| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0062/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/137 |
| Огноо | 2026-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.2., 26.2.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/137
2026 01 12 2026/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Ц.Чингүүн,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч М.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д-ын Эт холбогдох эрүүгийн 2406 07517 3230 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
*********** овогт Д-ын Э /регистрийн дугаар: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр www.usashop.mn сайтаас Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картын туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг захиалж 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр төхөөрөмжийг хүлээн авч уг төхөөрөмжийг ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 28-29-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т караокед ажиллаж байхдаа тус караокегоор үйлчлүүлж байсан хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данс бүхий виза картын мэдээллийг хуулбарлаж авч, кибер орчинд хууль бусаар халдж, хохирогчийн мэдээллийг хуулбарлаж авсан,
Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгсэл, программ хангаж буюу Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” караокед ажиллаж байхдаа зориудаар ашигласан,
Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжид хуулбарлаж авсан хохирогч П.Аын дансны мэдээллийг хоосон бланк картад хуулж ашиглан, тухайн картыг 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66в байрны 1 тоот, “ШБ” худалдааны төвд байрлах банкны АТМ-д уншуулан 950,000 төгрөгийн зарлага гаргаж, хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данснаас 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Эыг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 07517 3230 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29/12018 дугаартай албан бичиг, П.Аын Хаан банкны 51******** тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-21-р хуудас/,
Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-26-р хуудас/,
Эд зүйл буюу зөөврийн компьютер, карт хуулагч төхөөрөмж, хоосон картуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28-р хуудас/,
Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч М.Цы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 145-146-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-ийн 14-18-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2406 07517 3230 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Чингүүн: “... Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр www.usashop.mn сайтаас Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картын туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг захиалж 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр төхөөрөмжийг хүлээн авч уг төхөөрөмжийг ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 28-29-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т караокед ажиллаж байхдаа тус караокегоор үйлчлүүлж байсан хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данс бүхий виза картын мэдээллийг хуулбарлаж авч, кибер орчинд хууль бусаар халдж, хохирогчийн мэдээллийг хуулбарлаж авсан,
Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгсэл, программ хангаж буюу Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” караокед ажиллаж байхдаа зориудаар ашигласан,
Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжид хуулбарлаж авсан хохирогч П.Аын дансны мэдээллийг хоосон бланк картад хуулж ашиглан, тухайн картыг 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66в байрны 1 тоот, “ШБ” худалдааны төвд байрлах банкны АТМ-д уншуулан 950,000 төгрөгийн зарлага гаргаж, хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данснаас 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Э гэм буруугийн талаар “...Би тэр төхөөрөмжийг USA shop хаягаас захиалсан. Ирэнгүүт нь тэр төхөөрөмжийг ашиглаад хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргахгүй. Өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийг үйлдэхдээ компьютер техникийн хэрэгсэл ашигласан буюу тусдаа гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт байхгүй гэж үзэж байна. Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн тодотгол нь кибер аюулгүй байдал, кибер орчин, төр, иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрх гэсэн объектив шинж байгаа. Энэ арга хэрэгсэл нь сервер рүү нэвтрэх, систем рүү нэвтрэх, зөвхөн физик өгөгдлийг унших гэсэн өгөгдлүүд байгаа. Миний үйлчлүүлэгчийн хийсэн зүйл бол физик өгөгдлийг уншигч төхөөрөмж ашигласан. Кибер аюулгүй орчинд халдсан үйл баримт тогтоогдохгүй байна. Яагаад гэхээр хуулийг харахад сервер бий болгох, мэдээлэл өгөх, мэдээлэл бүртгэх, мэдээллийг өөрчлөх гэсэн тодорхой заасан үйлдлүүдийг хуульчилсан. Миний үйлчлүүлэгч физик өгөгдлийг хуулсан. Энэ нь цахим орчинд өгөгдсөн өгөгдлүүдийн нэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төхөөрөмжийг Англи хэл мэддэг гэдэг утгаараа авсан зүйл байхгүй. Зөвхөн сонирхсон учраас туршиж үзэхээр авч ирсэн. Тэгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг төхөөрөмжийг өөрөө системчилсэн, програмчилсан зүйл байхгүй. Тухайн системд өгөгдлийг уншуулсан зүйл харагдахгүй байна. Мэдээллийн аюулгүй байдлын сүлжээнд нэвтэрсэн зүйл алга. Зөвхөн өгөгдлийг хуулах процедур явж байгаа буюу тухайн гэмт хэргийн объект, объектив шинж үгүйсгэгдэж байна. Хулгайлах гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгч хохирогчид мэдэгдэхгүйгээр АТМ-ээс нууцаар хууль бусаар мөнгө авсан нь үнэн. Үүн дээр маргахгүй. Физик өгөгдлийн туузан мэдээллийг уншуулж банкны сан мэдээллийн сан, мэдээллийн систем рүү нэвтрээгүй үйлдлүүд нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг хангаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн 2 зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бүрэн гүйцэт тогтоосон, нэг бүрчлэн системээр хуулбарлаад, өгөгдөл өгөөд түүнийг ашиглаж өөр гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдох зүйл заалтыг миний үйлчлүүлэгчид хулгайн гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьтал болгон өөр гэмт хэрэг үйлдсэн хэмээн давхар зүйлчлэлсэн байна. Энэ нь хулгайн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах гэсэн зүйл заалт, зүйлчлэлийг зөв тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэхэд үр нөлөөтэй. Иймд тухайн 2 зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр www.usashop.mn сайтаас Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картын туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг захиалж 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр төхөөрөмжийг хүлээн авч уг төхөөрөмжийг ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 28-29-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т караокед ажиллаж байхдаа тус караокегоор үйлчлүүлж байсан хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данс бүхий виза картын мэдээллийг хуулбарлаж авч, кибер орчинд хууль бусаар халдж, хохирогчийн мэдээллийг хуулбарлаж авсан,
Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгсэл, программ хангаж буюу Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” караокед ажиллаж байхдаа зориудаар ашигласан,
Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжид хуулбарлаж авсан хохирогч П.Аын дансны мэдээллийг хоосон бланк картад хуулж ашиглан, тухайн картыг 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66в байрны 1 тоот, “ШБ” худалдааны төвд байрлах банкны АТМ-д уншуулан 950,000 төгрөгийн зарлага гаргаж, хохирогч П.Аын Хаан банкны 51******** тоот данснаас 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл,
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29/12018 дугаартай албан бичиг, П.Аын Хаан банкны 51******** тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
Эд зүйл буюу зөөврийн компьютер, карт хуулагч төхөөрөмж, хоосон картуудад үзлэг хийсэн тэмдэглэл,
Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй караокед үйлчлүүлсэн. Тухайн өдрөөс 29-нд шилжих шөнийн 05 цаг 20 минутад үйлчлүүлж дуусаад өөрийн Хаан банкны 51******** тоот данстай холбогдсон виза картыг төлбөр төлөх зорилгоор тухайн газарт уншуулсан. Уншуулж дуусаад үйлчилсэн залууд тип буюу урамшуулал өгч байсан. Харин 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цаг 45 минутад 7 удаагийн гүйлгээгээр 950,000 төгрөг АТМ-р зарлага болгон гаргасан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Цы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Монголбанкны картны эрсдэлийн хэсгээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу өнөөдөр сэжигтэй гүйлгээний мэдээлэл ирсэн. Уг мэдээлэл нь иргэн П.Аын 51******** тоот данстай холбогдсон картнаас /хуурамч карт/ 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00:17 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ********* тоот “Баянзүрх” худалдааны төвд байрлах АТМ-с 950,000 төгрөгийн зарлага гарсан, уг гүйлгээ нь тус дансны эзэмшигч П.А нь биш болох нь тогтоогдсон. Мөн яг ийм аргаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 цаг 56 минутаас 03 цаг 02 минутын хооронд иргэн М.М-ын эзэмшлийн 50*********** тоот данстай холбогдсон картнаас олон удаагийн үйлдлээр мөнгө гаргах оролдлогыг адил байршил буюу “Б” худалдааны төвд байрлах АТМ-с хийсэн байхаар нь манай банкны аюулгүй байдлын систем ажиллаж блок хийсэн байсан...
Иргэн П.Анхбаяр нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цаг 20 минутад Энхтайваны гүүрний орчимд байдаг “Т” нэртэй караокед үйлчлүүлсэн. Мөн М.М нь тус караокегоор 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цаг 51 минутад тус тус үйлчлүүлсэн нь өөрсдийн данстай холбогдсон картаар тус байгууллагуудын пос машинаар зуруулсан нь илэрсэн.
Бид харилцагч П.Атай өнөөдөр өглөө холбогдож 950,000 төгрөгийн зарлага хийсэн талаар асуухад өөрөө хийгээгүй гэсэн хариу өгсөн. Банкны харилцагчийн эрх, ашгийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээлэл гарган өгч байна... “ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний дүү Д.Э нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Кибер гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэрээр чип хуулдаг төхөөрөмжөөр бусдын банкны мэдээллийг хуулж аван данснаас нь мөнгө авсан л гэдэг зүйл ярьсан... Дүүгийнхээ үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна. Учруулсан хохирлыг төлөх болно...” гэх мэдүүлэг,
Д.Эын яллагдагчаар өгсөн “...АНУ-ын Amazon нэртэй худалдааны сайтаас... Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг... 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 50 сент буюу Монгол мөнгөөр 437,325 төгрөгөөр захиалсан... төлбөрөө төлөх гээд ирэх үед нь манай пос машин цэнэглэж байгаа гээд картыг нь авч гялс доош нь МSR605X төхөөрөмжид хуулаад буцаад ажлын пос машиныг картынх нь хамт дээш нь гарган ирж төлбөрийг нь төлүүлдэг юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Д.Э нь хохирогч П.Аын виза картын мэдээллийг хуулбарлаж, 950,000 төгрөгийг авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал Д.Э нь виза картын мэдээллийг хуулбарлан авч, кибер орчинд хууль бусаар халдаж өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Мэдээллийн аюулгүй байдал гэж мэдээлэл, мэдээлэл боловсруулах хэрэгсэл холбогдох дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал, тасралтгүй ажиллагаа найдвартай байдлыг тодорхойлох, бий болгох, хадгалахтай холбоотой асуудлыг ойлгоно.
Эрүүгийн хуульд тусгайлан заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн гол шинж нь тухайн мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар халдах үйлдлээр илрэх ба устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан зэрэг шинж нь нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэний дараа үргэлжилж буй үйлдлээр илрэх учиртай.
Энэ гэмт хэргийн шууд объект нь цахим мэдээллийн аюулгүй байдал, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал байх бөгөөд нэмэгдэл шууд объект нь иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллээ өмчлөх эрх байдаг.
Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан гэж “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр устгасан, гэмтээсэн, өөрчлөлт оруулсан, засварласан, хуулбарласан, мэдээлэл нэмж оруулсан үйлдлийг ойлгоно” гэж заасан.
Мөн Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн субьектив шинж нь: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэг.
Шүүгдэгч Д.Э нь Deftun брендийн MSR605X загварын А12401060872 сериал дугаартай картны туузан мэдээлэл хуулагч, шарагч төхөөрөмжийг гадаад улсаас захиалж авсан, улмаар хохирогчийн виза картын мэдээллийг хуулбарлан авсан нь кибер орчинд хууль бусаар халдах, кибер орчинд хууль бусаар халдах техник хэрэгсэл бэлтгэсэн, ашигласан гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Кибер орчинд хууль бусаар халдах зорилгоор тусгай техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эд хөрөнгөд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э нь хохирогч П.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 950,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Ц.Чингүүн: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хягзгаарлах, хорих ялын санкцтай. 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хягзгаарлах, хорих ялын санкцтай. 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хягзгаарлах, хорих ялын санкцтай. Улсын яллагчийн зүгээс уг хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагад хатуу хандана. Яагаад вэ гэхээр шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж байна, хэдийгээр маргаж оролцож болох ч гэсэн гэм буруугийн хэлбэрт хамаарна. Гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргасан, нийгмийн аюулын шинж чанар, уг гэмт хэрэг хор уршиг өндөртэй яагаад вэ гэхээр байгууллагаар үйлчлүүлж байх хооронд өөрийнхөө хамаг мэдээллийг алдана гэдэг хувь хүний мэдээлэл алдагдаж байгаа ноцтой хор уршигтай зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгиийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулах хорих ялуудыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зөөврийн компьютер, картын мэдээлэл хуулагч төхөөрөмж, 20 ширхэг картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргах битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх байдаг. Нийгмийн аюулын шинж чанарыг ойлгож байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, өөр үйлдсэн хэрэг байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5,400,000 төгрөгөөр торгож, нийт 10,800,000 төгрөгөөр торгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой. Тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулах боломж олгож өгнө үү. Гэмт хэрэгт оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагын хувьд нийгмийн аюул өндөр. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд засрах боломж олгох хэрэгтэй байх. Цаашид сурах, мэдэх эрмэлзэл ихтэй, гадаадын их сургуульд тэнцсэн Монгол Улсын иргэн байна. Хэдийгээр уг гэмт хэргийг үйлдсэн ч гэсэн өөрийн гэм буруугаа ухаарч бусдыг хохирол төлбөргүй болгосон, цаашид сурч боловсрох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, зөв засрал хүмүүжлийг авах гэсэн зорилготой талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг харгалзан үзнэ үү...” гэх тайлбарыг,
Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн бүх хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бүгд миний буруу. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ баталж байна. Бусдын адил ариун цагаан хөдөлмөрөөр амьдрах хүсэлтэй байна. Сурч, мэдэх хүсэл надад байгаа. Бүх гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би дөнгөж 20 настай. Миний зорчих эрхийг хязгаарлаж, кибер гэмт хэрэгт торгох ял шийтгэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “аван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзав.
Шүүгдэгч Д.Эын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг тус тус сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг картын мэдээлэл хуулагч MSR605X загварын төхөөрөмж, цагаан өнгийн 20 ширхэг картыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, зөөврийн компьютерийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Эт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Д-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах зорилгоор тусгай техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуу /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуу /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 10,800,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн тогтоосон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг картын мэдээлэл хуулагч MSR605X загварын төхөөрөмж, цагаан өнгийн 20 ширхэг картыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, зөөврийн компьютерийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.
10. Энэ хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР