| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/00310/И |
| Дугаар | 184/ШШ2023/01569 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2023/01569
2023 04 18 184/ШШ2023/069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ******* овогт ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар:/,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 120,780,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгч ******* Милилийн орчуулагчаар Ж. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагч Л., хариуцагч Л.ын өмгөөлөгч Б., хариуцагч Н.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн ******* ******* би Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн магистрантурт суралцахаар 20******* онд Монгол улсад ирсэн. 2018 онд Л., Н. нарыг Өвөр Монголын нутгийн уулзалт дээрээс мэдэх болсон эгч Нарангаваа танилцуулж улмаар Л., Н. нар ******* ******* надтай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг зээлж аваад огт төлөхгүй зугтааж холбогдохгүй байсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй байсан тул 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, дугаар 16, Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай прокурорын тогтоол гарсныг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардаж авснаар мэдэж Л., Н. нартай байгуулсан Иргэд хоорондын зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гаргаж байгааг хүлээн авна уу. Иргэн Л., Н. нар иргэн ******* *******тай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Барьцааны гэрээ үл хөдлөх эд хөрөнгө тус тус байгуулан 60,000,000 төгрөгийг нэг сарын 5,7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа дуусан Л., Н. нараас зээлийн эргэн төлөлт хийхийг удаа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, хүү огт төлөөгүй болно. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Иргэд хоорондын зээлийн гэрээний 5-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алдангийг Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн 40 260 000 төгрөгөөр тооцож бодов. Иймд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 60,000,000 төгрөг, хүү 20,520,000 төгрөг, алданги 40,260,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөгийг иргэн /зээлдэгч/ Л., иргэн Н. нараас гаргуулж өгнө үү. ******* ******* би Өвөр Монгол хүн тул Монгол хэл, бичгээр ярьж, ойлгож бичиж чаддаг болно гэжээ. / хавтас хэргийн 1-2/
2.Нэхэмжлэгч ******* ******* 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагад ... ******* ******* нь Л., Н. нарт холбогдуулан Зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 20,520,000 төгрөг, алданги 40,260,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан тул Л., Н. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай байна. Иймд талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ" /үл хөдлөх эд хөрөнгө/-нд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, хангайн ******* дүгээр гудамж ******* тоот хаягт байрлах 546 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд-ээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв. /хавтас хэргийн 82/
3. Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л. би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэдэг эмэгтэйтэй барьцааны гэрээ байгуулж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээл авсан.10,000,000 төгрөгийг н.Нарангуа гэдэг Өвөр Монгол эмэгтэй 1 сарын өмнө авсан байсан. Ийм учраас барьцааны гэрээнд 60,000,000 төгрөг гэж бичсэн. -д 16,7,514 төгрөгийг дансаар, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд н.Нарангуа АI -ийн өгсөн 50,000,000 төгрөгөөс 2 сарын хүү авна гээд 9,000,000 төгрөгийг суутгаж авсан. Өөрөөр хэлбэл 41,000,000 сая төгрөг авсан нь үнэн. Өмнө нь буюу 2019 оны 07 дугаар сард надад холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг тус дүүргийн прокурорын газраас иргэний хэрэг гэж үзсэн. Одоо манай өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө тухайн хүний /АI / барьцаанд байгаа. 120,780,000 төгрөг төлөх нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн овогтой миний бие 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн эгч болох овогтой , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО иргэн н.Нарангарав нарын хамт БНХАУ-ын ӨМӨЗО-н иргэн ******* Милала /******* гэж дууддаг/ гэх хүнтэй Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо байрлах Солонгос хоолны газар анх танилцсан байдаг. Тухайн үед эгч минь төрөөд 3-н сap болж байсан. Эгчийгээ БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэн н.Нарангарав гэдэг их сайн эмэгтэйтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн ойлголтыг авсан бөгөөд эгчийн бизнест тусалж, багахан мөнгө зээлж байгаа юм байна эгчдээ тусаля гэсэн бодлоор уулзсан. Намайг ломбардад ажилладаг байсныг минь ярилцах хоорондоо мэдэлцэж ломбард ажиллуулбал ямар вэ? гэх зэргээр надаас н.Нарангарав асуусан. Ингээд ярилцаад анх удаа 10,000,000 төгрөг бэлнээр авсны дараа нь 2019 оны 05 дугаар сарын 07-нд уулзаж 60,000,000 төгрөгийг авахаар болоход ямар нэгэн барьцаа байна уу? гэхэд нь миний өмчлөлийн Хаан банкны зээлээр аваад зээлээ хугацаандаа төлөөд 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан үл хөдлөх болох хашаа байшинг н.*******, Л., н.Нарангарав нар *******ын найз залуу Оргил гэх хүмүүстэй цуг явж зээлээ хаагаад *******ын нэр дээр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэх үед миний нөхөр байсан Н. нь хамтран зээлдэгчээр байсан учир Н.ыг дуудаж зээлээ хаагаад шилжүүлэхээр ирж гарын үсэг зурсан байдаг. Энэ мөнгө төгрөг болон зээл иргэн Н.од ямap ч хамааралгүй хүн. Учир нь тухайн үед би өөр хүнтэй амьдарч байсан. Н.*******, н.Оргил. н.Наргарав эгч бид нар цуг 10 дугаар хорооллын Эппес гэх ресторанд орсон.Тэгэхэд эгч Л.д бэлнээр 28,084,168 төгрөгийг өгсөн. Дансаар 2018.05.07-ны өдөр 7,530,000 төгрөг, 2018.05.08-ны өдөр 3,761,235 төгрөг, 2018.05.09-ний өдөр 1,624,597 төгрөгийг тус тус эгч Л.ын Хаан банкны 5113066448 тоот дансанд шилжүүлсэн. 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж өгөхдөө анх 2018.04.03-ны өдөр өгсөн. 10,000,000 төгрөгийг оролцуулаад тооцоход 60,000,000 төгрөг болгож тооцоод, яг өгөхдөө нийт 50,000,000 төгрөг өгсөн үүнээс
Эгч Л.ын дансаар 12,9,2 төгрөг
Бэлнээр 28,084,168 төгрөг
Хаан банкны үл хөдлөх зээл хаасан данс руу 9,000,000 төгрөг тус тус орсон.
Ийнхүү зээл авснаас хойш эгч Л. бид 2 гэрээнд заасан мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд төлж явсан Тухай үед эрэлт ихтэй байсан тул нэмэлт хөрөнгө оруулалт хийж бага зэрэг өргөжүүлэн ажиллая гэж н.*******ын зүгээс эгч бид 2-т дахин санал тавьсан. Энэ хугацаанд ажлаа явуулахдаа миний бие, бие даасан шийдвэр хэзээ ч гаргаж байгаагүй бөгөөд эгч Л.тай ярилцаж шийдэж байсан. Тухайн үед миний бие Нандин ломбардад зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Харин тэгэхэд н.*******. н.Нарангарав. эгч Л. нар энэ их ашигтай ажил байна. Бүгд нийлж компани байгуулж. ломбард нээж ажиллуулъя, чи наад ажлаасаа гарчих гэж санал тавьж ярилцсаны үндсэн дээр, энэ ярилцлага болсноос 2 сарын дараа ажлаасаа гарсан байдаг. Тэгээд 2018.07 дугаар сард Алтай хотхоны 18-р байранд нэг давхрын 3-н өрөө байрыг н.Улаанбаатар гэх ӨМӨЗО-ны иргэнээс худалдан авч үсчин, гоо сайхан, ломбард нээж, бас хамтарч ажиллахаар болсон байсан. Тэгээд компани байгуулаад 2018.09.03-нд эгч Л. 80%, н.Нарангарав 10%, Л. 10%-ийн хувьцааг тус тус эзэмшигчээр орж Бат орших арвижах" ХХК-ийг байгуулсан. Ингээд эгч Л. маань өдөр шөнө гэлтгүй, нялх хүүхдээ хүнд харуулан чин сэтгэлээсээ ажиллаж их зүйл хийсэн. тэгээд тэр бүгдийг хийхэд мөнгө санхүү их орсон, тохижолт энэ тал дээр бүгд ярилаад зээлэнд гаргах мөнгөнөөсөө гаргахаар болсон. Мөн н.Нарангарав, н.*******, эгч Л. нартай ярилцаж хөрөнгө оруулалтын гэрээг 2018.11.03 өдөр тус бүр 100,000 ам долларын гэрээ хийж мөнгө орж ирэхээр зээлэнд н.*******аас гарсан бүх мөнгийг суутгаж төлөөд тэрийгээ үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардалд оруулж тооцоод, үлдсэн мөнгөөр нь ломбарданы үйл ажиллагаагаа хийнэ гэж тохирсон. Энэ бүгдийг н.******* өөрөө зөвшөөрсөн Үйл ажиллагааг явагдаж байх үед байнгын өөрөө хянаж орж гарахын зэрэгцээ нэг орцонд өөд өөдөөсөө харсан хаалганд амьдарч байсан. Энэ бүх бүтээн байгуулалтын ажил ил тод нээлттэй байсан. Эгч тэр байранд ломбард нээгээд тусгай зөвшөөрөл авч, ломбардад шаардлагатай бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгөөр бүрэн тохижилт хийн тусгай зөвшөөрөл шаардагдах бүхий үйл ажиллагааг хангаж хууль, журмын дагуу бүхий бичиг баримтыг бүрдүүлж, бүрэн ажиллуулахад бэлэн болгосон. Тусгай зөвшөөрөл мөн олгогдсон. Энэ бүгдийг үйл ажиллагааныхаа зардлаас гаргасан. Эдгээр нь баримтаар бүгд тогтоогдсон болно. Мөн өөрийн зардлаар зарим эд хогшил, тоног төхөөрөмж авчирч тохижуулсан. Тэгтэл 2018.11.03-ны өдөр хийгдсэн гэрээ ёсоор мөнгө орж ирэхгүй хойшилсоор байсны улмаас маргаан үүсч миний бие өөрийн хүсэлтээр энэ бүх зүйлээс татгалзаж гарсан. Над руу орж ирсэн болон эгч Л.ын данс руу орсон мөнгө болон гаргасан зардал, хүмүүст гаргасан зээл зэргээ баримтын хамт н.*******, н.Нарангарав, эгч Л. нарт тайлагнаж, шилжүүлж өгсөн. Энэ бүгдийг хүлээлцэж авсан н.Нарангарав, эгч Л. хоёр хүлээн зөвшөөрөөд 3-уулаа цуг нотариатаар орж албажуулж батлуулсан. Ингээд нотариатаар орж тохиролцсоны үндсэн дээр тус компанийн хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан. Ингээд бүх зүйл надад хамааралгүй болж миний эгч Л. миний үл хөдлөх хөрөнгийг хариуцаж дараа нь надад авч өгөхөөр бид тохиролцсон. Ингээд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Нарангарав, н.******* болон миний эгч Л. нарын дундын маргаан үүсээд тохиролцсон хугацаанд гэрээний дагуу мөнгө орж ирээгүй учир миний эгч Л. уг мөнгийг бүрэн үйл ажиллагаанд зарцуулаад нэмж Хаан банк болон хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж энэ хугацаанд өрөнд орон байж ломбард, үсчин , гоо сайхныг нээж хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж 2018.12.27-ны өдөр нээж, гэрээнд заасан мөнгө орж ирээгүйгээс ломбарданы үйл ажиллагаа хэсэг зогсож үйл ажиллагаа яваагүй. Ингээд үүнээс болж хоорондоо муудалцаад 2019.05 сарын үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Улаанбаатар өөрийнхөө байрыг буцааж авъя, та нар хэлснээрээ ажиллаж чадахгүй байна гээд байраа буцаан авсан. Энэ үйлдэлд миний эгч Л. бүрэн хохирсон. Ингээд 2019.07-р сараас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.******* нь эгч Л. болон миний бие Л., н.Нарангарав биднийг залилан мэхэлсэн, луйвардсан гэж маш муухайгаар гүтгэж шалгуулсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэн н.*******ын гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаад холбогдох шаардлагатай бүхий л баримт нотолгоог эх хувиар нь авч баримтжуулж шалгаж үзээд Иргэний хэрэг гээд хаасан байгаа. Ийнхүү миний бие энэ асуудлаас болж сэтгэл санаа, бусад зүйлсээрээ хохирч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ой хүрээгүй нялх хүүхдээ тэврэн асуугдаж байсан. Миний эгч Л. итгэмтгий зан, тусч сэтгэлээсээ болж эдгээр хүмүүст дэндүү итгэж тэдний өмнөөс нь маш их ажил хийж, амжуулж хохирсон. Дээрх мөнгө төгрөгийг хувьдаа ямар нэгэн байдлаар ашиглаж үрээгүй бөгөөд гэрээ байгуулж тайлагнаж, харилцан гарын үсэг зурж мөнгөн дүнгээ баталгаажуулж явсаар байтал өөрсдийнхөө хэлсэн ярьсан, гэрээний дагуу ажиллаагүй харин ч эгч бид 2-ыг хохироосон. Эгч Л минь энэ асуудлын араас явах худлаа боллоо гэж үзэн цагдаагаар ороод бүх мөнгөө хүү гэхгүйгээр хасуулаад үлдсэн мөнгийг нь төлөөд дүүдээ гэр орныг нь авч өгнө гэж хэлсэн. Иймд эрхэм шүүгч та бүхнийг бидний маргааныг эцэслэн шийдэж үнэн зөвөөр тогтоож өгөхийг миний зүгээс хичээнгүйлэн хүсэж байна.
Жич: Хэрэв төлөх мөнгө үнэн зөвөөр тогтоогдож гарч ирвэл мөнгөн төлбөр гарч ирвэл бид төлөхөд бэлэн байна. Дээр нь миний үл хөдлөх хөрөнгө БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.*******ын нэр дээр барьцаанд байгаа болно гэжээ. /31,34 89-91/
4.Хариуцагч Л.аас нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа... энэ ******* Милала мөн эгчтэй минь хөрөнгө оруулалтын гэрээ хийж илтгэл үнэмшил төрүүлж хуурсан байхад яагаад надаас ганц энэ бүх төлбөр тооцоог нэхэмжилж хүү, алданги тооцож өндөр дүнгээр нэхэмжилж байгаад гомдолтой хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээл дээр ******* Милала, Нарангаваа нар ашиг хүү авч байсан харин эгч хүү мөнгөө төлөөд ямар ч асуудалгүй явж байхад өөрсдөө нэмж мөнгө оруулж компани байгуулж ажлын байр бэлдүүлж хүмүүсийг хохироочихоод би болон миний эгч Нарангаваа нар хохирсон хохирлоо өөрсдөө дагаад мөн хохирчоод байгаа. Миний эгч харин дүүдээ орон гэрийг минь авч өгөх гээд ******* Милала 2022 оны 5 дугаар сард өөрөө хайж утас юмыг нь олоод ажил дээрээ дуудаж уулзаад би чамд 60,000,000 төгрөг төлье. Бөөнд нь биш график хувиар гаргаад төлж дуусгаад дүүгийнхээ Үл хөдлөх орон гэрийг авч өгье гэж хэлээд уулзахад зөвшөөрөөгүй 120,000,000 төгрөг нэхсэн тэгээд эгч бас зөвшөөрөөгүй. Энэ мөнгө, төгрөг гол нь миний эгч болон би хувьдаа хэрэглээд өөрсөндөө зарцуулж хүн хохироосон бол хүлээн зөвшөөрнө гэтэл бүх хийж бүтээсэн ажил хөдөлмөр зүтгэл нүдэн дээр нь хийгдэж үсчин, гоо сайхан ломбард гээд албан ёсоор үйл ажиллагаа бүрэн хийхэд бичиг баримт хуулийн дагуу зөвшөөрөл авч ажлын байр бий болсон. Үүн дээр нэмэлтээр маш их мөнгө санхүү орсон хийгдсэн байхад энэ хүн өөрөө хохирогч болж бусдынхаа боломж санхүүг зарцуулсан ажилласан бүхнийг үгүйсгэж биднийг залилсан завшсан болгож өөрөө бүрэн гэмгүй дүрээр биднийг шүүлгэж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна.../хавтас хэргийн 107-108/
5. Хариуцагч Н. болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н. /РД:/ би Л.тай /РД: / 2014 оноос хойш гэр бүлийн харьцаагүй байсан бөгөөд тус тусын амьдралтай болсон. Хамт амьдарч байхад Хаан банкны зээлийн барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ******* *******-******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээг байгуулахад гарын үсэг зурсан нь үнэн.Уг зээлийн барьцааны Хаан банкны гэрээнд зээлийн хамтрагч дээр миний нэр байсан. Л.ын авсан зээлээс миний бие дансаар болон бэлнээр огт мөнгө аваагүй бөгөөд явуулж байсан үйл ажиллагаанд нь огт оролцоогүй учир надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан надтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А. гэдэг хүнээс Л.ын эгч нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж ******* тоот хаягт байрлах, өмчлөлийн газар 546 м2, 70 м2 талбайтай орон сууцыг барьцаалж 2018 оны 05 дугаар сарын 08-нд гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс 41,000,000 төгрөгийг авсан юм билээ. Хэдийгээр Н. уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад оролцохгүй гэж байгаа ч нь ямар ч буруугүй байтлаа өөрийн амьдардаг орон байраа өрөнд алдана гэдгийг хүүхдүүдийн эцэг хүний хувьд зөвшөөрөхгүй. Иймд шүүх шударга шийдвэр гаргана гэж найдаж байна гэжээ. /хавтас хэргийн 31, 104, 109/
6.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, 2018.05.08-ны өдрийн иргэд хооронд зээлийн гэрээ, 2018.05.08-ны өдрийн барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000279602, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000324876, Л.ын зээл гэсэн гар бичмэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019.10.01-ны 16 дугаар тогтоол, 2020.01.07-ны өдрийн шийдвэр бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, 2022.12.30-ны өдрийн №1846 дугаар итгэмжлэл /1-18/, 2022.12.30 хятад бичиг дээрх бичвэр /35-36/, 2023.03.*******-ны өдрийн 0247 дугаар итгэмжлэл /66/, 2023.03.29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, улсын тэмдэгтийн хураамж /82-/, 2022.12.30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь орчуулгын үйлчилгээ /86-88/, орчуулагчийн бакалаврын диплом /103/ 2023.04.18-ны өдрийн орчуулагч оролцуулах хүсэлт зэрэг /106/
7.Хариуцагч Л. шүүхэд гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар /27/, хууль зүйн туслалцаа авах гэрээ /28/ гэрлэсний бүртгэлийн лавлагаа /29/, Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /*******-56/, хариу тайлбар /89-91/, Л.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /92-93/, тайлбар хүсэлт /107-108/
8.Хариуцагч Н. шүүхэд гаргасан нотлох баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /30/, 2023.01.31-ний өдрийн хариу тайлбар /31/, 2023.01.31-ний өдрийн Н.ын тодорхойлолт гар бичвэр /32/, 2023.01.31-ний өдрийн Н.ын тодорхойлолт, 2023.01.31-ний өдрийн тайлбар /34/, 2023.03.13-ны өдрийн 0106 дугаар итгэмжлэл, 2023.04.*******-ны өдрийн хариу тайлбар /104/, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, 2023.04.*******-ны өдрийн хариу тайлбар /109/,
9.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: гэрч Л.ыг асуусан тэмдэглэл / хавтас хэргийн 100-102/.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Л., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 20,520,000 төгрөг, алданги 40,260,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар шаардлагаа нэмэгдүүлжээ. / хх 1-2, 4-9, 82 /
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Л., Н. нартай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 60,000,000 / жаран сая/ төгрөгийг, 1 сарын 5,7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, хүү огт төлөөгүй, зээлийн гэрээний 5-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу алданги 40 260 000 төгрөгөөр тооцож, нийт 120,780,000 төгрөгийг Л., Н. нараас гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шаардаж,
2.Хариуцагч Л. эс зөвшөөрч: би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /******* гэж дууддаг/ гэдэг эмэгтэйтэй зээлийн гэрээ байгуулж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээл авсан. 10,000,000 төгрөгийг Өвөр Монгол эмэгтэй н.Нарангуагаас 1 сарын өмнө бэлнээр авсны дараа нь 2019 оны 05 дугаар сарын 07-нд уулзаж 60,000,000 төгрөгийг авахаар болоход Хаан банкны зээлээр авсан 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хашаа байшингийн зээлийг н.*******, Л., н.Нарангарав, *******ын найз залуу Оргил гэх хүмүүстэй цуг явж зээлээ хаагаад *******ын нэр дээр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэх үед миний нөхөр байсан Н. нь Хааны зээлд хамтран зээлдэгчээр байсан тул ирж гарын үсэг зурсан. Тэр үед бид 2 салсан байсан. Н. ямap ч хамааралгүй, тухайн үед би өөр хүнтэй амьдарч байсан. Ингээд 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж өгөхдөө анх 2018.04.03-ны өдөр өгсөн 10,000,000 төгрөгийг оролцуулаад 60,000,000 төгрөг болгож тооцоод яг өгөхдөө нийт 50,000,000 төгрөг өгснөөс эгч Л.ын дансаар 12,9,2 төгрөг, бэлнээр 28,084,168 төгрөг, Хаан банкны үл хөдлөх зээл хаасан данс руу 9,000,000 төгрөг тус тус орсон. *******д 16,7,514 төгрөгийг дансаар, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өвөр Монгол эмэгтэй н.Нарангуа *******ийн өгсөн 50,000,000 төгрөгөөс 2 сарын хүү авна гээд 9,000,000 төгрөгийг суутгаж авсан. Өөрөөр хэлбэл 41,000,000 сая төгрөг авсан нь үнэн. Ийнхүү зээл авснаас хойш эгч Л. бид хоёр гэрээнд заасан мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд төлж явсан. Одоо манай өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө тухайн АI -ийн барьцаанд байгаа. 120,780,000 төгрөг төлөх нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй, би хэрэглээгүй, эгч Л.ын үйл ажиллагаандаа зарцуулсан гэж,
3.Хариуцагч Н. эс зөвшөөрч: би Л.тай 2014 оноос хойш гэр бүлийн харьцаагүй, тус тусын амьдралтай байсан. Хамт амьдарч байхад Хаан банкны зээлийн барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ******* *******-******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээг байгуулахад гарын үсэг зурсан нь үнэн. Л.ын авсан зээлээс миний бие дансаар болон бэлнээр огт мөнгө аваагүй, явуулж байсан үйл ажиллагаанд нь огт оролцоогүй учир надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул надтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр Н. би уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад оролцохгүй гэж байгаа ч ямар ч буруугүй байтлаа өөрийн амьдардаг орон байраа өрөнд алдана гэдгийг хүүхдүүдийн эцэг хүний хувьд зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Л.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2019.05.07-нд уулзаж 60,000,000 төгрөгийг авахаар болсон гэж гэсэн ба зээлийн гэрээг 2018.05.08-нд байгуулсан нь талуудын тайлбар зээлийн гэрээ зэргээр нотлогддог тул түүнийг 2018 оныг 2019 он гэж бичиглэлийн буюу техникийн алдаа гаргасан болохыг дурдав.
4.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: нэхэмжлэгч А.******* нь 60,000,000 /жаран сая/ төгрөгийг сарын 5,7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хариуцагч Л.ад зээлдүүлж 2018 оны 05 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүрэгт Л.аас өөрийн болон Н. нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201023786 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 18636312767284 нэгж талбарын дугаартай, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээ байгуулан хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдов. / хх 4-9/
Зээлийн гэрээний дагуу хариуцагч Л. нь нэхэмжлэгч А.*******аас 60,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь хэргийн 9-р талд авагдсан овогтой миний бие 2018.05.08-ны өдөр 60,000,000 төг, авсан... юаны, хүүтэй/ 6 сарын хугацаатай/ 5 сараас мөнгө авах тул сүүлийн 1 сар хүү төлөхгүй болно. Л. 2018.05.08, 88095572, 88100700 дармал үсгээр гараар хар өнгөөр бичсэн баримт, зохигч нарын тайлбараар нотлогдсон, энэ 60,000,000 төгрөг авсан гэж гараар бичсэн баримтад зурагдсан гарын үсгийн талаар хариуцагч Л. маргаагүй байна. / хх 9/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж заасан, бичгийн хэлбэртэй байна гэдгийг гараар болон техник хэрэгсэл ашиглан бичигдсэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг илэрхийлж агуулсан бичгийн хэлбэртэй баримтыг ойлгогдоно.
Иймээс Л.ыг нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөг зээлдэж авсан үйл баримтын талаар гараар бичиж тэмдэглэсэн гар бичвэрийг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 281.4-д: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан ба зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан байх юм.
Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч А.******* 60,000,000 төгрөгийг хариуцагч Л.ад өгч гэрээний үүргээ биелүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч Л. нь зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан барьцааны гэрээ байгуулан зээлдэж авсан мөнгийг ашиглаж, захиран зарцуулжээ.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 6 дугаар зүйлийн 6.1,6.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн ба зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд зурсан гарын үсгийн талаар зохигч нараас маргаагүй.
6. Харин хариуцагч Н.оос Энхмандахын авсан зээлээс миний бие дансаар болон бэлнээр огт мөнгө аваагүй, явуулж байсан үйл ажиллагаанд нь огт оролцоогүй учир надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
хариуцагч Л.аас 120,780,000 төгрөг төлөх үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй, би хэрэглээгүй, эгч Л. үйл ажиллагаандаа зарцуулсан, 10,000,000 төгрөгийг Өвөр Монгол эмэгтэй н.Нарангуагаас 1 сарын өмнө бэлнээр авсан, *******д16,7,514 төгрөгийг дансаар, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн Нарангуа *******ийн өгсөн 50,000,000 төгрөгөөс 2 сарын хүү авна гээд 9,000,000 төгрөгийг суутгаж авсан, Хаан банкны үл хөдлөх зээл хаахад 9,000,000 төгрөг төлсөн гэж маргадаг.
Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд: Нарангуагаас 1 сарын өмнө 10,000,000 төгрөг бэлнээр авсан гэх, *******д 16,7,514 төгрөгийг дансаар, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх, Нарангуа нь *******ийн өгсөн 50,000,000 төгрөгөөс 2 сарын хүү 9,000,000 төгрөгийг суутгаж авсан гэх үйл баримт нотлогдоогүй мөн өмнө нь Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 9,000,000 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн 2018.05.08-нд авсан 60,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан байх тул энэ 9,000,000 төгрөгийг төлнө. Учир нь хариуцагч нарын 2018.05.08-нд байгуулсан гэрээнээс өмнө Хаан банкнаас авч хэрэглэсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлжээ.
Түүнчлэн хариуцагчийн би хэрэглээгүй, эгч Л. үйл ажиллагаандаа зарцуулсан гэх боловч Л.аас 2018.05.08-нд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болж гарын үсэг зураагүй байх тул тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зураагүй байх тул гэрээний үүрэг хүлээхгүй юм.
7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2018 оны 11 сарын 08-нд дууссан тул зээлдэгчийн шаардах эрх 2021 оны 11 сарын 08-нд дуусгавар болсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнгөрүүлсэн байна гэж шүүх үзсэн тул зээлдэгч *******аас хариуцагч Л.ыг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй хэмээн үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 20,520,000 төгрөг, алданги 40,260,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөг шаардаж байгааг үндэслэлтэй гэсэн болно.
Нэхэмжлэгч *******аас Цагдаагийн байгууллагад бусдад залилуулсан гэж 2019 оны 09 сарын 23-нд гомдол гаргасныг Чингэлтэй Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 сарын 01-ны өдрийн 16 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* Милала нь Иргэний хуульд заасны дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй... гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан ба тус тогтоолыг Чингэлтэй Прокурорын газрын туслах ажилтнаас 2022 оны 12 сарын 28-нд хүлээн авч шүүхэд 2022 оны 12 сарын 30-нд нэхэмжлэл гаргажээ. / хх 10-/
Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулахдаа 82.4-д Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан тул нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 жилийн хугацааны дотор буюу 2019 оны 09 сарын 23-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаад 2019.10.01-нд хаасан Прокурорын тогтоолыг туслах ажилтнаас гомдол гаргагч *******д 2022 оны 12 сарын 28-нд гардуулан өгсөн тул шүүхэд 2022 оны 12 сарын 30-нд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдов.
Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байна гэж шүүх үзсэн тул түүнийг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар дүгнэлт өгөв.
8. Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж,
мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4-д ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-нд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү тооцох, хуульд зааснаар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хүү, алданги шаардах эрхтэй.
Хариуцагч Н.оос гаргасан ын авсан зээлээс миний бие дансаар болон бэлнээр огт мөнгө аваагүй, явуулж байсан үйл ажиллагаанд нь огт оролцоогүй гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Тэрээр хариуцагч Н. нь нэхэмжлэгч А.*******, хариуцагч Л. нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцон гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээний үүрэг буюу хамтран төлөх үүрэг хүлээхгүй болно.
Харин 2018 оны 05 дугаар сарын 08-нд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Л.аас өөрийн болон Н. нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201023786 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 18636312767284 нэгж талбарын дугаартай, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээ байгуулахад хариуцагч Н.оос гэрээний нэг тал болон гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон нь хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр нотлогдсон, гэрээнд зурсан гарын үсэг талаар маргаагүй байна. Иймд хариуцагч Н. нь барьцааны гэрээний үүрэг хүлээнэ.
Хариуцагч нараас өөрийн татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2,2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох 120,780,000 төгрөгөөс зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас... алданги 40,260,000 төгрөгийг багасгаж, 50 хувиар тооцон 20,130,000 төгрөг гаргуулан 20,130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн хувийн байдал зэргийг харгалзав.
Ингээд үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 20,520,000 төгрөг, алданги 20,130,000 төгрөг, нийт 100,650,000 төгрөгийг хариуцагч Л.аас гаргуулахаар тогтов.
Хариуцагч Л.аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр н.Нарангуаас мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч энэ хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.
9. Барьцаа хөрөнгийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбараар: хариуцагч Л. нь 2018 оны 05 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч А.*******аас 60 сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэн авч, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л., Н.оос нараас өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201023786 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 18636312767284 нэгж талбарын дугаартай, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээ байгуулан хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдсон, гэрээнд зурсан гарын үсэг талаар маргаагүй. / хх 4-9/
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд гэрээний дагуу үүснэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д зээлийн болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болно гэж,
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 6.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх... талаар тус тус зохицуулсан дагуу барьцаа хөрөнгийг бүртгүүлсэн тул барьцааны гэрээ хуульд нийцжээ.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Л. болон хариуцагч Н. нараас өөрсдийн өмчлөлийн...******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газрыг тус тус барьцаалсан үйл баримт нотлогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасанчлан 2018 оны 05 сарын 08-нд байгуулсан барьцааны гэрээгээр хариуцагч нараас хүлээх үүрэг адил тэнцүү байна.
Иймд хариуцагч Л. нь зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Л., Н. нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201023786 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 18636312767284 нэгж талбарын дугаартай, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт зааснаар хангуулах нь зүйтэй.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 761,850+70,200=2,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч Л.аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 661,200 төгрөг, хариуцагч Л., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас 100,650,000 / нэг зуун сая зургаан зуун тавин мянга / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******/ /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Л., Н. нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201023786 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах 70 м кв талбайтай хувийн сууц, 18636312767284 нэгж талбарын дугаартай, 546 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2,050 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 661,200 төгрөг, хариуцагч Л., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******д олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ