Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2023/04493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******-******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, 1*******-4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:МО9602091*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 3******* дугаар хороо, 4*******Б байр, тоотод оршин суух, овогт /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: 11,400,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ө.*******, түүний өмгөөлөгч Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.тай найзын холбоотой бөгөөд 2023.01.27-ны өдөр Б. 20,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй зээлэхээр ярьж тохиролцож, зээлсэн. Тухайн үед М. нь Б. өөрийн автомашиныг барьцаанд тавьж 6,000,000 төгрөг зээлсэн байсан. М. машингүй хэцүү байна, машиныг аваад өгөөч гэж надаас гуйсан. Ингээд би 14,000,000 төгрөгийг Б. өөртөө авч, үлдэх 6,000,000 төгрөгт М.ын машиныг барьцаанаас чөлөөлсөн. М. 6,000,000 төгрөгийг сарын хугацаанд манай эхнэр цалингийн зээл аваад мөнгийг чинь төлнө гэсэн бөгөөд би эхнэртэй нь утсаар ярьж байж шийдсэн. М.ын эхнэр би өөрийнхөө цалингийн зээлийг авсан, зээлээ аваад танай найзад өгсөн, үүнээс хойш гэртээ ирэхгүй 3 хонож байна гэж хэлсэн. М. нь эхнэрээсээ авсан цалингийн зээлийн мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод алдсан байсан. Би Б. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд 20,000,000 төгрөгийн 15 хувийн хүү болох 3,000,000 төгрөг төлж байгаа. Үүнээс М. зээлсэн 6,000,000 төгрөгт ногдох хүү сарын 900,000 төгрөгийг 6 сарын турш 5,400,000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүүд төлсөн 5,400,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* болон Б. нарын хувьд Хаан банк ХК дахь 501429*******17 тоот дансанд 10,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк ХК дахь тоот дансанд 2,300,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр тус тус авсан. Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй тохиролцож авсан. Уг зээлийн 6,000,000 төгрөгөөр өөрийн найз М.ын автомашиныг барьцаанаас чөлөөлж өгсөн. Б. М.д ногдох 900,000 төгрөгийн хүүг төлөхдөө нийт 20,000,000 төгрөгийн хүү гэдгээр төлж байсан талаарх баримт байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие анх Б. 3,000,000 төгрөг мөрийтэй тоглоё надад зээлчих, тэгээд машинаа түр барьцаанд үлдээе гэж авсан. Мөн удалгүй Ө.*******, Б. бид 3 тоглоомын газар Цацаа гэдэг ахтай 3-аараа тоглож мөнгө алдсан. Энэ алдсан мөнгөө 3-т хувааж над дээр нэмж 6,000,000 төгрөг өгөөд машинаа авахаар болсон. Үүний дараа Б. нь Ө.*******т 14,000,000 төгрөг зээлдэх үедээ миний машиныг Наскад өгөөд 20,000,000 төгрөг болгож бодоод Ө.******* нь надаас 6,000,000 төгрөгийг авчих гэж би ойлгосон. Иймд бид 3 гэрээ байгуулж, хүү тохироогүй мөн өөр хүмүүстэй бооцоотой тоглож 3,000,000 төгрөг нэмэгдсэн учир анх авсан мөнгөө өгөх хүсэлтэй болно гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ө.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банк ХК дахь 5001429*******62 тоот депозит дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь тоот депозит дансны хуулга, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүхээс Автотээврийн үндэсний төвөөс улсын дугаартай Toyota mry маркийн автомашины өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, Ө.*******ын эзэмшлийн Samsung үйлдвэрийн Galaxy s10 5g маркийн бор шаргал өнгийн гар утсан дээрх ******* гэх фейсбүүк хаягаас   гэх фейсбүүк хаягийг ашиглаж зохигчид хоорондоо харилцсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн, шүүх хуралдаан дээр гэрч Б. гэрчийн мэдүүлэг авсан болно.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ө.******* нь шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлохдоо Б. 20,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлэхдээ М.ын хүсэлтээр түүний Б. төлбөл зохих 6,000,000 төгрөгийг оруулж тооцон, барьцаанд тавьсан автомашиныг чөлөөлж өгсөн тул үндсэн зээл 6,000,000 төгрөг, 6 сарын хүү 5,400,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч М. нь анх Б. 3,000,000 төгрөг зээлсэн, дараагийн 3,000,000 төгрөгийг Ө.*******, Б. бид нэг тал болж мөрийтэй тоглож алдсан тул миний өрөнд нэмсэн, хүүтэй мөнгө зээлэхээр гэрээ байгуулаагүй тул анх зээлсэн мөнгөө төлнө гэх үндэслэлээр татгалзжээ.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хариуцагч М. нь Б. 3,000,000 төгрөг өгөх үүрэгтэй байсан бөгөөд өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаанд тавьсан үйл баримтад зохигчид маргаагүй, мөн гэрч Б.ий мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 56-5******* дугаар тал/

4.2. М.ын Б. төлбөл зохих байсан гэх 6,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөг нь Ө.*******, М., Б. нар хамтран бусдын эсрэг компьютер тоглоом тоглон, мөрийнд өгсөн мөнгийг нэмж тооцсон тухай нэхэмжлэгч тайлбарласан, мөн гэрч Б.ий ...1,250,000 төгрөгийг М.ын өмнөөс ПиСи тоглоомын мөрийнд өгсөн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна./Хэргийн 57 дугаар тал/

4.3. Ө.******* болон Б. нарын хооронд, Ө.******* болон М. нарын хооронд, Б. болон М. нарын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй үйл баримтад зохигчид маргаагүй.

4.4. Нэхэмжлэгч Ө.*******ын Хаан банк дах дансанд 2023.01.27-ны өдөр 10,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансанд 2023.01.31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2023.02.01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023.02.02-ны өдөр 700,000 төгрөг тэлмэн гэх гүйлгээний утгаар нийт 14,200,000 төгрөг оржээ. /хэргийн 7-*******, 32-33 дугаар тал/

4.5. Нэхэмжлэгч Ө.******* Хаан банк дахь данснаас 56*******6076959 тоот дансанд 2023.04.24-ний өдөр *******,670,000 төгрөг зөгийн бал, 2023.06.24-ний өдөр 1,300,000 төгрөгийг бэлэн бус зарлагын гүйлгээ, 2023.07.21-ний өдөр 3,000,000 төгрөгийг EB-m гэх агуулгаар нийт 12,970,000 төгрөг шилжүүлжээ. /хэргийн 4-5 дугаар тал/

5. Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.аас Б. төлбөл зохих мөнгөн төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авчээ.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг зохигчдын хооронд Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн тодорхойлсон боловч зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч Ө.*******оос хариуцагч М.д мөнгө шилжүүлээгүй, харин Б. төлбөл зохих мөнгөн үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.

6. Хариуцагч ...анх авсан мөнгөө төлнө гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч Ө.******* нь үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс хэдэн төгрөгийг шаардах эрх, мөн түүнтэй холбоотой бусад эрх, тухайлбал хүү шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Хариуцагч М. нь Б. 3,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон тул үүнийг шаардах эрхийг Б. нэхэмжлэгч Ө.******* шилжүүлэн авсан байна.

*******. Хариуцагч М.ын төлбөл зохих гэх 6,000,000 төгрөгийн бүрдэл хэсэг болох 2,000,000 төгрөгийн хувьд мөрийнд тавьсан мөнгийг оруулж тооцсон байх тул Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.2-т мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа шаардах эрхийг бий болгохгүй гэж заасны дагуу түүнд хамаарах шаардах эрх шилжсэн гэж үзэхгүй.

9. Нэхэмжлэгч хүү шаардахын тулд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ., 123.*******-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ., 2*******2 дугаар зүйлийн 2*******2.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан шаардлагыг хангах ёстой. Хариуцагч М. нь Б. анх мөнгө зээлэхдээ сарын хэдэн хувийн хүү, ямар хугацаанд тохирсон нь тодорхойгүй, бичгээр гэрээ байгуулаагүй байх учир хүү шаардах эрх нэхэмжлэгчид шилжээгүй гэж үзнэ.

10. Хариуцагчийн татгалзалд хамаарах 1,000,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг аливаа нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй тул уг үнийн дүнг шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байна.

11. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, хариуцагч М.аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгож, үлдэх 7,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

12. Хариуцагч М.д шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг баримтлан хариуцагч М.аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгож, үлдэх 7,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 197,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 7*******,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН