| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00866/И |
| Дугаар | 1002 |
| Огноо | 2015-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00866/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** дугаар баг, мангирт**** дугаар хэсэг *** тоотод оршин суух ***** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дүгээр баг худалдааны төв, **** ХХК-д холбогдох
“3 тал хашааны эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г хариуцагч *** ХХК-ийн захирал Ж.Г, **** ХХК-ийн захирал Ё.В нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Л.Э миний бие Дархан сумын *** дугаар багийн **** дугаар хэсэг, шувууны сангасны үйлдвэр байсан 3 тал хашаанд 15 жил амьдарч хашааны бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн. Энэхүү 3 тал хашаа болон 4,5 га газраа өөрийн эзэмшилдээ бүртгүүлж авахаар 2013 оны 2 дугаар сараас хөөцөлдөж эхлэхэд үнэн худал нь мэдэгдэхгүй дээрх 2 компани болох **** ХХК нь нэг хашаа нь манай өмчийн хашаа гэж ярьдаг, **** ХХК нь 2 хашаа нь манайх гэж ярьдаг боловч нотлогдоогүй өнөөдрийг хүртэл тэр газар албан ёсны эзэн эзэмшилгүй би амьдарсаар байна. Намайг тэр газарт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгааг Дархан сумын ** дугаар багийн засаг дарга болон олон жил тус багт амьдарсан оршин суугчид, дүү нар минь нотолно. Иймд олон жил харж хандаж амьдарч ирсэн 3 тал хашааны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Э нь Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, Шувууны сангасны үйлдвэр байсан 3 тал хашаанд 12 жил амьдарч, хашааны бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн. 2013 оны 02 дугаар сараас энэхүү 3 тал хашаа, 4,5 га газраа өөрийн эзрэмшилдээ бүртгүүлж авахаар зохих байгууллагуудад хандтал**** ХХК, “****” ХХК-ны эзэмшилд гэрчилгээ гарсан байсан. Улсын бүртгэлийн газраас болон Дархан-Уул Аймгийн архивын тасгаас шүүж үзсэн. **** ХХК–ийн нэр дээр шилжүүлж өгсөн баримт олддоггүй.
*
Мөн В Дархан Сумын Засаг Дарын захирамжаар гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл газар эзэмшүүлэх шийдвэрийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу Засаг Дарга баталж олгоно гэсэн заалтыг зөрчин Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй байхад сумын засаг дарга бие даан шийдвэр гаргаж 3 тал хашааны эзэмших эрхийг олгосон байдаг тул хууль зөрчсөн гэж үзэж байна. 2001 оноос хойш амьдарч байгааг тогтоолгохын тулд Б, Р гэдэг хүнийг гэрчээр асуулгахад Л.Э тухайн газарт амьдарч байгааг нотолсон. Улсын Бүртгэлийн Газраас Б гэдэг хүн манай бүртгэлийн санд байхгүй гэсэн лавлагаа өгсөн. 2 жилийн өмнө олгосон лавлагаа бүртгэл, нотлох баримт байхгүй тул Б гэдэг хүний өмчлөлд шилжүүлж өгсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Э 4 удаа шүүхэд хандаж байсан. 2013 оны 12 дугаар сарын 05-ны *** тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны 37 тоот шийдвэр, 2015 оны 07 дугаар сарын 03-ны *** тоот нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 176 тоот Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж гарсаны дагуу шүүхэд хандаж шударга эзэмшигчээр тогтоолгох гэж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... Ж.Г миний бие**** ХХК-ийн захирал болно.Л.Э хэмээх иргэний нэхэмжлэлийн дагуу өөрийн эзэмшил болох 3-н тал хашааг хуулийн дагуу эзэмшдэг нь Улсын бүртгэлийн гэрчилгээ мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус миний эзэмшидэг гэдэг нь нотлогдоно. Л.Э гэж иргэн удаа дараа мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил төрөл алдагдуулж байна. Иймд тус хэргийг нэг мөсөн шийдэж өгнө үү. Мөн миний эзэмшил гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 6 дугаар шүүхийн шийдвэрээр шийдсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
2012 онд **** ХХК -иас худалдаж авсан. 2013 оны 01 дүгээр сард гэрчилгээ гарсан. Газрыг 2013 оны иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцээд хүнсний ногооны зоорийн зориулалтаар надад олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй
Хариуцагч Ё.В шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай хашаанд Л.Э гэдэг хүн 15 жил өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тухай бичсэн байна. Манай хашаанд 15 жил амьдарч байгаа бол ядаж би таних ёстой биздээ. Таних битгий хэл огт танихгүй юм байна лээ. Ийм үндэслэлгүй худал зүйл яагаад бичсэн юм бэ? Харин 2009 оны үед нэг гэр барьсан байсан цагдаад мэдэгдсэн удалгүй нүүсэн. 2012 оны үед нэг гэр барьсан, хоёр хүн байсан ”наад хогоо цэвэрлээрэй би эзэн нь байгаа юм” гэсэн удалгүй нүүсэн 2 тохиолдол байгаа. Өөр хүн хашаанд ирээгүй.Л.Э гэдэг хүнийг танихгүй.
3 тал хашаа 4,5 га газараа өөрийн эзмшилд бүртгүүлж авахаар 2013 оны 2 дугаар сараас хөөцөлдсөн...” гэжээ. Хонгор сумын Засаг даргийн Тамгын газрыг хариуцагчаар татаж Л.Э гэдэг хүн нэхэмжлэл гаргаад энэ яриад байгаа 3 тал хашаа 4,5 га газар нь Л.Э-ийн өмч биш гээд тогтоогоод өгсөн юм гэнэлээ одоо шүүхийн шийдвэр хүчинтэй.
... “****” ХХК-нь 2 хашаа манайх гэж ярьдаг нотлогдоогүй.... газар албан ёсны эзэн эзэмшилгүй” гэжээ. Тухайн 3 тал 2 хашаа нь нотолгоотой албан ёсны эзэнтэй юм. Эзэн нь Ё.В миний бие юм. Би “****” ХХК *****ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутагт байршилтай **** тоот улсын бүртгэл бүхий шувуун фабрикийн хууль ёсны өмчлөгчөөс Хонгор сумын Бэрх уулын ард байршилтай сангасны 2 хашааг худалдаж авсан.
Хууль ёсны өмчлөгч нь би юм гэжээ.
Хариуцагч Ё.В нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Манай компани энэ газрыг 2000 онд **** ХХКомпанийн захирал Б гэдэг хүнээс худалдаж авсан.**** тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, **** тоот газар өмчлөлийн гэрчилгээ болон бусад холбогдох материал нь манай компаний өмчлөлд байдаг. Бидний гэрээ бол хүчин төгөлдөр, зохих хууль журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 12 жил амьдарсан гэдгийн хувьд хүн амьдарч байгаагүй, хэрэв байсан бол би мэднэ гэв. *** компанийн барилга байгууламж хариуцаж ажилладаг Э гэдэг хүн Л.Э гэдэг хүн амьдарч байгаагүй гэж хэлдэг. Хүний эзэмшилд байгаа газрыг дуртай хүн нь очоод үнэлүүлээд байх нь боломжгүй зүйл гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч**** ХХК, Ё.В нарт холбогдуулан Дархан сумын *** дугаар *** дугаар хэсэгт байрлах шувууны сангасны үйлдвэр байсан 3 тал хашааны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хуучнаар Үйлдвэрийн районы нутаг дэвсгэрт байрлаж байсан санхүүжүүлэх эх үүсвэргүйгээс зогссон гэх 150 000 өндөглөгчтэй шувуун фабрикийн дуусаагүй барилга буюу одоо Дархан сум *** дугаар багт байрлалтай дуусаагүй барилгын үлдэгдэл, суурь мөн 3 тал хашаа зэргийг Дархан–Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 1996 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Шувуун фабрикийн дуусаагүй барилгыг худалдах тухай“ *** тоот тогтоолын **дүгээр заалтаар Улаанбаатар хотын “****“ ХХК-д хувьчилж, худалдан, мөн тогтоолын 8 дугаар заалтаар төлбөрийг бүрэн төлж гэрээний дагуу дуусаагүй обектын барилга нэг бүрийг ашиглалтад хүлээлгэн өгч объекьг бүрэн бүтэн ажилд оруулж гэрээгээ эцэслэн дүгнэсэний дараа “Эд хөрөнгө өмчлөх эрхийн эрчилгээ“ олгохыг комиссын нарийн бичгийн даргад зөвшөөрсөн байна.
Хувьчлалын журмаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон Улаанбаатар хотын “****“ ХХК нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 … Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэсний дагуу 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн **** дугаарт бүртгүүлэн, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1... эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох тул бусдын улсын бүртгэлд баталгаажсан үл хөдлөх хөрөнгийг шударга эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй байна.
Мөн “ Улаанбаатар хотын “****“ ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийн дагуу өөрийн өмчлөлд байсан Дархан сум 15 дугаар баг Бэрх уулын ард байрлалтай шувууны сангасны 90х16 м хэмжээтэй 2 тал хашааг Е.В 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэн худалдсан бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 … Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна.
Иймд гэрээний дагуу өмчлөх эрхтэй болсон Ё.В нь уг хөдлөх хөрөнгийг буюу маргааны зүйл болж байгаа 3 тал хашааны 2 тал хашааг Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ард байрлах 2,0 га м.кв талбайтай Гахайн аж аж ахуйн байрны зориулалттай /барилгын суурийн/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ***** тоот дугаарт 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлүүлэн баталгаажуулсан байна.
Мөн **** ХХК нь маргааны зүйл болж байгаа 3 тал хашааны 1 тал хашааг **** ХХК-иас худалдан авч 10056,0 мкв талбайтай агуулах нэрээр улсын бүртгэлийн **** дугаарт бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч маргааны зүйлээ шувууны сангасны үйлдвэр байсан 3 тал хашаа гэж, хариуцагч ****“ ХХК уг хашааны 1 талыг өмчлөх эрхтэй болж төмс хүнсний ногооны агуулах нэрээр бүртгүүлсэн, хариуцагч Ё.В 2 тал хашааг өмчлөх эрхтэй болж Гахайн аж ахуйн байрны зориулалттай /барилгын суурийн/ үл хөдлөх хөрөнгө гэж бүртгүүлсэн нь нэршилийн хувьд зөрүүтэй байгаа ч талууд хуучнаар Үйлдвэрийн районы нутаг дэвсгэрт байрлаж байсан санхүүжүүлэх эх үүсвэргүйгээс зогссон гэх 150 000 өндөглөгчтэй шувуун фабрикийн дуусаагүй барилга гэдэгтэй маргахгүй байгаа, шувууны сангасны үйлдвэрийн 3 тал хашаа гэж байгааг дурьдаж байна.
Нэхэмжлэгч Л.Э нь ... шувууны сангасны үйлдвэр байсан 3 тал хашаанд 15 жил амьдарч хашааны бүрэн байдлыг хамгаалж ирсэн, энэхүү 3 тал хашаа болон 4.5 га газраа өөрийн эзмшилдээ бүртгүүлж авахаар ... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч маргааны зүйл болж байгаа шувуун фабрикийн дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байсан эсэхээ тодорхойлж чадаагүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Мөн маргааны зүйл болж байгаа 3 тал хашааг хэн нэгний даалгаваргүйгээр, гэрээгүйгээр харж хандаж, эзэмшиж ирсэн гэж байгаа бол Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2–т зааснаар эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэсний дагуу өмнөх өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
Нөгөө тааар маргааны зүйл болж байгаа хуучнаар Үйлдвэрийн районы нутаг дэвсгэрт байрлаж байсан санхүүжүүлэх эх үүсвэргүйгээс зогссон гэх 150 000 өндөглөгчтэй шувуун фабрикийн дуусаагүй барилга буюу одоо Дархан сум 15 дугаар багт байрлалтай дуусаагүй барилгын үлдэгдэл, суурь мөн 3 тал хашаа зэргийн өмчлөгч нь Улаанбаатар хотын “****“ ХХК, одоо**** ХХК, иргэн Ё.В нар болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул эзэнгүй эд юмс гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ