Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

  шүүгдэгч С.Төмөрбат, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэгс цагаан богд овогт Санжаагийн Төмөрбатад холбогдох 201726010561 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 13 гудамжны 6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сэгс цагаан богд овогт Санжаагийн Төмөрбат /РД:ЧД84052511/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Төмөрбат нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 72-05 тоотод байрлах байранд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж Ц.Батсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч С.Төмөрбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найз Батсайханыг гэрийнхээ цонхоор харсан. Намайг Батсайхан дуудсан. Би гарч очоод Батсайханд Эмээлт рүү ахыгаа хүргэж өгнө, эргэж ирээд уулзаж болно гэж хэлсэн. Би 13 цагийн үед Эмээлт рүү явсан. Тэгээд явж байхад Батсайхан араас утасдаад “чи болж байна уу, хурдан ирээч” гэж ярьж, мессеж хүртэл явуулсан. Намайг гэрт очиход Батсайхан “чи олон жил уулзалдаагүй байж одоо яагаад сонин зан гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би уулзалдаагүй олон жил болсон учир Үүрийнтуяа гэх найзынхаа гэрт очиход гэрт нь Батсайхан байсан. Бид дэлгүүр ороод архи авъя гээд “Анхны Хишиг” гэх дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи авсан. Үүрийнтуяа мөн 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тухайн архиа Үүрийнтуяагийн гэрт ууж байхад Үүрийнтуяа 00-д сууж байгаад нүүрээрээ газар нидэрч унасанаас түүний  хөмсөгний дээд тал нь задарсан байсан. Тэгсэн Батсайхан нь Үүрийнтуяаг хараад шоолсон байдалтай байсан. Тэгэхээр нь би “чи ямар хүн муутай юм бэ, маргааш асуудал болвол инээх үү” гэж хэлсэн. Тэгсэн Батсайхан “чи яагаад дандаа ийм юм ярьж байдаг юм бэ, наад зан чинь таалагддаггүй шүү” гээд намайг доороо оруулаад цохисон. Батсайхан архины шил ширээн дээр хагалаад над руу дайрсан. Би өөрийгөө хамгаалах гэж Батсайханы нүүрэн тус газар нь 3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            2.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Ц.Батсайханы өргөдөл /хх-ийн 6 х/

 

            3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан С.Төмөрбатын өргөдөл /хх-ийн 8 х/

 

            4.Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төмөрбаттай багын найзын холбоотой. 1998 оноос хойш л бие биенээ мэднэ. Үүрийнтуяатай мөн багын найзууд юм. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төмөрбатын гэрт очоод дуудахад гарч ирсэн ба тэгээд одоо завгүй байна, орой уулзъя гэхээр нь Үүрээ бид 2 Үүрээгийн гэрт очсон.Тэгээд орой нь 18-19 цагийн үед би Төмөрөө /С.Төмөрбат/ рүү ярьтал арай болоогүй байна гэсэн ба Үүрээ бид 2 хүлээгээд гэрт нь байж байтал Төмөрөө нилээн орой ирсэн. Төмөрөөг ирэхийг хүлээж байх хооронд Үүрээ бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи хуваагаад уучихсан нилээн халамцуу байсан. Тэгж байхад Төмөрөө 23 цагийн үед гаднаас орж ирсэн. Тэгээд бид 3 Үүрээгийн гэрээс гараад манайд очиж аав, ээжтэй золгоно гээд очиход манай аав, ээж 2 унтчихсан байхаар нь бид 3 жоохон бууз идчихээд буцаж гараад Үүрээгийн машинтай дэлгүүр ороод 2 шил 0.75 литрийн Хараа архи, 2 ундаа зэрэг зүйлс аваад Үүрээгийн гэрт нь очсон. Тэгээд бид 3 авсан архиа хувааж уугаад багын дурсамжтай зүйлсээ яриад сууж байгаад бүгд л ер нь нилээн согтоод Үүрээ бараг тасарчихсан байсан ба би нилээн согтуу ухаан санаа орж гараад байсан ба Үүрийнтуяа бүр тасраад 00-н өрөөндөө унтчихсан бололтой хэвтэж байсан. Тэгээд Төмөрөө бид 2 хэсэг юм ярьж байгаад би Үүрээг харчихаад “миний муу найз хөөрөөд амархан согтоод тасарчихсан байна” гээд Үүрээ рүү хараад ярьж байтал Төмөрбат “чи муу яасан хүний мууд дуртай пизда вэ” гэж хэлээд нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд нүүр харанхуйлаад явчихсан чинь толгой руу бас дахиад өшиглөөд байсан ба “чи болиоч ээ, эхнэр маргааш ирнэ ш дээ, ийм нүүр царайтай яаж очих юм бэ” гэх зэргээр юм ярьж байгаад нэг мэдсэн чинь би Үүрийнтуяагийн оронд 00-н өрөөнд нь хэвтэж байсан. Үүрийнтуяа унтлагынхаа орон дээр хэвтэж байгаа харагдсан. Ямар ч байсан миний нүүр болон толгой руу л олон удаа өшиглөөд байсан. Үүрээ босож ирээд салгасан юм шиг байна лээ. Тэгээд л би нэг мэдэхэд 00-н өрөөнд ухаан орж гараад байсан ба бас миний нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгээд би нэг мэдэхэд 00-н уснаас нь нүүр гараа уугаад өвдөглөөд суучихсан байсан. Тэгээд Төмөрөө намайг цагдаа сэргийлэх гээд бөгс царайлваа гэж хэлсэн ба Төмөрөөг Үүрээ цааш нь авч яваад жижиг өрөөндөө унтуулсан байсан. Тэгээд өглөө босоход Төмөрөө миний хажууд юу ч дуугарахгүй суугаад байсан. Би Төмөрөөд “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Төмөрөө “чи өөрөө эхэлсэн” гэж хэлээд өөр юм яриагүй, дуугүй сууж байсан ба “багын найзууд юм байж яасан муухай зантай юм бэ” гэж Үүрээ хэлэхэд Төмөрөө гараад явчихсан. Үүрээ намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би тэр өдрөө гэртээ байж байгаад Гэмтлийн эмнэлэг рүү Үүрээтэй хамт явж үзүүлэхэд “хавдар ихтэй байна, зураг авахуул” гэхээр нь зураг авахуултал зураг дээр нь гэмтэл харагдахгүй байна хавдар ихтэй байна гэсэн. Орой нь бүр хатгаад маш хүчтэй өвдөөд байхаар нь би маргааш нь цагдаад өргөдөл гаргаж өгөөд дахиж Мөнгөн гүүр эмнэлэгт 3 дугаар сарын 04-ний өдөр зураг авахуулахад хацар яс хугарсан байна гэж хэлсэн. ...Төмөрбат бид хоёрт урьдны ямар нэгэн таарамжгүй харьцаа болон хоорондоо ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Тэр өдөр яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. Уг нь нээх маргалдахаар зүйл болоогүй гэж бодож байна. Би 2 сар ажил хийгээгүй тэр хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой зардлын мөнгөө авсан байгаа. 9 сард хагалгаанд орно, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20, 21 х/

           

            5. Гэрч А.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 сарын 28-ны өдөр Төмөрөө орой ирээд бид Батсайхан бид 3 инээж, хөхрөөд юм хум ярьж байгаад архи пиво уусан. Төмөрөө ирэхдээ 1 шил архи авчирсан байсан. Тэгж байгаад би 00-н өрөөнд бие засаж байгаад унтчихсан байсан. Тэгсэн Батсайхан намайг шоолоод байсан чинь Төмөрөө намайг өмөөрч байгаа бололтой маргалдаад байсан ба намайг 00-оос гаргаад орон дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд би унтчихсан байсан ба шөнө дунд сэрээд арай гайгүй ухаан ороод босоод ирэхэд тэр 2 хоорондоо зодолдчихсон, манай ванны өрөө нил цус болчихсон, Батсайхан уйлчихсан гомдсон байдалтай байсан ба Төмөрөө Батсайханыг чи наад 00-н өрөөгөө цэвэрлэ, энэ тэр гээд зандарч байсан. Тэгэхэд Батсайханы нүүр ам нь хөхөрч хавдчихсан байдалтай байсан. Тэгээд би Батсайхан, Төмөрөө хоёрыг боль гээд түлхээд байснаа санаж байна. Тэгээд тэр хоёрыг унтуулсан. Батсайханыг орны хажуугаар оруулж унтуулаад Төмөрөө суугаагаараа унтсан байсан. Бас Төмөрөөгийн гар нь зүсэгдсэн байдалтай шалбарсан байсан. Тэгээд өглөө босоод би хоёуланг нь загнасан ба Батсайхан наадах чинь “миний нүүр лүү өшиглөсөн, дэвссэн” гэх зэргээр юм яриад байсан. Манайд архины шил хагарсан асуудал огт байхгүй. Ширээн дээр байсан хундага бол хагарсан байсан. Архины шил ил байгаагүй, хогийн саванд хийсэн байсан. Бид архи ууж байхдаа муудалцаагүй, мөн тэр 2-ыг зодолдсоноос хойш шөнө гэрээс гараагүй, бүгд унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 х/

 

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3447 дугаартай дүгнэлтэд:

            а/ Батсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, уруулын дотор салст язарсан шарх, цээжний цус хуралт, баруун талын нүдний ухархайн дотор хана, баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно.

            г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 х/

 

            7. Ц.Батсайханы өвчний түүх /хх-ийн 48-59 х/

            8. Хохиролын баримтууд /хх-ийн 60-65х/

 

            9. Шүүгдэгч С.Төмөрбатын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг өнгөрөөд би Эмээлтээс гараад гэрээрээ орчихоод Үүрийнтуяагийн гэрт нь очсон. Эхлээд орохдоо шууд орсон ба ороод дөнгөж байж байтал за манай аавынд очно оо гээд бид 3 Үүрийнтуяагийн гэрээс гараад Батсайханы аавынд очиж золгочихоод буцаад Үүрийнтуяагийн гэрт ирсэн ба орохдоо дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи, ундаа зэрэг зүйлс аваад орсон. Ингээд архи дарс уугаад, багын зүйлсээ яриад, инээж хөхрөөд байж байсан. Намайг ирэхээс өмнө Батсайхан, Үүрийнтуяа 2 бас архи уусан согтуу байсан. Тэгээд эхний 1 шил архи уух хүртлээ хэвийн гайгүй байцгааж байгаад эхний архи тал дунд нь оруулаад бүгд согтоцгоогоод муудаад эхэлсэн ба гэнэт л намайг Батсайхан “чи бол өнгөрсөн амьтан, гэрээт цэрэгт жагсаалын дарга байсан чинь хамаагүй шүү, чи бүтэн өнчин, чи бол өнгөрсөн амьтан” гээд үг хэлээр доромжлоод байсан. Би болохоор хариулж хэлэхдээ “хүний ямар байх нь хамаагүй ш дээ, миний найзаа, одоо л хэдүүлээ байгаагаараа найзлаад явж байвал болно ш дээ” гэж хэлэхэд намайг тэвэрч аваад газар унагаагаад тэгээд дээрээс гараараа цохиод байсан. Тэр хооронд Үүрийнтуяа 00-н өрөөндөө тасраад уначихсан байсан ба “хөөе тавилдаа, хоёулаа Үүрээг орон дээр нь гаргаж унтуулъя, цус энэ тэр гарчихсан байна, босож цэвэрлье” гэхэд намайг тавихгүй байхаар нь Батсайханг угзраад тавиулчихаад Үүрийнтуяаг өргөж орон дээр нь тавих гэж байхад Батсайхан Үүрийнтуяаг шоолоод инээгээд байхаар нь би “чи яасан хүн муутай юм бэ, ингэж байгаад янз бүр юм болчихвол яах юм бэ” гэсэн чинь юу ч дуугарахгүй инээгээд байсан ба би Үүрийнтуяаг орон дээр нь хэвтүүлж тавьчихаад ширээний хажуу талын сандал дээр сууж байсан чинь Батсайхан над руу чи ер нь яахаараа ийм сонин юм ярьдаг юм бэ гээд дотроо архитай байсан архины шилийг хагалаад над руу дайраад чи ингээд дууссан гэсэн. Тэгэхээр нь би хариу үйлдэл үзүүлээд барьж аваад нүүр лүү 3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь цаанаас Үүрийнтуяа босож ирээд намайг салгаад багаасаа үерхчихээд хоорондоо ингэж байхдаа яадаг юм гээд салцгаасан. Тэгээд шөнө 02-03 цагийн үед Үүрийнтуяа бид 2 Батсайханг гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38, 40-41 х/

 

            10.Шүүгдэгч С.Төмөрбатын хувийн байдлын талаарх баримтууд:

            -Иргэний үнэмлэхний лавлагаа: Сэгс цагаан богд овогт Санжаагийн Төмөрбат, РД-ЯД84052511, /хх-ин 44х/

            -Ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 45х/

            -Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 46х/

            -Сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 69-73х/

            -Цэргийн алба хаасан бүртгэл, Сургалт үйлдвэрлэлийн төвийн дипломын хуулбар /хх-ийн 75-76х/

 

            11.Эмчилгээний зардал өгч авалцсан тухай тэмдэглэл /хх-ийн 78х/ болон улсын яллагчаас гаргаж өгсөн яллах дүгнэлтийн хувь, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг болно.

 

            Шүүхийн дүгнэлтийн талаар:

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч С.Төмөрбатыг танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд үндэслэл нотолгооны хувьд эргэлзээтэй байна.

Харин шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч  С.Төмөрбат нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 72-05 тоотод байрлах байранд Үүрийнтуяаг өмөөрсөний улмаас Ц.Батсайхантай маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төмөрбаттай багын найзын холбоотой. 1998 оноос хойш л бие биенээ мэднэ. Үүрийнтуяатай мөн багын найзууд юм. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...Үүрээ бид 2 хүлээгээд гэрт нь байж байтал Төмөрөө нилээн орой ирсэн. Төмөрөөг ирэхийг хүлээж байх хооронд Үүрээ бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи хуваагаад уучихсан нилээн халамцуу байсан. ...Дахин 2 шил 0.75 литрийн Хараа архи, 2 ундаа зэрэг зүйлс аваад Үүрээгийн гэрт бид 3 хувааж уугаад багын дурсамжтай зүйлсээ яриад сууж байгаад бүгд л ер нь нилээн согтоод, Үүрийнтуяа бүр тасраад ОО-н өрөөндөө унтчихсан бололтой хэвтэж байсан. Тэгээд Төмөрөө бид 2 хэсэг юм ярьж байгаад би Үүрээг харчихаад “миний муу найз хөөрөөд амархан согтоод тасарчихсан байна” гээд Үүрээ рүү хараад ярьж байтал Төмөрбат “чи муу яасан хүний мууд дуртай пизда вэ” гэж хэлээд нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд нүүр харанхуйлаад явчихсан чинь толгой руу бас дахиад өшиглөөд байсан Үүрийнтуяа унтлагынхаа орон дээр хэвтэж байгаа харагдсан. Ямар ч байсан миний нүүр болон толгой руу л олон удаа өшиглөөд байсан. Би Төмөрөөд “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Төмөрөө “чи өөрөө эхэлсэн” гэж хэлээд өөр юм яриагүй, дуугүй сууж байсан ба “багын найзууд юм байж яасан муухай зантай юм бэ” гэж Үүрээ хэлэхэд Төмөрөө гараад явчихсан. Үүрээ намайг гэрт хүргэж өгсөн. ...Мөнгөн гүүр эмнэлэгт 3 дугаар сарын 04-ний өдөр зураг авахуулахад хацар яс хугарсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20, 21 х/

           

            Гэрч А.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 сарын 28-ны өдөр Төмөрөө орой ирээд бид Батсайхан бид 3 инээж, хөхрөөд юм хум ярьж байгаад архи пиво уусан. Төмөрөө ирэхдээ 1 шил архи авчирсан байсан. Тэгж байгаад би 00-н өрөөнд бие засаж байгаад унтчихсан байсан. Тэгсэн Батсайхан намайг шоолоод байсан чинь Төмөрөө намайг өмөөрч байгаа бололтой маргалдаад байсан. Тэгээд би унтчихсан байсан ба шөнө дунд сэрээд арай гайгүй ухаан ороод босоод ирэхэд тэр 2 хоорондоо зодолдчихсон, манай ванны өрөө нил цус болчихсон, Батсайхан уйлчихсан гомдсон байдалтай байсан ба Төмөрөө Батсайханыг чи наад 00-н өрөөгөө цэвэрлэ, энэ тэр гээд зандарч байсан. Тэгэхэд Батсайханы нүүр ам нь хөхөрч хавдчихсан байдалтай байсан. Тэгээд би Батсайхан, Төмөрөө хоёрыг боль гээд түлхээд байснаа санаж байна. Тэгээд тэр хоёрыг унтуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3447 дугаартай дүгнэлтэд:

            а/ Батсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, уруулын дотор салст язарсан шарх, цээжний цус хуралт, баруун талын нүдний ухархайн дотор хана, баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно. г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 х/

 

            Ц.Батсайханы өвчний түүх /хх-ийн 48-59 х/

           

            Шүүгдэгч С.Төмөрбатын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...Батсайханд Эмээлт рүү ахыгаа хүргэж өгнө, эргэж ирээд уулзаж болно гэж хэлсэн. Тэгээд явж байхад Батсайхан араас утасдаад чи болж байна уу, хурдан ирээч гэж ярьж мессеж хүртэл явуулсан. Намайг гэрт очиход Батсайхан “чи олон жил уулзалдаагүй байж одоо яагаад сонин зан гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би уулзалдаагүй олон жил болсон учир Үүрийнтуяа гэх найзынхаа гэрт очиход гэрт нь Батсайхан байсан. Бид дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи, Үүрийнтуяа мөн 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тухайн архиа Үүрийнтуяагийн гэрт ууж байхад Үүрийнтуяа 00-д сууж байгаад нүүрээрээ газар нидэрч унасанаас түүний  хөмсөгний дээд тал нь задарсан байсан. Тэгсэн Батсайхан нь Үүрийнтуяаг хараад шоолоод инээгээд байсан. Тэгэхээр нь би “чи ямар хүн муутай юм бэ, маргааш асуудал болвол инээх үү” гэж хэлсэн. Тэгсэн Батсайхан “чи яагаад дандаа ийм юм ярьж байдаг юм бэ, наад зан чинь таалагддаггүй шүү” гээд намайг доороо оруулаад цохисон. Бас намайг Батсайхан нь “чи бол өнгөрсөн амьтан, гэрээт цэрэгт жагсаалын дарга байсан чинь хамаагүй шүү, чи бүтэн өнчин, чи бол өнгөрсөн амьтан” гээд үг хэлээр доромжлоод байсан. Би болохоор хариулж хэлэхдээ “хүний ямар байх нь хамаагүй ш дээ, миний найзаа, одоо л хэдүүлээ байгаагаараа найзлаад явж байвал болно ш дээ” гэж хэлэхэд намайг тэвэрч аваад газар унагаагаад тэгээд дээрээс гараараа цохиод байсан. ...Батсайхан над руу чи ер нь яахаараа ийм сонин юм ярьдаг юм бэ гээд дотроо архитай байсан архины шилийг хагалаад над руу дайраад чи ингээд дууссан гэсэн. Тэгэхээр нь би хариу үйлдэл үзүүлээд барьж аваад нүүр лүү 3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38, 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шинжлэхэд шүүгдэгчийг анхнаасаа танхайрахад чиглэгдсэн гэмт санаатай үйлдэл хийгээгүй буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэн айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлэхээр тийм орчин нөхцөлийг бүрдүүлж, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсэж эрмэлзэх зэргээр эмх замбараагүй байдал бий болгосон буюу догшин авирласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хэрэгт авагдсан баримтууд буюу хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт “Үүрийнтуяа нь согтсоны улмаас нойлын өрөөндөө унасан байсныг хараад хохирогч нь түүнийг “шоолсон” гэдгийг хэн аль нь мэдүүлсэн төдийгүй, түүний энэ байдалд нь дургүйцсэн шүүгдэгч С.Төмөрбат нь А.Үүрийнтуяаг өмөөрч хохирогч Ц.Батсайхантай маргалдан зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсаныг  гэм буруугийн сэдэлт, зорилгын хувьд “хувийн сэдэлт”-тэй гэж үзэх үндэслэл болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Төмөрбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

                       

           Шүүгдэгч С.Төмөрбат нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 х/-аар тогтоогдож байна.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Ц.Батсайхан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 1.947.960 төгрөгийн баримт, үнийн санал /хх-ийн 60-65 х/ гаргаж өгсөн байх боловч шүүгдэгч С.Төмөрбатаас нийт 2.220.000 төгрөгийг авсан болох нь мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 78 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Төмөрбатын өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул С.Төмөрбатыг  хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй ба харин хохирогч Ц.Батсайхан нь цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэх тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Төмөрбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сэгс цагаан богд овогт Санжаагийн Төмөрбатад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч Сэгс цагаан богд овогт Санжаагийн Төмөрбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрбатыг 252 (хоёр зуун тавин хоёр) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар С.Төмөрбат нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар  зайлсхийсэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялын наймаг цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар  тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. С.Төмөрбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.  Хохирогч Ц.Батсайхан нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Төмөрбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ