Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01263/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** аймгийн ***сумын *** баг *** байр ****тоотод оршин суух Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, Дархан-Уул аймаг дахь У У П Т К холбогдох,

 

"Дархан-Уул аймаг дахь У У Э Х П Т К захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар тушаалыг *******ингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, А.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. О , хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд тус байгууллагад үйлчлэгчээр ажилд орж, 11 жил ажиллаж ирсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний бие тус сургуулийн захиргаатай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр У У Э Х П К захирал Ш.М ***дугаар тушаал гаргаж, намайг захиргааны санаачлагаар үйлчлэгчийн ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас халсан тушаалын үндэслэлдээ тус сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, үйлчлэгчийн орон тоо цөөрсөн тул үйлчлэгч ажилтай Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ. Тус сургуулийн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн тухай Хөдөлмөрийн яамны тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө таны ажлын үзүүлэлт муу байгаа тул ажлаас халах мэдэгдэл өгч байна гэж хэлсэн. Хэрэв миний бие үүрэгт ажлаа муу гүйцэтгэж байсан бол надад сар бүр ур чадварын нэмэгдэл олгохгүй байсан бөгөөд миний ажлын үзүүлэлтийг ямар шалгуураар шалгаад муу гэж үнэлэн ажлаас халсныг надад тайлбарлаж өгөөгүй. Тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байхад ямар шалтгаанаар намайг сонгож цомхотгосныг надад тайлбарлаж өгөөгүй. Тус сургуульд 10 үйлчлэгчийн орон тоотой ажиллаж байсан ч нэг үйлчлэгч 250-300 м.кв талбай цэвэрлэх нормтой боловч сургуулийн цэвэрлэх талбай том байснаас нэг үйлчлэгч 750 м.кв талбай цэвэрлэж, 2 дахин их талбайг цэвэрлэдэг байсан юм. Гэтэл цэвэрлэгчийн орон тоог хассан нь хууль журам зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Энэ заалтаар одоо батлагдсан орон тоонд орсон байгаа надтай адил ТҮ-1 зэрэглэлээр цалинждаг гал тогооны туслах ажилтны орон тоон дээр намайг ажиллуулах боломжтой байсан. Энэ орон тоо одоо хүн ажиллаагүй сул орон тоо байгаа болно. Захирал Ш.М үйлчлэгчийн орон тоог цөөрүүлэх санал хүсэлтийг өөрөө санаачлан Хөдөлмөрийн яаманд санал тавьсны дагуу Хөдөлмөрийн яамнаас захирлын саналыг үндэслэн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн гэж байгаа бөгөөд захирал 77 орон тоотой ажиллахаас одоо 68 орон тоотой болгон ажилтны тоог цөөрүүлж, төсвөө хэмнэсэн атлаа сургууль дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах орон тоо, цалин төсөв хангалттай байхад ажилтны тоог цөөрүүлсэн нэрийдлээр зөрчил дутагдал гаргаагүй мөрөөрөө ажлаа хийж байсан цалингийн өндөр зээлтэй, ар гэрийн амьдрал хүнд, эдийн засгийн хямралтай үед эрх ашгийг минь хохироож үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

У У Э Х П К захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***тоот тушаалыг *******ингүй болгож, үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, А.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч талаас орон тоо цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч анх хэдэн орон тоо байсныг Б126 тоот тушаалаар 7 орон тоотой болгосон талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэнэ, ажилтнуудыг бөөнөөр нь халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж хэлэлцээр хийнэ гэж заасан байгаа. Тус байгууллагын хурлын тэмдэглэлээс үзэхэд бүтэц орон тоондоо нийцүүлж 8 хүн халахаар хурлаар хэлэлцсэн байгаа бөгөөд үүнийг бөөнөөр нь ажлаас халж байгаа гэж үзэж байна. Гэтэл дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацааны өмнө ажилтнуудад мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 09 сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөн гэж байгаа боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байна. Иймээс дээрх хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгөөгүй, хууль зөрчсөн байна. Мөн ажлын үзүүлэлтээр хамгийн муу үнэлгээ авсан гэж Б.Б ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч Б.Б нь ажлын үзүүлэлтээр 96-аас доош оноо нэг ч удаа аваагүй бөгөөд үүнийг нь үнэлээд сар бүр ур чадварын нэмэгдэл 25 хувиар авч байсан. Үүнийг ч хариуцагч тал зөвшөөрсөн байгаа. Гэтэл хамгийн дээд үнэлгээгээр үнэлж байхад ажлын үзүүлэлт муу гэж үзээд халж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбараар сүүлийн 3 жилийн хугацаанд сахилгын шийтгэл авч байсан гэж байгаа боловч хуульд зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдсон, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байгаа. Хөдөлмөрийн яамнаас ирсэн тушаалыг үзэхэд орон тоо цөөрсөн, цалин багассан талаарх баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл 2015, 2016 онд батлагдсан нийт орон тоо нь 77 хэвээрэй байна. Одоо тус байгууллага батлагдсан орон тооноос бага буюу 65 орон тоотойгоор ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд төсөв хэмнэнэ гэсэн нэрийн доор батлагдсан орон тооноос багасгаж, хүмүүсийг ажлаас нь халж хохироож болохгүй. Батлагдсан орон тоондоо тохирсон цалин, төсөв батлагдсан байгаа шүү дээ. Мөн тус байгууллагын нийт цэвэрлэх талбайн хэмжээний хувьд маш том, нэг үйлчлэгчид оногдох талбай нь 150-400 м2-аар илүү болсон байгаа гэв. Норм хэмжээ хэтэрчээд байхад халаад байгааг зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлүүдээр тус байгууллагын захирлын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн ***дугаар тушаал нь үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна. Орон тоо цөөрөөгүй, цөөрүүлэх үндэслэл байхгүй байна. Иймээс Б.Б г үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажлаас халагдсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Б нь 7, 8 дугаар саруудад ээлжийн амралттай байсан учраас цалин бага бичигдсэн байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг 4, 5, 6 сарын дунджаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход 4,430,720 төгрөг болж байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь МУ-ын 2015 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоол, МУ-ын Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2015 оны *** дугаар тушаалын дагуу тус сургуулийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, үйлчлэгчийн албан тушаал цөөрсөн тул ажлаас чөлөөлөгдсөн.

Урьд нь тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны *** тоот тушаалаар орон тоо цөөрч 7 болсон тул ажилтны тоог цөөрүүлэхээс өөр арга байгаагүй. Ингээд тус сургуулийн захирлын 2015 оны ******* тоот тушаалаар орон тооны цомхотгол орж буй албан тушаалтны ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсгийг байгуулан бүтцийн өөрчлөлтөнд орох гэж байгаа ажилчдын ажлын үзүүлэлт, сүүлийн 3 жил сахилгын шийтгэл авч байсан эсэх гавъяа шагнал, ажилласан жил зэрэг үзүүлэлтээр дүгнэн авч хэлэлцээд, захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулсан.

Захирлын дэргэдэх зөвлөлийнхөн хэлэлцээд 9 сарын ажлын үнэлгээгээр хамгийн муу оноотой дүгнэгдсэн 2 үйлчлэгчийг оноогоор тэнцсэн үйлчлэгч нараас 1 үйлчлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ тус сургуулийн 4 үйлчлэгч өрх толгойлсон эмэгтэйчүүд байдгийг ч мөн харгалзан үзсэн. Мөн Б.Б нь урьд ажиллаж байхдаа ажлаа хангалтгүй биелүүлсэн тул 1 удаа сахилгын арга хэмжээ, 2 удаа ажлаас халагдах мэдэгдэл авч байсан байна. Бид энэ хүнийг гэнэт ажлаас халаагүй ба 2015 оны 09 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар үйлчлэгч нарын орон тоо цөөрсөн тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсныг албан бичгээр мэдэгдсэн. Бид ажилчдын сар бүрийн ажлыг дүгнэн ур чадварын нэмэгдлийг 96-100 оноо авсан бол 25 хувийн нэмэгдэл олгодог. Манай үйлчлэгч нарын цалин бага тул аль болох ур чадварын нэмэгдлийг нь бүтэн олгож, уян хатан ханддаг байсан. Гал тогооны туслах ажилтнаар томилох боломж байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэхүү орон тоо нь цалингийн санд байхгүй, андуурагдан батлагдсан орон тоо бөгөөд энэ нь 2016 оны орон тоон дээр хасагдаж ирсэн байгаа. Тиймээс байхгүй орон тоон дээр шилжүүлэн ажиллуулах боломжгүй юм. Мөн бид яамнаас батлагдсан орон тоонд багтаан ажиллуулах үүрэгтэй бөгөөд Б.Б гийн мэргэжилд тохирсон сул орон тоо байхгүй тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. Мөн хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байгаа. Иймд захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Д аймаг дахь У У Э Х П К захирлын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн ***дугаар тушаалыг *******ингүй болгож, тус *******ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Б.Б нь Дархан-Уул аймаг дахь Уул ******* ******* *******ний ******* *******ид үйлчлэгчээр ажиллаж байгаад тус *******ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын 2015 оны ******* тоот тушаал, захирлын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, тус сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, үйлчлэгчийн орон цөөрсөн гэсэн үндэслэлээр мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... өмнө нь үйлчлэгчийн орон тоо хэд байсан нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримт байгаа тул орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанаас өмнө ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, ажлын үзүүлэлтээр хамгийн муу үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч удаа дараагийн үнэлгээгээр 96 онооноос доош үнэлгээ авч байгаагүй байхад муу үнэлгээ авсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй зэрэг нь тус *******ийн захирлын тушаал хуулийн дагуу гараагүй тул түүнийг *******ингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 1 сарын өмнө ажилтанд гэрээг цуцлах талаар мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг баримталсан, 1 сарыг 30 хоног гэж ойлгож мэдэгдэл өгсөн, мөн үйлчлэгчийн орон тоог эрх бүхий дээд байгууллагаас цөөрүүлж баталсан тул бид дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул бүх үзүүлэлтээр ажлыг нь дүгнэж Б.Б г ажлаас чөлөөлсөн тул *******ийн захирлын ***дугаар тушаал хуулийн дагуу гарсан тул Б.Б гийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг болно.

Тус *******ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар бүтэц, орон тоонд өөрчлөлт орж байгаатай холбоотой багш, ажилтан, ажилчдын ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсгийг байгуулан, үнэлгээг гаргаж, 2015 оны 09 сарын 02-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж, Б.Б болон нэр бүхий 8 хүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т: аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заажээ.

Мөн Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар Дархан-Уул аймаг дахь Политехник *******ийн нийт орон тоог 77 байхаар, мөн бохирын үйлчлэгчийн 1, үйлчлэгчийн 6 орон тоог тус тус баталжээ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр авсан гэрч Ю.И мэдүүлэгт Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын дагуу байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий харуул, хамгаалалт, халаалт, дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, ажил үүргийн нягтруулах, төсвийн зардлыг хэмнэх, орон тоог бууруулах чиглэлийг баримталж, тус сургуулийн орон тоог хассан байх гэсэн мэдүүлгээс үзэхэд тус *******ийн үйлчлэгчийн орон тоо цөөрсөн гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч Хөдөлмөрийн сайдын ******* дугаар тушаал гарахаас өмнө хэзээ батлагдсан, хэдэн үйлчлэгчийн орон тоотой байсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан 10 үйлчлэгчийн орон тоотой байсныг 7 болгон цөөрүүлсэн гэх тайлбар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т: Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасан хэлэлцээ хийнэ гэж заажээ.

Б.Б г ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэж байгаа бөгөөд энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Д аймаг дахь У У Э Х П К 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 171 тоот албан бичгээр Б.Б д 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, мөн өдрөө мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. О шүүх хуралдаанд ...Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө Б.Б д ажлаас халах тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд 1 сарын хугацааг 30 хоногоор тооцно гэж ойлгож байна... гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т: Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т: Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж хугацаа тоолох журмыг тогтоожээ.

 

Д аймаг дахь У У Э Х П К захирлын тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилтанд өгсөн байгаа бөгөөд дээрх хуульд заасан хугацаа тоолох журмаар тооцвол 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөн бол 1 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргахаар байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 1 сарыг 30 хоногоор тооцож мэдэгдэл өгсөн гэсэн тайлбар нь дээрх хуульд заасан журамтай нийцэхгүй байх тул Д аймаг дахь У У Э Х П К захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Д аймаг дахь У У Э Х П К захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг *******ингүй болгож, Б.Б г тус *******ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр *******ин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Б.Б гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 26,048 төгрөг гэж тооцож, нийт 154 хоногийн цалин 4,011,392 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул ******* ******* *******ний ******* *******иос гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 7 дугаар сард ээлжийн амралттай байсан болох нь зохигчдын тайлбар болон тус *******ийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 31 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Б.Б гийн 2015 оны цалингийн дэлгэрэнгүй тодорхойлолтоор тогтоогдож байх тул энэхүү тодорхойлолтыг үндэслэл болгож, түүний сүүлийн 3 сарын буюу 2015 оны 7, 8, 9 дүгээр сарын хугацаанд авсан цалин хөлсийг нийт ажилласан цагаас тооцож, 1 өдрийн цалин хөлсийг тогтоох замаар тодорхойлсон болохыг дурдаж байна. /ажилласан нийт цаг болох 224 цагийг нийт цалин болох 729,361 төгрөгт хувааж 1 цагийн хөлс 3,256 төгрөг болж байгаа бөгөөд өдрийн 8 цагийг нэг ажилласан өдөр гэж тооцож, 3,256*8=26,048 /1 өдрийн цалин хөлс//

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д аймаг дахь У У Э Х П К захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг *******ингүй болгож, Б.Б г тус *******ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул ******* ******* *******ний ******* *******иос 4,011,392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул ******* ******* *******ний ******* *******иос улсын тэмдэгтийн хураамжид нийт 149,332 /79,132+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц *******интэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ