| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/0163/И |
| Дугаар | 1060 |
| Огноо | 1015-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
1015 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0163/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ** дугаар баг, **** дугаар гудамж ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, У**** овогт Б****ын Б****ын
Гэм хорын хохирол 27996000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т****, прокурор Н.И****, иргэдийн төлөөлөгч П.О****, нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц****, өмгөөлөгч Н.Т**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өөрийн гэр бүлийн гишүүд болох эхнэр А**** овогтой Н****, хүүхдүүд болох Б.Ц****, Б.Цо****, Б.Т****, Б.Тө**** нарыг 2005 оноос хойш удаа дараа дарамтлан, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд байлгаж, тарчлаасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эрүүгийн **** тоот хэрэг үүсгэж **** аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахмад Н.Х****гийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр баривчлах тогтоол үйлдсэнийг **** аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч З.Т******маагийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн **** дугаартай сэжигтнийг баривчлах тухай захирамж, мөн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 5 өдрийн **** дугаартай сэжигтнийг цагдан хорих захирамжаар 2014 оны 12 сарын 04-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Улмаар мөн шүүхийн шүүгч З.Т******маа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжаар хүсэлтийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд гаргаж цагдан хорих төвөөс сулласан. Б.Б**** миний биед холбогдох хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр **** дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ял****дагч Б.Б**** 2005 оноос гэр бүлийн гишүүн болох эхнэр А.Н****, өөрийн хүүхэд болох нарыг байнга зодож тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргах гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажил****аа явуулаад гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох Б.Б****, А.Н**** нар нь бие биенээ үл хүндэтгэсэн харьцаа дундын өмч хөрөнгө захиран зарцуулалтын асуудлаас маргалдан улмаар зодоон үүсэхэд хүргэсэн байна. Мөн улмаар маргаан нь даамжирч насанд хүрээгүй гэр бүлийн гишүүдэд эцэг эх нь хатуу ширүүн үг хэлж загнаж зандрах, эцэг эх нь гар хүрч зодох асуудал гаргадаг болсон нь насанд хүрээгүй гэрч Б.Ц****гийн “над руу дайрдаггүй, харин аймаар загнадаг. Манай 3 дүүг үгэнд орохгүй эсвэл хэлсэн үгийг сонсохгүй болохоор цэнэглэгчээр хэд хэд ороолгодог. .... 2 ихэр үймүүлээд байхаар нь цэнэглэгчээр хэд хэд ороолгосон. Заримдаа айлгах гээд хажуу талын сандлыг ороолгодог. ... ээж аав бие биенийгээ гараар цохиод байдаг, хэрэлдэж байхад нь гарт юм таарвал ийш тийш нь шидээд байдаг. ... ээжийг байхгүй үед ээжийгээ олж ир гээд сэрээж байсан, гадаа гаргаж зогсоож байгаагүй.” Хохирогч А.Н**** “ ... энэ хэдээс болоод нөхөртэйгээ мууудаж байна гэсэн тэнэг бодол орж үр хүүхдүүдээ элдэв үгээр хэлж байсан.” Гэх мэдүүлэг бусад бичгийн нотлох нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрхи үйлдлийн улмаас А.Н****, Б.Ц****, Б.Цо****, Б.Т****, Б.Тө**** нарын биед шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг сарниулах гэмтэл мөн бага хэмжээний гэмтлийг олон удаа учруулсан болох нь тогтоогдоогүй, Б.Б****ийн үйлдэл нь тарчлаах гэмт хэргийн обьектив талын шинжийг агуулаагүй, гэмт хэрийн бүрэлдэхүүнгүй байх тул Монгол улсын Эрүүгтйн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
****- Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нь илт гэм буруугүй хүнийг гүтгэсэн мэдүүлэгт хууртагдаж нягтлан шалгалгүйгээр гэмт хэрэг үйлдээгүй иргэн Б.Б**** намайг 13 хоног цагдан хорьж 4 сар 17 хоног Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж бие эрүүл мэнд сэтгэл санаа, эд хөрөнгөд хохирол учруулсан байна.
Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлиин 14-т заасан “ ... иргэн бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй...”, ЭБШхуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 заасан “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, байгуул****ад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж ЭБШХ-ийн 390 дүгээр зүйлийн 390.1 дэх хэсгийн 390.1.1 хууль бус ажил****ааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого.
390.1.5 дах хэсгийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс
390.2 энэ хуулийн 390.1.1, 390.1.4, 390.1.5-д заасан хохиролыг улсын төсвөөс нөхөн олгоно гэж хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ бусдын эрх амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 хууль бусаар ял****дагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривч****дсан, саатуу****дсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривч****дсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн, тохиолдолд түүнд учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр арилгана” гэж тус тус заасныг үндэслэл болгон дараах нэхэмжлэлийн шаард****ыг гаргаж байна.
1.Б.Б****ийн цалин хөлс түүнтэй тэнцэх орлого
Миний бие нь хувийн бетон эдлэл үйлдвэрлэж хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд сүүлийн 1 жилийн орлогыг сараар нь дундажлаж 1 сарын орлогыг тодорхойлж хохиролоо нэхэмжилж байна. Үүнд сүүлийн 1 жилийн орлого 30 000 000 төгрөг 12 сард хуваахад 1 сарын орлого 2 500 000 төгрөг болж байна. Иймд гэмж хэрэгт холбогдож шалгагдаж байсан хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, ажил хэргийн нэр хүнд унаснаас болж олж чадаагүй бизнесийн орлого буюу 5 сар 2 500 000 төгрөг нийт 12 500 000 төгрөгийг нэхэмжилж байа.
Мөн цагдан хоригдсон хоногийн баривчлах ялыг торгох ялаар солих журмаар цагдан хоригдсон 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 13 хоног цагдан хоригдсны төлбөрт 2 496 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Б.Б**** миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 заасан хүндэвтэр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 13 хоног цагдан хоригдож 5 сарын хугацаанд шалгагдсаны улмаас миний бие махбодь, сэтгэл санаа болон нэр төрд хохирол учирсан гэж үзэж байна. Миний бие цагдан хоригдож байхдаа сэтгэл санааны гүн дарамтанд орсон.
Нэр төрийн хувьд Б.Б**** миний бүрэн дунд боловсролтой, урьд өмнө ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй Монгол улсын иргэн болно.
Гэмт хэрэгт холбогдсоноос болж өмгөөлөгч авч 3 000 000 төгрөг төлж хохирсон тул энэ зардлаа нэхэмжилж байна.
Гэмт хэрэгт шалгагдаж олж чадаагүй орлого: 12 500 000 төгрөг
Хууль бусаар цагдан хоригдсоны хохирол 2 496 000 төгрөг
Бие махбодь сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг
Нэр төрийн хохирол 5000.000 төгрөг
Өмгөөлөгч авсан хөлс 3 000 000 төгрөг
Нийт 27 996 000 төгрөг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 заасан гэмт хэрэгт холбогду**** Б.Б**** үүсгэсэн эрүүгийн **** тоот хэргийг **** аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 4 сарын 21-ний өдрийн **** дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Б.Б**** учирсан хохирол болох 27 996 000 төгрөгийг онцгой ажиллагааны журмаар төрөөс гаргуулж өгнө үү гэв.
Прокурор Н.И**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын Эрүүгийн байцаан шиитгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д заасан “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, байгуул****ад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана. Мөн хуулийн 389.2 дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. 389.2.1 баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, 389.2.2 тухайн иргэнийг цагаатгасан тогтоол гарсан, 389.2.3 тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсвэл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон,
389.2.4 эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол гэж тус тус заасан байна.
Мөн ЭБШХ-ийн 389 дүгээр зүйлийн 389.4 хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохиролыг төр хариуцахгүй гэжээ. Гаргасан гомдол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэйгээр түүний эхнэрээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шалгагдаж эхэлснээс биш зүгээр явж байсан хүнийг авчирч хориод эрхийг нь зөрчсөн асуудал биш юм.
Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь хариуцлага хүлээдэггүй. Ямар нэг байдлаар гэмгүй хүн мэт үлдэж хоцордог. Харин энэ байдлаас болж охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буйгаа хэн нэгэнд хэлэхээс айж эмээдэг. Учир нь ямарваа байдлаар өөр бусдад хэлж тусламж эрсэн нь мэдэгдвэл өнөөх хүчирхийлэл улам ч түүнийг зовоодог. Монгол улсад 2 эмэгтэй тутмын 1 нь амьдралдаа сэтгэл санаа нь эсвэл бие махбодийн ямар нэг хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн 3 жилд гэр бүлийн хүчирхийлэлээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна.
Дээрхи хохирогчийн тоог нэгээр нэмчихгүй байх хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор хүчирхиилэл үйлдэгчийн эрхийг хязгаарлаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй юм. Нөгөө талаас бид нийгэм хамт олноороо хүчирхийлэлийн энэ үйлдлийг буруутгаагүй харин ч өөхшүүлэн дуугүй байдаг. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үгээр өөрийгөө тайвшруулсаар гэтэл хариуц****а хүлээх ёстой этгээд нь өнөөдөр харин ч хохирогч болчихсон төрөөс олон сая төгрөг нэхэмжлээд зогсож байгаа нь шударга биш.
Тэгвэл бие эрхтэн сэтгэл санааны хохирол амсаад хүчирхийлэлд өртөөд байгаа эмэгтэй хүүхдүүдийн хохиролыг хэн төлөх юм.
Монгол улсын эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 зааснаар Эрүүгийн хуулийг төстэй хэрэглэхийг хориглоно гэж тодорхой заасан тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 заасан цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх үйл ажил****аа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэсэн хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн олох ёстой байсан орлогоо алдсан талаар дурьдаж олон сая төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл нэхэмжлэлд урьд нь олж байсныг нотлох нийгмийн даатгал, татвар төлсөн талаархи тайлан хавсрагдаагүй байгаа нь түүнийг ажил хийж орлого олж байсныг нотлохгүй, харин ч орлого олчихоод татвар төлдөггүй, орлогоо эуун дарагдуулдаг байсан гэж хаагдахаар байна. Иймд Б.Б****ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б**** нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 13 хоног цагдан хоригдсон, 4 сар 17 хоног шалгагдсан тул гэм хорын хохирол 27 996 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс нэхэмжилжээ.
Б.Б****ийг гэр бүлийн гишүүд болох эхнэр А**** овогтой Н****, хүүхдүүд болох Б.Ц****, Б.Цо****, Б.Т****, Б.Тө**** нарыг 2005 оноос хойш удаа дараа дарамтлан, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд байлгаж, тарчлаасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эрүүгийн **** тоот хэрэг үүсгэж **** аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахмад Н.Х****гийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр баривчлах тогтоол үйлдсэнийг **** аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч З.Т******маагийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 139 дугаартай сэжигтнийг баривчлах тухай захирамж, мөн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 5 өдрийн **** дугаартай сэжигтнийг цагдан хорих захирамжаар 2014 оны 12 сарын 04-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Улмаар мөн шүүхийн шүүгч З.Т******маа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжаар хүсэлтийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд гаргаж цагдан хорих төвөөс сулласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-16/
Мөн **** аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 67 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 67А тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мэдэгдсэн тэмдэглэл зэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан эрүүгийн **** дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 12-13/
Нэхэмжлэгч Б.Б**** нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажил****ааны улмаас 13 хоног цагдан хоригдсон, 4 сар 17 хоног шалгагдсан тул гэм хорын хохирол буюу гэмт хэрэгт шалгагдаж олж чадаагүй орлого 12 500 000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсоны хохирол 2 496 000 төгрөг, бие махбодь сэтгэл санааны хохиролд 5 000 000, өмгөөлөгч авсан хөлс 3 000 000төгрөг нийт 27 996 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаард****а гаргасныг төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 хууль бус ажил****аатай холбогдож гарсан шууд бус хохиролыг төр хариуцахгүй гэжээ. Гаргасан гомдол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэйгээр түүний эхнэрээс цагдаагийн байгуул****ад гомдол гаргаснаар шалгагдаж эхэлснээс биш зүгээр явж байсан хүнийг авчирч хориод эрхийг нь зөрчсөн асуудал биш юм. ..Мөн олох ёстой байсан орлогоо алдсан талаар дурьдаж олон сая төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл нэхэмжлэлд урьд нь олж байсныг нотлох нийгмийн даатгал, татвар төлсөн талаархи тайлан хавсрагдаагүй байгаа нь түүнийг ажил хийж орлого олж байсныг нотлохгүй, харин ч орлого олчихоод татвар төлдөггүй, орлогоо эуун дарагдуулдаг байсан гэж хаагдахаар байна. Иймд Б.Б****ийн нэхэмжлэлийн шаард****ыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлиин 14-т заасан “ ... иргэн бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, байгуул****ад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д “Хууль бусаар ял****дагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривч****дсан, саатуу****дсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривч****дсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Б**** нь гэм хорын хохиролыг шаардах эрхтэй, төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-д “тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т “хохирол нөхөн төлүүлэх” эрх үүсэхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 “ хууль бус ажил****ааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”, 390.1.5 “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 “энэ хуулийн 390.1.1, 390.1.4, 390.1.5-д заасан хохиролыг улсын төсвөөс нөхөн олгоно”, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “ ...олох байсан орлогыг хохиролд тооцно” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б**** нь гэмт хэрэгт шалгагдаж олж чадаагүй орлого 12 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2014.01.01-ээс 2014.05.30-ны өдрийн **** банкны депозит дансны хуулгыг ирүүлжээ.
Данснаас харахад сүүлийн 1 жилийн орлого 30.000.000 төгрөгийг 12 сард хуваахад 1 сарын орлого 2500000 төгрөг. 5 сар гэмт хэрэгт шалгагдсаны олох байсан орлого 5х2500.000=12500000 төгрөг гэжээ.
**** банкны депозит дансны хуулга нь харилцагчийн дансны орлого, зарлагын хөдөлгөөнийг харуулах бөгөөд бетон эдлэл үйлдвэрлэсний орлого гэдгийг нотолж чадахгүй, мөн дансны хууль нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь цагдан хоригдсон хоногийн баривчлах ялыг торгох ялаар солих журмаар цагдан хоригдсон 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 13 хоног цагдан хоригдсны төлбөрт 2 496 000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д “....цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэсэн нь цагдан хоригдсон хугацааг тоолохоор зохицуулсан заалт бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1д зааснаар эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог байсан гэмт хэрэгт шалгагдсан 4 сарын хугацаанд олох ёстой байсан орлогыг нотлох баримт ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь бие махбодь сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, нэр төрийн хохирол 5000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д “эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө”, Иргэний хуулийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б**** нь бие махбодь сэтгэл санаа, нэр төрөөр хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өмгөөлөгч авсныг нотолж нотлох баримтаар Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1, 390.1.5, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар засгийн газрын нөөц сангаас 3000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б**** олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар засгийн газрын нөөц сангаас 3000.000 төгрөг гаргу**** нэхэмжлэгч Б.Б**** олгож, 24996000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б**** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцу**** сонсгосноор хүчинтэй болохыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГА****Ч ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН