| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0071/З |
| Дугаар | 128/ШШ2023/0475 |
| Огноо | 2023-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0475
2023 05 29 128/ШШ2023/0475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын төрийн албаны маргаантай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, *******ын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан, тус нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.
2. Хариуцагч ас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/98 дугаар захирамжаар ******* *******ын үүрэгт ажлаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар шилжүүлэн ажиллуулах-аар шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч *******ийн зүгээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн Б/98 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие ******* 2002 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт төрийн албаны гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард *******ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Улмаар 2021 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан тусгай шалгалтад тэнцэж, бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар Тамгын газрын даргаар томилогдон ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа төрийн албыг нэр төртэйгөөр хашиж, удирдсан байгууллага маань Засгийн газрын болон бусад байгууллагын шагналаар шагнагдаж, бүрэн хангалттай үнэлгээтэй ажиллаж ирсэн.
Миний аав ******* нь хүнд өвчний улмаас удаан хугацаанд эмчлүүлж байсан ба 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс биеийн байдал нь дордож, би аавыгаа эмнэлэгт сахих шаардлагатай болсон. Энэ тухайгаа ******* утсаар болон аман байдлаар мэдэгдэж, өвчтэй аавыгаа эмнэлэгт болон гэртээ асарсан. Аав минь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан юм. Энэ хугацаанд ээжийн маань ч бие муудаж, мөн сахиж, асрах шаардлагатай болсон. Би өөрөө ах дүү нарын хамт аавынхаа буян номын ажлыг гүйцэлдүүлж, ээжийгээ асарч байсан.
Намайг өвчтэй аав, ээжийгээ асарч ар гэрийн гачигдалтай байх үед бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *******ын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж эхэлсэн ба миний эзгүйд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлсэн тухай бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Б/98 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт уншиж танилцуулсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүсээс сонссон. Миний бие тухайн захирамжийн огноо, дугаарыг сонссоноос одоог хүртэл гар дээрээ хүлээж аваагүй, уг захирамж надад байхгүй.
бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь ******* миний биеийг *******ын үүрэгт ажлаас чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлсэн гэх захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, миний биетэй тохиролцоогүй нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан ... сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ. 27.3-т заасан ...сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана..., 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ... Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалын 2 дугаар зүйлийн 1-д ...Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.... гэж заасныг болон Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжлалын баримт бичиг гаргах журам зэрэг хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн илт хууль бус шийдвэр гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч.. гэнэ гэж тодорхойлсон байдаг ба бөгөөд Улаанбаатар хотын захирагч дээрх хууль тогтоомжийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гаргаснаар төрийн албан хаагч ******* миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй... гэсэн эрх болон Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т ... Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах.., 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасан ...энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх... баталгаа зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй хохирсоор байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаартай захирамж нь дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан ...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй... илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын Б/98 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******ийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хөндөж дурддаг. Илт хууль бус захиргааны актын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн гомдлыг шийдвэрлэсэн талаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/98 захирамжтай холбоотойгоор *******ын сонгон шалгаруулалтыг цуцалж энэ талаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч *******т бичгээр мэдэгдсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өгсөн гомдлоо мөн өгсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд захиргааны актыг эс зөвшөөрсөн тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах хууль эрх зүйн зохицуулалт бий. Урьдчилан шийдвэрлэх журамтай холбоотойгоор гомдлыг шийдвэрлэх хугацааг тооцож хариу өгөх байгууллага нь тухайн гомдлыг хянах, чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Илт хууль бус захиргааны акттай маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдлыг хянах чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн хариугаа авсны дараа гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох эсвэл тухайн төрийн байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан байх нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагууд хоорондын санаачилгаар шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заалтын дагуу буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн. Нэхэмжлэгчтэй зөвшилцсөн, өөртэй нь тохиролцсон эсэх баримтыг шүүхээс шаардсан боловч хариуцагчаас энэ баримтыг ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар зөвшилцсөн зүйл байхгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн нэг албан тушаалдаа буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 10 жил ажиллаагүй. Албан ажлын зайлшгүй шаардлага гэж Б/98 дугаар захирамждаа үндэслэл болгосон байгаа. Гэтэл албан ажлын зайлшгүй шаардлага гэдэг нь тухайн ажилтны мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага хүний нөөцийг бүрдүүлэхэд тухайн байгууллагадаа буюу Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зайлшгүй хэрэгцээ шаардлагатай гэдгийг нотолбол зохих агуулгатай юм. Хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар албан ажлын зайлшгүй шаардлага байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар нэхэмжлэгчийг томилох зайлшгүй үндэслэл бүрдээгүй байна. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг харилцан зөвшилцөлгүй нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэн томилсон байна. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэдгийг зөрчсөн байна.
*******ын цалингийн карт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын цалингийн картууд хэрэгт авагдсан байгаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь төрийн захиргааны 11 буюу эрхэлсэн түшмэлтэй адилтгах зэрэглэлтэй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалын тодорхойлолт дээр ангилал, зэрэглэлийн хувьд төрийн захиргааны 14 буюу тэргүүн түшмэл зэрэгтэй. Энэ нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хуулийн хориглосон зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, шилжүүлж, сэлгэхгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг тогтоож өгсөн. Хууль зөрчсөн, илт хуль бус захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар зааж өгсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг өөрчлөлт орсон. Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ч захиргааны актыг гаргахдаа эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан нь илт хууль бус гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь заалтад ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зохицуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын 2.3.5, 2.3.6 дахь заалтаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, цуцлагдсан тохиолдолд ажилтан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, өөр ажилд шилжүүлэн, сэлгүүлэн ажилласны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан бол олговрыг олгох зэргээр зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн тухайд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 205 ажлын өдөр ажилгүй байсан байна. Дээр дурдсан журмын 2.3-т заасны дагуу ажилтанд олгох тэтгэмжийг олгохдоо дундаж цалин хөлсний тодорхойлолтоор тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцно гэж заасан. *******ын цалингийн карт авагдсан. Сүүлийн 8 сараас эхлээд 6 сар, 7 сар гэж тооцож энэ нийлбэрийг ажиллаж байсан хугацааны нийт хоногт хуваан тооцоход нэг өдрийн цалин 56,257 төгрөг байхаар байна. 56,257 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд тооцон үзэхэд 11,532,685 төгрөгийн өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид гарган өгөх нөхцөл бүрдсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмыг хуульчилсан байгаа. 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэсэн үндэслэлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоохдоо нэхэмжлэгчтэй өөртэй нь тохиролцсон. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг нотолж тогтоосон ажиллагааг захиргааны байгууллага буюу хариуцагчийн зүгээс явуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т заасан зарчмыг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааны талаар дурдах ёстой. Тухайн албан хаагчийн цалин хөлс, ангилал зэрэглэл өөрчлөгдөж байгаа тохиолдолд өөртэй нь харилцан тохиролцож байж, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөж болзошгүй захиргааны актыг гаргах ёстой байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр сонсох ажиллагаа явуулсан талаар баримтыг шаардсан боловч ийм баримтууд байхгүй талаарх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нарийвчилсан хууль тогтоомж болох Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан хуулийн зохицуулалт сонсох ажиллагааны тухай агуулгыг тусгасан хуулийн зохицуулалт байгаа. Зөвшилцөх гэдэг агуулгаар сонсох ажиллагааг явуулах, хүргүүлсэн тайлбар мэдүүлэг, нотлох баримт шаардан авах ажиллагааг хэлнэ. Мөн хавтаст хэрэгт Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий Б/98 дугаар захирамжийг гардуулж, танилцуулж, хүргүүлсэн талаарх баримт байхгүй. Энэ зохицуулалтын гол ач холбогдол нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тус захиргааны актад гомдол, хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллагад гаргах, түүгээр шийдвэрлүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үүднээс чухал ач холбогдолтой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага тухайн захиргааны актыг мэдэгдсэнээ өөрсдөө нотлох, мэдэгдсэнээ баримтжуулах үүргийг хүлээсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд байхгүй. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар захиргааны акт хүчин төгөлдөр болох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл тус захиргааны актын хүчин төгөлдөр байдлыг хангуулахгүйгээр, нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шат , шатны байгууллагаар хангуулах эрхийг хангуулахаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.
Тиймээс төрийн албан хаагчийг мэргэшсэн, тогтвортой байх эрхийг хангуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны Б/98 дугаар захирамжийг гаргасан бөгөөд тухайн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус шийдвэрийг гаргасан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан тушаал сул орон тоо байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь 5, 6 сар орчим даргагүй үйл ажиллагаа явуулж байсан. Газрын даргагүй үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор тухайн газарт ямар нэгэн зөрчил гарах эрсдэлийг бууруулах үүднээс Тамгын газрын даргыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан тушаалд хуульд заасны дагуу шилжүүлэн томилох Б/98 дугаар захирамжийг гаргасан байгаа. Тухайн захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12, 66.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон гаргасан.
Сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Нэхэмжлэгч нь тухайн үед Улаанбаатарт байгаагүй Дархан явсан байсан тул төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байгаа. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан байгаа захиргааны акт илт хууль бус болох шинжийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамж агуулаагүй. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэхдээ тухайн шийдвэрийн талаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулахгүйгээр, өөртэй нь тохиролцохгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болно хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаснаас гадна Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагчийн зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд харьяа агентлагийн ажлыг сайжруулах зорилгоор шилжүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй, сонсох ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж хуульд нийцүүлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
3. Шүүх маргаан бүхий үйл баримтыг тогтоох зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1....хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, хэрэгт авагдсан баримтуудыг, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан тал бүрээс нь үнэлж, маргаж буй захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/98 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12. нийслэлийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах, 66 дугаар зүйлийн 66.1. Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэх заалтуудыг үндэслэн гарч, уг захирамжийн нэг дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор өөртэй нь харилцан тохиролцсоны дагуу ******* *******ын үүрэгт ажлаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар шилжүүлэн ажиллуулах-аар шийдвэрлэжээ.
5. Ийнхүү нэхэмжлэгчийн маргаж буй захирамжийг хариуцагчаас гаргахдаа өөрийн бүрэн эрхэд хамаарах холбогдох хуулийн заалтуудыг үндэслэсэн, үүгээрээ хуульд заасан тэрхүү бүрэн эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.4. үр нөлөөтэй байх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай байна.
6. Нөгөө талд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2. төрийн захиргааны албан тушаал, 10.3. энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, 12 дугаар зүйлийн 12.1. төрийн захиргааны албан тушаалд ... төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна, 12.1.7. ...Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасны дагуу тодорхойлогдож, түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нарийвчлан зохицуулагдахаар байна.
7. Энэ утгаараа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох хариуцагчийн бүрэн эрхийг, мөн хууль, зүйлийн 44.5. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Журам батлах тухай 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.5. төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулна, 1.6. төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, 2.1. ...төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна, 2.2. албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсгийн тайлбарт дурдсанаар ойлгоно, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн Тайлбарт: энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж нарийвчлан зохицуулсны дагуу нэхэмжлэлийн зүйлийн хяналтын цар хүрээг шалгахаар байна.
8. Түүнчлэн дээрх журмын зорилго нь ...төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ... зэргээр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулах явдал байх бөгөөд тус журмын 1.4. энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэж заажээ.
9. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй Б/98 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хууль болон журмын зохицуулалтыг хариуцагч нь дараах байдлаар бүхэлд нь зөрчсөн байна.
9.1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага юу байв, түүнийг үндэслэн хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч /нэхэмжлэгч/-тай тохиролцсон баримтыг үйлдэж бичгээр баталгаажуулсан уу гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлээр нотлогдохгүй байна.
9.2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар ...тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг ... шилжүүлэн ажиллуулах тухай асуудал нь энэ маргааны тухайд хэрэгжих боломжгүй юм. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. ...дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 63.1.12. нийслэлийн ...тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх,..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3. Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө гэж заасныг болон нэхэмжлэгчийг томилсон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/89 дүгээр захирамжаас үзвэл, зургаан жилээр томилогдохоор хуульчилсан албан тушаалыг 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажилласан тохиолдолд шилжүүлэхээр зохицуулсан тухайн харилцаанд хэрэгжүүлэх үндэслэлгүй байна.
9.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Тамгын газрын даргын болон Өмчийн харилцааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтуудаас харахад, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/89 дүгээр захирамжаар *******аар томилогдсон байх ба төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлээр Тамгын газрын дарга нь ТЗ-14-3 шатлалтай бол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/129 дүгээр захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-12-3 байгаа нь дээрх Журмын 1.6. төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв буурахгүй байх шаардлагыг зөрчсөн байна.
9.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Б/98 дугаар захирамж гаргасан, хариуцагчаас *******ын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06/1562 дугаар албан бичгээр ...ас Шилжүүлэн ажиллуулах тухай 2022 оны Б/98 дугаар захирамжийг батлан гаргахдаа төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа явуулах зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн ажиллуулах захирамжийг гаргасан гэж тайлбарлах авч, дээрх Журмын 1.4. энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зорилгодоо нийцсэн байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гараагүй байна.
10. Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг зөрчсөн, дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлснээрээ уг Б/98 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй /уг заалт нь Б/98 дугаар захирамжийг гарах үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан/ үндэслэлээр илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.
11. Түүнчлэн хариуцагчийн Б/98 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12. нийслэлийн ...тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх,... заалтыг үндэслэж гарснаараа нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг чөлөөлөөгүй, шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарласан нь ойлгомжгүй, захирамжийн утга нь Шилжүүлэн ажиллуулах тухай гэж гарсан атлаа захирамжийн Тогтоох хэсэгт чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах-аар заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлд хамаарч алдаатай илт хууль бус захиргааны акт байна.
12. Хариуцагчаас захиргааны акт тэр дундаа сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *******ийг *******ын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******т 2022 оны 08 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцон нөхөн олгохыг, түүнээс холбогдох суутгалыг хийж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН