| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01143/И |
| Дугаар | 1175 |
| Огноо | 2015-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01143/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** банкны **** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дүгээр баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, И**** овогт Н****ын Н.****,
Хамтран хариуцагч: **** аймгийн **** сумын ** дүгээр баг **** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Б****ийн Ц****,
Хамтран хариуцагч: **** аймгийн **** сумын ** дүгээр баг **** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, И**** овогт Н.****ын Б**** нарт
үндсэн зээлийн төлбөр 47093562 төгрөг, зээлийн хүү 6030067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59755 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг нийт 53.192.385 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н.****, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э****, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** банкны **** дахь салбарын захирал С.Д****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нар нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг бичил хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 33.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 53192385 төгрөгийн өртэй болоод байна.
Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд **** тоот зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 53192385 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаанд буй **** сум ** баг ** хороолол **** байр ** тоот, **** дугаартай 37,8 м/2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н.**** түүний өмгөөлөгч Ж.Э**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг бичил хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 33.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Нийт 13388169 төгрөгийг төлсөн. Бидний бизнессийн үйл ажиллагаа доголдсон тул зээлийг төлөх чадваргүй болсон. Зээлийн гэрээ цуцлахыг зөвшөөрч байна. Зээлийн хүү 6 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. **** банк нь 2015.10.08-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгэхдээ 2015.10.19-ээр тасалбар болгон зээлийн хүүг тооцох ёстой байтал 11, 12 сарын хүүг нэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** банкны **** аймаг дахь салбар нь хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 47093562 төгрөг, зээлийн хүү 6030067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59755 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг нийт 53192385 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
**** банкны **** салбар, хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нар нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг бичил хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 33.6 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ,зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-23/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н.**** нь үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрч байна, хүүг 2015 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар төлөхийг зөвшөөрч байна, 11, 12 сарын хүү нэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул **** банкны **** салбар, хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 50547920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 11, 12 сарын хүү 2644464 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч **** банк болон хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нарын хооронд байгуулсан **** тоот "Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, **** сум ** баг ** хороолол **** байр ** тоот, **** дугаартай 37,8 м/2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрх зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** банкны **** салбар, хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 50547920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** банкны **** салбарт олгож, 2644464 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Н.****, Б.Ц****, Н.Б**** нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох **** сум ** баг ** хороолол **** байр ** тоот, **** дугаартай 37,8 м/2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423912 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 410690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА