлдээ: “сүлжээний инженер нь хичээлийн жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн зэрэг зөрчил гаргасан тул түүнийг сүлжээний инженерийн ажлаас халж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд зөвхөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой бөгөөд “үр дүнгийн гэрээ”-г байгуулж уг гэрээний биелэлтийг хамгаалахыг ажил олгогч тал шаардах эрхгүй гэж үзэж байгаа болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг коллежийн захиргаа зөрчиж хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс тэс өөр “үр дүнгийн гэрээ” гэгчийг байгуулахыг тулган шаардаж хэрэв энэ гэрээг байгуулахгүй бол ур чадварын нэмэгдэл 25 хувийг олгохгүй, хариуцлага тооцно гэж дарамталсны улмаас арга буюу үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү үр дүнгийн гэрээ гэгчид нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт ороогүй миний ажил үүрэгт огт хамаагүй тухайлбал “бүтээгдэхүүн-2 буюу эрдэм шинжилгээ судалгааны үйлчилгээ, бүтээгдэхүүн-3 буюу хүний нөөцийн үйлчилгээ, бүтээгдэхүүн-5 буюу гадаад хамтын ажиллагааны үйлчилгээ” зэрэг миний ажил үүрэг огт хамаарахгүй заалтуудыг оруулсан байгаа нь ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 24.1, 21.1.2, 31.1 дэхь заалтыг зөрчсөн болохыг нотлож байгаа юм. Мөн тушаалынхаа үндэслэлд: “албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн” гэсэн үндэслэл заажээ. Энэ үндэслэл нь Гэрэлмаа намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж сахилгын арга хэмжээ авсан мэт ойлголт байна. Тушаалын дээр дурьдсан үндэслэлүүдийг харахад 2 салаа утгатай байгаа бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил ур чадвар, эрүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр халсан юм шиг эсвэл 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр халсан эсэх нь тодорхойгүй буюу Б-18 тоот тушаалынхааа үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй хууль зөрчсөн тушаал гаргасан юм. Түүнээс гадна миний бие 2 нас 3 сартай хүүтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлхи насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж нялх хүүхэдтэй эмэгтэй намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Эдгээр үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн захирлын 2014 оны 6 сарын 10-нй өдрийн Б-18 дугаартай тушаалыг хүчингүй болгож сүлжээний инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Политехник коллежоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гийн хувьд шүүхэд Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид холбогдуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б-18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, г урьд эрхэлж байсан сүлжээний инженерийн ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр халагдсан. Нэг хоногт ажиллах цалин хөлс 26.473 төгрөг, 150 хоногийг ажилаагүй. 150 хоногийн цалин 3.940.650 төгрөг нэхэмжилж байна.  Нэхэмжлэгч нь 2007 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид хичээлийн туслах ажилтнаар ажилд орсон. 2010 оны 10 дугаар сард сүлжээний инженерээр дэвшин ажилласан. Хамгийн сүүлд политехник коллежийн захиргаатай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж, ажлын байрны тодорхойлолт заасан үүрэгт ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэж ирсэн гэж үзэж байгаа. Тус коллежийн захирал Мөнгөндуулга нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б-18 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2, 43, 131.1, 131.1.3-дахь зүйлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний ажилтан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заасан. Гэрээг хугацаагүй байгуулж байна гэдэг нь уг ажлын байр нь байнгын ажлын байр юм гэдгийг нотолж байна. Байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах хуулийн шаардлага байгаа. Энэ хуулийн шаардлагын дагуу хугацаагүй гэрээ байгуулсан гэтэл тушаалын үндэслэл дотор үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан гэж байгаа. Үр дүнгийн гэрээг байгуулах ёстой юм уу гэдгийг судлаж үзэхэд үр дүнгийн гэрээ байгуулдаг ганцхан субьект байдаг. Энэ нь төсвийн байгууллага удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ гэж заасан байна. 18.4-т зааснаар ерөнхий менежер жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. гийн удирдлагын зүгээс чи энэ гэрээг байгуулахгүй бол нэмэгдэл 25 хувийг чинь өгөхгүй. Чамтай хариуцлага тооцно гэж дарамталсан. Тийм учраас энэ хүн арга буюу гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээний бүтээгдэхүүн хоёр гэж байна. Үүнд эрдэм шинжилгээний судалгаа гэж байна. Энэ хүн сүлжээний инженер, эрдэм шинжилгээ судалгаа хийх ямар ч үүрэг хүлээдэггүй. Бүтээгдэхүүн гурав буюу хүний нөөцийн үйлчилгээ гэж байна. Энэ хүн хүний нөөц хариуцсан ажилтан биш. Бүтээгдэхүүн тав, гадаад хамтын ажилгааны үйлчилгээ гэж байна. Энэ хүний ажилд гадаад хамтын ажиллагаа хамаагүй. Үр дүнгийн гэрээг хангалтгүй хамгаалсан гээд үүрэгт ажилд нь огт хамаарахгүй заалтуудыг оруулж хууль бус дүгнэлт гаргаж ажлаас нь халсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 21.1.2, 31.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үед ажлаас халаагүй байж 6 сар болсны дараа ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрсдийнх нь тайлбарыг харахад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж шүүхэд тайлбарладаг. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм бол 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг барих ёстой. Б-35 тушаал гаргаж өмнөх тушаалаа засаад орж ирж байгаа нь ажил олгогч тал өөрийнхөө давуу байдлыг ашиглаад тамга дараад гарын үсэг зураад тушаалаа өөрчилж болдог гэдгийг харуулж байна. Ингэж болохгүй. Ийм тушаал гаргаад засаж байгаа нь өөрсдийнхөө эсрэг хууль бус юмаа зөрчөөд байна гэж ойлгож байна. Иймд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б-18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сүлжээний инженерийн ажилд нь эргүүлэн тогтоолгох, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******-ийн захирал ***** шүүхэд ****гийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... тус шүүхэд нэхэмжлэгч нь ******-ийн захирлын 2014.06.10-ны өдрийн Б-18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:
1. нь Хөдөлмөрийн хуулийн 5 дугар зүйлийн 5.1 дэхь хэсэгт заасан: байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 дахь хэсгийн ажлаа 3 ба түүнээс дээш өдрөөр шалтгаангүй тасалсан, мөн журмын 10.1.4-ийн ажлын чанар үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, 14.2.7-ийн багш, ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлээгүй тул сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2014 оны 6 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
    2. нь хичээлийн жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээний 8.2.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй.
    3. Хөдөлмөрийн гэрээний 5.3-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн мэдээ, тайланг тухай бүрд нь гаргадаггүй гэх хангалттай үндэслэлээр ажилтныг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй учраас нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
г халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, ажлаа гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4, 14.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан заалтыг зөрчсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ... гэжээ.  
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нэг нэгээр нь яръя. Эхлээд *****ийн хувьд. Гандиймаа нь 2010 оны 10 дугаар сард ахаараа яриулж байгаад манайд сургалтын менежерээр ажилд орсон. Тэгээд Гандиймаагийн талаар Дархан-Уул аймгийн нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст мэдээлэл очиж манайд мэдээлэл өгснөөр албан тушаалаас нь бууруулж нийгмийн ажилтан болгосон. Дараа нь бүүр ажлаас халахгүй гэсэндээ дотуур байрны багшаар ажиллуулсан. Мөн ажлын цаг ашиглалт гэж байхгүй. Миний дээд эрх бүхий бүх байгууллагад гомдол гаргаж миний ажлын болон хувийн нэр төрд их халддаг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлын чадвартай гэсэн мөртлөө ажлын байрны тодорхойлолт мэдэхгүй гэж хэлээд байна. Ажлын байрны тодорхойлолт хоёр байгаа нэгэн дээр нь гарын үсэг зурсан нэгэн дээр нь зураагүй байгаа шалтгаан нь эхний жил манай сургууль шинжлэх ухаан технологийн сургуулийн харъяанд байхад гарын үсгээ зурж байсан. Дараа жил нь манай сургууль шинжлэх ухаан технологийн сургуулийн харъяанаас гарахад Гандиймаа ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зураагүй. Гарын үсэг зуруулах гэж их хөөцөлдсөн боловч зугтаад байдаг.  2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б-17 тоот ажлаас халсан тушаалыг тухайн үед танилцуулж байсан. Шивэлтийн алдаанаас болоод хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг орхигдуулсан байсан. Үүнийгээ шүүх хурал эхлэхээс өмнө засаж оруулж ирсэн. Б-35 тушаалыг гарган өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4 ажлын үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр хамгаалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан байгаа. Сүүлийн 2 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллаагүй. Ажлаас халах үед надтай зөвшилцөх маягаар 12 сард ажлаас минь халаач гэж хэлсэн би зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Мөн дээр нь 2014 оны 01 дүгээр сард 57 цаг ажлаа тасалсан байсан.
 гийн хувьд халсан үндэслэл нь цагийн бүртгэл дур мэдэн зассан. Өөрийн үүрэгт ажлаа хийдэггүй. Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т заасан. Ажлаа гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр тасалсан. Энэ талаар бид нар захирлын зөвлөлийн хурлаар орж анхааруулж байсан. Тухайн үед уйчлалт гуйгаад өнгөрч байсан. Манай сургууль бол гадаадын олон сургуультай хамтарч ажилладаг. Энэ утгаараа Гэрэлмаагийн ажил заавал холбогдож өгдөг. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн. Анхан шатны шүүх дээр хэргийн агуулгыг талаар сайн ярилцаагүй юм байна гэж дүгнэж байна. Б-35 тоот тушаал нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр заалтыг орхиж бичсэн, тушаалаа эрх бүхий албан тушаалтан учраас өөрөө зассан байгаа. Энэхүү тушаалд нэмж гомдлын шаардлага гаргаагүй нь уг Б-35 тоот тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан.  Б-17 тоот тушаал хөдөлмөрийн хуулийн заалтуудын барьж байгаа нь 40 дүгээр зүйлийг барихаас өөр аргагүй. Техникийн алдаанаас болсон гэдгийг олж мэдээд Б-35 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан. Техникийн алдааг засах эрх нь байгаа. Нэгэнт гарсан тушаал зохих хэмжээний хүчин чадалтай. Нотлох баримтаас хасах зүйл биш. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажлаас халах ноцтой зөрчлийг 8.2.9-д заасан. Энэ зүйл заалтанд зааснаар Гандиймаа өөрийн үүрэгт ажилаа хангалтгүй биелүүлсэн. Энэ хүний ажил үүрэг нь дотуур байрны хэвийн үйл ажиллагааг хангах. Тэр хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй учраас нэгдүгээр зөрчил нь болж байна. Хөдөлмөрийн гэрээний 8.2.8-д заасан заалтыг зөрчсөн. Дээр нь ажлаа төлөвлөөгүй. Ямар зөрчил гаргасан юм гэж байна. Ямар ч төлөвлөгөө гаргаагүй байгаа асуудлыг ярьж байна. Нэхэмжлэгч нар том том өндөр юм ярих гээд байх юм.
гийн хувьд өөрийнхөө хийх ёстой ажлаа хийж чадаагүй болохоор нь ажлаас нь халсан. Ажлын чиг үүрэгт хамаагүй юм үр дүнгийн гэрээнд заасан гэж яриад байх юм. Энэ ажлыг Гэрэлмаагийн хийх ёстой ажлууд. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар сахилгын арга хэмжээ авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 8.2.9-д зааснаар өөрөө цагийн бүртгэл зассан. Хэрвээ цагийн цагийн бүртгэлийн программаа сайжруулсан бол давхардаж гарч ирэхгүй байх байсан. Энэ хүнийг ажлаас халсан протокол дээр өөрийнхөө ажлын шаардлагыг хангаагүй. Тайлан хамгаалалт нь байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 8.2.6-д зааснаар бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан. Урьд нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны 06 тоот тушаалаар г үндсэн цалинг нэг сар 20 хувиар бууруулахаар тушаал гарсан байсан. тухайн үед энэ асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
    Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******  нар нь ******-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн Б-17, Б-18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
******-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн Б-17 тоот тушаалаар г “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан” үндэслэлээр оюутны байрны багшийн ажлаас, 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн Б-18 тоот тушаалаар г “жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр сүлжээний инженерийн ажлаас тус тус халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. 
нь 2012 оны 8-р сарын 20-ны өдрийн Б-29 тоот “хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдөж, оюутны байрын багшийн ажилд томилогдож 2012 оны 8-р сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай, нь сүлжээний инженерийн албан тушаалд 2013 оны 10-р сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. 
Дээрхи гэрээнүүд нь ажлын байр буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх чиг үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, талуудын хүлээх хариуцлага, гэрээг цуцлах нөхцөл, гэрээний нэмэлт нөхцөл зэргийг тохиролцсон, хэлцлийн нэг хэлбэрийн хувьд хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан, хөдөлмөрийн хуульд нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан ба , нарын байгуулсан гэрээнд ... гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө аль нэг тал гэрээг цуцлах тухай саналаа албан ёсоор тавиагүй бол анх байгуулагдсан тэр хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох талаар дурдсан байх тул  нэхэмжлэгч ****** нар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний 8-р зүйлийн 8.1-д ... Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлана, 8.2-д ... дараахь зөрчлийг хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ ... гээд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тоочин заасан байх ба 8-р зүйлийн 8.2.9-д ... хөдөлмөрийн гэрээний албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэжээ. Гэвч хангалтгүй биелүүлсэн гэдгийг ямар шалгуураар яаж дүгнэх талаар тодорхой заагаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зөрчлийг ажил олгогч, ажилтан хоорондоо тохиролцон, хөдөлмөрийн гэрээнд “тухайлан” ноцтой зөрчил гэж зааж болох боловч хэт ерөнхий байдлаар “албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байна.
Иймд хөдөлмөрийн гэрээний 8.2.9 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
******-ийн захирлын Б-17 тоот тушаалд... ...ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан ...гэжээ.  Гэвч ямар чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар дурьдаагүй байна.
******-ийн захирлын дэргэдэх хурлын тэмдэглэлээс /хх-ийн 74-78-р тал/ үзвэл ... жилийн үр дүнгийн гэрээ, ажлын тайлан хамгаалалт, тайланг хангалтгүй хамгаалсан гэх нэр бүхий ажилтнуудын талаар хэлэлцсэн байх ба уг хурлаас ****** нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан байх боловч Хөдөлмөрийн хууль, гэрээний ямар заалтыг үндэслэж дээрхи шийдвэр гарсан болох нь ойлгомжгүй, энэ талаар тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй байна.
тай 2013 оны 9-р сарын 16-ны өдөр  “үр дүнгийн гэрээ” гэх гэрээг /хх-ийн 98-р тал/ байгуулсан, харин тай “үр дүнгийн гэрээ” байгуулж байгаагүй байна.
 Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ажилтны гүйцэтгэх чиг үүргийг тодорхой зааж өгөх үүрэгтэй ба нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар интернет болон дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, байнга ажиллагаатай байлгах /хх-ийн 153-р тал/ үүрэгтэй байна.
Үр дүнгийн гэх гэрээг хэрхэн дүгнэх, хэдэн хувь биелүүлсэн тохиолдолд хангалттай, хангалтгүй гэж үзэх талаар заагаагүй атлаа тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б-18 тоот тушаалд ... ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан гэж заасан нь үндэслэлгүй байна. 
******-ийн захирлын дэргэдэх 2014 оны 3-р сарын 3-ны өдрийн хурлын тэмдэглэлд /хх-ийн 146-р тал/...Гэрэлмаа цагийн бүртгэл зассанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурав... гэсэн байх ба өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргасан учраас Б-18 тоот тушаалд дээрхи үндэслэлийг заасан талаар хариуцагч тайлбарлажээ.
нь 2014 оны 3-р сараас өмнө цагийн бүртгэлд засвар хийсэн талаараа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь тогтоогдсон, тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлд... бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан болон ашигласан бол... ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдож байгаа боловч Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.2-д ...Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан,  уг зөрчлийг илрүүлснээс хойш буюу 2014 оны 3-р сарын 3-наас хойш 2014 оны 6-р сарын 10 хүртэл 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул дээрхи үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлгүй байна.
 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гийн Б-17 тоот тушаал хөдөлмөрийн хуулийн заалтуудын барьж байгаа нь 40 дүгээр зүйлийг барихаас өөр аргагүй. Техникийн алдаанаас болсон гэдгийг олж мэдээд Б-35 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан. Техникийн алдааг засах эрх нь байгаа гэсэн тайлбар гаргасан ба 2014 оны 9-р сарын 29-ний өдрийн Б-35 тоот тушаалаар Б-17, Б-18 тоот тушаалд 40-р зүйлийн 40.1.4 гэсэн нэмэлт оруулсан байна. 
Ажил олгогч нь өөрийн гаргасан тушаалд өөрчлөлт оруулж болох боловч тушаалаа гарган танилцуулсны дараа үндэслэлийг нь тайлбарлан зөвтгөх боломжгүй юм. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасныг баримтлах, ажилтанд ямар үндэслэлээр гэрээг цуцлаж байгаагаа тайлбарлах үүрэгтэй ба тушаал гаргах, ажилтанд танилцуулах үед үндэслэлийн талаар дурьдсан эсэхийг шалгах, нягтлах үүрэгтэй.
Дээрхи үндэслэлүүдээр ******-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн Б-17, Б-18 тоот тушаалын үндэслэл үгүйсгэгдэж байх тул нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч д ******-ийн захирлын 2013 оны 9-р сарын 20-ны өдрийн А-06 тоот тушаалаар “үр дүнгийн гэрээгээ заасан хугацаанд хамгаалаагүй” гэсэн үндэслэлээр  үндсэн цалинг “нэг сарын хугацаатай 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж байсан байх ба дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын д холбогдох хэсгийг ”Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй ажил үүрэг, түүний биелэлтийг шаардаж энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2, 31-р зүйлд заасантай нийцэхгүй” гэж хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа тул шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй. 
Өөрөөр хэлбэл “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2, 31-р зүйлд заасантай нийцэхгүй болохыг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байна.
****** нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.9 дэх ... хөдөлмөрийн гэрээний албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн ...гэх заалт, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журмын /хх-ийн 88-р тал/ 10.1.4 дэх ... ажлын чанар, үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан ... гэх заалт нь хэт ерөнхий, Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуультай нийцсэн байх ёстой ба хуульд нийцээгүй дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан аливаа шийдвэр нь хууль бус болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчдийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 6 сарын цалингийн дунджаас ажлын 21,5 өдөрт хуваан нэг өдрийн цалинг тооцон 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 146 өдрөөр тооцоход д 570,039/21,5= 26.514*146 = 3,871,044  төгрөг, д 564,832.5/21,5=26.271.3*146=3,853,610 төгрөг олгогдох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ****** нар ажилгүй байсан хугацааг 150 хоног гэж тооцсон боловч 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 146 хоног байх тул дээрхи хугацаанд ногдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ****** нарын гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ****** нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсгийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /140,400+138,256/ нийт 278,656 төгрөгийг хариуцагч ******-оос гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаад зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  Авирмэдийн Гандиймаа /РД: МИ86092401/-г ******-ийн дотуур байрны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  3,871,044  төгрөгийг ******-оос гаргуулж нэхэмжлэгч д,  ******* /РД: *******/-г ******-ийн сүлжээний инжинерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3,853,610 төгрөгийг ******-оос гаргуулж нэхэмжлэгч д олгон, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон, ****** нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ******-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ****** нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******-оос улсын тэмдэгтийн хураамжид 278,656 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ГЭРЭЛТ-ОД