| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/03581/И |
| Дугаар | 184/ШШ2023/03817 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/03817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,700,000 төгрөг гаргах
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд цахимаар, хариуцагч Л., гэрч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. нь 2022 оны дугаар сарын 24-ний өдөр Т.*******гээр ХХК-аас 1,300,000 төгрөгийн үнэтэй А-33 маркийн гар утас зээлээр авхж, сар бүрийн төлөлтийг хариуцан төлж байхаар тохиролцож, утас авсан. Т.******* нь Л.т итгэж, өөрийн нэрээр гар утас зээлээр авч өгсөн ч Л. нь нэг ч удаа төлөлт хийгээгүй байна. Уг зээлийн хугацаа хэтэрч, хүү, алданги нэмэгдэн 1,700,000 төгрөг болсон талаар мэдэгдлийг Корпораци ХХК-аас Т.*******д ирүүлсэн. Л.аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй. Ийнхүү Л. нь утас зээлээр авхсан, тэрээр ломбардод өөрийн нэрээр гар утсыг барьцаалан зээлж авч, дараа нь зээлээ төлж, утсыг өөртөө авсан. Иймд Л.аас гар утасны үндсэн төлбөр 1,300,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийг гаргна гэх боловч шүүх хуралдааны шатанд хүү, алдангид хамаарах 400,000 төгрөгийн шаардлагын хэмжээгээр буурна гэжээ.
2. Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны дугаар сарын 24-ний өдөр Т.*******тэй зсан бөгөөд түүний гуйлтаар - аймаг руу явсан. - аймагт очиход гэрчээр оролцож байгаа Ч. гэх хүний төрсөн өдөрт оролцоно гэж байсан. Мөн хүнээс мөнгө зээлье гээд хүмүүс рүү утсаар холбогдсон боловч бүтээгүй. Ингээд Т.******* нь - аймгийн Олон улсын худалдааны төв рүү орж, өөрийнхөө барьж байгаа утастай ойролцоо утасны үнэ харах гэж байснаа больж, оос утас лизингээр авсан бөгөөд түүнийгээ Ахуй үйлчилгээний ломбард орж, тавьсан. Миний иргэний үнэмлэх байсан тул би өөрийн нэр дээр ломбардад зээл авсан. Уг нь 400,000 төгрөгөөр утсаа ломбардад тавих байсан ч 250,000 төгрөгөөр тавьсан. Утасны төлбөрийг төлөх хугацаа дуусах болоход Т.******* нь эхнэрээсээ 20,000 төгрөг авч, ломбардны хүүг төлж, 7 хоногоор сунгасан. Т.*******гийн зүгээс ломбарданд байгаа утсаа авч чадахгүй юм шиг байгаа талаар хэлсэн бөгөөд миний бие хүнээс мөнгө олоод ломбарднаас авчихъя гэхэд Т.******* нь Та мөнгө олдвол авчихгүй юу гэж хэлсэн. Ингээд би 270,000 төгрөгийг өөрийн хүргэнээсээ зээлж, Ч.аас иргэний үнэмлэх болон ломбардын бичгийг хүргэн дүү болох Бямбацогтоор авхж, утсыг авсан. Миний бие тухайн гар утсыг дүүдээ өгсөн юм. Уг төлбөрийг би төлөх үндэслэлгүй. Уг гар утсыг ломбардад үлдээе гэхэд нь би тухайн гар утсыг авсан юм. Түүнээс би гар утсыг, хүүгийн төлбөрийг төлөх талаар ярилцаагүй. Тухайн үед Т.******* миний хуучин гар утсыг аваад хүүхдэдээ өгье гэж байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Л. олгосон итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Корпораци ХХК-аас Т.*******д илгээсэн Санах захидал гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ: Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Т.*******гээр ХХК-аас гар утас зээлээр худалдан авхж, авсан даруйд барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан мөнгө зээлж, дараа нь өөрөө зээлийг төлж, гар утсыг авсан тул утасны үнэ 1,300,000 төгрөг, хүү, алдангид 400,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг шаардана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хүү, алдангид хамаарах 400,000 төгрөгөөр буурж, утасны үнэ болох 1,300,000 төгрөгийг гаргна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах байдлаар үгүйсгэжээ: Нэхэмжлэгч Т.******* нь танилынхаа төрсөн өдрийг тэмдэглэх мөнгөгүй байсан тул ХХК-аас гар утас зээлээр худалдан авч, түүнийгээ миний нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан мөнгө зээлж, зээлсэн мөнгөөр танилын төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн. Барьцаалан зээлдүүлэх газарт зээлийг буцаан төлөх хугацаа болоход Т.******* гар утсыг буцаан авахгүй, намайг ав гэж хэлсэн тул би зээлийг бүрэн төлж, утсыг өөртөө авсан гэжээ.
4. Хэрэгт цугларсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараас дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ХХК-аас Т.******* Самсунг /Samsung/ A33 маркийн, 1,239,000 төгрөг үнэ бүхий гар утсыг утасны дугаарын хэрэглэгч болохын хувьд хэрэглээний төлбөр дээр сар бүр тодорхой үнийн дүнг нэмж төлөхөөр зээлээр худалдан авсан тухай талууд маргаагүй, мөн Корпораци ХХК-аас Т.*******д илгээсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Санах захидал-аар тогтоогдоно. /хэргийн 5 дугаар тал/
4.2. Гар утсыг худалдан авсан даруйд Л. барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, 250,000 төгрөгийн зээл авсан, тухайн мөнгөөр хамтдаа танилынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн талаар маргаагүй, мөн гэрч Ч.ын мэдүүлгээр тогтоогдоно.
4.3. Хариуцагч Л. барьцаалан зээлдүүлэх газарт зээлийг төлж, гар утсыг авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг.
5. Тогтоогдсон баримтаас үзэхэд хариуцагч Л.т гар утас хэрэгтэй болсон шалтгаанаар Т.*******гийн нэрээр Корпораци ХХК-аас гар утас зээлээр худалдан авхж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хь буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж тодорхойлсон үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй байна.
6. Корпораци ХХК-аас зээлээр худалдан авсан Самсунг A33 маркийн гар утасны өмчлөгч Т.******* мөн байх тул тэрээр Иргэний хийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй ч хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.
7. Иймд утасны үнэ 1,239,000 төгрөгөөс, барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан 250,000 төгрөгийг хамтдаа захиран зарцсан тул нэхэмжлэгчид ногдох хэсэг 125,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,114,000 төгрөгийг хариуцагч Л.аас гарган нэхэмжлэгч Т.*******д олгох үндэслэлтэй.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,286 төгрөгийг гаргж нэхэмжлэгч олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1, 118-д зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.аас 1,114,000 төгрөгийг гарган нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 186,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 31,286 төгрөгийг гарган нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН