| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/00186/И |
| Дугаар | 181/ШШ2016/00346 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2016/00346
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2016/00346 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, Н гудамж, . хаягт оршин байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, А гудамж, Ө компани, . тоот хаягт оршин байгаа Н ХХК /рд:........../-д холбогдох,
Татварын өр төлбөрт 115.349.103 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д , Ч.У , хариуцагчийн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийн татварын өр төлбөр нь 2015 оны 1. сарын 16-ны байдлаар 116.020.725 төгрөг байна. Уг өр төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татварын өр 57.161.823 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын өр 55.945.16. төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын өр 2.913.739 төгрөг байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Н ХХК нь лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, лавлагаагаар гарсан авто машингүй, бусдаас авах авлагагүй болно. Иймд хариуцагч Н ХХК-иас нийт 115.349.103 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.3-т энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно гэж заасан байдаг гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч О.Отгонбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн зүгээс цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварын өр болох 2.913.739 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх татварын өр буюу 2014 оны тайланг гаргахдаа алдаатай тайлан гаргаснаас татварын өрийн асуудал үүссэн. 2015 оны 8 сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар уг хуулийн хугацаанд татвар төлөгч ямар нэг хүсэлт гаргах шаардлагагүйгээр татварын тайлангаа засах, шинээр гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу манай байгууллага татварын тайлангаа засварлан явуулсан.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын өр болох 3.974.196 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манай компани 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 72.065.835 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 78.304.77. төгрөг төлөхөөр тайлагнасан. Дээрх тайлагнал нь буруу байсан бөгөөд бид харьяалах татварын албанд тайланд залруулга хийхээр хандсан боловч тухайн үед тайлан хүлээн авч байсан байцаагч амаар татгалзсан хариу өгсөн. Татварын ерөнхий хуулийн 14.1-т Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллах ёстой. Мөн хуулийн 46.3.1-т зааснаар хуулийн этгээд нь татварын тайлангаа үнэн зөв гаргасан эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл тайланг хүлээн авсан татварын байцаагч, татвар төлөгчийн зүгээс аль аль нь анхаарч үзэлгүй тайланг хүлээн авчээ. Мөн татварын ногдуулалтын хяналт шалгалт хийх журмын дагуу татвар төлөгчийн тайлан үнэн зөв эсэхэд ногдуулалтын хяналт хийсний дараа хянагдсан тайланд үндэслэн татварын алба нэхэмжлэх эрх үүсэх ёстой. Ногдуулалтын хяналтыг шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хийж хяналт хийсэн баримт үйлдэх ёстой боловч тийм баримт байхгүй, хийгдээгүй байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 33.2.2-т заасны дагуу татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлоход татварын улсын байцаагч акт үйлдэх үүрэгтэй. Ийнхүү акт үйлдсэний үндсэн дээр асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэснийг үндэслэн мөн хуулийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, урьдчилан шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Cүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь Н ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 57.161.823 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын өр 55.945.16. төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын өр 2.913.739 төгрөг, нийт 115.349.103 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 72.065.835 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын өр 78.304.77. төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын өр 3.974.186 төгрөг, нийт 154.344.793 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч Н ХХК нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын өр 3.974.186 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 150.370.607 төгрөгийг эс зөвшөөрч маргадаг.
Хариуцагч Н ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 72.065.835 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар 78.304.77. төгрөг төлөхөөр тайлагнасан болохоо хүлээн зөвшөөрдөг боловч алдаатай тайлагнасан, ийнхүү алдаатай тайлагнасан тайланг татварын байцаагч хүлээн авч, тайлан үнэн зөв эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй, татварын албанд залруулга хийхээр хандсан боловч амаар татгалзсан хариу өгсөн, татварын хяналт шалгалт хийж, акт тавьж, актыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүснэ, энэхүү маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журамтай тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч Н ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын ерөнхий хуулийн 6. дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг үе шаттай явуулсны дараа мөн хуулийн 6. дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 63-69 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг явуулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул татварын хяналт шалгалт хийж, актаар төлбөр тогтоосны дараа шүүхэд хандах ёстой, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн 67. дугаар магадлалын хянавал хэсэгт ... цахим бүртгэлийг бичгийн хэлбэрт оруулж, үзлэг хийх замаар нотлох баримтыг бэхжүүлэх байжээ гэж дурдсан байдаг.
Зохигч талуудын хэн аль нь үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, мөн хариуцагч Н ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 72.065.835 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар 78.304.77. төгрөг төлөхөөр тайлагнасан болохоо хүлээн зөвшөөрдөг, зохигч талууд хавтаст хэргийн 84-87 хуудаст авагдсан цахимаар илгээсэн тайлангийн үнэн зөвийн тал дээр маргадаггүй тул Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Алдаатай тайланд залруулга хийхээр татварын албанд хандсан байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэдэг бөгөөд хариуцагч нь ийнхүү татварын албанд хандсан болохоо баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа татварын албанд залруулга хийх талаар хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэж тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн үгүйсгэл үндэслэлтэй байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын харилцааг зохицуулсан хууль, тогтоомжийн дагуу аливаа аж ахуйн нэгж нь татвар ногдох зүйл, татвараа өөрөө тодорхойлж, харьяалагдах татварын албанд тайлагнах ба тайлангийн үнэн зөв эсэхийг өөрөө хариуцдаг журамтай.
Иймд хариуцагч Н ХХК-ийн өөрийнх нь тайлагнасан тайлангийн дагуу татварын өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго нь дутуу тайлагнасан, нуун дарагдуулсан татвар ногдох зүйлийг шинээр тайлагнасан тохиолдолд холбогдох татвараас нэг удаа чөлөөлөх агуулгатай учир илүү тайлагнасан татвар ногдох зүйл, татварыг зөвтгөж шинээр тайлан гаргах, тайланг засах эрх зүйн орчин үүссэн гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Б.Э нь хэргийн материалтай танилцуулсан тухай баримтад гарын үсэг зураагүй, хэргийн материалтай танилцаагүй гэж тайлбарладаг боловч түүний хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд гаргасан хүсэлт, өмнө нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байдаг гэсэн түүний тайлбар зэргээс үзэхэд хэргийн материалтай танилцсан бөгөөд санаатайгаар танилцуулсан тухай баримтад гарын үсэг зураагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн материалтай танилцахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргах, түүний үндэслэлийг тайлбарлах, иргэний хэрэгт авагдсан шүүгчийн захирамжийн талаар мэдэх боломжгүй бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргаагүй болно.
Иймд татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1-т зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч Н ХХК-иас татварын өр төлбөрт нийт 154.344.793 төгрөг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг баримтлан Н ХХК-иас 154.344.793 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 929.674 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР