| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05644/И |
| Дугаар | 184/ШШ2023/04030 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2023/04030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сум, ******* дугаар баг, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:РИ*******5/
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар байр, дугаар орц, тоот хаягт оршин суух, овогт /рд:УШ911*******5/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд ,*******,******* төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв..
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.******* нь 222 оны дугаар сарын 22-ны өдөр цагийн үед Toyota Land Cruiser Prado-J9 ийн **************2 улсын дугаартай автомашинаар аймгийн - сумын 2 дугаар багийн нутаг Хүрэмт гэх газар *******баатар хотоос ******* аймгийн чиглэлд зорчиж явах үед Subaru Forestor ийн ******* улсын дугаартай суудлын автомашины жолооч М. нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж, Б.*******ийн машины урдаас мөргөж, түүний буруутай үйлдлийн улмаас автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Жолооч М.ы буруутай үйлдэл нь аймгийн прокурорын газрын мэдэгдэл, шийдвэр, цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. аймгийн Прокуророос хохирлын хэмжээ бага гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс автомашины хохирлын үнэлгээг гаргуулсан бөгөөд ХХК, - ХХК-ийн үнэлгээгээр 9,52, төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. ХХК-ийн үнэлгээний төлбөр *******2*******,******* төгрөг, - ХХК-ийн үнэлгээний төлбөр 15, төгрөгийг тус тус төлсөн. Мөн осол гарсан газар болох аймгийн - сумаас хот руу машинаа ачуулахад 7, төгрөг, хот дотор машинаа хэрэг шийдэгдэх хүртэлх хугацаанд найдвартай газар хадгалах шаардлагатай болсон тул өөрсдийн байрлаж байсан байрнаас айлын хашаа руу чирүүлэхэд 7, төгрөг, ослын үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэн толгойн томографт харуулсан төлбөр 2*******, төгрөг, осол болсноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны олох ёстой байсан орлого 2,, төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22*******,*******7 төгрөг, нийт ,529,7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэргийн нөхцөл байдлыг харгалзан олох ёстой байсан орлого 2,, төгрөг, өөрсдийн байрласан байрнаас айлын хашаа руу чирүүлсэн 7, төгрөг, нийт 2,7, төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 222 оны дугаар сарын 22-ны өдөр 1******* цаг минутын үед аймгаас *******баатар хотын чиглэлд аймгийн - сумын шороон замаар зорчих хэсгийн баруун талаа шахаж зорчих явах үед Toyota Land Cruiser Prado-J9 ийн тээврийн хэрэгсэл урдаас гарч ирсэн. Зорчих хэсгийн баруунд гүвээ байсан тул саадыг тойрон гарахын тулд зүүн тийш дарж, улмаар замаас гарч 1.5 метр явсны дараа нэхэмжлэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл баруун талаас ирж мөргөсөн. Б.******* хурд хэтрүүлж явж байсан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ намайг мөргөсөн мэтээр тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс миний машиныг мөргөж осол гаргасан. Б.******* өөрөө урсгал сөрж орж ирсэн. Тухайн үед хэргийн газарт ирсэн цагдаа Б.*******ийн буруу байна гэж хэлж байсан. Мөн тэр үеийн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт алга байсан тул хэргийн бодит байдлыг өөрчилсөн гэж аймгийн цагдаа, прокурорын газрыг хардаж байгаа. Осол гарах үед Б.******* намайг зодсон, гэвч уг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Би Улсын Прокурорын газарт хүртэл гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Миний бие гэм буруугүй учраас учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэв.
. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол баримтуудын талаар миний бие үйлчлүүлэгчдээ тайлбарласан. Гол нь торгууль оногдуулсан шийтгэврийн хуудас холбоотойгоор гомдол гаргаагүй. Хариуцагчийн хувьд эрүүл мэндэд хохирол учирсан асуудлаар Улсын прокурор хүртэл явсан. Мөн тухайн осолтой холбоотой асуудлаар мөн адил гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс баримтуудад үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа ч зарим баримтууд нь тодорхойгүй байна. Мөн шинжээчийн үнэлгээний хөлсний төлбөр нь давхцаж байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн хөлсөнд *******2*******,******* төгрөг, 15, төгрөг гэж байна. Эрх байгууллагаас шинжээч томилсон тохиолдолд шинжилгээний байгууллага нэг л удаа хөлс авдаг. Мөн автомашиныг ачсан гэх 7, төгрөгийн төлбөр нь баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Тухайн төлбөрийг ачилтын хөлс гэж шилжүүлээгүй байхад өдөр, сараар нь шүүгээд хохиролд тооцох үндэслэл байхгүй. Иймээс автомашиныг ачуулсан гэх 7, төгрөг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна гэв.
*******. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Toyota Land Cruiser Prado-J9 ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, 222 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, аймгийн Прокурорын газрын 222 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №*******/15******* дугаар мэдэгдэх хуудас, 222 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №1 дугаар Мөрдөгчийн магадалгаа, 222 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн кассын орлогын ордер, эстимэйт ХХК-ийн 222 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн №22/9/725 дугаар дүгнэлт, ХХК-ийн 222 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, Шинжээчийн үнэлгээний тайлан, Хаан банк ХК дахь 59*******221************** тоот, 599**************77 тоот, 59*******97 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зураг, 222 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн кассын орлогын ордер зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
*******. Шүүхээс аймгийн Прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй М-21************** дугаартай гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг бүхэлд нь, аймаг дахь Цагдаагийн газраас Б.*******ид холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, шийдвэрлэсэн зөрчлийн материалыг бүхэлд нь тус тус нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлээс 1,*******,******* төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,92, төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийг засварлах 9,52, төгрөг, үнэлгээний төлбөр 77*******,******* төгрөг, ачуулах зардал 7, төгрөг, хот доторх ачилт 7, төгрөг, шинжилгээний төлбөр 2*******, төгрөг, олох ёстой байсан орлого 2,, төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22*******,*******7 төгрөг, нийт ,529,7 төгрөг гаргуулна гэжээ.
. Хариуцагч М. зам тээврийн осол Б.*******ийн буруугаас болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
*******. Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
*******.1. аймгийн - сумын 2 дугаар багийн Хүрэмт гэх газарт 222 оны дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.******* Тоёота Ланд крузор прадо Ж9 ийн, *******-*******2 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хариуцагч М. жолоодож явсан Субару порестор ийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 75-7 дугаар тал/
*******.2. Зам тээврийн осол болон Б.******* нь М.ы биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх гомдол мэдээллийн дагуу аймаг дахь Цагдаагийн газрын - сумын хэсгийн төлөөлөгч шалгаад, Б.******* бусдын биед халдсан гэх үйлдэл тогтоогдоогүй, мөн М. Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 195-19 дугаар тал/
*******.. М. нь зам тээврийн осол болон Б.******* биед халдаж, хүнд гэмтэл учруулсан үйлдлийг шалгахдаа хэт нэг талын эрх ашгийг харгалзан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий прокурорт тус тус гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 25-219 дүгээр тал/
*******.*******. М. нь 22 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн 2*******1******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 1, төгрөгөөр торгох арга хэмжээ авхуулж, улмаар шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн *******, 9-91 дүгээр тал/
*******.5. Хариуцагч М. торгуулийн арга хэмжээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байна. /2 дугаар хавтаст хэргийн 97 дугаар тал/
*******.*******. Зам тээврийн осол болох үед нэхэмжлэгч Б.******* нь эхнэр, гурван хүүхдийн хамт явсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 75-7 дугаар тал/
5. Дээрхээс дүгнэхэд, М.д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байх тул түүнийг зам тээврийн осолд буруутай гэж үзнэ. Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагчийн гаргасан зөрчлийг нэгэнт тогтоосон байх учир түүний гэм буруугүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Хэрэв М. зам тээврийн осолд буруугүй гэж үзсэн бол шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байжээ. Иймээс нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
*******. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.
7. Шалтгаант холбооны зарчим, эргэлзээгүй баримтыг үндэслэн хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
7.1. Зам тээврийн ослыг шалгах явцад мөрдөгчийн томилсон ХХК, -эстимейт ХХК-ийн хийсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Б.*******ийн Тоёота Ланд крузор прадо Ж9 ийн, *******-*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 9,52, төгрөгөөр үнэлсэн тул уг үнийн дүнгээр хохирлыг гаргуулах нь зүйтэй. /1 дүгээр хавтаст хэргийн 1**************- дугаар тал/
7.2. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хамт явсан эхнэр, хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 222 оны дугаар сарын 2-ны өдөр толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн байх ба шинжээчийн дүгнэлт, төлбөр төлсөн дансны хуулгаар тогтоогдож байх тул 2*******, төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. /1 дүгээр хавтаст хэргийн -1, 11-12, -1 дугаар тал/
7.. Зам тээврийн ослыг шалгах явцад ХХК нь шинжээчээр ажиллаж, ажлын хөлсөнд *******2*******,******* төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордер, банкны дансны хуулгаар тогтоогдох тул хариуцагчаар төлүүлнэ. /1 дүгээр хавтаст хэргийн , ******* дугаар тал/
7.*******. Мөрдөгчийн томилсон шинжээч ХХК биш байх тул түүнд төлсөн 15, төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал/
7.5. Тээврийн хэрэгслийг ослын газраас *******баатар хүртэл ачуулсан зардалд 7, төгрөг төлсөн гэх боловч мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгад энэ талаар дурдаагүй тул эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй тул хангахаас татгалзав.
7.*******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад олох ёстой байсан орлого 2,, төгрөг, хот доторх ачилт 7, төгрөг, нийт 2,7, төгрөгөөр , шаардлагын хэмжээг буруулна гэх боловч өмгөөлөгчид ийм эрх хэмжээ олгогдоогүй байна. Олох ёстой байсан орлогод хамаарах ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хот доторх ачилтын зардалд хамаарах банкны дэлгэрэнгүй хуулганы баримт нь хэнд, ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд хожуу байх тул нийт 2,7, төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
7.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох ,529,7 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжийн 22*******,*******7 төгрөгийг оруулж тооцсоныг хасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ,*******,******* төгрөг гэж үзсэн болно.
. Иймээс хариуцагч М.аас 1,*******,******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгон, үлдэх 2,92, төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
9. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн ба зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг үндэслэн М.аас 1,*******,******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгон, үлдэх 2,92, төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 225,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 12 дугаар дугаар зүйлийн 12.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 11.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.БАТСҮХ