| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2026/0238/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/242 |
| Огноо | 2026-01-23 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/242
2026 01 23 2026/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.БатЖ би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Энхтөр, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн “2502000000493” дугаартай, 194/2026/0238/Э индекстэй хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь өөрийн үүсгэн байгуулсан эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ххх” ХХК-ийн эмийн сангийн байршлыг ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар гудамжны ххх тоот хаягаас ххх дүүргийн ххх дугаар хороо, “ххх” хотхоны ххх дүгээр байрны ххх тоот хаяг руу холбогдох шаардлага хангасан шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Жын албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд “ххх” гэсэн бичиглэлтэй аягатай кофе уухыг санал болгохдоо тухайн аяганд 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж Т.Жын ххх тоот албан өрөөнд үлдээж, хахууль өгөхийг санал болгосон буюу хахууль өгөх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...яллах дүгнэлтэд дурдсанчлан эмийн сан манай ээжийн эмийн сан байгаа. ххх дүүргийн ххх дугаар хорооны гэр хороололд жижигхэн эмийн санг манай ээж ажиллуулдаг тэтгэвэрт гарсан хүн байдаг. Гэр хороолол хавиар эмийн сангийн орлого нь их бага байдаг. Сарын орлого нь 100.000-150.000 төгрөг орчим байдаг байсан. Тухайн газарт байршсанаас хойш орлого нь 40-50% буурсан. Түүнтэй холбоотойгоор би ээжийгээ бодоод өөрийнхөө цалингийн орлого болон банкны зээлээр шинэ орон сууц захиалж авсан. Захиалж авсан орон сууцанд эмийн сангаа шилжин байрших хүсэлтээ ххх газарт онлайн платформоор 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн санагдаж байна. Долоодугаар сарын 09-ний өдөр буюу наадмын өмнөх өдөр санагдаж байна орой 22:00 цагийн үед Б, М хоёр эмийн сангийн байран дээр ирж үзлэг хийсэн. Үзлэг хийчихээд танайд дүгнэлт хийх боломжгүй юм байна гэсэн. Орон сууцны зориулалттай байранд дүгнэлт гарахгүй. Яагаад байцаагч нарыг орон сууцын зориулалттай байранд дуудаад ажил удаад байгаа бэ, өөр яриад байх юм байхгүй гээд гараад явсан. Бидний хувьд дахиж үйлчилгээний зориулалттай байр худалдаж авах эдийн засгийн ямар ч боломж байгаагүй. Та нар яагаад Зөвшөөрлийн тухай хууль болон Эмийн сангийн стандарт байхад юм шахаад байгаа юм бэ гэсэн чинь манайх дотоод журамдаа ийм заалттай байдаг юм гэж хэлээд гарсан. Тэгээд бид ххх газрыг ххх төвөөр гомдол гаргасан. Яагаад вэ гэхээр Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй дээрээс нь эмийн сангийн стандартад байхгүй шаардлагыг бид нарт тавьж үүнийг дагуу зөвшөөрөл өгөхгүй гэдэг. Дээрээс нь зөвлөн туслах үйлчилгээ огт үзүүлээгүй, наадмын өмнөх өдөр 10 цаг өнгөрч байхад ирж үзчихээд гараад явсан. Наадмын дараа буюу ажил цуглахаар бид ххх төв руу гомдол гаргаад тухайн гомдол шийдэгдэхгүй яваад ххх эрүүл мэндийн газарт буцаагаад очдог юм байна. ххх эрүүл мэндийн газрын шийдсэн шийдвэр нь Орон сууцны тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зохицуулалтад нийцвэл зөвшөөрнө гэсэн байсан. Тухайн зохицуулалтыг харсан чинь барилгын шахуу стандартууд байсан. Бид баян тарган улсууд биш учраас зөвшөөрөл өгөөгүй байхад тэнд байгаа эмийн сангаа шилжүүлэх боломж байхгүй зарим юмаа бэлдсэн. Орон сууцны тухай хуулийн дагуу юм болов уу гэж бодоод байж байсан. Хоёр сарын дараа буюу ххх төв рүү гаргасан гомдлын хариу ирснээс хойш нөгөө хоёр байцаагч буцаад хүрээд ирсэн. Ирэхдээ нэлээ гомдолтой ирсэн. Та нар бидний ажилд гомдол гаргадаг, бид нар ч гомдолтой байна гээд ярьж байсан. Манай хаалга гаргачихсан, эмийн сангийн тавиуруудаа тавьчихсан, эмийн санд байх ёстой самбаруудаа тавьчихсан тиймэрхүү байдалтай байсан. Шууд эмийн сангийн стандартын дагуу шалгана гэсэн. Үгүй, эмийн сан маань тэнд ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн чинь Б байцаагч та нар хогоо хаясан, хортой шавж устгасан уу гэх мэтчилэн шууд үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг шаардлагуудыг тавиад эхэлсэн. Бид эмийн сангийн үйл ажиллагаа явуулаагүй болохоор эмийн сангийн стандартын дагуу бичиг баримт угаасаа байхгүй, үйл ажиллагаа явуулж байгаа эмийн санг үзчихээч гэсэн чинь үгүй бид тэр эмийн санг чинь шалгах гэж ирээгүй шинэ байршлыг чинь шалгах гэж ирсэн. Тэр эмийн санд чинь очихгүй, та нарт ахиж хэзээ ч ирэхгүй. Ер нь бидний ажилд дээд шатны байгууллагад гомдол гаргадаг та нар хэн бэ, бид ч гомдолтой байна гэдэг байдлаар тэр хоёр хандаад 50.3% гэдэг үнэлгээг тавиад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа ххх эрүүл мэндийн газраас надруу залгаад шинжээчийн дүгнэлттэй холбоотой бичиг гарсан ирж аваарай гэсэн. Тэгээд тэр шинжээчийн дүгнэлтийг авах гээд ххх газарт очоод Ж гэдэг хүнтэй уулзсан чинь танай үйлчилгээг чинь түдгэлзүүлэх гэж байгаа гэж хэлсэн. Түдгэлзүүлэх ямар ч шалтгаан байхгүй, бидний үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан ямар ч асуудалгүй байгаа, бид шинэ байраа л шалгуулах гэж байгаа гэсэн чинь тэр чинь хамаагүй та нар энэ дээр 10 хоногийн дотор хариу тайлбар өгөх ёстой. Та нарт олгож байгаа боломж гэсэн маягийн юм ярьсан. Тэр хүн юм ярихад хүлээж авдаггүй, компьютерт хараад юм хийсэн завгүй байдалтай хүн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр болохгүй гэсэн юмнуудаа бүгдийн янзлаад шинээр худалдаж авахын худалдаж аваад, тавилгын хүртэл зөөгөөд 100% бэлтгэсэн. Тэрний дагуу албан бичиг бэлдээд зургуудаа дараад 100 хэдэн хуудас материалыг албан бичгийн хамт ххх мэндийн газарт дахин өгсөн. Тэрнээс хойш бид яасан гээд асууж л байгаа. 11 дүгээр сарын 07-ны өдөр хүнд байдалтай зээлд дарагдсан явж байсан болохоор Ж бидний асуудлыг шийдээд өгөх байх гэсэн горьдлого тавиад нэг сая төгрөг бэлэглэе гэж бодсон. Өөр бэлэг өгье гэхэд хүний сэтгэлд таарахгүй юм болов уу хэрэгтэй юмаа авна гэж бодоод нэг кофе нэг сая төгрөгтэй очоод Жд манай албан бичгийн хариуг гарсан уу гэсэн чинь танай хүсэлтийг хурлаар оруулсан гэхдээ шилжүүлэхгүй гэсэн. Та нар хуульд байхгүй шаардлага тавьдаг гэсэн чинь чи гомдол гаргадаг шүү дээ, гомдол гаргадаг газартаа оччихгүй юу, үйлчилгээ борлуулдаг газар байдаг гэсэн тэр газарт оч гээд бид хоёр маргалдсан. Тэдний үзүүлж байгаа хүнд сурталтай үйлчилгээнээс болоод би бухимдаад гараад явсан. Гарч явж байгаад өгье гэсэн юмнуудаа орхисноо санасан. Буцаад явах боломж байхгүй, надад Жын дугаар байхгүй хагас сайн, бүтэн сайн болоод нэг дэх өдөр нь би уурхайд ажилладаг болохоор ажил руугаа явж таарсан. Уурхайд очоод байж байсан чинь надруу Авлигатай тэмцэх газраас залгаад ирж уулзаарай гэсэн. Тэгээд би очоод бүх юмаа ярьсан. Бидний хувьд асуудлаа шийдвэрлэж өгөх болов уу гэсэн горьдлого тавиад 11 дүгээр сарын 15-ны өдөр дахиад сайжруулсан юмнуудаа нэмээд хүсэлт өгсөн. Орон сууцны СӨХ-ийн баримтуудаа бас хавсаргасан. Гол нь бидний ххх төвд гомдол гаргасан гээд заналхийлсэн, дургүйцсэн илт байсан. Үйлчилгээний зориулалттай байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Ж өөрөө танайд зөвшөөрөл өгчихөөр бусад нь барьцана гэж хэлж байсан. Одоо хүртэл бид эмийн сангаа шилжүүлж чадахгүй ээж маань тэтгэврийн зээл аваад эмийн сангийн бөөний төвүүдээс авсан өрөө төлөөд, одоо ч гэсэн 5-6 сая төгрөгийн өртэй явж байгаа. Төрийн байгууллагын хүнд суртал ямар байдгийг би биеэрээ мэдэрсэн, гомдолтой байгаа гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. ххх газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2676 дугаартай албан бичиг. / 1 дүгээр хавтас, 33 дугаар тал/,
2.2. ххх байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ж болон хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.О нарын ххх газарт гаргасан тайлбар. /1 дүгээр хавтас, 34-35 дугаар тал/,
2.3. ххх мэндийн газрын Эрх бүхий албан тушаалтан М.Он 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн илтгэх хуудас, хавсралт зургууд. / 1 дүгээр хавтас, 36-37 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Жын:....ххх мэндийн газарт 2015 оны 01 сараас 6 дугаар сард хүний нөөцийн ажилтнаар, 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 12 дугаар сард гадаад харилцааны мэргэжилтнээр, 2016 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сард амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 12 дугаар сараас одоог хүртэл Эмийн сангийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 6 дугаар сарыг хүртэл ажилласан. Улмаар 2023 оны 6 дугаар сараас одоог хүртэл 2025 оны 10 дугаар сарыг 1-ний өдрийг хүртэл Эмийн сангийн тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ххх байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Хуучин бол Эмийн сангийн тусгай зөвшөөрөл, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг тусдаа хоёр мэргэжилтэн хариуцаж байгаад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг хүн буюу миний бие хариуцан ажилладаг болсон. Албан тушаалын чиг үүргийн хувьд байгууллагуудаас ирүүлсэн эмнэлэг, эмнэлгийн сан, ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас ирүүлсэн шинээр тусгай зөвшөөрөл хүсэх, тусгай зөвшөөрөл сунгуулах, ажлын байрны хаягийн өөрчлөлт буюу шилжин байрших, эмийн сангийн эрхлэгч солих, эзэмшигч солих” зэрэг хүсэлтүүдийг цахимаар ирүүлснийг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалгаад, бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлж авахаар тайлбар бичиж буцаадаг. Хэрэв бүрдэлт бүрэн бол хүсэлтийг хүлээн авдаг. Бичиг баримтын бүрдэл хангагдсаны дараа хүсэлтийг хүлээн аваад ажлын байран дээр ххх мэндийн газрын даргын тушаалаар ажлын байранд дүгнэлт гаргах ажлын хэсгийн багийг томилуулахаар хэлтсийн дарга нараас санал авдаг. Хэлтсийн дарга дүгнэлт гаргахад оролцуулах мэргэжилтэн, байцаагч нарыг өгсний дагуу газрын даргын тушаал гардаг. Газрын даргын тушаалаар томилогдсон мэргэжилтэн, байцаагч нар тухайн томилогдсон байгууллагуудын ажлын байран дээр биеэр очиж, шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэлт гаргадаг. Дүгнэлт гарсны дараа дүгнэлтээ мэргэжилтэн, байцаагч нар надад хүлээлгэж өгсний дараа миний бие шинээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудын дүгнэлтийг газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулдаг. Танилцуулсны дагуу газрын дарга олгох, татгалзах эсэх шийдвэрээ гаргадаг ба зөвшөөрсөн тохиолдолд гэрчилгээг хэвлэдэг. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийн хувьд шинжээч нар дүгнэлт өгсний дараа дүгнэлтийг хараад 80-аас дээш оноогоор үнэлэгдсэн бол сунгалтыг хийдэг. Энэ шийдвэрийг мөн газрын дарга гаргадаг. Хэрэв дүгнэлтээр 80-аас доош оноо авч тэнцээгүй бол шинжээч нар газар дээр нь зөвлөмжөө өгч, тэнцээгүй гэдэг дээр гарын үсэг зуруулж авдаг. Улмаар тухайн дүгнэлтээ өгөөд түүний дагуу би тухайн байгууллагад зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа тодорхой хугацаанд ирүүлэх сонсох ажиллагааг хийдэг. Заасан хугацаанд тухайн байгууллага нь зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа манай газарт албан бичгээр ирүүлдэг. Ирүүлсэн материалыг үндэслэн шинжээч нарын дахин томилж үнэлгээ хийлгэдэг. Ажлын байр шилжин байрших хүсэлт нь тусгай зөвшөөрөл сунгахтай адил процессын дагуу явагддаг. Эмийн сангийн эрхлэгч солих, эзэмшигч солих зэрэг хүсэлтүүдийн хувьд шинжээч томилох шаардлагагүйгээр бүрдүүлсэн бичиг баримт нь шаардлага хангаж байвал эрхлэгч, эзэмшигчийг сольж болдог. “ххх” ХХК нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани ба хаягийн өөрчлөлт хийх хүсэлтийг манайд цахимаар ирүүлсэн байсан. Би цаг хугацааг тодорхой санахгүй байна. Гэхдээ ойролцоогоор 2025 оны 5-6 дугаар сард гэж бодож байна. “ххх” ХХК-ийн цахимаар ирүүлсэн материалыг би хүлээн авч танилцахад шаардлага хангаж байсан тул шинжээчийн багийг томилуулсан. Тус шинжээчийн багт мэргэжилтэн М, эрүүл ахуйн байцаагч Б нар ажилласан. М, Б нар 2025 оны 7 дугаар сард “ххх” ХХК-ийн байршлаа сольж буй ажпын байран дээр очиж газар дээр нь үзэхэд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй гэдэг дүгнэлтийг надад ээлжийн амралтаа авсны дараа өгсөн. Би 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл амарсан. Намайг ээлжийн амралтаа эдэлж дуусаад орж ирэхэд “ххх” ХХК нь шинжээч нар дээр гомдол гаргаж, гомдлынх нь дагуу газрын даргын зөвлөлийн хурлаар орж, дахин ажлын байран дээр нь шинжээч томилох шийдвэр гарсан байсан. “ххх” ХХК-ийн ажлын байран дээр өмнө нь ажилласан М, Б хоёр 2025 оны 10 дугаар сард ажиллаад 50,3 хувиар тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Дахиад тэнцээгүй учраас би 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн газрын даргын зөвлөлийн хурлаар “түдгэлзүүлэх” саналтайгаар оруулсан. Гэтэл газрын даргын зөвлөлөөс түдгэлзүүлэхгүйгээр хаягийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэдэг хариуг өг гэж шийдвэрлэсэн ба “ххх” ХХК нь ажлын байрны шаардлага хангасны дараа дахин хүсэлт гаргахыг нээлттэй үлдээсэн. ххх мэндийн газрын даргын зөвлөлийн хурал 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 00 минутаас эхэлж тухайн хурлаар миний бие байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байсан. Хурлын үеэр нэмэлт материал танилцуулах шаардлага үүсээд би өрөөнөөсөө орж бичиг баримт авахаар гараад өрөөнийхөө үүдэнд явж байтал нэг үл таних залуу намайг “та хуралтай байгаа юм уу гэж асуухаар нь би хуралтай байна гээд өөр юм ярилгүй хурал руу шууд буцаад орсон. Тэгээд хурал 15 цаг 30 минутын үед дуусаад би өрөөрүүгээ орсон. Би өрөөндөө тусгай зөвшөөрлийн бичиг хэргийн эрхлэгч Бтай хамт орсон. Орох үед нөгөө үл таних залуу намайг дагаад ороод ирсэн. Орж ирэхдээ би “ххх” ХХК-ийн захирлын хүүхэд нь гэж ярьж байсан. Тэр үед “ххх” ХХК-ийн асуудлыг хурлаар хэлэлцээд гарч ирсэн болохоор хурлын шийдвэрийг өөрт нь танилцуулаад зөвлөгөөг өгсөн. “ххх” ХХК-ийн тэнцэхгүй байгаа гол нэг шалтгаан нь орон сууцны зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээтэй юм байна лээ. Энэ талаар нь би танайх үл хөдлөхийн гэрчилгээгээ үйлчилгээний зориулалттай болгоод, шинжээчийн зөвлөмж дээр юу, юун дээр унаснаа хараад материалаа дахиад илгээчих, сая хурлаар ороод танайхыг түдгэлзүүлэхгүйгээр, хүсэлт гаргах эрхийг чинь нээлттэй байхаар шийдвэрлэсэн гэдгийг тайлбарласан. Тайлбарлаж байх явцад нөгөө залуу хоёр аяга кофег зориулалтын 2, 2-р нь хийдэг цаасан бариултай нь хамт кофе уу гэж өгсөн. Тухайн үед би өөрөө хурлын үед кофе уусан байсан болохоор миний зүрх дэлсээд толгой өвдөж байна, би уухгүй, хэрэггүй баярлалаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал араас Бтай уулзах гээд байцаагч Т.У, М.А, ахлах мэргэжилтэн Д.Э нар болон гэрчилгээгээ авах гэсэн хүмүүс бужигнаад орж ирцгээсэн. Гэхдээ Т.У, Д.Э, М.А байцаагч надтай уулзах гэж байсан болохоор буцаад гараад явсан. Би хурлаас орж ?еирэхдээ байгууллагуудын танилцуулга материалуудыг тэвэрч орж ирсэн ба ширээн дээрээ тавьсан байсан. Мөн миний ширээн дээр олон цааснууд байсан ба тухайн цааснуудаа эмхлэх хооронд өрөөнд байсан гадна, дотнын хүмүүстэй юм ярьж байтал нөгөө залуу барьж явсан 2 аягатай кофегоо үлдээгээд гараад явсан байсан. Тэр залууг яг хэзээ нь гараад явсныг би хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр нь би өрөөнд байсан хүмүүсийг кофе уу гэж нийтийн дунд хэлсэн. Тэр үед М.А байцаагч миний өөдөөс харж сууж байхдаа нэг аягтай кофег нь уух зорилгоор авсан юм байна лээ. Би тэрийг хараагүй. Тэгтэл М.А байцаагч надад дүгнэлтээ өгөх үедээ энэ кофены аяганд чинь нэг юм байна гэж шивнэж хэлсэн. Яагаад шивнэж хэлсэн гэхээр тэр үед өрөөнд гадны хүмүүс байсан. Тэгээд би тухайн аягыг онгойлгож үзтэл дотор нь хуйлаад хийсэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Нөгөө кофены аягыг нь үзэхэд кофе дотор соруул хийчихсэн байсан. Ингээд би тухайн байгууллага дээр шинжээчээр ажилласан Мыг дуудаад өөр дээр чинь гомдол гаргаад байсан “ххх” ХХК-ийн хүн надад кофе өгсөн. Кофены аяган дотор нь мөнгө байна гэж хэлсэн. Яг тэр мөчид манай өрөөнд Б, А, М дөрөв үлдсэн тул мөнгийг гаргаж ирээд тоолоход нэг сая төгрөг буюу 20,000 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэг байсан. Бид ярилцаад тухайн мөнгийг байгууллагын Б, Од мэдэгдэж, өгөх гэсэн боловч О тухайн өдөр хүүхэд хагалгаанд орж байгаа шалтгаанаар даргаас чөлөө аваад явсан байсан. Тэр өдөр баасан гараг байсан түүнчлэн ажлын цаг дууссан байсан учраас би бүх юмнуудаа цэгцэлж дуусаад 17 цаг 40 минутын үед кофе болон кофены аяганд байсан мөнгийг өөрийн шүүгээнд хийж цоожлоод явсан. Энэ үйл явдлыг тухайн өдөр Од мэдэгдэх гэсэн боловч хүүхэд нь хагалгаанд орж байсан болохоор болсон үйл явдлыг маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 08-ны Бямба гарагт Од утсаар мэдэгдсэн. Тэгтэл О даваа гарагт ажил эхлэхээр байгууллагын даргад танилцуулъя гэсэн. Ингээд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны даваа гарагийн өглөө би Од кофе болон кофены аяганд хийсэн мөнгийг тайлбарын бусад баримтын хамтаар өгөөд бид хоёр газрын дарга Бтой орж уулзаж танилцуулсан. Байгууллагын дарга хуулийн хүрээнд мэдэгдэх газар нь мэдэгдээд арга хэмжээг ав гэж хэлсэн. Ийм л процесс болсон. Би “Алаг башир” ХХК-ийн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Харин өчигдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Алаг башир” ХХК-с ярьж байна гээд нэг эмэгтэй над руу утсаар залгаж ярьсан ба би “Алаг башир” ХХК-с ярьж байна, эгч нь одоо яах вэ гэхээр нь би хувийн утаснаас ярихгүй, та ирж уулзаад зөвлөгөөгөө авч болно гээд утсаа тасалсан. Миний ширээн дээр мөнгө үлдээгээд явсан эрэгтэй нь 35-40 орчим насны туранхай, 170-175 орчим см өндөртэй залуу байсан гэж санаж байна. Би тэр залууг харвал танина. Шинжээчийн дүгнэлт дээр тус компанийн гүйцэтгэх захирлыг Дөлгөөн гэсэн байсан. Яг манай өрөөнд бол хяналтын камер байдаггүй. Коридорт байдаг, байж магадгүй. Тиймээ би Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаардаг. Би дээрх хуулийн зүйл заалтыг нарийвчлан мэдэхгүй тул байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой юм байна гэж ойлгоод мэдэгдсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 40-44 дүгээр тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.М:....газрын даргын тушаалаар эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох үед шинжээчээр ажиллаж ажлын байртай холбоотой дүгнэлтийг гаргадаг. “ххх” ХХК-ийн гаргасан шилжин байрших хүсэлтийн дагуу газрын даргын 2025 оны 6 дугаар сарын сүүл үеийн тушаалаар би эрүүл ахуйн байцаагч Б.Бгийн хамтаар 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “ххх” ХХК-ийн ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “ххх” хотхоны ххх дүгээр байрны ххх тоотод газар дээр нь очиж үзсэн. Тэр үед үнэлгээ хийгдээгүй, яагаад үнэлгээ хийгдээгүй вэ гэхээр тухайн байрыг ажлын байрны шалгуур үзүүлэлтээр үнэлэх боломжгүй байсан ба тухайн байр нь хов хоосон, дээр нь байрны гэрчилгээ ч байхгүй байсан тул тухайн үед “ххх” ХХК-ийг төлөөлж байсан А гэх эмэгтэйд ийм газар дүгнэлт гаргах боломжгүй гэдгээ хэлээд гараад явсан. Явахдаа тохижилтоо хийгээд, юмнуудаа янзлаад дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргаарай гэж хэлээд явсан. Ингээд би ээлжийн амралтаа 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эдэлсэн. Намайг амралттай байх хооронд буюу 2025 оны 7 дугаар сард Засгийн газрын ххх төвд “ххх” ХХК-с гомдол гаргасан байсан. Би тэр үед дотооддоо шалгагдсан болохоор санаад байна. Гомдолд юу дурдагдсан гэхээр 1-рт: хуульд байхгүй буюу орон сууцны зориулалттай барилгад дүгнэлт гаргахгүй гэсэн. 2-рт: ажлын бус цагаар ирсэн гэсэн зүйлүүд байсан. Энэ талаарх тайлбараа тухайн үед дотоод хяналт хариуцсан мэргэжилтэнд өгсөн. Тухайн үед манай мэргэжилтэн гомдлоо шалгаад тусгай зөвшөөрлийн комисс шийдвэрлэнэ гэж хариу өгсөн. Миний хувьд 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа орсон санагдаж байна. Комисс буюу газрын даргын зөвлөл хуралдаад “ххх” ХХК-ийн ажлын байранд дахин үнэлгээ хийх шийдвэр гарсан. Ингээд дахин үнэлгээ хийхэд тушаал гарахыг хүлээсэн боловч Т.Ж амарсан, мөн тушаал гараагүй нэлээд удаад 2025 оны 10 дугаар сар гарсан. Би Т.Жаас одоо тушаал гарах уу, яах уу гэхэд шинээр тушаал гарахгүй, хуучин тушаалаараа Б.Б байцаагч бид хоёрыг хамт яв гэж хэлсэн. Б.Б байцаагч давхар ажилтай байсан болохоор 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Б байцаагч бид хоёр дахин “ххх” ХХК-ийн ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “ххх” хотхоны ххх дүгээр байрны ххх тоотод газар дээр нь очиж үзэн үнэлгээ хийхэд эмийн тавиуруудаа байршуулсан, хаягаа хадаагүй дотроо тавьчихсан байсан тэр үед А гэх эмэгтэйтэй уулзаад үнэлгээ хийхэд болох уу гэхэд зөвшөөрсөн тул Б.Б бид хоёр дахин үнэлгээ хийсэн. Эхлээд бичиг баримттай танилцахад захирал нь Д гэдэг хүн байдаг ба А нь жор баригч албан тушаалтай байсан. Хэдийгээр А нь жор баригчаар бүртгэлтэй боловч эмийн сангийн эзэн нь байсан. Зарим бичиг баримт нь дутуу байна гэхэд Агийн бэр нь гэх өөрийгөө хуульч гэж танилцуулсан эмэгтэй хамт байлцсан. Ингээд Б.Б байцаагч бид хоёр үнэлгээг дахин хийхэд 50,3 хувиар тэнцэхгүй гэдэгтэй санал нийлээд гарын үсэг зурцгаасан. Миний хувьд стандартын дагуу үнэлэхэд тусгай шалгуурын 2.8.3 (эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам баталсан байх гэдэгт 1 оноо, хайрцаг байршуулсан байх гэдэгт 1,6 оноо, эмийн гаж нөлөөг мэдээлэх шар хуудсаар хангасан байх эсхүл ОК код хэвлэн ил байршуулсан байх гэдэгт 1 оноо буюу 5-аас 3.6 оноог өгсөн), 2.8.5 (эмийн сангийн хаяг стандартын шаардлага хангасан байх гэдэгт 5-аас 0 оноо өгсөн буюу хаяггүй байсан), 2.8.6 (эмийн сангийн үйлчилгээний танхимын хаягжилт дутуу байсан гэж үзээд 5-аас 2,5 оноо)-г тус тус буюу би нийт 4 шалгуур үзүүлэлтэд 8,6 оноо өгсөн. Ингээд үнэлгээний дүгнэлтийг эм зүйч Ад гарын үсэг зуруулж, хуульч гэх эмэгтэй зургийг нь аваад үлдсэн. Улмаар үнэлгээний дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн бичиг хэргийн эрхлэгч Б, Жд хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ өөрийнхөө өрөө болох 2 давхрын 210 тоотод ажлаа хийгээд сууж байтал Т.Ж над руу утсаар яриад ороод ирээч гэж хэлсэн. Ингээд би Т.Жын өрөө болох 207 тоот өрөөнд яваад ортол “... Т.Ж инээчихсэн сууж байсан. Мөн Т.Жтай хамт эмчилгээний байцаагч А, бичиг хэргийн эрхлэгч Т.Ж нар тусдаа сууж байсан. Тэгээд намайг ороод иртэл Т.Ж намайг инээгээд кофе уу гээд аягатай кофе өгсөн. Би тухайн аягатай кофег бариад автал хөнгөхөн байхаар нь гайхаад тагийг нь нээгээд үзтэл дотор нь 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг хуйлчихсан байсан. Би сандраад энэ юу юм гэж асуугаад буцаж таглаад кофены цаасан бариулд нь хийсэн. Тэгтэл Т.Ж надад намайг хуралд ороод ирэх хооронд “ххх” ХХК-ийн залуу тавьсан юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд “ххх” ХХК-ийн залууг огт харж байгаагүй, танихгүй гэдгээ хэлсэн. Сүүлд нь Т.Жын ярианаас сонсоход Т.Жыг хуралтай байхад нь дундуур нь дуудаж уулзсан гэж би ойлгосон. Тэр тавиад явсан юм шиг байна аа гэж хэлсэн. Би тэр үед ямар аюултай юм бэ, одоо наадахыг чинь яах вэ, хааш нь мэдээлэх юм гэхэд Т.Ж байгууллагын Эрх бүхий албан тушаалтан Од өгье гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Ингээд тухайн өдөр баасан гараг байсан болохоор даваа гараг буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭБАТ О намайг 11 цагийн орчимд өрөөндөө дуудахаар нь яваад ортол нөгөө кофены аяганд байсан мөнгийг дэлгэчихсэн байсан ба тоолтол 1 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд надаар байлцсан гэдэг дээр гарын үсэг зуруулж авсан. Ийм л үйл явдал болсон. Би “ххх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д гэдэг хүнтэй уулзаж байсан удаагүй. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээс хойш Д гэдэг хүн байна гэж нэг удаа утсаар ярьсан. Тэнцээгүй байна гэж дүгнэгдсэн байна одоо яах вэ гэхээр нь би мэдэхгүй байна, комисс шийдэх байх гэж хэлээд бид хоёрын яриа дууссан. Хэдний өдөр ямар дугаараас ярьсан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 47-49 дүгээр тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Оийн:...Миний бие 2024 оны 8 дугаар сарын 01- ний өдрөөс хойш одоог хүртэл ххх газрын Захиргаа нэгдсэн удирдлагын хэлтсийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Албан тушаалын чиг үүргийн хувьд байгууллагын хэмжээнд хүний нөөц болон сургалт, нийгмийн баталгааг хариуцдаг ба давхар эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг. Тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж байсан учраас бүтэн өдрийн чөлөөг авсан байсан. Маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 08-ны Бямба гарагт манай газрын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ж надруу утсаар залгаад “... хурлын дундуур өрөөндөө ортол “ххх” ХХК-ийн төлөөлөл гэх эрэгтэй манай өрөөнд орж ирээд кофе уу гэхээр нь Т.Ж би хурал дээр кофе уусан учраас зүрх дэлсээд байна, уухгүй гээд буцаад өрөөнөөсөө гараад хуралдаа орсон. Тэгээд хурал дуусаад өрөөндөө ороод иртэл “ххх” ХХК-ийн төлөөлөл гэх эрэгтэй 2 ширхэг ххх-ын цаасан аягатай, зориулалтын цаасан бариулд хийсэн кофег өрөөнд оруулаад ирсэн гэсэн. Тэр үед манай байцаагч А болон бусад гадна, дотнын хүмүүс байсан, тэгээд үнэнийг хэлэхэд би хурлын дараа цааснуудаа эмхлээд нөгөө залууг яг хэзээ гарсныг мэдэхгүй. Гэтэл нөгөө хоёр цаасан аягатай кофегоо хэнд ч анзаарагдалгүй орхиод гарсан байсан. Тэр кофег нь улсын байцаагч Ад кофе уу гээд хэлсэн. Тэгээд А байцаагч кофены нэгийг нь аваад тагийг нь автал дотор нь мөнгө байсан” тэгээд Жд А тэрийгээ мэдэгдээд хоорондоо байгууллагын ЭБАТ буюу надад мэдэгдье гэсэн боловч тэр өдөр би чөлөөтэй байсан, мөн ажлын цаг дууссан байсан болохоор мэдэгдээгүй одоо утсаар ярьж байна гэж хэлсэн. Тэр үед нь амралтын өдөр байсан болохоор би өнөөдөр амралтын өдөр юм чинь даваа гарагт хэдүүлээ уулзъя, тайлбартайгаа хамт над дээр оруулаад ир гэж хэлсэн. Ингээд даваа гараг буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Т.Ж 09 цаг 30 минутад мөнгө болон кофетой хоёр аягыг манай өрөөнд тайлбарын хамтаар оруулж ирсэн. Тэгээд би Авлигатай тэмцэх газрын тусгай дугаарын 110 дугаараар холбогдож болсон явдлын талаар хэлж зааварчилгаа авсан. Тэгээд зааврын дагуу тайлбарыг нь мөнгөн дэвсгэртийн серийн дугаар, зургийн хамтаар танай байгууллагад авчирч өгсөн. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Манай байгууллагын өрөөнүүдэд ямар нэгэн хяналтын камер байдаггүй бөгөөд зөвхөн Засаг захиргааны 3 дугаар байрных нь өөрийнх коридорын камерууд байдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 52-53 дугаар тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Агийн: миний бие 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл ххх газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад Монгол Улсын хууль дүрэм Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу Баасан гараг байсан. Миний албан тушаал нь Нийслэл Эрүүл мэндийн газарт харьяалагддаг боловч ажлын байр маань ххх дүүргийн хуучин 3 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд байдаг. ххх газар дээр Баасан гараг бүр тусгай зөвшөөрлийн комиссын хурал хуралддаг. ххх хяналтын хэлтсийн эмчилгээ, халдвар судлал хариуцсан байцаагч нар ххх газрын даргын тушаалаар шинээр тусгай зөвшөөрөл хүссэн эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчээр ажиллаж байгаа. Тухайн өдөр би тусгай зөвшөөрлийн хуралд 3 эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг цахимаар оруулж, цаасан хэлбэрээр архивлах материалаа аваачиж өгсөн. Тусгай зөвшөөрлийн комиссын хурал тухайн өдөр 13 цагийн орчимд эхэлсэн гэж санаж байна. Улмаар би 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд буюу хурал тарах үеэр архивлах материалаа Тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Жд өгөх гээд тэдний өрөө болох 207 тоот руу орсон. Намайг ороход бүртгэгч гэх нэг охин мөн Ж гээд бид гурав байсан. Тэгээд намайг яг гаднаас орж ирэхтэй таараад Т.Ж манайхан кофе уугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Жын ширээн дээр байсан ххх гэсэн бичигтэй цаасан бариултай, хоёр цаасан аягатай кофе байснаас соруултай байсан кофег хүн уусан гэж ойлгоод соруулгүй аягатайг нь аваад тагийг нь нээсэн чинь дотор нь хуйлаад хийсэн бэлэн мөнгө байсан. Тэгэхээр нь би тавиад Т.Жаа энэ юу вэ гэтэл Т.Ж юу гээд асуухаар нь нөгөө цаасан аягатай мөнгийг өөрт нь харуулаад өмнө нь тавьсан. Тэгсэн чинь Т.Ж “ энийг түрүүнд нэг эмийн сангийн хүн гэх залуу оруулж ирээд тавьчихаад гарсан гэснээ эмийн сан дээр нь шинжээчээр нь М мэргэжилтэн ажилласан чинь гомдол гаргаад байсан, ямартай ч Мыг дуудъя гээд дуудсан’’ Тэгээд Мыг орж ирсний дараа Т.Ж тэр хоёр уулзаад би бүртгэгч охинтой уулзсан. Миний сонссоноор Т.Ж, М хоёр энэ асуудлын талаар байгууллагын ЭБАТ Од танилцуулъя гэж ярьж байсан. Тэгээд би удалгүй гараад ажил руу явсан. Тухайн үед яг ямар аж ахуйн нэгжийн хүн тэр мөнгийг аяганд хийж оруулж ирснийг би сонсоогүй. Т.Ж, М хоёр хоорондоо л яриад байсан. Ийм л зүйл болсон. Тэр үед ЭБАТ-д хэлэх юм чинь гээд мөнгө төгрөгийг нь тоолсон нь дээр гэж ярилцсан. Тэгээд тоолоход нийт 20,000 төгрөгийн дэвсгэртээр 50 ширхэг буюу 1,000,000 төгрөг байсан. Тэгээд тэр өдөр баасан гараг байсан болохоор ирэх даваа гарагт нь хэлсэн юм байна лээ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 56-57 дугаар тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бгийн: М бид хоёр үнэлгээгээ хийж нийт оноогоо нэгтгэхэд 50,3 хувь буюу тэнцэхгүйгээр үнэлэгдсэн. ххх газрын даргын тушаалаар батлагдсан журамд үнэлгээ хийх аргачлалд 80 буюу түүнээс дээш үнэлэгдэж байж тэнцэнэ гэж заасан байдаг. Ерөнхийдөө ийм процесс болсон. Н.М бид хоёр үнэлгээгээ хийж, дүгнэлтээ гаргаад тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Т.Жд хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш хурлаар ороод юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн компаниас ирүүлдэг албан бичигт дурдсанаар гүйцэтгэх захирал нь Д.Д гэж хүн байсан. Энэ хүнтэй уулзаж байгаагүй. Анх 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бид хоёрыг очиход 55-60 орчим насны эхнэр, нөхөр гэх хүмүүс байсан ба тэр байрыг өөрийнхөө хүүгийн байр гэж байсан. Тухайн байрны гэрчилгээ дээр өмчлөгч нь Д.Д гэж дурдсан байсан. Харин сүүлд очиж үнэлгээ хийхэд жор баригч А гэх дээр дурдсан эмэгтэй мөн тэдний бэр нь гэх өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж танилцуулсан эмэгтэй байсан. Гэхдээ тэр үед танд үзүүлэх бичиг баримт байна уу гэхэд байхгүй, би бэр нь гэж хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 60-62 дугаар тал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бн:...миний мэдэхээр ХХК нь анх шилжин байрших хүсэлт өгсөн байдаг. Улмаар уг хүсэлтийн дагуу манайхаас Б, М нар хоёр удаа шинжээчээр ажиллаж, ажлын байртай нь танилцаж, ажлын байрны дүгнэлт гаргасан. Гэвч “ххх” ХХК нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй буюу 80-аас доош оноогоор үнэлэгдсэн байдаг. Би яг тухайлж Д.Д гэх хүнийг танихгүй бөгөөд 2 удаа манай мэргэжилтэн Т.Жтай уулзах үед нь зүс харж байсан. Хамгийн сүүлд ирж, эмийн сангийн талаар юм асууя гээд асууж байсан. Таны харуулсан зураг мөн байна. Гэхдээ 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нүдний шилтэй явж байсан. Тэр өдөр надаас шилжин байрших хүсэлт өгсөн, хариу нь юу болсон юм бол гэж асуухаар нь би мэдэхгүй, та хариуцсан мэргэжилтнээсээ асуу гэдгийг хэлсэн. Би тэр үед “ххх” ХХК-ийн Д.Д гэх хүнийг анх манай өрөөнд орж ирж, надаас юм асуухдаа гартаа эд зүйл барьсан эсэхийг санахгүй байна. Учир нь тэр үед олон хүн орж гарч байсан ба үүднээс шагайгаад л юм асуусан болохоор сайн харж чадаагүй. Би хуралд ордог хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түрүүлээд хуралд ороод ирсэн. Одоо миний санаж байгаагаар 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Ж мэргэжилтэн хурал тараад өрөөндөө орж ирэхэд удалгүй “Алаг башир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д гэх залуу араас нь орж ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Би тэр үед өөрийнхөө тусын ажлыг хийгээд сайн анзаараагүй. Нэг мэдтэл улсын байцаагч М.А, Т.Ж мэргэжилтэн хоёр хоорондоо ярьж байгаа харагдсан. Гэтэл Т.Ж мэргэжилтэн кофе уух хүн байвал уугаарай гэж хэлсэн. Би өөрөө нэг их кофе уугаад байдаггүй болохоор уугаагүй. Гэтэл М.А байцаагч Т.Ж мэргэжилтний ширээн дээр байсан цаасан аягтай, цаасан бариултай зэргэлдээ байсан хоёр кофены нэгийг аваад тагийг нь авангуутаа Т.Ж мэргэжилтэнтэй энэ одоо юу болж байна аа, кофе биш байна шүү дээ гэж ярьж байсан. Тэгээд Т.Ж мэргэжилтэн М.А байцаагчаас нэг аягыг нь аваад нээгээд үзтэл дотор нь хуйлсан мөнгө байсныг би харсан. Сүүлд сонсоход нэг сая төгрөг байсан. Тэгээд Т.Ж мэргэжилтэн тэр даруйд нь Мыг мэргэжилтнийг дуудаад Т.Ж мэргэжилтэн мөнгийг тоолоод байгууллагын ЭБАТ Од мэдэгдэхээр болсон. Хоёр аягатайн нэг нь кофе, нэг нь нэг сая төгрөгтэй байсан гэж ойлгосон. Яг манай өрөөнд бол хяналтын камер байхгүй. Харин гадаа коридорт байдаг гэж санаж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 65-67 дугаар тал/,
2.10. Жыг ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилох тухай тушаал. /1 дүгээр хавтас, 69 дүгээр тал/,
2.11. ххх газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны эдрийн Б/45 дугаартай Бг ажилд томилох тухай тушаал. / 1 дүгээр хавтас, 81 дүгээр тал/,
2.12.“ххх” ХХК-ийн шилжин байрших хүсэлтийн дагуу авсан арга хэмжээний тухай, /1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал/,
2.13.“ххх” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 05-01/2025 дугаартай Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн хүсэлт, / 1 дүгээр хавтас, 92 дугаар тал/,
2.14. ххх газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/169 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, сэргээх ажлын байр шилжин байрших эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийж, дүгнэлт гаргах тухай” тушаал, түүний хавсралт. / 1 дүгээр хавтас, 94-108 дугаар тал/,
2.15. ххх газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2559 дугаартай “Тайлбар ирүүлэх тухай” албан бичиг. / 1 дүгээр хавтас, 109 дүгээр тал/,
2.16. ххх газрын Даргын зөвлөлийн хурлын шийдвэр. / 1 дүгээр хавтас, 112-114 дүгээр тал/,
2.17. Шинжээчийн дүгнэлтийн маягт буюу Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт. / 1 дүгээр хавтаст, 116-126 дугаар тал/,
2.18. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 127-132 дугаар тал/,
2.19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 133-139 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: ххх газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2676 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 33 дугаар тал/, ххх байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ж болон хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.О нарын ххх газарт гаргасан тайлбар /1-р хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, ххх газрын эрх бүхий албан тушаалтан М.Оийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн илтгэх хуудас /1-р хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, гэрч Т.Жын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 40-44 дүгээр тал/, гэрч Н.Мы мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-49 дүгээр тал/, гэрч М.Оийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, гэрч Т.Агийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-57 дугаар тал/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн/, гэрч Б.Жын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 127-132 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн /2025-11-19-ний өдөр эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн /, Д.Дий дансны хуулга /2-р хавтаст хэргийн 126 дугаар тал/, НЭМГ-т гаргасан хүсэлтийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: гэрч Т.Жын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дүгээр тал/, гэрч Н.Мы мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47 дугаар тал/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60 дугаар тал/, Т.Жын ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 70 дугаар тал/, Н.Мы ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 76-80 дугаар тал/, “ххх” ХХК-ийн шилжин байрших хүсэлтийн дагуу авсан арга хэмжээний тухай /1-р хавтаст хэргийн 91 дүгэр тал/, ххх бүртгэлийн төвийн бүртгэлийн хяналтын карт /1-р хавтаст хэргийн 98 дугаар тал/, 1-р хавтаст хэргийн 100 дугаар тал, Эмийн сангийн үйл ажиллагаа зөвшөөрлийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлэх тухай шийдвэр /1-р хавтаст хэргийн 109 дүгээр тал, 2025-11-17-ны өдрийн хурлын шийдвэр /1-р хавтаст хэргийн 112 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 117-120 дугаар тал/, ял шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 150 дугаар тал/, 1-р хавтаст хэргийн 225 дугаар тал, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /1-р хавтаст хэргийн 231 дүгээр тал/, 2-р хавтаст хэргийн 5 дугаар тал, 2025-10-20-ны өдрийн өргөдөл /2-р хавтаст хэргийн 36 дугаар тал/, 1111 төвд гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 38 дугаар тал/, 2-р хавтаст хэргийн 40-41 дүгээр тал, НЭМГ-т гаргасан хүсэлт /2-р хавтаст хэргийн 68 дугаар тал/, ххх сууц өмчлөгчийн хорооноос НЭМГ-т гаргаж өгсөн албан тоот /2-р хавтаст хэргийн 96 дугаар тал/, Эмийн сангийн захирал, эрхлэгч нарт тусгай зөвшөөрөл хүргүүлэх тухай /2-р хавтаст хэргийн 99 дүгээр тал/, 2-р хавтаст хэргийн 111 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 112 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 114 дүгээр тал, НЭМГ-ын 2025-11-15-ны өдийн /2-р хавтаст хэргийн 115 дугаар тал/, гэрч Агийн мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 122 дугаар тал/, УЕП-ын газрын 2-р хавтаст хэргийн 175 дугаар тал/ авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.Д нь өөрийн үүсгэн байгуулсан “ххх” эмийн санг НЭМТ 2025-11-10ны өдрийн албан бичиг, Оийн илтгэх хуудас, хавсралт, Т.Жын мэдүүлэг, гэрч Мы мэдүүлэг, гэрч Оийн мэдүүлэг, гэрч Агийн мэдүүлэг, гэрч Б, гэрч Бнарын мэдүүлэг, эрх бүхий албан байгууллагуудад гаргасан хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудаас Д.Д нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөхийг санал болгосон болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заассан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь албан тушаалтны эрх ашгаас үл хамааран хахууль өгөгчийн НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Т.Жын албаны үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон 1,000,000 төгрөгийг улсын орлого болгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Кофе уухыг санал болгосон үйлдэлд бид маргахгүй. Төрийн үйлчилгээ ямар хүнд сурталтай байгааг харуулах гэж би ийм олон нотлох баримтыг судалж байна. Ийм хүнд сурталтай төрийн үйл ажиллагааны улмаас өнөөдөр энэ хүн шүүгдэгчийн ширээнд сууж байна. Энэ бидний хувьд эмгэнэл. Гэрч М 7 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтаа авсан гэж мэдүүлж байна. Барилгын орон сууцны тухай хуулийн 17.1 зүгээр зүйлтийг зөрчөөгүй гээд гомдол гаргасан. Тэр гомдлыг гаргасан гэж үйл ажиллагаа явуулахгүй эмийн санг эмийн сангийн стандарт шаардлагын дагуу шалгаад дүгнэлт гаргасан байна. Тэр хоёр шинжээчийг томилсон тушаал хавтаст хэрэгт байхгүй. Үнэхээр томилсон эсэх нь тодорхойгүй. Төрийн албан тушаалтан амрахдаа ажил нь хамт амардаг юм байна. НЭМГ-т очсон бүх бичгийг би бүгдийг уншиж танилцуулсан. Энэ хүн тэтгэвэрт гарсан ээжийнхээ ажлыг явуулах гээд гүйгээд яваад байсан. Энэ хүн төрийн хүнд сурталтай албан хаагч нарын үйлдлээс болоод ийм хэрэгт холбогдсон. Цагаатгах боломж байвал цагаатгаж өгөөч. Төрийн үйлчилгээ авах гэж хангалттай бичиг баримт цуглуулсан нь хавтаст хэрэгт байна гэв.
Шүүгдэгч Д.Д: хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Д нь өөрийн үүсгэн байгуулсан эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ххх” ХХК-ийн эмийн сангийн байршлыг ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар гудамжны ххх тоот хаягаас ххх дүүргийн ххх дугаар хороо, “ххх” хотхоны ххх дүгээр байрны ххх тоот хаяг руу холбогдох шаардлага хангасан шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Жын албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд “ххх” гэсэн бичиглэлтэй аягатай кофе уухыг санал болгохдоо тухайн аяганд 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж Т.Жын 207 тоот албан өрөөнд үлдээж, хахууль өгөхийг санал болгосон буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- ххх газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2676 дугаартай албан бичиг. / 1 дүгээр хавтас, 33 дугаар тал/,
- ххх байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ж болон хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
М.О нарын ххх газарт гаргасан тайлбар. /1 дүгээр хавтас, 34-35 дугаар тал/,
- ххх газрын Эрх бүхий албан тушаалтан М.Оийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн илтгэх хуудас, хавсралт зургууд. / 1 дүгээр хавтас, 36-37 дугаар тал/,
- гэрч Т.Жын:....2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 00 минутаас эхэлж тухайн хурлаар миний бие байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байсан. Хурлын үеэр нэмэлт материал танилцуулах шаардлага үүсээд би өрөөнөөсөө орж бичиг баримт авахаар гараад өрөөнийхөө үүдэнд явж байтал нэг үл таних залуу намайг “та хуралтай байгаа юм уу гэж асуухаар нь би хуралтай байна гээд өөр юм ярилгүй хурал руу шууд буцаад орсон. Тэгээд хурал 15 цаг 30 минутын үед дуусаад би өрөөрүүгээ орсон. Би өрөөндөө тусгай зөвшөөрлийн бичиг хэргийн эрхлэгч Б.Жтай хамт орсон. Орох үед нөгөө үл таних залуу намайг дагаад ороод ирсэн. Орж ирэхдээ би “ххх” ХХК-ийн захирлын хүүхэд нь гэж ярьж байсан. Тэр үед “ххх” ХХК-ийн асуудлыг хурлаар хэлэлцээд гарч ирсэн болохоор хурлын шийдвэрийг өөрт нь танилцуулаад зөвлөгөөг өгсөн. “ххх” ХХК-ийн тэнцэхгүй байгаа гол нэг шалтгаан нь орон сууцны зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээтэй юм байна лээ. Энэ талаар нь би танайх үл хөдлөхийн гэрчилгээгээ үйлчилгээний зориулалттай болгоод, шинжээчийн зөвлөмж дээр юу, юун дээр унаснаа хараад материалаа дахиад илгээчих, сая хурлаар ороод танайхыг түдгэлзүүлэхгүйгээр, хүсэлт гаргах эрхийг чинь нээлттэй байхаар шийдвэрлэсэн гэдгийг тайлбарласан. Тайлбарлаж байх явцад нөгөө залуу хоёр аяга кофег зориулалтын 2, 2-р нь хийдэг цаасан бариултай нь хамт кофе уу гэж өгсөн. Тухайн үед би өөрөө хурлын үед кофе уусан байсан болохоор миний зүрх дэлсээд толгой өвдөж байна, би уухгүй, хэрэггүй баярлалаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал араас Б.Жтай уулзах гээд байцаагч Т.У, М.А, ахлах мэргэжилтэн Д.Э нар болон гэрчилгээгээ авах гэсэн хүмүүс бужигнаад орж ирцгээсэн. Гэхдээ Т.У, Д.Э, М.А байцаагч надтай уулзах гэж байсан болохоор буцаад гараад явсан. Би хурлаас орж ирэхдээ байгууллагуудын танилцуулга материалуудыг тэвэрч орж ирсэн ба ширээн дээрээ тавьсан байсан. Мөн миний ширээн дээр олон цааснууд байсан ба тухайн цааснуудаа эмхлэх хооронд өрөөнд байсан гадна, дотнын хүмүүстэй юм ярьж байтал нөгөө залуу барьж явсан 2 аягатай кофегоо үлдээгээд гараад явсан байсан. Тэр залууг яг хэзээ нь гараад явсныг би хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр нь би өрөөнд байсан хүмүүсийг кофе уу гэж нийтийн дунд хэлсэн. Тэр үед М.А байцаагч миний өөдөөс харж сууж байхдаа нэг аягтай кофег нь уух зорилгоор авсан юм байна лээ. Би тэрийг хараагүй. Тэгтэл М.А байцаагч надад дүгнэлтээ өгөх үедээ энэ кофены аяганд чинь нэг юм байна гэж шивнэж хэлсэн. Яагаад шивнэж хэлсэн гэхээр тэр үед өрөөнд гадны хүмүүс байсан. Тэгээд би тухайн аягыг онгойлгож үзтэл дотор нь хуйлаад хийсэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Нөгөө кофены аягыг нь үзэхэд кофе дотор соруул хийчихсэн байсан. Ингээд би тухайн байгууллага дээр шинжээчээр ажилласан Мыг дуудаад өөр дээр чинь гомдол гаргаад байсан “ххх” ХХК-ийн хүн надад кофе өгсөн. Кофены аяган дотор нь мөнгө байна гэж хэлсэн. Яг тэр мөчид манай өрөөнд Б.Ж, А, М дөрөв үлдсэн тул мөнгийг гаргаж ирээд тоолоход нэг сая төгрөг буюу 20,000 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэг байсан. Бид ярилцаад тухайн мөнгийг байгууллагын Бат, Од мэдэгдэж, өгөх гэсэн боловч О тухайн өдөр хүүхэд хагалгаанд орж байгаа шалтгаанаар даргаас чөлөө аваад явсан байсан. Тэр өдөр баасан гараг байсан түүнчлэн ажлын цаг дууссан байсан учраас би бүх юмнуудаа цэгцэлж дуусаад 17 цаг 40 минутын үед кофе болон кофены аяганд байсан мөнгийг өөрийн шүүгээнд хийж цоожлоод явсан. Энэ үйл явдлыг тухайн өдөр Од мэдэгдэх гэсэн боловч хүүхэд нь хагалгаанд орж байсан болохоор болсон үйл явдлыг маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 08-ны Бямба гарагт Од утсаар мэдэгдсэн. Тэгтэл О даваа гарагт ажил эхлэхээр байгууллагын даргад танилцуулъя гэсэн. Ингээд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны даваа гарагийн өглөө би Од кофе болон кофены аяганд хийсэн мөнгийг тайлбарын бусад баримтын хамтаар өгөөд бид хоёр газрын дарга Бтой орж уулзаж танилцуулсан. Байгууллагын дарга хуулийн хүрээнд мэдэгдэх газар нь мэдэгдээд арга хэмжээг ав гэж хэлсэн. Ийм л процесс болсон. Би “ххх” ХХК-ийн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Харин өчигдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ххх” ХХК-с ярьж байна гээд нэг эмэгтэй над руу утсаар залгаж ярьсан ба би “ххх” ХХК-с ярьж байна, эгч нь одоо яах вэ гэхээр нь би хувийн утаснаас ярихгүй, та ирж уулзаад зөвлөгөөгөө авч болно гээд утсаа тасалсан. Миний ширээн дээр мөнгө үлдээгээд явсан эрэгтэй нь 35-40 орчим насны туранхай, 170-175 орчим см өндөртэй залуу байсан гэж санаж байна. Би тэр залууг харвал танина. Шинжээчийн дүгнэлт дээр тус компанийн гүйцэтгэх захирлыг Д гэсэн байсан. Яг манай өрөөнд бол хяналтын камер байдаггүй. Коридорт байдаг, байж магадгүй. Тиймээ би Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаардаг. Би дээрх хуулийн зүйл заалтыг нарийвчлан мэдэхгүй тул байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой юм байна гэж ойлгоод мэдэгдсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 40-44 дүгээр тал/,
- гэрч Н.Мы:....тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ өөрийнхөө өрөө болох 2 давхрын 210 тоотод ажлаа хийгээд сууж байтал Т.Ж над руу утсаар яриад ороод ирээч гэж хэлсэн. Ингээд би Т.Жын өрөө болох 207 тоот өрөөнд яваад ортол “... Т.Ж инээчихсэн сууж байсан. Мөн Т.Жтай хамт эмчилгээний байцаагч А, бичиг хэргийн эрхлэгч Т, БЖ нар тусдаа сууж байсан. Тэгээд намайг ороод иртэл Т.Ж намайг инээгээд кофе уу гээд аягатай кофе өгсөн. Би тухайн аягатай кофег бариад автал хөнгөхөн байхаар нь гайхаад тагийг нь нээгээд үзтэл дотор нь 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг хуйлчихсан байсан. Би сандраад энэ юу юм гэж асуугаад буцаж таглаад кофены цаасан бариулд нь хийсэн. Тэгтэл Т.Ж надад намайг хуралд ороод ирэх хооронд “ххх” ХХК-ийн залуу тавьсан юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд “ххх” ХХК-ийн залууг огт харж байгаагүй, танихгүй гэдгээ хэлсэн. Сүүлд нь Т.Жын ярианаас сонсоход Т.Жыг хуралтай байхад нь дундуур нь дуудаж уулзсан гэж би ойлгосон. Тэр тавиад явсан юм шиг байна аа гэж хэлсэн. Би тэр үед ямар аюултай юм бэ, одоо наадахыг чинь яах вэ, хааш нь мэдээлэх юм гэхэд Т.Ж байгууллагын Эрх бүхий албан тушаалтан Од өгье гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Ингээд тухайн өдөр баасан гараг байсан болохоор даваа гараг буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭБАТ О намайг 11 цагийн орчимд өрөөндөө дуудахаар нь яваад ортол нөгөө кофены аяганд байсан мөнгийг дэлгэчихсэн байсан ба тоолтол 1 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд надаар байлцсан гэдэг дээр гарын үсэг зуруулж авсан. Ийм л үйл явдал болсон. Би “ххх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д гэдэг хүнтэй уулзаж байсан удаагүй. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээс хойш Дөлгөөн гэдэг хүн байна гэж нэг удаа утсаар ярьсан. Тэнцээгүй байна гэж дүгнэгдсэн байна одоо яах вэ гэхээр нь би мэдэхгүй байна, комисс шийдэх байх гэж хэлээд бид хоёрын яриа дууссан. Хэдний өдөр ямар дугаараас ярьсан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 47-49 дүгээр тал/,
- гэрч М.Оийн:...тухайн өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж байсан учраас бүтэн өдрийн чөлөөг авсан байсан. Маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 08-ны Бямба гарагт манай газрын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ж надруу утсаар залгаад “... хурлын дундуур өрөөндөө ортол “ххх” ХХК-ийн төлөөлөл гэх эрэгтэй манай өрөөнд орж ирээд кофе уу гэхээр нь Т.Ж би хурал дээр кофе уусан учраас зүрх дэлсээд байна, уухгүй гээд буцаад өрөөнөөсөө гараад хуралдаа орсон. Тэгээд хурал дуусаад өрөөндөө ороод иртэл “ххх” ХХК-ийн төлөөлөл гэх эрэгтэй 2 ширхэг ххх-ын цаасан аягатай, зориулалтын цаасан бариулд хийсэн кофег өрөөнд оруулаад ирсэн гэсэн. Тэр үед манай байцаагч А болон бусад гадна, дотнын хүмүүс байсан, тэгээд үнэнийг хэлэхэд би хурлын дараа цааснуудаа эмхлээд нөгөө залууг яг хэзээ гарсныг мэдэхгүй. Гэтэл нөгөө хоёр цаасан аягатай кофегоо хэнд ч анзаарагдалгүй орхиод гарсан байсан. Тэр кофег нь улсын байцаагч Ад кофе уу гээд хэлсэн. Тэгээд А байцаагч кофены нэгийг нь аваад тагийг нь автал дотор нь мөнгө байсан” тэгээд Жд А тэрийгээ мэдэгдээд хоорондоо байгууллагын ЭБАТ буюу надад мэдэгдье гэсэн боловч тэр өдөр би чөлөөтэй байсан, мөн ажлын цаг дууссан байсан болохоор мэдэгдээгүй одоо утсаар ярьж байна гэж хэлсэн. Тэр үед нь амралтын өдөр байсан болохоор би өнөөдөр амралтын өдөр юм чинь даваа гарагт хэдүүлээ уулзъя, тайлбартайгаа хамт над дээр оруулаад ир гэж хэлсэн. Ингээд даваа гараг буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Т.Ж 09 цаг 30 минутад мөнгө болон кофетой хоёр аягыг манай өрөөнд тайлбарын хамтаар оруулж ирсэн. Тэгээд би Авлигатай тэмцэх газрын тусгай дугаарын 110 дугаараар холбогдож болсон явдлын талаар хэлж зааварчилгаа авсан. Тэгээд зааврын дагуу тайлбарыг нь мөнгөн дэвсгэртийн серийн дугаар, зургийн хамтаар танай байгууллагад авчирч өгсөн. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Манай байгууллагын өрөөнүүдэд ямар нэгэн хяналтын камер байдаггүй бөгөөд зөвхөн Засаг захиргааны 3 дугаар байрных нь өөрийнх коридорын камерууд байдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 52-53 дугаар тал/,
- гэрч Т.Агийн:...тусгай зөвшөөрлийн комиссын хурал тухайн өдөр 13 цагийн орчимд эхэлсэн гэж санаж байна. Улмаар би 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд буюу хурал тарах үеэр архивлах материалаа Тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Жд өгөх гээд тэдний өрөө болох 207 тоот руу орсон. Намайг ороход бүртгэгч гэх нэг охин мөн Ж гээд бид гурав байсан. Тэгээд намайг яг гаднаас орж ирэхтэй таараад Т.Ж манайхан кофе уугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Жын ширээн дээр байсан ххх гэсэн бичигтэй цаасан бариултай, хоёр цаасан аягатай кофе байснаас соруултай байсан кофег хүн уусан гэж ойлгоод соруулгүй аягатайг нь аваад тагийг нь нээсэн чинь дотор нь хуйлаад хийсэн бэлэн мөнгө байсан. Тэгэхээр нь би тавиад Т.Жаа энэ юу вэ гэтэл Т.Ж юу гээд асуухаар нь нөгөө цаасан аягатай мөнгийг өөрт нь харуулаад өмнө нь тавьсан. Тэгсэн чинь Т.Ж “ энийг түрүүнд нэг эмийн сангийн хүн гэх залуу оруулж ирээд тавьчихаад гарсан гэснээ эмийн сан дээр нь шинжээчээр нь М мэргэжилтэн ажилласан чинь гомдол гаргаад байсан, ямартай ч Мыг дуудъя гээд дуудсан’’ Тэгээд Мыг орж ирсний дараа Т.Ж тэр хоёр уулзаад би бүртгэгч охинтой уулзсан. Миний сонссоноор Т.Ж, М хоёр энэ асуудлын талаар байгууллагын ЭБАТ Од танилцуулъя гэж ярьж байсан. Тэгээд би удалгүй гараад ажил руу явсан. Тухайн үед яг ямар аж ахуйн нэгжийн хүн тэр мөнгийг аяганд хийж оруулж ирснийг би сонсоогүй. Т.Ж, М хоёр хоорондоо л яриад байсан. Ййм л зүйл болсон. Тэр үед ЭБАТ-д хэлэх юм чинь гээд мөнгө төгрөгийг нь тоолсон нь дээр гэж ярилцсан. Тэгээд тоолоход нийт 20,000 төгрөгийн дэвсгэртээр 50 ширхэг буюу 1,000,000 төгрөг байсан. Тэгээд тэр өдөр баасан гараг байсан болохоор ирэх даваа гарагт нь хэлсэн юм байна лээ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 56-57 дугаар тал/,
- гэрч Б.Бгийн: М бид хоёр үнэлгээгээ хийж нийт оноогоо нэгтгэхэд 50,3 хувь буюу тэнцэхгүйгээр үнэлэгдсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан журамд үнэлгээ хийх аргачлалд 80 буюу түүнээс дээш үнэлэгдэж байж тэнцэнэ гэж заасан байдаг. Ерөнхийдөө ийм процесс болсон. Н.М бид хоёр үнэлгээгээ хийж, дүгнэлтээ гаргаад тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Т.Жд хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш хурлаар ороод юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн компаниас ирүүлдэг албан бичигт дурдсанаар гүйцэтгэх захирал нь Д.Д гэж хүн байсан. Энэ хүнтэй уулзаж байгаагүй. Анх 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бид хоёрыг очиход 55-60 орчим насны эхнэр, нөхөр гэх хүмүүс байсан ба тэр байрыг өөрийнхөө хүүгийн байр гэж байсан. Тухайн байрны гэрчилгээ дээр өмчлөгч нь Д.Д гэж дурдсан байсан. Харин сүүлд очиж үнэлгээ хийхэд жор баригч А гэх дээр дурдсан эмэгтэй мөн тэдний бэр нь гэх өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж танилцуулсан эмэгтэй байсан. Гэхдээ тэр үед танд үзүүлэх бичиг баримт байна уу гэхэд байхгүй, би бэр нь гэж хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 60-62 дугаар тал/,
- гэрч Б.Жын:...миний мэдэхээр ХХК нь анх шилжин байрших хүсэлт өгсөн байдаг. Улмаар уг хүсэлтийн дагуу манайхаас Б, М нар хоёр удаа шинжээчээр ажиллаж, ажлын байртай нь танилцаж, ажлын байрны дүгнэлт гаргасан. Гэвч “ххх” ХХК нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй буюу 80-аас доош оноогоор үнэлэгдсэн байдаг. Би яг тухайлж Д.Д гэх хүнийг танихгүй бөгөөд 2 удаа манай мэргэжилтэн Т.Жтай уулзах үед нь зүс харж байсан. Хамгийн сүүлд ирж, эмийн сангийн талаар юм асууя гээд асууж байсан. Таны харуулсан зураг мөн байна. Гэхдээ 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нүдний шилтэй явж байсан. Тэр өдөр надаас шилжин байрших хүсэлт өгсөн, хариу нь юу болсон юм бол гэж асуухаар нь би мэдэхгүй, та хариуцсан мэргэжилтнээсээ асуу гэдгийг хэлсэн. Би тэр үед “ххх” ХХК-ийн Д.Д гэх хүнийг анх манай өрөөнд орж ирж, надаас юм асуухдаа гартаа эд зүйл барьсан эсэхийг санахгүй байна. Учир нь тэр үед олон хүн орж гарч байсан ба үүднээс шагайгаад л юм асуусан болохоор сайн харж чадаагүй. Би хуралд ордог хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түрүүлээд хуралд ороод ирсэн. Одоо миний санаж байгаагаар 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Ж мэргэжилтэн хурал тараад өрөөндөө орж ирэхэд удалгүй “Алаг башир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д гэх залуу араас нь орж ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Би тэр үед өөрийнхөө тусын ажлыг хийгээд сайн анзаараагүй. Нэг мэдтэл улсын байцаагч М.А, Т.Ж мэргэжилтэн хоёр хоорондоо ярьж байгаа харагдсан. Гэтэл Т.Ж мэргэжилтэн кофе уух хүн байвал уугаарай гэж хэлсэн. Би өөрөө нэг их кофе уугаад байдаггүй болохоор уугаагүй. Гэтэл М.А байцаагч Т.Ж мэргэжилтний ширээн дээр байсан цаасан аягтай, цаасан бариултай зэргэлдээ байсан хоёр кофены нэгийг аваад тагийг нь авангуутаа Т.Ж мэргэжилтэнтэй энэ одоо юу болж байна аа, кофе биш байна шүү дээ гэж ярьж байсан. Тэгээд Т.Ж мэргэжилтэн М.А байцаагчаас нэг аягыг нь аваад нээгээд үзтэл дотор нь хуйлсан мөнгө байсныг би харсан. Сүүлд сонсоход нэг сая төгрөг байсан. Тэгээд Т.Ж мэргэжилтэн тэр даруйд нь Мыг мэргэжилтнийг дуудаад Т.Ж мэргэжилтэн мөнгийг тоолоод байгууллагын ЭБАТ Од мэдэгдэхээр болсон. Хоёр аягатайн нэг нь кофе, нэг нь нэг сая төгрөгтэй байсан гэж ойлгосон. Яг манай өрөөнд бол хяналтын камер байхгүй. Харин гадаа коридорт байдаг гэж санаж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 65-67 дугаар тал/,
- Жыг ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилох тухай тушаал. /1 дүгээр хавтас, 69 дүгээр тал/,
- ххх мэндийн газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны эдрийн Б/45 дугаартай Бг ажилд томилох тухай тушаал. / 1 дүгээр хавтас, 81 дүгээр тал/,
- “ххх” ХХК-ийн шилжин байрших хүсэлтийн дагуу авсан арга хэмжээний тухай, /1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал/,
- “ххх” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 05-01/2025 дугаартай Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн хүсэлт, / 1 дүгээр хавтас, 92 дугаар тал/,
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/169 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, сэргээх ажлын байр шилжин байрших эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийж, дүгнэлт гаргах тухай” тушаал, түүний хавсралт. / 1 дүгээр хавтас, 94-108 дугаар тал/,
- ххх мэндийн газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2559 дугаартай “Тайлбар ирүүлэх тухай” албан бичиг. / 1 дүгээр хавтас, 109 дүгээр тал/,
- ххх мэндийн газрын Даргын зөвлөлийн хурлын шийдвэр. / 1 дүгээр хавтас, 112-114 дүгээр тал/,
- Шинжээчийн дүгнэлтийн маягт буюу Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт. / 1 дүгээр хавтаст, 116-126 дугаар тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 127-132 дугаар тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 133-139 дүгээр тал/, болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Д.Дд холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн бодит байдлыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэн дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.Д нь бусдад хахууль өгсөн талаар гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь Д.Дий дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д.Дий гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ хахууль өгөх” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг билээ.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан болно.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл нь “хахууль өгөх” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгч нь өөрийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нийтийн албан тушаалтанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Дийг “хахууль өгөх” гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь бусдад учруулсан хохиролгүй болохыг дурдах зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч:
Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:
Иргэдээс төрийн албан хаагчид гомдол гаргах тухай хууль гэж байгаа. Би Б, М нарт холбогдуулан гомдол гаргасан. Энэ хүн баярласнаа илэрхийлэх гэж бэлэг болгон өгөх гэж байгаад шийдвэрээ сонсоод өгөхөө больсон. Тийм учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй үндэслэл байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч:
Шийдвэрт нөлөөлнө гэсэн бодолтой очоогүй. Шийдвэр нь манай тал гарчихсан гэж бодоод баярласнаа илэрхийлэх гэж очсон. Очсон чинь шийдвэр өөрөөр гарсан байсан гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэлж тоолохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг хатуу дискийг хэргийн хамт хадгалахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж,
Мөн 20,000 дэвсгэрт 50 ширхэгийг улсын орлого болгох, Grt Your daily coffee гэсэн бичлэгтэй цаасан суурьтай 2 ширхэг кофены аягын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэлж тоолсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг хатуу дискийг хэрэгт хадгалахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 дэвсгэрт 50 ширхэг буюу 1,000,000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Grt Your daily coffee гэсэн бичлэгтэй цаасан суурьтай 2 ширхэг кофены аягын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ