| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2026/0279/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/309 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 194/2026/0279/Э |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/309
2026 01 29 2026/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч М.Ариунцэцэг, шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Гд холбогдох эрүүгийн “2506072684118” дугаартай, 194/2026/0279/Э индекстэй хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд.
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Атэй хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг зодож, биед нь дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч З.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байгүй хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 8 дугаар тал/,
2.2.“БЗДЦГ ЦХ-3”, урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 9 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллгааны явцад хохирогч Т.Аийн:....би 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, ДХИС-ийн баруун талын хаалганы харалдаа явган хүний зам дээр явж байсан чинь надруу авто зам дээр явж байсан ххх улсын дугаартай цагаан өнгийн Вongo prorfer маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч надруу ус цацсан тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн жолоочид чи ажуу яваач хүн рүү ус цацаад байна шүү дээ гэж хэлээд ус цацуулж норсондоо уур хүрээд баруун талын халаасандаа байсан хувцасны шургуулагын түлхүүрээ тухайн тээврийн хэрэгсэл рүү шидсэн түг хийгээд онох шиг болсон тэгсэн чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний урдаас баруун гараараа салаавч гаргасан тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч замын голд машинаа орхичоод надруу шууд ирээд миний дух хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон тэгээд миний цамцны ханцуйнаас боогоод намайг доошоо дарсан тэгээд тухайн хүн яваад машинаа замын голоос холдуулаад буцаж ирээд миний баруун нүдний ухархай хамарын дээд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон намайг цохиж байх үед нь би бултаж байсан намайг авраачээ гэж орилоход тухайн үед манаанд гарч байсан 2 сонсогч намайг тухайн хүнээс салгасан би цагдаа дуудсан. Би тухайн хүнийг танихгүй миний биед одоо ямар нэг зовиур байхгүй.Тухайн хүн барагдуулж өгнө гэсэн. Эм тарианд 160,000 төгрөг, толгойн зураг авахуулахад 240,000 төгрөгийн зардал гарсан энэ зардлыг барагдуулж өгнө гэсэн. Сэтгэл санаа амьдарлын хэв маягт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй гэх мэдүүлэг6 / хх-ийн 16-20 дугаар тал/,
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10168 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Аийн биед дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.6. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. / хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хохирогчид 400.000 төгрөг төлсөн тухай баримт, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн тухай баримт, нийт 2 хуудас баримтыг шинээр гаргаж өгч үүнийг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Ариунцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ:
Шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна, гэм буруу дээр маргаан байхгүй гэв.
Шүүгдэгч З.Г:...гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч З.Г нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Атэй хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг зодож, биед нь дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 8 дугаар тал/,
-“БЗДЦГ ЦХ-3”, урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 9 дүгээр тал/,
- хохирогч Т.Аийн:....би 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, ДХИС-ийн баруун талын хаалганы харалдаа явган хүний зам дээр явж байсан чинь надруу авто зам дээр явж байсан ххх улсын дугаартай цагаан өнгийн Вongo prorfer маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч надруу ус цацсан тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн жолоочид чи ажуу яваач хүн рүү ус цацаад байна шүү дээ гэж хэлээд ус цацуулж норсондоо уур хүрээд баруун талын халаасандаа байсан хувцасны шургуулагын түлхүүрээ тухайн тээврийн хэрэгсэл рүү шидсэн түг хийгээд онох шиг болсон тэгсэн чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний урдаас баруун гараараа салаавч гаргасан тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч замын голд машинаа орхичоод надруу шууд ирээд миний дух хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон тэгээд миний цамцны ханцуйнаас боогоод намайг доошоо дарсан тэгээд тухайн хүн яваад машинаа замын голоос холдуулаад буцаж ирээд миний баруун нүдний ухархай хамарын дээд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон намайг цохиж байх үед нь би бултаж байсан намайг авраачээ гэж орилоход тухайн үед манаанд гарч байсан 2 сонсогч намайг тухайн хүнээс салгасан би цагдаа дуудсан. Би тухайн хүнийг танихгүй миний биед одоо ямар нэг зовиур байхгүй.Тухайн хүн барагдуулж өгнө гэсэн. Эм тарианд 160,000 төгрөг, толгойн зураг авахуулахад 240,000 төгрөгийн зардал гарсан энэ зардлыг барагдуулж өгнө гэсэн. Сэтгэл санаа амьдарлын хэв маягт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй гэх мэдүүлэг6 / хх-ийн 16-20 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10168 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Аийн биед дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.6. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. / хх-ийн 23-24 дүгээр тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хөнгөн хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Атэй хэрүүл маргаан хийх явцдаа түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Аийн эмчилгээ үйлчилгээ авсан 400.000, Эрүүл мэндийн даатгалын сангаас 49.900 төгрөгийг шүүгдэгч З.Г төлж барагдуулсан талаар баримтуудаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч:
Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмнөөлөгч:
Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруудаа маргахгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө.
Шүүгдэгч: хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” байдлыг хөнгөрүүлэн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч З.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангнийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ