Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/434

2020              04            29                                         2020/ДШМ/434                           

Б.Д-, Д.С-, С.Б-, Т.Б-,

О.А-, С.Б-, Н.Л- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                   

            прокурор Т.Гансүлд,

            шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Алтансүх,

            шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Дашдорж,

            шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

           шүүгдэгч Н.Л-, түүний өмгөөлөгч Э.Энхтөвшин,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-, Д.С-, С.Б-, Т.Б-, О.А-, С.Б-, Н.Л- нарт холбогдох 1902003680302 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ийн Д, Дорнод аймагт 1978 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч халдвар судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин хотхон 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/

2. Ц овгийн Д-ын С, Баянхонгор аймагт 1978 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Зайсангийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/

3. Б овгийн  С-ийн Б, Улаанбаатар хотод 1965 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст эмчилгээ, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

           4. Б овгийн Н-гийн Л, Сэлэнгэ аймагт 1974 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “-” ХХК, “-” ХХК-ийн захирал, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг 00 дүгээр хороо, Цэргийн хотхон 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:000000000/

5. Б овгийн С-ын Б, Улаанбаатар хотод 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00/0 байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

6. О овгийн Т-ын Б, Улаанбаатар хотод 1965 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирал, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:00000000/

7. Б овгийн О-ын А, Завхан аймагт 1978 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, “-” хотхон 0 дугаар байрны 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:00000000/

Б.Д- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ажлын байрны тодорхойлолтын 2.3-т “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бие бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажилд мэргэжлийн хяналт тавих” гэснийг зөрчин Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 онд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэлийг ашиглан Д.С-, С.Б-, Б.О- нартай бүлэглэн тэднээр дамжуулан “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 264,099,900 төгрөгийг гаргуулан авч, өөрт болон Т.Д, Д.С-, С.Б-, Б.О нарт давуу байдал бий болгосон, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Д.С-, С.Б- нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт,

Д.С- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасан үүргээ зөрчин Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдах Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг хуурамчаар үйлдсэн  Б.Д-д урьдчилан амлаж “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 107,684,400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ “-” ХХК, “-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг хуурамчаар бичиж Б.Д-, С.Б- нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт,

С.Б- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч, улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасан үүргээ зөрчин Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын  Зэвсэгт  хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтад Б.Д-гийн гуйлтаар урьдчилан “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 156,415,500 төгрөг гаргуулан өгч, үүний хөлсөнд 24,444,290 авснаар өөртөө болон Т.Д, Б.Д-, Б.О нарт давуу байдал бий болгосон, мөн “П-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг хуурамчаар бичиж Б.Д-, Б.Сарантуяа нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт,

Н.Л- нь “-” ХХК, “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 113,774,000 төгрөгийг компанийн Хаан банк дахь 5020207788, 5020502308 тоот дансуудаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсний төлөө 17,147,320 төгрөгийг авсан, мөн вакцин нийлүүлсэн мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдсэн С.Д, Д.С-, С.Б- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж мөнгө угаасан гэмт хэрэгт,

С.Б- нь “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан ашиглуулан нийт 60,001,000 төгрөгийг компанийн Хаан банк дахь 5732001052 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 9,340,030 төгрөг авсан, мөн вакцин нийлүүлсэн мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдсэн С.Д, Д.С-, С.Б- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж мөнгө угаасан гэмт хэрэгт,

Т.Б- нь “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 42,638,000 төгрөгийг компанийн Голомт банк дахь 1105022456 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 4,263,810 төгрөг авсан, мөн вакцин нийлүүлсэн мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдсэн С.Д, Д.С-, С.Б- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж мөнгө угаасан гэмт хэрэгт,

О.А- нь “-” ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэж байхдаа Б.Д-гийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 42,619,000 төгрөгийг компанийн Голомт банк дахь 1415101823 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 8,523,800 төгрөг авсан, мөн вакцин нийлүүлсэн мэтээр хоосон нэхэмжлэх өгч, ашиглуулан хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдсэн С.Д, Д.С-, С.Б- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.С-, С.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Л-, С.Б-, О.А-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Л-, С.Б-, Т.Б-, О.А- нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.С-, С.Б-, Н.Л-, С.Б-, Т.Б-, О.А- нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялуудыг нэмж шүүгдэгч Б.Д-гийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.С-гийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 16,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Б-гийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 16,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Л-гийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 11,400,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Б-ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 11,400,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Б-гийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10,800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Алтанхундагын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 11,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-, Д.С-, С.Б-, Н.Л-, С.Б-, Т.Б-, О.А- нар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 19-53 УНГ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл, 54-12 УНН улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Дуламсүрэн, Оюунчимэг нарын гуйлтаар “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаа холбогдох мөнгийг шилжүүлж авсан буруугаа хүлээн хохирлын 17,147,320 төгрөгийг төлсөн. Ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нөхөр маань нас барж амьдралд минь нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолдсон. Миний үйлдэл 2010 оноос 2015 онд гарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсноор гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг тооцох боломжгүй болж би хохирч байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан хууль нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсангүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Э.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Н.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан үндэслэлтэй. 2010-2015 онд “-” ХХК, “-” ХХК-аар гүйлгээ хийгдсэн учраас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой  өөрчлөлт оруулсан учраас тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлт гарч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг түдгэлзүүлсэн. Иймд шүүгдэгч Н.Л-гийн гомдлыг хангаж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялтай санал нийлж, торгуулийн ялыг барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Д-гийн нөхөр нь нас барсан. Өөрийн хүүхэд болон нэг дагавар хүүхдийн хамтаар амьдардаг. Өөрийн хүү нь өсвөр насны хүүхэд байгаа. Хорих ял оногдуулах нь хүүхдийн цаашдын ирээдүйд хор уршиг учруулах магадлалтай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү”гэв.

            Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор Т.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Л-гийн гэмт хэрэг 2015 онд гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйл, 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсвэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд хамааруулан тооцно. Энэ гэмт хэрэг нь 2010 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Үндсэн хуулийн цэц дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар маргаан гарсан боловч өнөөдрийн байдлаар эцэслээгүй байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн арга болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ял шийтгэсэн тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д-, Д.С-, С.Б-, Т.Б-, О.А-, С.Б-, Н.Л- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Н.Л-гийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.Д- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 онд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасан үүргээ зөрчиж Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бие бүрэлдэхүүн, вакцины тоог зохиомлоор бичиж, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 264,099,900 төгрөгийг гаргуулан авч, өөрт болон Т.Дэлгэрсайхан, Д.С-, С.Б-, Б.О- нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичсэнээр санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг,

шүүгдэгч Д.С- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасан үүргээ зөрчин олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтын ажлын явцад Б.Д-д урьдчилан амлаж “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 107,684,400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ “-” ХХК, “-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг хуурамчаар бичиж Б.Д-, С.Б- нартай бүлэглэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг,

шүүгдэгч С.Б- нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч, улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж заасан үүргээ зөрчин олон улсын ажиллагаанд оролцох Монгол Улсын  Зэвсэгт  хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд хийгдсэн шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад өвчний эсрэг вакцинжуулалтын ажлын явцад Б.Д-д урьдчилан амлаж “-” ХХК, “-” ХХК, “-” ХХК-ийн дансаар 156,415,500 төгрөг гаргуулан өгч, үүний хөлсөнд 24,444,290 авснаар өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Б.Д-, Б.О- нарт давуу байдал бий болгосон, мөн “-” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг хуурамчаар бичиж Б.Д-, Б.Сарантуяа нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг,

шүүгдэгч Н.Л- нь “-” ХХК, “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Д-гийн гуйлтаар 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 113,774,000 төгрөгийг компанийн Хаан банк дахь 5020207788, 5020502308 тоот дансуудаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсний төлөө 17,147,320 төгрөгийг авсан гэмт хэрэг,

шүүгдэгч С.Б- нь “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан ашиглуулан нийт 60,001,000 төгрөгийг компанийн Хаан банк дахь 5732001052 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 9,340,030 төгрөг авсан гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Б- нь “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа С.Б-гийн гуйлтаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 8 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 42,638,000 төгрөгийг компанийн Голомт банк дахь 1105022456 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 4,263,810 төгрөг авсан гэмт хэрэг,

шүүгдэгч О.А- нь “-” ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэж байхдаа Б.Д-гийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 4 удаа гарын үсэг, тамгатай нэхэмжлэх өгч ашиглуулан нийт 42,619,000 төгрөгийг компанийн Голомт банк дахь 1415101823 тоот дансаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарыг санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний төлөө өөртөө 8,523,800 төгрөг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн “... Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцоход шаардлагатай бүхий л зардлуудын тооцоог Зэвсэгт хүчний жанжин штаб гаргаж ирүүлдэг. Энэ тооцоог гаргасан эмнэлгийн хэлтсээс вакцины төсвийг өндрөөр гаргаж ирүүлсэн. Үүний үр дүнд өөрсдөө, эсхүл бусад эрх бүхий албан тушаалтнууд вакцины санхүүжилтээс мөнгө завших боломж олж авсан. Шалгалтаар нэр бүхий 6 аж ахуй нэгжид 264,099,900 төгрөг шилжүүлж завшсан болох нь илэрсэн. Эрүүл мэндийн яамны дархлаажуулалтын сан болон дээрх аж ахуйн нэгжүүд рүү шилжсэн төлбөрийг шилжсэн мөнгө нь вакцин худалдан авсан төлбөр, харин дархлаажуулалтын сан руу орж байгаа төлбөрийг тарилга хийсэн үйлчилгээний хөлс гэж ойлгодог байсан. Гэтэл бодит байдал дээр вакцины санхүүжилтийн зөрүүнээс гаргаж авсан мөнгийг дээрхи нэр бүхий 6 аж ахуйн нэгжийн дансаар дамжуулан авдаг хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон.../1-р хх 54-55/,

гэрч Д.А-ын “...Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын 2019 оны 02 дугаар сард баталсан удирдамжийн дагуу Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн Ротын 9 дүгээр ээлжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын явцад бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд хяналт шалгалт явуулсан. Батлан хамгаалахын сайд болон Жанжин штабын даргын тушаалыг харьцуулж үзэхэд зөрүүтэй байсан. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд вакцины үнийн судалгаа авахаар хандсан. Тэгтэл улсын үнэ ХӨҮСТ-ээс ирүүлсэн үнэ хоорондоо их хэмжээний зөрүүтэй байсан. Ингээд 2010-2019 оны хооронд нийтдээ 264 сая гаруй төгрөгийг нэр бүхий компаниудын данс руу шилжүүлснийг олж тогтоосон. Энэ компаниудыг судлаад үзэхэд үйл ажиллагааны чиглэлүүд өөр байж таарсан. ХӨСҮТ-ийн сувилагч Соёл-Эрдэнэтэй уулзахад Б.Д-, С.Б- нар сувилагчаас хоосон нэхэмжлэх авдаг байсан нь тогтоогдсон. Хамгийн сүүлд ирүүлсэн нэхэмжлэхийг үзэхэд Б.Д-гийн гарын үсгийн хэвтэй адил харагдсан. Үүнээс үндэслээд 2018 оны бүх вакцинжуулалтыг шалгахад бүгд ямар нэг компани руу тодорхой хэмжээний мөнгө шилжсэн байсан. Хошууч Б.Д- нь өөрийн биеэр ирж уулзаад 2010 оноос хойш Б болон О нартай нийлж мөнгийг компани руу шилжүүлж авдаг байсан, компанийг Д.С- олж өгсөн, бид мөнгөний 20 хувийг өгөөд үлдсэн мөнгийг нь хувааж авдаг байсан гэж ярьсан...” /1-р хх 56-57/,

            гэрч Б.О-ийн “... Би Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Улаанбаатар хотод шилжиж ирээд удалгүй Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа газарт ажилд орсон. Б.Д- эмч цэргийн төв эмнэлгээс манай газарт халдвар судлаач эмчээр шилжиж ирсэн. Дуламсүрэн эмч надаас “Эмийн сантай компани байна уу” гэхээр нь дүү Л-тэй уулзуулсан...” /1-р хх 75-77/,

            гэрч М.С-ийн “...2002 онд Сайн дурын дархлаажуулалтын кабинет нээгдсэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн бүрэлдэхүүний вакцинжуулалтыг 2005 оноос нэгдсэн журмаар нийтээрээ хийлгэдэг болсон. Үүнээс өмнө цөөн тоогоор кабинетаар ирж хийлгэдэг байсан юм. Зэвсэгт хүчний жанжин штабаас захиалгаа бүтэн жилээр нь урьдчилж өгдөг. Тэгээд ажиллагааны бэлтгэлийн үед Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн алба хаагчдын тоог мэдэгдэж “вакцинжуулалтын бэлтгэл хангаж байгаарай” гэж кабинетыг эмч, сувилагч нарт сануулдаг ... Б.Д- эмч “Бичихгүй өгчих” нэхэмжлэхийг хоосон авдаг байсан. Би тухайн үед ямар нэг юм бодолгүй эрх бүхий албан тушаалтай хариуцсан хүн нь өөрөө хэлж байгаа юм чинь гэж бодоод өгчихдөг байсан...” /1-р хх 83-84/,

            гэрч А.Н-гийн “...2016 онд С.Б- “Данс олоод өгөөч, манай найз Б.Д- гуйгаад байна, багахан хэмжээний мөнгө гаргаж авах гэсэн юм” гээд гуйгаад байхаар нь А-д хэлж өгсөн. “-” ХХК-ийн дансанд орж ирсэн мөнгийг эхнэр Б нь татварт ноогдох мөнгийг суутгаж аваад үлдсэнийг надад бэлнээр өгснийг тэр даруй С.Б-, түүний найз Б.Д- нарт өгсөн. Хэдэн удаа авч өгөөд “Юу хийгээд байгаа юм бэ, ер нь болохгүй зүйл юм шиг байна” гэж уурлаад больсон...” /1-р хх 97/,

            шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны эхээр Д.С- “Вакцин нийлүүлэх ажил байна” гэж хэлсэн боловч ямар вакцин болох нь тодорхойгүй байсан. Манай компани малын вакцин тарьдаг болохоор түүгээр ойлгож байсан. Д.С- нэг өдөр холбогдоод “Танай компанийн дансаар мөнгө оруулаад гаргах ажил байна, татварыг нь төлнө” гээд гуйгаад байсан юм. Манай компанийн дансанд хэзээ, хэчнээн төгрөг орж ирээд хэний данс руу шилжүүлсэн болохыг тодруулахын тулд “-” ХХК-ийн Хаан банкан дахь 5732001052 дугаарын дансны хуулгыг авч ирлээ ... Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж манай компанид нийт 60,001,000 төгрөг орж ирснээс 50,660,970 төгрөгийг Д.С-гийн надад өгсөн 5077110429, 5034120506 дугаарын дансанд хувааж шилжүүлсэн байна...” /1-р хх 85-88/,

            шүүгдэгч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би “-” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан. Энэ компани сүүлийн хэдэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. “-” ХХК-ийг 2008 онд үүсгэн байгуулсан. Намайг гадаад явсан хойгуур нэхэмжлэх авч яваад их дүнтэй мөнгө орсон байсан. Над руу яриад “Мөнгө орсон байгаа” гээд байхаар нь дансаа шалгахад 20 гаран сая төгрөг орсон байсан. Би “Та нар юу хийгээд байгаа юм бэ, яагаад урьдчилан хэлэхгүй ийм мөнгө шилжүүлж байгаа юм, вакцины баримтаа надад авч ирж өгөөд мөнгөө ав” гэсэн шаардлага тавьсан. Судлаад үзэхэд ХӨСҮТ болон “Мөнхийн тун” ХХК албан ёсоор вакцин оруулж ирдэг болохыг мэдэж аваад баримтаа өгөхийг шаардсан. Мөнгийг нь өгөхгүй гацаагаад барьсан. Б.Д-д нийт мөнгөний тал болох 10,000,000 төгрөгийг шилжүүлээд баримтаа өгч байж үлдсэн мөнгөө ав гээд өгөөгүй. Тэгсэн Б.Д- байнга нэхдэг болсон. Тэрээр манайх “ХӨСҮТ рүү мөнгөө өгмөөр байна, дарга уурлаад байна” гэдэг байсан. Би “та нар анхнаасаа ХӨСҮТ рүү мөнгөө шилжүүлэхгүй яасан юм гээд даргаа яриул” гэхэд анх харьцаад байсан Дээгий дарга нь утсаар ярьсан. Дарга нь яриад “оны эцэс болсон данс тооцоогоо цэгцэлье, мөнгөө авчихмаар байна, баримтыг нөхөөд өгчихнө” гээд байхаар нь оны эцэст муудалцаад яахав гэж бодоод мөнгийг нь Дээгий даргад нь өгсөн...” /1-р хх 93-94/

            “... Миний үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байсан “-” ХХК, “-” ХХК-ийн эзэмшлийн дансанд 2010-2015 оны хооронд Батлан хамгаалах яамны данснаас нийт 113,777,400 төгрөгийг вакцины төлбөр болгон шилжүүлснээс татварт тооцуулахаар 17,174,320 төгрөгийг суутгаж авсан ...” /3-р хх 214-215/,

            шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай нөхрийн үүсгэн байгуулсан “-” ХХК гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан тендерт оролцож ажил гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулахаа больсон. Нарантуяа гуйгаад компанийн тэмдэглээд явсан. Ингээд Голомт банк дахь 1105022456 дугаарын дансанд мөнгө шилжиж орж ирдэг болсон. Компанийн дансанд орж ирсэн мөнгөний 10 хувийг авч үлдээд, үлдсэнийг Нарантуяад бэлнээр өгдөг байсан. Нарантуяа “Нэхэмжлэх бичиж өгөх ёстой юм байна” гэхээр нь би компанийн тамга дарж, нөхөр Амартүвшингийн гарын үсгийг зурсан хоосон нэхэмжлэхийг түүнд өгч байсан. 40 орчим сая төгрөг орж ирсэн байх...” /1-р хх 95-96/

            шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр эмэгтэй “Компаниуд 10 хувийг суутгаж авдаг юм” гэсэн. Манай компанийн дансанд 4 удаа мөнгө шилжүүлсэн...” /1-р хх 101-102/

            шүүгдэгч Д.С-гийн яллагдагчаар өгсөн “...Би “-” ХХК-иас 5 удаа, “-” ХХК-иас 1 удаа хоосон нэхэмжлэх авч байсан. Улмаар Б.Д-гийн зааврын дагуу нэхэмжлэхийг гараараа бичсэн. Тэгээд Б.Д-гийн надад өгсөн ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийн хамт Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Б.Д- хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас утсаар холбогдоод аж ахуйн нэгжийн нэхэмжлэх дээрх тоо, үнийн дүн, вакцины нэр төрлийг зааж бичүүлсэн. Мөн нэг удаа ХӨСҮТ-рүү явуулж нэхэмжлэх авахуулж байсан...” /4-р хх 35-36/,

            шүүгдэгч С.Б-гийн яллагдагчаар өгсөн...Миний хувьд “-” ХХК-ийн тамга бүхий нэхэмжлэхийг Н-гаар дамжуулж аваад Б.Д- бид 2 хамт байж байгаад түүний зааврын дагуу би компанийн нэхэмжлэхийг бичиж, хамт Батлан хамгаалах яамны санхүүд оруулж өгсөн. Ер нь Б.Д- бид 2 хамтдаа очиж санхүүгийн хэлтэст оруулж өгдөг байсан. Оруулж өгөхөөс өмнө Б.Д- бичсэн байдаг байсан. Би ХӨСҮТ-ийн нэхэмжлэх дээр бичилт хийдэггүй. Харин миний олж ирсэн аж ахуйн нэгж болох “-” ХХК-иас авсан нэхэмжлэх дээр вакцины нэр төрөл, хүний тоо, үнийн дүн зэргийг Б.Д-гийн хэлсэн зааврын дагуу би өөрийн гараар бичсэн...” /4-р хх 38-40/,

            шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “... 2012 онд ажилдаа орсноос хойш ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албанаас вакцины нэхэмжлэхийг /хоосон буюу бичилт хийгдээгүй/ болон вакцин хийлгэсэн цэргийн бүрэлдэхүүний нэрс, вакцины нэр төрөл, үнийн дүн, нэгдсэн тооцоо зэргийг бичсэн хуудсыг авч байсан. Сувилагчаас дээрх төлбөрийн баримтуудыг авах үедээ “Би өөрөө бичилт хийе, яагаад гэвэл бүрэлдэхүүний нэрс дотор өөрчлөлт орох болон бусад зүйлсийг тусгаж бичиж магадгүй” гэж хэлж анх авсан. Түүнээс хойш нэхэмжлэхийг хоосон авдаг болсон. Сувилагч надад итгээд намайг хуурамчаар бичиж байгааг огт мэдэлгүй өгдөг байсан. Би ХӨСҮТ-өөс ирсэн баримтуудад даргын хэлсэн зааврын дагуу тооцоо гаргаж хуурамч баримт бүрдүүлсэн. Цэргийн бүрэлдэхүүний 1 удаагийн ээлжинд явах цэргийн тоогоор вакцины төрөл болон үнийн дүн урьдчилан төсөвлөж Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаалын хавсралтад оруулдаг. Өөрөөр хэлбэл, 1 удаагийн ээлжинд 120 цэргийн алба хаагч явах бол 4 төрлийн вакциныг бүгдэд нь хийнэ гэж төсөвлөдөг. Гэтэл эдгээр вакцинууд тус бүрдээ заавал тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин хийлгэх заавартай байдаг. Жишээ нь, Шар чичрэг вакцин хоорондоо 10 жил, сахуу татран 5 жил, балнад 3 жил, гепатит В вакцин 3 тунг бүрэн авбал 10 жилийн хугацаа өнгөрч байж дахин хийлгэдэг. Тухайн цэргийн бүрэлдэхүүний ээлжинд явах алба хаагчдын зарим нэг нь урьд ажиллагаанд явахдаа зарим нэр төрлийн вакциныг хийлгээд дараагийн хугацаа болоогүй байдгаас вакцины жагсаалтаас хасагддаг. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч, сувилагч нар цэргийн алба хаагчийн регистрийн дугаараар тулгалт хийж тодруулдаг. Тэгээд 4 төрлийн вакциныг 120 алба хаагч хийлгэх ёстойгоос зарим төрлийн вакцин дээр хүний тоо буурч өөрчлөгддөг. Үүнээс болж төсөвлөгдсөн хүний тоо буурч улмаар вакцины үнийн дүнгээс илүүдэл гардаг. Илүү гарсан үнийг аж ахуйн нэгжээс авсан нэхэмжлэх дээр цэргийн тоо, үнийг тааруулан бичиж, ХӨСҮТ-ээс авч хуурамчаар бичсэн нэхэмжлэхийн хамтаар Батлан хамгаалах яамны санхүүд өгдөг. Би 2012 оны 11 дүгээр сараас 2019 он 4 сарыг хүртэл хугацаанд ХӨСҮТ-ийн нэхэмжлэхийг бүгдийг хуурамчаар бичиж тааруулсан. Харин намайг ажилд орохоос өмнөх үеийн нэхэмжлэхийг манай дарга бичсэн юм шиг байна. Надад ажилдаа ороход бичих аргыг тэрээр зааж өгсөн. Харин аж ахуйн нэгжийг олж ирсэн хүн нь С.Б-, Д.С- нар бөгөөд миний гаргасан тооцоогоор аж ахуйн нэгжийн нэхэмжлэхийг бичиж өгч байсан. Би 2012 оны 12 сараас 2015 оны 10 сарыг хүртэлх “-” ХХК, “-” ААК-ийн нэхэмжлэхийг, 2017 оны “-” ХХК-ийн нэхэмжлэхийг өөрийн гараар бичсэн. “-” ХХК-ийн зарим нэг нэхэмжлэхийг бичсэн байж магадгүй. Ер нь С.Б- эмч бид хоёр л уг компанийн нэхэмжлэхийг хувааж бичсэн байх. “-” ХХК, “-” ХХК-иас авсан нэхэмжлэхийг миний гаргасан тооцоогоор Д.С- бичиж байсан. Хэргийн материалд байгаа гаргасан тооцоогоор хүлээн зөвшөөрнө. ХӨСҮТ-өөс 25 удаагийн нэхэмжлэхийг, аж ахуйн нэгжүүдээс 13 удаагийн нэхэмжлэхийг би бичсэн болж таарч байна. Би эхэн үедээ даргатайгаа зөвшилцөж байгаад бичдэг байсан. 2017 оноос хойш өөрөө бие даан бичдэг болсон. Дэлгэрсайхан дарга 2016 оныг дуусах хүртэл хугацаанд бидний авсан мөнгөнөөс тодорхой хувийг авч байсан. Яагаад Дэлгэрсайхан, С.Б- эмч хоёр 2016 оноос хойш мөнгө авахаа больсон гэхээр энэ хоёр 2016 оны мөнгийг хуваагаад авчихсан юм шиг санагдсан. Тиймээс би тэр хоёроос салж Д.С-тай нийлсэн. 2017 онд С.Б- эмч өндөр насны тэтгэвэрт гарсан. Би хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас мөнгө хамтарч гаргаж байсан хүмүүс байхгүйгээс Д.С-д санал тавьж түүнийг оруулж ирсэн. Б.О- эгч бол зөвхөн “Их Тооног” ХХК, “-” ХХК-ийн захирал Лхамсүрэн гэдэг хүнийг холбож өгсөн...” /3-р хх 245, 4-р хх 42-45/ гэсэн мэдүүлгүүд,

Зэвсэгт хүчний жанжин штабын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/303 дугаартай “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” гэсэн албан бичиг, холбогдох баримтууд /1-р хх 13-48/, Энхийг дэмжих ажиллагааны дархлаажуулалтын төлбөр тооцоонд хийсэн шалгалтын нотломж /1-р хх 46-48/, шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б- нарын банкны дансны хуулга /1-р хх 106-155, 2-р хх 1-77/, Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсээс энхийг дэмжих ажиллагааны вакцины төлбөрийн баримтанд хийсэн шалгалтын дүн, вакцины төлбөрийн нэхэмжлэх, зарлагын баримтууд /2-р хх 78-183/, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх 87-90/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5-р хх 87-103/, аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн мэдээлэл /5-р хх 229-231/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Албан тушаалын гэмт хэрэг нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигтай тул нийгмийн аюулын шинж чанар ихтэйд тооцогдоно.

Шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б- нар нь Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байхдаа вакцинжуулалтад хамрагдах цэргийн бие бүрэлдэхүүний төсвийг батлуулсны дараа өмнө нь хийлгэсэн вакцины хүчинтэй хугацаа дуусаагүй байгаа алба хаагчдыг тарилгад хамруулахгүйгээр вакцины санхүүжилтээс зөрүү гаргаж, улмаар хуурамч нэхэмжлэх үйлдэн шүүгдэгч С.Б-, Т.Б-, О.А-, Н.Л- нарын эзэмшдэг хуулийн этгээдүүдийн дансаар гаргуулан авч ашигласан үйлдэл нь албан тушаалаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгосноор улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна.

Дээрх гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Б.Д- гүйцэтгэгчээр, шүүгдэгч Д.С-, С.Б- нар Б.Д-гийн заавраар хуурамч нэхэмжлэх үйлдэх, дансаа ашиглуулах хуулийн этгээдийг хайж олох зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон, шүүгдэгч С.Б-, Т.Б-, О.А-, Н.Л- нар гарын үсэг, тамга бүхий хоосон нэхэмжлэх өгөх, компанийн дансаар хууль бус мөнгө хүлээн авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг баримтлан хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлж, ял шийтгэхдээ харгалзан үзэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б-, С.Б-, Т.Б-, О.А- нарын гэм буруу хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч Н.Л-гийн “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Л- нь 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд “-” ХХК, “-” ХХК-ийн тамга, гарын үсэг бүхий хоосон нэхэмжлэхийг шүүгдэгч нарт өгч ашиглуулан, 13 удаагийн гүйлгээгээр нийт 113,774,000 төгрөгийг компанийнхаа 5020207788, 5020502308 тоот дансуудаар хүлээн авч, С.Д, Д.С-, С.Б- нарын үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэж үзнэ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж, хуулийн 3 дугаар зүйлээр “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” байх зохицуулалтыг тусгайлан хуульчилсан билээ. Энэ зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Н.Л-гийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдал үүсэх боловч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагаж гарсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд хамаарч байна.

Иймээс шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийг гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн шийдвэрлэхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль харшлахгүй бөгөөд түүнд ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх ач холбогдолтой нөхцөл байдлыг үүсгэнэ гэж үзэв.

Шүүгдэгч Н.Л-гийн нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна. Энэ гэмт хэрэгт “... тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ...” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан үйлдлийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан ...” үйлдлийг гэмт хэрэгт тооцсоны дотор санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл байхгүй тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэхээр байна.

Харин Н.Л-гийн гарын үсэг, компанийн тамга бүхий хоосон нэхэмжлэхийг бусдад өгч ашиглуулсан үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр мөн тул прокурорын ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон нэгтгэж өөрчилж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцож хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Бусад шүүгдэгч нарын хувьд үйлдсэн гэмт хэргүүд нь шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Н.Л-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч Н.Л-г төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудаас шүүгдэгч Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН