Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/01368/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, О*** сумын З***  нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг, ******* сум, Б*** баг, тосгон хорооллын *** тоотод байрлах М*** нөхөрлөл /утас: ***/-д холбогдох

1,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум ******* сангаас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М*** нөхөрлөлийн захирал Ц.О*** нь 5,000,000 төгрөгийн зээл 2 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан авсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн шалгалтаар зээлийг зориулалтын бусаар зарцуулснаас тооцсон хүүгийн үлдэгдэл 1,375,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М*** нь 2011 оны 7 сарын 27-нд Сум ******* сангаас 5 сая төгрөгийн зээлийг 100 тн-ын зоорь барих зориулалтаар гэрээ байгуулан авсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглан 100 тн-ын зоорийн барилгын материалын тодорхой хэмжээг авч ашигласан болно.

2013 оны 9 сарын 4-нд уг зээлийг хүүгийн хамт буцаан хугацаанд нь төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад тавьсан төлөгдөөгүй зээлийн хүүгийн үлдэгдэл гэх тооцоо байхгүй гэж үзэж байна. Манайх зээлийг зориулалтын бусаар ашиглаагүй бөгөөд 5 сая төгрөг нь зөвхөн 100 тн-ын зоорь барихад зөвхөн тодорхой хэмжээний барилгын орц материалыг авахад зарцуулсан болно.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О*** сумын З*** нь хариуцагч М*** холбогдуулан 201оны 0дугаар сарын 27-ны өдөр Сум ******* сангаас авсан 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 1,375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид 201оны 07 дугаар сарын 27ы өдөр 5 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 0.25 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч О*** сумын З*** буюу Сум ******* сан нь нь зээлдэгчийн өмчлөлд  000 000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгө болох  000 000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ зөрчсөн байна.

Зохигчид гэрээгээр буюу Иргэний хуулийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг 0.25 хувь гэж тогтоосон бөгөөд 000 000 төгрөгийн 0.25 хувийн хүү болох 12,500 төгрөгийг сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан сангийн *** дансанд төлөхөөр, 2 500 000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч М*** захирал Ц.О*** 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* банкны О*** сум Тооцооны төвийн сум ******* сангийн 1*** тоот дансанд 5 300 000 төгрөгийг төлсөн, мөн гэрээний 2.4-т зааснаар хүүг зээлийн 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааны эхэнд зээлдүүлэгч талын дансанд нөгөө тал төвлөрүүлж болно гэсний дагуу олгогдвол зохих 5 000 000 төгрөгөөс эхний жилийн хүү 150 000 төгрөгийг тооцон 4 850 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 01 дүгээр сарын 01 хүртэлхи төрийн сангийн бүртгэлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч М*** нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр О*** сумын З*** байгуулсан Сум ******* сангаас олгох зээлийн гэрээний 2.3-т заасан 2012 оны 07 дугаар сарын 27-ны дотор төлөх хүү 150 000 төгрөгөө төлөх үүргээ биелүүлсэн, 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх зээл, 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх зээл 2 500 000 төгрөг, хүү 150 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж, үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Талууд зээлийн гэрээний 2.5-д зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0,5 хувийн торгууль төлөхөөр тохирсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж буй О*** сумын Б*** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс жижиг дунд үйлдвэрлэл ******* зорилгоор авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн үндэслэлээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан ... зээлдэгч зээлээ зориулалт бусаар ашигласан тохиолдолд зээлийг арилжааны банкны зээлд шилжүүлнэ гэсний дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот актаар тухайн үеийн М*** зээлийн үлдэгдэлийг 2 090 000 гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч 2011 оны 07 дугаар сарын 27ноос 2012 оны 12 дугаар сарын 27 хүртэл сарын 2 хувиар тооцон 1 700 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 27 хүртэл 0.25 хувиар тооцон 125 000 төгрөг, үүнээс төлсөн хүүг хасаж тооцон 1 375 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл сум ******* сангаас зээл авсан М*** зээлийн зориулалт болох 100 тонн хүнсний ногооны зоорь барих зориулалтаар ашигласан эсэхийг зээлдүүлэгч болон, хяналт шалгалтын улсын байцаагч газар дээр нь очиж үзээгүй, олгогдсон зээл 100 тонны хүнсний ногооны зоорийг бүхэлд нь барих, хэсэгчлэн барилгын үе шатны ажлыг санхүүжүүлж байгаа эсэх, уг зоорь нь энгийн аргаар барих уу, зураг төсвийн дагуу барих эсэх нь тодорхойгүй байхад зээлдэгчийг авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэл зааж зээлийг арилжааны банкны зээлийн тооцооллоор тооцож төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зээлдэгч М*** нь зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлбөл зохих 2 500 000 төгрөгийг, 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлбөл зохих 2 500 000 төгрөгийн хамт 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж хугацаа хожимдуулсан байх тул зээлдүүлэгч сум ******* сан буюу О*** сумын З*** нь энэ хугацааны алдангийг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан гэрээнд ... заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0,5 хувийн торгууль төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6д зааснаар ... гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз болох алдангийг гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч М*** 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх 2 500 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн буюу үүрэг хожимдуулсан хугацаа болох 13 сард тооцогдох алданги /сарын 0.5 хувь 12 500 төгрөг/ 162 500 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх 2 500 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн буюу үүрэг хожимдуулсан 1 сарын алданги 12 500 төгрөг нийт 175 000 төгрөгийг гаргуулан О***-ын сум ******* санд олгон 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч О*** сумын М***-өөс 175 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О*** сумын З*** /сум ******* сан/-т олгон, үлдэх хэсэг болох 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар О*** сумын З*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч О*** Сумын М***-өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 175 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 5 899 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ