Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

            улсын яллагч Ө.Алтантуяа,

            иргэдийн төлөөлөгч Г.Отгон,

            Хохирогч Г.Соёл,

            хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяа, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр,

            шүүгдэгч Ш.Отгонбат, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Шаравдоржийн Отгонбатад холбогдох 201726010052 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хангамжийн 24-ийн 2-14 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 100 айлын Талст төвтэй орон сууцны 11 давхарт 102 тоотод түр оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй, Бор овогт Шаравдоржийн Отгонбат /РД:ТЕ69041779/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Отгонбат нь 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр, иргэн А.Амартүвшинг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан,

          2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн Г.Соёлыг хэвлийн тус газар нь хутгалж санаатай алахыг завдсан,

            2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст 6-р байрны гадна иргэн Н.Бат-Эрдэнийг гэртээ харих замд нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримтууд /1хх-ийн 8-10х/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            “...СХД 5 дугаар хороо Ханын материалын автобусны баруун талын буудлын харалдаа Баянголын 48 дугаар гудамжинд  байрлах Солонгос бараа гэсэн хаягтай 1 давхар барилгын хойд хашааны зүүн урд үзүүр хэсэгт .... цогцос харагдана” гэх. /1хх-ийн 13-25х/

 

            Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-29х/

            ”Хан сүмбэр” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 30-33х/

            “Өгөөмөр” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 34-39х/

 

            Амь хохирогч А.Амартүвшингийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл:

            “...хар  хөх өнгийн саравчтай, малгайны дээд хэсэгт NY гэсэн бичигтэй малгай 1 ширхэг, ... саравчны дотор талын баруун хэсэгт шингэн тунгалаг зүйлээр бохирлогдсон, хар өнгийн силкен гадаргуутай  босоо захтай, ширсэн оёдолтой загвартай  шаргал  өнгийн эрээн өнгийн судалтай дотортой куртикны  зүүн, баруун энгэр нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон. Саарал өнгийн ханцуйтай юүдэнтэй, битүү энгэртэй ноосон цамц, энгэр хэсэг  цус мэт улаан  хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн мөрнөөс баруун доош 18 см, зүүн  суганаас баруун дээш 22 см зайд 12-6 дугаар цагийн байрлалд 2,5 см хэмжээтэй цоорсон 1 урагдалт, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд баруун гуяны гадна хэсэгт цус мэт  улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, нил ягаан өнгийн ... дотоож ар хэсэг шаргал өнгийн өтгөн зүйлээр бохирлогдсон гэх” /1хх-ийн 40-41х/

 

            Сэжигтэн Ш.Отгонбатын баригдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг:   /1хх-ийн 42-48х/

 

            Гэрч Г.Санжаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-ийн 49-59х/

 

            Сэжигтэн Ш.Отгонбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            “...дүү Айриймаагийн гэрт орж ширээн дээр байсан хутгыг аваад гарч Ханын материалын эцэс рүү очоод Бэбош дэлгүүрийн зүүн урд хэсэгт цагаан куртиктай залуу Шаравдоржийг зодож байхаар нь баруун талын бөөр орчим луу нь хутгалаад буцаж зүүн тийш эргэхэд машин замын дунд хэсэгт хар куртиктай залуу ирэхээр нь цээж рүү нь хутгалсан” гэх. /1хх-ийн 60-73х/

 

            Ш.Отгонбатын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 74-79х/

 

            2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г.Соёлын өгсөн тайлбар:

             “...би Эрдэнээ рүү залгаад найз чинь согтуу явж байна гэхэд миний машинд суулгачих гэхээр нь машинаа унтараагаад буухад Амараа булан эргээд алга болсон байсан. Тэгээд араас нь алхаад булан дээр ирэх үед нэг хүн өөдөөс зүүн гараараа тулаад шууд хэвлийн тус газар буюу бөөр лүү хутгалсан, би шууд эргээд дүүдээ зугтаарай гэж хэлсэн. Араас бүгдийг чинь алнаа гээд хөөсөн. Тэр хүн 180 см өндөр нуруутай, хар өнгийн цувархуу богино хувцастай,  хар саравчтай малгайтай цувны захны гадуур юүдэнтэй цамцны малгай харагдаж байсан” гэх /1хх-ийн 87-88х/

 

            Хохирогч Г.Соёлын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            “... 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 00:30 цагийн үед ээж Сарангэрэл, дүү Дөлгөөн нар над дээр Ханын материалын эцсийн автобусны буудалд машинтайгаа зогсож байхад ирсэн. Манай хүүхдэд памперс өгчихөөд гэр рүүгээ явлаа гээд явсан. Араас нь манай дүү Санжаа урд талд зогсож байсан Сүх-Эрдэний машинд сууж байгаад миний машинд орж ирж суусан. Бид хоёр машинд сууж байхад саарал өнгийн микро автобус замын эсрэг талд хүн булгачихаад буцаад яваад өгсөн. Удалгүй талийгаач Амартүвшин машины хажуу талаар өнгөрсөн. Тэгэхээр нь би Сүх-Эрдэнэ рүү утасдаад найз чинь согтуу явж байна, ирж ав гэж хэлэхэд Сүх-Эрдэнэ миний машинд суулгачих гэж хэлсэн. Тэгээд хойшоо эргээд харахад талийгаач Амартүвшин байхгүй байхаар нь 48 дугаар гудамж руу харахад Амартүвшин шээх байдалтай зогсож байсан. Би машинаа урагшлуулаад байранд нь буцааж тавиад тойроод очиход хар саравчтай малгайтай, хар цувархуу куртиктэй хүн хашааны буланд намайг хутгалчихаад яваад өгсөн. Дүү Санжаа машинаас буухад нь “наад хүн чинь хутгатай байна, зугт” гэж хэлсэн. Намайг хутгалсан хүн хоёр байрны дундуур ороод зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би дүү Санжаад “цагдаа дуудаад хойноос нь зайтай дагаад явж бай” гэж хэлээд машин руу буцаж явж байхдаа дүү Дөлгөөн рүү яриад намайг нэг хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн дүү Дөлгөөн одоо очлоо гэж хэлсэн. Би машин руугаа явж байхад талийгаач Амартүвшин гудамжны булан дээр хэвтэж байсан. Надад шүүгдэгчээс авсан мөнгө байхгүй. Хагалгаанд орсон зардал болох 360.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг хутгалсан хүн энэ хүн мөн. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралддааны тэмдэглэл/

            Хохирогч Г.Соёлын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцэст автобусны буудал дээр таксинд явахаар зогсож байсан. Би хадам аав Мягмарын эзэмшлийн 10-95 УНК улсын дугаартай Аванте маркийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг. 00:00 цаг өнгөрчихөөд байхад барагцаагаар 00:30 цагийн орчим болов уу манай бага дүү Санжаа надтай суугаад байж байхад дунд дүү Дөлгөөн ээж Сарангэрэлийг ажлаас нь буухад нь тосож авчихаад над дээр ирсэн. Тэгээд манай ээж надтай уулзаад манай хүүхдэд памперс авчирч өгөөд тэр хоёр харьлаа гээд явсан. Тэднийг явсны дараа удалгүй саарал микро автобус ирж зогсоод хүнээ буулгаад буцаад хөдлөөд явсан. Би болохоор ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр ирсэн микроноос буусан болов уу нэг харахад замын зүүн талаас баруун тал руу микро автобустай явдаг Эрдэнээ гэдэг залуугийн найз кондуктороор явдаг байсан Амараа гэх залуу машины хажуугаар хойшоо явсан. Хажуугаар гарах үед дүүтэйгээ “Эрдэнээтэй явдаг залуу мөн үү” гэхэд манай дүү мөн байна гэсэн. Тэгэхээр нь машинтайгаа ухраад арын гудамж руу орчих шиг болохоор нь харахад бие засах гээд зогсож байх шиг байсан. Тэгэхээр нь буцаж урагшаа хөдлөөд түрүүчийн байрлалдаа зогсоод Эрдэнээгийн 86220005 дугаарын утас руу залгаад “танай найз чинь согтуу явж байна” гэж хэлэхэд миний машинд оруулаад суулгачих гэсэн. Эрдэнээгийн 9820 дугаартай серийг нь мэдэхгүй байна Аксент маркийн машин миний машины урд талд зогсож байсан. Өөрөө машинаа орхиод явчихсан байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад хойшоо алхаад түрүүчийн гудамж руу эргэтэл өөдөөс хар саравчтай малгайтай нэвсгэр хар куртиктэй /цув шиг нэвсгэр хар куртик/ хүн өөдөөс зүүн гараараа цээж рүү тулаад баруун гараараа зүүнташаа орчим руу хутгалчихсан. Тийм юм болно гэж бодоогүй явсан би сандраад зугтаасан. Манай дүү миний араас явж байсан. Би буцаж зугтаахдаа “зугтаагаарай хутгатай байна шүү, намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэр хүн араас “алнаа та нарыг” гээд хөөсөн. Би гудамж эргээд урагшаа машин байсан газар луу гүйхэд манай дүү бас гүйсэн. Би дүүдээ “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Нөгөө хутгатай хүн хоёр байрны дундуур зүүн тийшээ явчихаар нь дүүдээ араас нь зайтай дагаад хараад яв гэж хэлсэн. Тэр ч араас нь бараадаад явсан. Би тэгэхэд дүү Дөлгөөн рүү утасдаж “намайг нэг нөхөр хутгалаад зугатаачихлаа” гэж хэлсэн. ...Сүүлд нь Амартүвшин гэдэг болохыг мэдсэн. Тухайн үед бид нар Амараа л гэж дууддаг болохоор бүтэн нэрийг нь мэддэггүй байсан.Би анх түүний араас гудамж руу эргэхэд л өөдөөс тэр хүн намайг хутгалчихсан. Тэр хүн намайг алнаа ч гэлүү нэг үг хэлээд л хутгалчихсан. Тэр үедээ Амартүвшинг хаана байгааг нь ч анзаарч хараагүй, тийм ч сөхөө гараагүй. Тэр хүн намайг зүүн гараараа цээж рүү тулаад л хутгалчихаар нь би баруун гараараа цээж рүү тулсан. Зүүн гарыг нь бариад зүүн гараараа хутгатай гарных нь шуунаас бариад арагш нь түлхээд зугатаачихсан. Тэгэхэд тэр араас бүгдийг чинь алнаа гээд хөөж байсан. Тэгээд тэр хүн хоёр байрны дундуур зүүн тийшээ явчихаар нь хойшоо машин руугаа очоод машиныхаа багаажийг түшээд зогсож байгаад гудамж руу хартал түрүүчийн шээх гээд зогсож байсан газрынхаа орчим Амартүвшин хажуу тийшээ буюу зүүн тийшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Би тэгэхэд шууд түргэн дуудсан. Хар саравчтай малгайтай, хар нэвсгэр цув шиг курткатай, насаар бол 40 гаран насны тийм ч залуу хүн байгаагүй. Одоо царай зүсийг нь хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Яг харвал таньж ч магадгүй.Би Отгонбат гэдэг хүн танихгүй. Би тэр хүнтэй ямар нэгэн өс хонзон, хувийн ямар нэгэн харилцаа байхгүй. Миний ойролцоо л нуруутай болов уу би 172 орчим см өндөр нуруутай. Нэвсгэр хувцастай хүн байсан. Зайнаас их л том харагдаад байсан. ...Тэр хүнтэй муудалцаж, маргалдсан, хэрэлдсэн ямар ч асуудал болоогүй. Намайг хутгалсан хүн Амартүвшинтэй маргалдаж муудалцаад байх хугацаа ч болоогүй. Би Амартүвшинг шээж байхыг нь хараад  машинаа хальт урагшаа  хөдөлгөөд Сүх-Эрдэнэ рүү утсаар  яриад минут ч  хүрээгүй хугацаанд л  машинаас буугаад булан эргэхэд л энэ асуудал болсон юм. ...Хүмүүс явж л байсан,  түүнээс биш тэнд  зодоон цохион,  элдэв илт  мэдэгдэхээр зүйл болоогүй, Учир нь би ээжийг хүлээгээгээд тэнд удаан зогссон. Тэнд зогсоод хүн хараад л байж байсан. Бебош дэлгүүр нь миний зогсож байсан газраас ойрхон  нүдээр харагдах л газар, холдоо 20-30 м зайтай газар шүү дээ.Тэнд  ямар ч  хэрүүл  маргаан зодоон цохион болоод байсан зүйл байхгүй. Хүний анхаарал татахаар зүйл тэнд болоогүй. ...Би цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хэвлийн хөндий нэвтэрсэн шархтай байсан. Хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.Би хагалгаанд ороход 360.000 төгрөгийн төлбөр төлсөн. Боолт хийлгэх эм тарианы асуудалд нилээд хэдэн төгрөг гаргасан, үүнийгээ баримтаар нь гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 90-92, 93-94х/

 

            Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

             “....Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Би 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар гуруппт байдаг. 1.900.000 төгрөгийн зээл авч оршуулгын зардалд зарцуулсан. Тухайн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон амь насны хохиролд нэг өрөө байрны мөнгө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Өчигдөр Амартүвшин Алтаанаа гэх хүнтэй уулзахаар 17:00 цагийн орчим гарч явсан. Тэгээд тэрнээс хойш ирээгүй. Өнгөрдөг шөнө 23:00 цагийн орчим 91193808 дугаараас над руу залгаж ярьсан. Ярихдаа Алтаанаатай цуг явж байна, би одоо ингэсгээд очлоо гэж байсан. Бага зэрэг хэл нь дултарсан байсан учир архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байх. Тэгээд гэртээ ирээгүй. Миний хүү 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Амартүвшин багадаа Сүхбаатар хотын 2 дугаар арван жилд сурч байгаад 2 дугаар ангиасаа Улаанбаатар хотод шилжиж ирээд Нийслэлийн 17 дугаар сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан. 16 наснаасаа кондуктор хийдэг боллоо гэж байсан. Миний хүү ганц бие эхнэр хүүхэд байхгүй. ...Би оршуулгын зардалд 1,908,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97, 98-99х/

           

Гэрч Г.Санжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчим би Сүх-Эрдэнэ гэж найзын хамт ногоон өнгийн Аксент маркийн автомашинтай
Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын автобусны эцсийн буудлаас таксинд явах гээд зогсож байтал 21 дүгээр хорооллын Сод монгол колонк хүргүүлэх хүн суутал Сүх-Эрдэнэ чи энэ хүнийг хүргэж өгчихөөд ир, би энд байж байя гэж Сүх-Эрдэнэ Ханын материалын автобусны буудлын эцэст үлдсэн. Би таксинд суусан нэг эрэгтэй хүнийг Сод монгол колонк хүргэж өгчихөөд эргээд Ханын материалын автобусны эцсийн буудал дээр очиход Сүх-Эрдэнэ өөр хүний машинд суугаад явчихсан байсан. Харин манай ах Соёл намайг авах гээд Ханын материалын автобусны буудлын эцэс дээр ирсэн байсан. Тэгээд би Сүх-Эрдэнийг ирэхээр нь машиных нь түлхүүрийг өгчихөөд ах Соёлын гэрт очиж хонох гээд ах Соёлын машинд сууж байтал замын эсрэг талд саарал өнгийн микро автобуснаас найз Сүх-Эрдэнийн хуучин микроавтобусны кондуктар хийдэг байсан Амараа ганцаараа нилээн согтуу /бараг хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай/ алхаад Баянголын 48 дугаар гудамжруу алхаад орохоор нь Соёл ах машинтайгаа ухраад 48 дугаар гудамжны харалдаа очиж харахад Амараа зүүн гараараа хашаа тулаад шээж байсан.Тухайн үед цаана нь хүн байсан эсэхийг анзаарч хараагүй. Амарааг хараад мөн байхаар нь машинтайгаа урагшлаад зогсоол дээрээ очиж зогсоод ах Соёл өөрийн 85190060 дугаарын утаснаасаа Сүх-Эрдэнийн 86220005 дугаарын утсанд залгаж Амараа согтуу явж байна чиний машинд суулгачих уу гэж асуухад Сүх-Эрдэнэ суулгачих одоо очлоо гэж хэлсэн. Тэгэхэд ах Соёлоо Амарааг аваад ирье гээд машинаас буухад Амараа Ханын материалын автобусны эцсийн буудлын харалдаа байдаг Баянголын 48 дугаар гудамж руу алхаад орж байсан. Тэгээд би машины толинд ах Соёлоог араас нь хараад байж байтал ах 48 дугаар гудамжруу орохын завдалгүй үзүүр дээр нь цаанаас нь хар өнгийн юүдэнтэй ноосон цамцтай юүдэнгээ өмссөн, хар саравчтай малгайтай, хар өнгийн бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан ажлын юм шиг өмдтэй, хар өнгийн шагай давсан түрүүтэй ажлын маягийн зузаан том гуталтай залуу урдаас нь гарч ирэх үед ах шууд эргэж хараад машин руу гүйхээр нь урдаас нь машинаас буухад “намайг хутгалчихлаа, зугтаагаарай” гэж хэлэхээр нь би ахтай нийлээд хамт Ханын материалын автобусны эцсийн буудлаас авто замын голоор урд зүг чиглээд гүйж байх үед араас тэр залуу “та хоёрыг алнаа” гэж хэлээд араас хөөсөн. Тэгэхээр нь би өөрийн 80600378 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд “манай ахыг хутгалчихлаа, хутгалсан хүн араас хөөгөөд байна” гэж хэлэхэд араас хөөж байсан залуу автозамын ертөнцийн зүгээр зүүн зүгт байх 60 дугаар байрны хойгуур гараад цаашаагаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь холоос дагасан. Тэгэхэд тэр залуу 60 дугаар байрны араар гүйж цаашаа 58Г байрны урдуур гүйж гараад цаана нь байх гражны урдуур гүйгээд явахаар нь араас нь холоос дагаад гүйж яваад би 58Г байрны 4 дүгээр орцны харалдаа авто зам дээр хальтарч унаад, босоод дахиад араас нь холоос хараад явж байтал 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн урд талын дэлгүүрийг тойроод харагдахаа больчихоор нь араас нь гүйж байгаад дэлгүүрийн урд дахиад авто зам дээр хальтарч унаад босоод, дэлгүүр тойроод хартал харанхуй газар байсан. Тэгээд би тэр хүн харагдахгүй байсан болохоор айгаад цаашаагаа яваагүй байж байтал цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102х/

 

 Гэрч Ш.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Ш.Отгонбат миний төрсөн ах. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57-9 тоот гэртээ ирэхэд эхнэр Баасансүрэн, хүү Дагвадорж, охин Нандин-Эрдэнэ, охин Номин-Эрдэнэ, Ган-Эрдэнэ нар байсан. Бид нар 00:00 цагийн үед унтахаар хэвтэцгээсэн. Тэгтэл шөнийн 02:00 цагийн үед хүү Дагвадорж “аав хэн нэгэн хаалга нүдээд байна” гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд хаалгаа нээтэл хүн байхгүй байсан ба эргээд унтаад өгсөн. Тэгээд эргээд унтаад байж байтал миний 91143463 дугаар луу дүү Дүүриймаа өөрийнхөө 88825477 дугаарын утаснаас залгаад “та хаана яваа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “би гэртээ унтаж байна” гэж хэлэхэд “Отгонбат ах танайд очихоор эзгүй байна” гээд байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байна гэж хэлсэн. Тэгтэл төд удалгүй дахин хаалга нүдсэн. Тэгтэл манай ах Ш.Отгонбат шал согтуу орж ирсэн. Би ахаас “харанхуй шөнө юу хийж яваа юм бэ” гэж асуухад “ах нь Ханын эцэст явж байсан чинь ахыг нь зодож, гар утсыг минь дээрэмдсэн 3 хүн тааралдаад дарамтлаад байхаар нь зугтаагаад дүү Аариймаагийнд гүйж орсон, тэгээд Аариймаагийн гэрээс хутга аваад эргээд Ханын эцэс дээр очоод нөгөө 3-ыг дэлгүүрийн гадаа байж байхаар нь дүрчихээд ирлээ” гэж хэлсэн. Би тухайн үед худлаа ярьж байна гэж бодож байсан ч ах куртикнийхээ баруун халааснаас нарийхан хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр хутгыг нь барьж үзсэн чинь ямар нэгэн цус гэмээр зүйл болоогүй байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг нь аваад үүдний өрөөний угаалгын машины доогуур шидчихсэн. Тэгээд ахад үүдний өрөөнд ор засаж өгөхөд ах хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд би унтаад өгсөн. Ах үүдний өрөөнд унтсан. Өглөө намайг 09:00 цагийн үед босоход ах унтаж л байсан. Би 09:00 цагийн үед гэрээсээ гарч 12:00 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ах Ш.Отгонбат унтаж л байсан. Тэгээд ах манайд байж байхад цагдаа нар ирээд баривчилсан. ...Тухайн үед Ш.Отгонбат хар өнгийн куртик, зуны саравчтай малгай, түрийтэй хар ботинк өмссөн байсан. Отгонбат ахын хувцас ч цус юмаар  бохирлогдсон харагдаагүй. Ах архи уудаг, уусан үедээ маш харгис хэрцгий болдог хүн байгаа юм. Эрүүлдээ бол зүгээр л хүн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-107, 108-109х/

 

Гэрч Ш.Айриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хуучин давхар нарийн боовны цехний хашаанд гэрээ бариад түр оршин сууж байгаа. Би ажлаасаа оройхон тарж ирчихээд хоолоо идчихээд ядраад унтчихсан. Унтаж байхад хаалга тогшихоор нь би хаалга онгойлгож өгсөн. Отгонбат ахыг халамцуу ороод ирэхээр нь унтах л юм байх гэж бодоод унтаад өгсөн. Нэг сэрээд харахад ах гараад явчихсан байсан. Тэр үед цаг хэд болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Миний барагцаагаар 23:00 цаг нилээд өнгөрчихсөн 00:00 цаг болчихсон байсан ч магадгүй.Нилээд шөнө болсон хойно орж ирсэн. Манайд орж ирээд хэр зэрэг удсаныг нь мэдэхгүй байна. Гадуур хувцсаа тайлж байгаа бололтой байхаар нь унтаад өгсөн. Өглөө нь босож ирэхэд Отгонбат ах өмсөж ирсэн бололтой хул шар куртикээ орхисон байсан. Өмнө нь Отгонбат ах ирэхдээ өмсөөд л явж байсан куртик болохоор нь Отгонбат ахыг тайлж орхиод явсан юм байна гэж бодсон. Тэгэхэд хамгийн сүүлд уулзсан гэхэд хаашаа юм бэ, хараад л өнгөрсөн. Түүнээс хойш уулзаагүй. Түүнээс өмнө хэд хоногийн өмнө манайхаар орж ирээд гарсан. ...Манайх эрээн иштэй, өргөн хутга, жижиг улаан иштэй хутга зэргийг хэрэглэдэг. Мөн иш нь эмтэрчихсэн, шар иштэй, хар ховилтой хутга байдаг. Энэ хутгыг нэг их хэрэглээд байдаггүй, гал түлэх үедээ мод эмтлэх мэтээр ашиглаж байсан хутга. Энэ хутга харагдахгүй болоод удаж байна. Иш нь эмтэрхий болчихсон болохоор мах ногоо гэх мэт хүнсний зүйлд нэг их хэрэглээд байдаггүй. ...Би энэ хутгыг хараад шууд таньж байна. Манай гэрт байсан хэрэглээд байдаггүй хутга мөн байна. Сүүлийн үед харагдахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110-112х/

 

Гэрч О.Сүх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00:40 цагийн үед Ханын материалын эцэс дээр таксинд явахаар зогсож байтал таксинд явдаг Зоригоо ах ирээд “би архи уусан байна, ах нь машин барьж болохгүй согтуу байна, намайг манай найз дээр хүргээд өг” гэсэн. Би тэгээд өөрийнхөө машиныг Ханын материалын эцэст орхиод Зоригоо ахын машиныг унаад тэр газраас ойрхон 1 км хүрэхгүй газар Дэнж дээр нэг айлд ирсэн. Зоригоо ах найзыгаа машиндаа аваад бид 3 уруудаад Ханын материалын эцэс рүү очиж байтал Соёлоо ах над руу залгаад “Амараа энд согтуу явж байна, машинд чинь суулгачих уу” гэсэн. Би “тэг тэг, одоо очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Соёлоо ах буцаад 2 минутын дараа залгаад “намайг нэг залуу хутгалаад зугтаачихлаа, Санжаа араас нь явсан, араас нь яваарай” гэж хэлсэн. Би тэгээд 58 дугаар байр луу машинтайгаа очиход манай найз Санжаа 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн урд талд зогсож байсан. Нөгөө хүн нь хаана байна гээд асуухад “ийшээ харанхуй руу ороод алга болчихлоо” гэж хэлсэн. Өрхийн эмнэлгийн тэр хавьд харанхуй юм билээ. Бид нар хөдлөх гэтэл цагдааг ирсэн. Тэгээд цагдаатай хамт тэр хавиар хайгаад олоогүй буцаад Ханын материалын эцэс рүү очсон. Тэгэхэд Соёлоо ах машиндаа суусан “би гайгүй байна, Амартүвшин амьсгалахгүй, тэнд гудамжинд хэвтэж байна” гэсэн. Амартүвшин гудамжинд цус болсон, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Нилээд цус гарсан бололтой байсан. Энэ үед түргэний эмч ирж үзээд Амартүвшинг “өнгөрсөн байна” гэсэн. Соёлоо ах гэдэснийхээ зүүн талд хутгалуулсан байсан. Эмч Соёлоо ахыг үзээд гэмтэл “яаралтай яв” гэсэн тул Соёлоо ах найз Мандахаагийн машинтай эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114х/

 

Гэрч Р.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Соёлын хүүхдэд памперс авчирч өгчихөөд гэр лүүгээ харихаар Ханын материалаас эргээд Хилчин хотхоны урд талын бензин колонк дээр очоод бензин хийлгээд зогсож байтал Дөлгөөний утас дуугараад буугаад явчихсан. Тэгээд хүнээр машинаа бариулаад Ханын материалд ирэхэд Соёл нэг машинд хутгалуулчихлаа гээд сууж байсан. Түргэний машин ирчихсэн байсан бөгөөд Соёлыг үзээд яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Соёлтой барагцаагаар 00:30 цагийн орчим уулзсан болов уу, түүнээс салаад удаагүй 5-10 минутын дараа л бензин колонк дээр байхад утсаар дуудсан. Соёл Санжаа хоёр ямар нэг архи дарс уусан асуудал байхгүй, эрүүл саруул таксиндаа явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116х/

 

Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хилчин хотхоны урд талын бензин колонк дээр очоод бензин хийлгэж байхад Соёл ах над руу залгаад “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд тэнд зогсож байсан машинд суугаад Ханын материалын эцэст ирсэн. Намайг очиход Соёл ах машиныхаа хажууд зогсож байсан бөгөөд би яасан гэж асуухад “хутгалуулчихлаа, Санжаа ийшээ араас нь явсан” гэж хэлсэн. Манай дүү Санжаа хутгалсан хүний араас зүүн талынх нь байшингийн дундуур ороод явсан гэж хэлсэн учраас би араас нь яваад очиход 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд зүүн тийшээ заагаад ийшээ явчихсан гээд байж байсан. Тэгээд би цагдаад дахин дуудлага өгсөн. Соёл ах намайг очиход цагдаа дуудсан гээд байж байсан. Ээжийг аваад Ханын эцэст очиж Соёл ахтай уулзах үеэр барагцаагаар 00:30 цагийн орчим очсон болов уу гэж бодож байна. Уулзчихаад ээж бид хоёр салж яваад тун удалгүй 5 минут ч болоогүй Соёл ах утсаар дуудсан юм. Яг нарийн цагаар нь хэлж мэдэхгүй байна. Ханын материалын эцэст Соёл ахтай уулзах үеэр ойр хавьд хүний хөдөлгөөн багассан. Тэнд хэрүүл маргаан, агсам согтуу тавьсан байдал байхгүй, нам гүм л байсан. Соёл ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй байсан, тэрээр машин бариад эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117-118х/

 

Гэрч П.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 01 дүгээр сарын 06-ны 00:45 цаг болж байхад Ханын материалынэцэс дээр очиход 10-65 улсын дугаартай цагаан өнгийн Аванти экси маркийн машинтайСоёлоо гэх миний танил найз “хутгалуулчихлаа” гэсэн зүүн талын бөөр хэсгээ дарчихсанмашиныхаа хажууд зогсож байсан.Би Соёлоогоос юу болсон юм цагдаа, эмнэлэгдуудсан юмуу гэхэд цагдаа, эмнэлэг дуудчихсан, нэг хар хувцастай нөхөргудмаас гарч ирээд хутгалчихлаа гэж хэлсэн. Сүүлд нь цагдаа нар ирэхэд гудамжны эхэнд Амараа гэх хүн хутгалуулж нас барсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-123х/

 

 Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08:30 цагт ээлжийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд бүлгийн даргаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага ирсний дагуу бүлгийн ахлагч Баярхүүгийн хамт дуудлага хэлтэс дээр ирээд тэндээсээ дахин хаягаа заалгаад тус онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн төлөөлөгч нар дагуулж яваад эхний хаяган дээрээ очиход тэнд нь баривчлах сэжиг бүхий этгээд байхгүй байсан ба тэндээсээ сэжигтний дүүг нь дагуулж яваад дахин нэг газар очсон ба эхлээд дүүг нь оруулахад энд унтаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бүлгийн ахлах бид 2 гэрт нь ороод цагдаагийн ажилтан байна. Босоод гараа шилэн дээрээ ав гэж тушаал өгтөл дээшээ хараад хэвтэж байснаа 2 гараа куртикнийхээ дотор талруу оруулаад тавьж шаардлага эсэргүүцэхээр нь 2 гарнаас нь бариад тусгай мэх хэрэглэн хойд талд нь холбон гавласан. Тэгэхэд орноос татсан ба гавлаад гарсан чинь баруун хөмсөгний хэсгээс нь цус гарч байсан. Тухайн үед яагаад гэмтсэн талаар мэдэхгүй байна. Орноос татаж босгох үед буюу тусгай мэх хэрэглэх үед үүссэн байж магадгүй. Тэрнээс хараагүй болохоор мэдэхгүй байна. Ингээд дайчлан баривчлаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст авчран хариуцсан алба хаагч нарт нь хүлээлгэн өгсөн. Уг сэжигтэй этгээд нь хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн хутгатай байх магадлалтай гэсэн тул тусгай мэх хэрэглэн баривчилсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 132х/

 

Гэрч Ч.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би өглөө 08 цагийн үед ажил дээрээ очсон бөгөөд 12:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүн амины хэргийн сэжигтнийг дайчлан баривчлах шаардлагатай байна” гэсэн дуудлага ирсний дагуу би тусгай бүлгийн ажилтнуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд 13:00 цагийн үед бүлгийн ажилтан Батмөнх бид 2 уг хэрэг дээр ажиллаж байгаа эрүүгийн төлөөлөгчийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг дээр очиход сэжигтэн байгаагүй бөгөөд тэндээс өөр хаяг авч очиход уг хаяг дээр сэжигтэн унтаж байна гэсэн мэдээллийн дагуу Батмөнхийн хамтаар дотогш ороход сэжигтэн байшингийн үүдэнд байрлах орон дээр гадуур хувцастайгаа унтаж байхаар нь би “цагдаагаас явж байна, та гараа ардаа аваад доошоо суу” гэж хэлтэл сэжигтэн өндийж харснаа босолгүйгээр энгэр лүүгээ гараа явуулахаар нь Батмөнх бид 2 энгэрээсээ хутга гаргаж ирж магадгүй гэж бодоод урьдчилан сэргийлж түүнд тусгай мэх хэрэглэн 2 гарыг нь өчиж орноос буулгаад авч гарсан. Уг ажиллагаанд хамт оролцсон эрүүгийн төлөөлөгч бид нарт “уг сэжигтэн 2 хүн хутгалсан учраас хутгатай байж магадгүй” гэж хэлсэн болохоор баривчлах ажиллагааны үед түүнийг хутгатай байж магадгүй гэж бодоод шаардлага эсэргүүцэн энгэрлүүгээ гараа явуулахад нь тусгай мэх хэрэглэсэн. ...Уг ажиллагааны явцад сэжигтний баруун хөмсгөнд гэмтэл учирсан байх. Бид нарын зүгээс түүнийг зодож цохисон үйлдэл байхгүй, түүнийг орноос буулгаж гарыг нь ард нь гавласан бөгөөд энэ үед дээрх гэмтэл нь үүссэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133-134х/

 

Гэрч П.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23:00 цагийн орчим танил Цэндсүрэн эгч, Тулга ах нарын хамт Бэбош хүнсний дэлгүүрт очиж худалдагчаас нь 1 шил архи зээлээр авахаар орсон. Тэгээд Тулга ах худалдагчаас нь 1 шил архи зээлээч гэж ярьж байх үед дэлгүүрт гаднаас зүс таних 2-3 залуу орж ирсэн. Тухайн үед би нилээн согтуу болсон явдал орон гаран санагдаж байсан. Тэр дунд зүс таних хар саравчтай малгайтай, хар бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан өмдтэй залуу “архины гуя байна уу, мөнгө байна уу” гэж надаас асуусан.Тэгэхээр нь архины мөнгө байхгүй, архи зээлээч гээд л гуйгаад зогсож байна гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд намайг дэлгүүрээс гарсны дараа Тулга ахруу нөгөө зүс таних хар саравчтай малгайтай, хар бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан өмдтэй залуу ханцуйнаасаа хутга гаргаж ирээд чичилж байснаа ахыг “яахч үгүй, таныг яав л гэж” гэж хэлчихээд гараад явсан гэсэн. Тухайн үед би их согтуубайсан болохоор сайн санахгүй байна.Ханын материалын эцсийн Жагаа, Ээгий, Шараваа нар байсныгсүүлд дэлгүүрийн хяналтын камераас харж би санасан. Түүнээс тухайн үед хэн хэн орж ирээд юу яриад байсан нь орон гаран сайн санахгүй байна. Манай
танил Цэндсүрэн эгч, Тулга ах 2 сайн санаж байгаа байх... ...Би Цээсүрэн эгчийг Цэндсүрэн эгч гээд хэлчихсэн байна лээ. ...Миний санахад ямар нэгэн зодоон цохион тэнд болсон талаар мэдээгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 135-137х/

 

Гэрч Д.Цээсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 01 дүгээр сарын 06-наас 2016 оны 6 дугаар сарын 07-нд шилжих шөнө 23:00 цагийн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцэст байх БэБош нэртэй хүнсний дэлгүүр дотор Баттулга, Нямдорж /Халзан, Нямаа/ нарын хамтаар зогсож байсан. Тэгтэл гаднаас урьд нь харж байгаагүй 40 орчим насны, дээгүүрээ хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн эрэгтэй хүн ямар нэгэн зүйл ярилгүй паарны урд зогсоод байсан. Удалгүй тэр хүн гараад явсан ба удалгүй “хүнд зодуулчихлаа” гэсээр эргэж орж ирсэн. Тэр хүнийг эргэж орж ирэхэд хувцас нь шороо болчихсон байдалтай байсан. Тэгээд дэлгүүр хаалгаа барьлаа гээд бид нар бөөнөөрөө гарцгаасан. Бид нарыг гартал үл таних эрэгтэй хүн “хүн алмаар байна” гээд жижиг нарийн, шар иштэй хутга гаргаж ирсэн. Тэгээд Баттулга“чи намайг алах гэж байгаа юм уу, чи ал ал” гэж хэлэхэд тэр залуу “би юу гэж таныг алах вэ” гэж хэлээд урагшаа яваад өгсөн. Тэгээд бид нар гэр лүүгээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 138х/

 

Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 01 дүгээр сарын 06-нд би Бибош дэлгүүр лүү орсон чинь дотор нь Ээгий, Нямбаяр, Үмбүү Жагаа, Хумбаанаа, Даваа нартай уулзаад Бибош дэлгүүрээс 1шил 0.75 литрын архи аваад хороо байдаг байрны орцонд орж ууссан. Намайг Бибош дэлгүүр дотор байрлаж байхад Бор бараан өнгийн куртиктэй, малгайтай цамцтай, нэг хүүхэн дагуулсан ах дэлгүүрт орж ирснээ би эндэхийн хүүхэд гээд маргалдсан чинь намайг дагуулаад дэлгүүрээс гарснаа миний хүзүү рүү хайч шиг юмаар хатгасан. Тэгсэн чинь хажуу талд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн “чи хүн хутгалчихлаа ш дээ, болиоч” гэсэн чинь миний хүзүү хоолой зүгээр байсан.Тэр үед Жагаа, Ээгий хоёр “та одоо хүн аллаа ш дээ, болиоч ээ” гэсэн чинь нэгхүүхэн дагуулаад явсан. Тэгсэн бид нарыг цагдаа нар орцноос хөөгөөд одоо харьцгаа гэж хэлээд орцноос гаргасан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүйбайна би согтсон байна лээ. ...40-50 орчим насны 170 орчим өндөртэй, махлагдуу, алаг нүдтэй, бараан өнгийн хувцастай, халимаг үстэй хүн байсан.  ...Цагаан өнгийн иштэй, нимгэн юмаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139-140х/

 

Гэрч Р.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ 15:00 цагийн үед Ханын материалын эцсийн буудал дээр байдаг өрхийн эмнэлэг дээр дусал хийлгэхээр иртэл хүн байхгүй байхаар нь Ханын эцсээс явдаг Чука ахтай таараад өөрийн LG гар утсаа дэлгүүрт барьцаанд тавиад 0,5 литрийн Хараа архи аваад Чука ахтай дэлгүүрийн гадаа архиа уучихаад салаад явсан. Тэгээд автобусны  буудал дээр иртэл БиБош гэдэг дэлгүүрийн гадаа Алтанхуяг, Шар Ганбат, Даам Зоригоо 3 байсан. Тэр 3 над дээр ирээд шууд чи яахаараа мөнгө өгдөггүй юм гээд хавсарч унагаагаад намайг зодсон. Тэгээд хэд хэдэн удаа намайг дэвсэж цохиж байгаад зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би босоод 30 айлын байрны орцонд унтахаар орсон. Тэгээд байрандаа байж байгаад цагдаад баригдаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141-142/

 

Гэрч Ч.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Тухайн өдөр би өглөө гэртээ байж байгаад өдөр 12:00 цагийн үед гэрээсээ гараад Дунку бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Алтанхуяг, Нямаа гуравтай ХМК-ын эцэс дээр тааралдаад бид 4 нийлээд ХМК-ын эцэст байдаг Бэбос дэлгүүрээс Их Монгол нэртэй 0,75 литрийн архи худалдан аваад тухайн архиа гудамжинд өдөр 14 цагийн үед эцэс дээр хувааж уучихаад салсан юм. Тэгээд би ХМК-ын эцсээр явж байгаад нэг ПС тоглоомын газар орсон чинь миний танил Бадарч сууж байхаар нь би хажууд нь суугаад бид 2 юм ярьж байгаад би оройхон 17 цагийн үед тухайн газраас гараад Бэбош дэлгүүр орж тамхи авах гээд явж байгаад Галаа гээд найзтайгаа тааралдаад юм ярьж байгаад Галаа нэг шил Их Монгол 0,75 литрийн архи аваад манайд очсон ба бид 2 манай гэр лүү явж байхдаа Дункууг дуудаад манай гэрт авсан архиа хуваан уугаад манайд хоол хийж идэх гээд байж байтал гаднаас Алтанхуяг, Ганбат 2 орж ирсэн бөгөөд орж ирэхдээ 1 шил 0,33 литрийн Хараа нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд бид 5 хувааж уугаад манай гэрээс гарсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Тэгээд л би амарсан. Тэгсэн өглөө үүрээр 5 цагийн үед гэрийн хаалга тогшоод байхаар нь тайлаад хартал цагдаа нар манайд орж ирээд “ХМК-ын эцэс дээр хүн амины хэрэг гарчихсан байна чи бүдүүн шар залуу таних уу, өнөөдөр гадны сэжиг бүхий хүн явсан уу” гэж надаас асууж байсан. Тэгэхээр нь би гадны ямар нэгэн хүнтэй тааралдаагүй өчигдөр бол ерөнхийдөө суурин буюу гэртээ архи уусан гэж хэлээд цагдаа нарыг гаргасан. Тэгсэн удалгүй буцаж орж ирээд чи хамт цагдаа руу явах хэрэгтэй байна асууж тодруулах зүйл байна гэж хэлээд намайг цагдаа дээр авчирсан...Дээрх хүмүүс бүгдээрээ ХМК-ын эцэст амьдардаг. Харин Ганбат бол ХМК-ынх биш, Баянхошууны 7 дугаар хорооны харьяалалтай хүн байгаа юм. Бид нар бүгдээрээ нэг газар цугтаа хамт өсчихсөн учраас бүгд бие биенээ мэддэг бөгөөд хааяа хааяа нийлж архи уудаг. Өглөө цагдаа нар ирээд надад хэрэг гарсан байна гэж хэлсэн ба надаас бүдүүн шар залуу таних уу гээд байсан. Би бол тийм хүн мэдэхгүй. ...Намайг 7-ны үүрээр гэртээ байж байхад цагдаад ирж мэдүүлэг өгөөд буцаж явж байхдаа Алтанхуяг хэлэхдээ чамайг гэртээ үлдсэнээс хойш нилээд орой болчихсон байхад Бибош дэлгүүр дотор миний хоолойд нэг залуу хутга тулгасан гэж ярьж байсан. Харин Шаравдоржийг Алтанхуяг, Ганбат бид 3 мөнгө нэхэж зодсон гэдэг нь худлаа. Шаравдоржоос ямар юмных нь мөнгө нэхэж байхав. Шаравдорж орон гэргүй траншейгаар л явж байдаг хүн. Тэр нэг алгадуулсныгаа зодуулсан гэж сүржигнэж ярьж байгаа байлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144, 145-146х/

 

Гэрч Э.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..Би хувиараа микро машинаар шугаманд явдаг. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шугаманд яваад 23 цаг өнгөрч байхад буугаад микрогоо Ханын материалын эцсийн 58 дугаар байрны доод талд байдаг дулаан грашинд машинаа тавьчихаад найз Даваа, Ээгий, Жагаа, Алтанхуяг нартай хамт Ханын материалын эцсийн хороо байдаг байрны ертөнцийн зүгээр урд талын шинэ байрны орцонд 2 шил Найрсаг нэртэй архи хувааж уучихаад дуусгасан. Тэгээд Жагаа, Алтанхуяг бид 3 Ханын материалын эцэс дээр байдаг Бебош нэртэй дэлгүүр орж нэг ус, нэг шил Найрсаг архи аваад дэлгүүрийн үүдэн дээр нь хувааж уугаад Алтанхуяг ахыг явуулаад Жагаа бид хоёр Ээгий, Даваа хоёр дээр очоод юм яриад байж байсан чинь Жагаа бид согтоод байна, унтлаа гээд шар байрнуудын урд байдаг траншейнд орж унтсан. Ээгий, Даваа бид 3 шинэ байрны орц руу орох гээд явж байсан чинь орцны үүдэн дээр Шараваа ахтай тааралдсан чинь Шараваа ах энд нэг 3 бацаан байна айл ухах гээд байх шиг байна гэхээр нь бид 3 орц руу орсон чинь 3 жоохон хүүхэд 3-4 давхрын орчим байж байснаа бид нараас зугтаагаад гараад явсан. Даваа, Ээгий бид 3 араас нь гарсан чинь байрны гадаа цагдаа нартай таарсан чинь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 147-148х/

 

Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр траншейндаа Энхболд, Цэвээндорж нартай хамт архи уугаад тасраад унтчихсан. Тэгээд 02:00 цагийн үед бид 3 танкнаасаа гараад Ханын материалын шар байрны тэндээс ус авчихаад явж байтал хар нохойтой цагдаа ирээд аваад явсан. Надад мэдэх юм огт алга...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149х/

 

Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 46-1 тоотод оршин суудаг бөгөөд гэрийнхээ зүүн талд Бэбош дэлгүүрийг ажиллуулдаг.2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бол дэлгүүрээ 00 цаг гэхэд хаасан. Худалдагчаар Пүрэвсүрэн ажиллаж байсан бөгөөд тэрээр дэлгүүрээ хаачихаад амарсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад цагдаагийн ажилтанууд онц ноцтой хэрэг гарсан камер шалгаж үзье гэхэд нь тухайн үед хажууд нь харж байгаад үзүүлсэн. Манай дэлгүүр гадна талдаа 3 камертай, 1 камер нь хашаан доторхоо хардаг, 2 камер нь дэлүүрийн хойд, урд хоёр талаасаа дэлгүүрийнхээ урд хэсэгт /ертөнцийн зүгээр дэлгүүрийн хаалга зүүн тийш харсан байрлалтай/ гудамжаа болон замаа харсан байрлалтай байдаг. Энэ 2 камерын тусгал нь цаад талдаа замынхаа эсрэг талаар явж байгаа хүнийг харж чаддаг.Гэхдээ хүнийг нарийвчлан ялгаж харах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүнийг яг тэр байна гэж нарийвчлан харж чадахгүй, хүн явж байгаа л харагддаг. Дэлгүүрийн дотор талдаа 4 камер дотор лангуугаа харж байдаг. Тухайн шөнө цагдаа ирээд үзэхэд манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн хэрэг зөрчил гарч байгаа бичлэг байгаагүй. Яг дэлгүүрийн гаднах байдлыг урд талаас, хойд талаас нь хардаг учраас машин замтай харагдаж хянагдаж байдаг. Ямар нэгэн хэрэг зөрчил зодоон цохион болсон, ямар ч үйл явдал болоогүй. Би 00 цагаас хойш бичигдсэн байдлыг харахад 00 цаг 40 минут өнгөрч байхад болов уу хутгалуулсан гэх залуу зугтааж байгаа дүр зураг харагдсан байгаад замын цаад талаар хутгалсан гэх хүн нь замын зүүн талаар урагшаа явж байгаа бичлэг харагдаж байсан. Их тайван байдалтай урагшаа алхаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би 07-ны өглөө бичлэгийг үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэх залуу 17 цагаас хойш манай дэлгүүрийн тэрүүгээр орж гараад, тэр хавиар байгаад байсан. Тэгж байгаад нэг хэсэг алга болчихсон. Тэгж байгаад хамгийн сүүлд 23 цаг 48 минут гэхэд манай дэлгүүрээр ганцаараа орж ирээд гарч байгаа бичлэг үлдсэн байсан. ...Дэлгүүрийн камерийн бичлэгт саравчтай малгайтай, өвдөгнөөс дээгүүрхэн хагас богино куртиктэй, богино түрийтэй гуталтай, жинсэн өмдтэй хүн байсан. Би тэр хүнийг санаж байна, дунд хэрийн нуруутай том алаг нүдтэй, тод хөмсөгтэй, 40 гаран насны, эрүү шанаа өргөнтэй залуу байсан. Би түүнийг дэлгүүрт ороод гарч өгөхгүй байхаар нь 22:00 цагийн орчим орж ирчихээд пааран дээр суучихаад гарахгүй болохоор нь би чирээд гаргаж байсан. Энэ хүнийг өмнө нь олон харж байгаагүй. Хааяа л нэг тэрүүгээр харж байсан. Зүс харах төдийл хүн байгаа юм. Тэрнээс биш яг тэрүүгээр архи дарс уугаад яваад байдаг хүмүүсийг бол би андахгүй танина. ...Энэ хүн Шаравдоржтой хамт 1 шил 0,33 л архи худалдаж аваад дээшээ буюу Ханы материалын эцэс автобусны буудал руу яваад өгсөн. Тэр хоёр цуг уусан байж магадгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 17 цагаас хойших  бичлэгийг нэг  бүрчлэн үзсэн дээ. Зодоон цохион болж байгаа, ямар ч тийм зүйл болж байгаа бичлэг байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-154х/

 

 Гэрч Ш.Адъяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Ш.Отгонбат ах зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, томоотой даруу зантай,  хааяа бага зэрэг архи уудаг, архи уухаараа үг яриа нь элбэгшдэг, ажилсаг, юм асууж байж дуугардаг, гаж буруу зангүй хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 155-156х/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 183 дугаартай дүгнэлт:

а/ Талийгаачийн биед цээжний зүүн хэсэг хөхний дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар 3 дугаар хавирганы дээд хэсгээс дунд хэсэг хүртэл зүсэгдэж, цээжний хөндийрүү нэвтэрч, үнхэлцгийн урд хэсэг, зүрхний баруун ховдлын урд ханыг нэвтэрч, ар хана хүрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

             г/ Талийгаач нь дээрх цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн шархны үнхэлцгийн хөндийд цус хурж улмаар зүрх чихэлдэж нас барсан болно.

д/ Талийгаач нь АВО системээр В(Ш) бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. /1хх-ийн 163-164х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1326 тоот дүгнэлт:

             а/ Г.Соёлын биед хэвлийн зүүн тал ташааны дотор хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

           в/ Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

           г/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

д/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 173х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 495 дугаартай дүгнэлт: /Амь хохирогч А.Амартүвшингийн хувцас/

             а/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзарсан, зүсэгдсэн уранхай шинээр гарсан байна. Саарал өнгийн цамцанд зүсэгдсэн уранхай шинээр, саарал өнгийн өмдөнд уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна.

             б/ Зүсэгдсэн уранхай ир, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Харин уранхайн, ханзарсан уранхайн материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

 в/ Зүсэгдсэн уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хутганы нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. /1хх-ийн 182-183х/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 960 дугаартай дүгнэлт:

            а/ Шинжилгээнд ирүүлсэн талийгаач А.Амартүвшингийн өмсөж явсан гэх малгай, куртик, цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож болон хар өнгийн гутал дээр цус илэрсэн, бор өнгийн хос оймс дээр цус илрээгүй.

            б/ Талийгаач А.Амартүвшингийн өмсөж явсан гэх хувцаснуудаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

в/ Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаачийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна. /1хх-ийн 186х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 637 тоот дүгнэлт: /Г.Соёлын/

            а/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд гогдсон уранхай, чирнээлэн
ягаан цамцанд зүсэгдсэн уранхай, уранхай шинээр гарсан байна.

            б/ Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан
болохыг тогтоох боломжгүй байна.

в/ Чирнээлэн ягаан цамцанд гарсан зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан эсэхийг тогтоох боломжгүй. /1хх-ийн 189-190х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 959 тоот дүгнэлт:

а/Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Ш.Отгонбатын өмсөж явсан хар өнгийн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн джинсэн өмд, хар өнгийн хагас  түрийтэй гутал дээр цус илэрсэн, хөх өнгийн футболк, бор өнгийн тэлээ, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн хос оймс, хар саарал өнгийн дотоож дээр цус илрээгүй.

б/ сэжигтэн Ш.Отгонбатын өмсөж явсан хар өнгийн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн джинсэн өмд, хар өнгийн хагас  түрийтэй гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаачийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 15 локусын аллериар тохирохгүй байна./1хх-ийн 198х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 961 тоот дүгнэлт:

а/ Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн судалтай цайвар шар өнгийн иштэй  хутганаас цус илрээгүй. /1хх-ийн 201х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 494 тоот дүгнэлт:

а/ Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр нь илэрсэнгүй. /1хх-ийн 202х/

 

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гэрэл зургаар  сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай  тэмдэглэл:

 “...Ширээн дээр байрлуулсан таньж олуулахаар бэлтгэж тавьсан 5 хүний 5 ширхэг өнгөт цээж зургийг хараад хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр таныг зодсон хүний зураг наад хүмүүсийн зурган дунд байна уу гэхэд Н.Бат-Эрдэнэ зурагнуудыг захаас нь сайтар ажиглаж байгаад "№3” гэсэн дугаарын доор нааж байрлуулсан Шаравдоржийн Отгонбатын цээж зургийг энэ намайг зодсон хүн мөн байна гэв.Та энэ хүнийг ямар онцлог шинжээр нь таньж байна бэ гэхэд би №3 дугаарын доор байрлуулсан цээж зурган дээр байгаа хүнийг царайны төрөхөөр болон байгаа байдлаар нь таньж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-107х/

 

Хохирогч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцэст байрладаг Бебош дэлгүүрт үйлчлүүлэх гээд зогсож байхад нэг залуу ирээд зарах гар утас байна уу гэж асууж байсан. Тэр үед манай найз Энх-Амгалан хамт байсан юм. Энх-Амгалан өөрийнхөө Самсунг Эс-2 маркийн гар утсаа үзүүлээд авах уу гэтэл тэр хүн гар утсыг нь үзэж байснаа жаахан байж байгаад болъё гэсэн. Тэгтэл Энх-Амгалан 5 шар луу хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо явчихаад ирье гэсэн. Түүнийг явсны дараа нөгөө танихгүй хүн найзыгаа дуудчих, гар утсыг нь худалдаж авъя гэсэн. Энх- Амгалантай утсаар холбогдоход 30 минутын дараа очъё гэсэн. Түүнийг хүлээж байх хооронд би тэр хүнд та гар утсыг нь худалдаж авах нь тодорхой юм чинь ганц шил архи авчих хоёулаа цуг ууя гэж санал болгосон юм. Тэр хүн ч зөвшөөрөөд Ханын материалын эцсээс 0.75 литрийн Хараа архи аваад манай гэр лүү орсон. Тухайн үед бас цуг байсан Жаргалсайхан, Галаа нар хамт гэр лүү маань орцгоосон. Тэгээд архи ууж байхдаа Энх-Амгалан руу залгахад очиж чадахааргүй болчихлоо гэсэн. Гаднаас хажуу байрны Батсайхан гэдэг таньдаг ах орж ирсэн. Түүнд болсон явдлыг тайлбарлаад, хүнээр архи авахуулаад уучихлаа, та 1 шил архи аваад өг цуг уугаад салахгүй бол болохгүй юм байна гээл Батсайханаар 1 шил архи авахуулаад хуваагаад уусан. Архи дуусаагүй байхад би утсаар ахтайгаа ярьж байгаад 50-р сургуулийн хажуу талын дэлгүүр лүү явсан. Манай гэрт Жаргалсайхан, Галаа, Батсайхан ах, нөгөө эрэгтэй хүн 4-үүлээ үлдсэн. Өөр хүн үлдээгүй. Тэднийг үлдээсэн гэртээ үлдээсэн учир нь Жаргалсайхан манайд амьдарч байгаа болохоор үлдээчихсэн. Би буцаад 23 цагийн үед Ханын материалд ирэхэд нөгөө эрэгтэй урдаас Батсайхан ахтай цуг ирж харагдсан. Нөгөө эрэгтэй хүн шууд ирээд миний уруул руу цохиод авсан. Би нүүрээ дараад доошоо суутал дээрээс цохиод байсан. Батсайхан ах түүнийг надаас салгангуут нь би зугтаад цагдаад дуудлага өгсөн. Намайг зоддог  хүн Батсайхан ахын гар утсаар өөрийнхөө хүүхэдтэй яриад байсан. Архи ууж байхдаа хажуу талын өрөөнд ороод “миний хүү юу хийж байна” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярьсан. Тэр утасны дугаар нь 99323711 байсан. Энэ утсаар холбогдоод түүний талаар асууж болох байх.  50 орчим настай, өтгөн хөмсөгтэй байсан. Тухайн үед саравчтай малгайтай, бөгсөө дарсан хар өнгийн куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй байсан. Би өөрөө 171 см өндөртэй юм. Надаас бага зэрэг өндөр байсан санагдаж байна. Надаас биерхүү болохоор тэгж харагдсан байж магадгүй. 7 орчим хоногийн дараа Ханын материалын эцэс дээр ирэхэд зүс таньдаг хүн тааралдаад чамайг зодсон хүн  хүн амины хэрэгт холбогдсон байгаа, тэр бараг мөн байх гэж хэлж байсан. Би урьд нь энэ хүнийг харж байгаагүй, нэрийг нь ч мэдэхгүй.Гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109-110, 149-151х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1209 тоот дүгнэлт:

а/ Н.Бат-Эрдэний биед дээд уруулд сэтэрсэн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2хх-ийн 113х/

 

Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Тэр өдөр би Н.Бат-Эрдэнэтэйтай уулзсан. Тухайн үед Бат-Эрдэнэ утас зарна билүү ломбарданд тавина гээд явж байсан. Цаг нь 13-14 цаг болж байсан. Би тэднийг утсаа зараад яахав ах нь 1 шил юм аваад өгье гээд өөрөө 2 шил пиво аваад ууж дуусгаад би гэр лүүгээ орсон. Тухайн үед 88809525 гэсэн өөрийн дугаараасаа Бат-Эрдэнэ рүү залгасан. Тэгээд гэрт нь ахиж орсон. Тэр үед Бат-Эрдэнэ, Жаргалсайхан, Бат-Эрдэнийг зодсон хүн, өндөр шар залуу цугтаа архи уугаад байцгааж байсан. Би дахиж 1 шил архи тэд нарт авч өгөөд, би өөртөө 2 шил пиво аваад уусан. Тэр үед Бат-Эрдэнэ миний гар утсаар ярьж байгаад миний гар утсыг аваад яваад өгсөн. Гэрт нь өндөр шар залуу, Жаргалсайхан, Бат-Эрдэнийг зодсон залуу нартай үлдсэн. Тэгтэл тэр гурав хоорондоо маргалдаад байсан. Тэр үед цагдаа нар ороод ирсэн. Тэднийг бүгдийг нь гаргаад өндөр шар залуу болох Галааг үлдээсэн. Тэгээд би Бат-Эрдэнийг зодсон залуутай цуг автобусны буудлын зүг тэдний байрнаас явж байхад Бат-Эрдэнэ өөдөөс 6-н байрны 5-р байрнаас ирж явсан. Тэгтэл нөгөө залуу Бат-Эрдэнииг нүүр лүү гараараа цохисон. Нэмж өшиглөөд байхаар нь би Бат-Эрдэнийг цохиулахгүй гээд хаатал Бат-Эрдэнэ зугтаачихсан... ...Ямар шалтгаан байсныг нь мэдэхгүй. Тэр хүн миний хажууд  явж байхдаа Бат-Эрдэнийг хараад үгийн зөрүүгүй цохиод авсан. Тухайн хүн нь савхин биш, урт биш куртиктэй, бөгсөө давсан хар куртиктэй, саравчтай малгайтай жинсэн өмдтэй явж байсан. Тэр хүн гар утасгүй байсан. Цахилгааны инженер ажилтай гэж ярьж байсан. Бат-Эрдэний утсаар, миний 88809525 гэсэн утасны дугаараас 99323711 гэсэн дугаар луу яриад байсан. Хүний үг чагнасан, үгээ зөөсөн байдалтай хүн байна лээ. Өтгөн хөмсөгтэй 40-с дээш орчим насны эрэгтэй байсан. Миний утаснаас хүүхэд рүүгээ гэлүү нэг хүн рүү залгаж ярьж байсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111, 154-155х/

 

Гэрч О.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би Шаравдоржийн Отгонбатын хүү нь байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хичээл дуусаад 25-ны өдөр Өвөрхангай аймаг руу амралтаараа явсан. ...Хөдөө явснаас хойш яриагүй байснаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөр хүний дугаараас залгаад нэг их юм яриагүй, 03-нд аав нь ажилдаа явнаа гэж ярьсан. Тэгээд би 4-ний өдөр хөдөө яваад утас холбогдохгүй явж байгаад 8-ны өдөр Өвөрхангай аймагт ирсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 161-162х/

 

Шүүгдэгч Ш.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“....Би Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнийг санаатай алсан гэх онц хүнд гэмт хэрэгт цагдаагийнхан анх өөр хүнийг өөрөөр хэлбэл, ноосон цамтай, тарган шар залууг сэжиглэн хайж хэрэг гарсан шөнө 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө үүрээр 05 цагийн орчмоос тэр хавийн архи дарс хэрэглэдэг хүмүүсээс асуун, заримыг нь баривчлан цагдаагийн хэлтэс дээр авчирч, тарган шар залууг таних эсэхийг асууж шалгасан байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө намайг баривчилснаасаа хойш энэ хэрэгт хамгийн гол нотлох баримт болох “БЭБОШ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт авагдсан бичлэгүүдийг учир битүүлгээр устгаж, намайг энэ хэрэгт холбогдуулан давхар яллах гэж байгааг эсэргүүцэж байна. Цагдаагийнхан бичлэгийг нь хуулна гэж камерын төхөөрөмж авч яваад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эвдчихээд буцааж өгсөн. Дэлгүүрийн хүмүүс тэр өдөр нь хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хард диск, дэлгэцээ сольж бичлэгийг устгасан нь маш их сэжигтэй байна. Хэрэв 2017 оын 01 дүгээр сарын 07-ны өдөр цагдаа нар бичлэгээ хуулж авсан бол тэр бичлэг яагаад хавтаст хэргийн материалд оролгүй алга болсон юм бэ. Магадгүй үүний цаана анх цагдаагийн хайж явсан жинхэнэ гэмт хэрэгтэн тарган шар залуу ял завшиж, гэм зэмгүй өнгөрч оронд нь хохирогч Г.Соёлыг хутгалж хүнд гэмтэл учруулсан би давхар хүн амины хэрэгт ямар ч гэрч нотолгоогүйгээр яллагдах болсондоо харамсаж байгаа тул шударга шүүх эцсийн үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна. Би өөрийгөө ямарч гэм зэмгүй, ариун цагаан хүн болгохыг зориогүй.

Би хохирогч Соёлыг хутгалсан, хохирогч Бат-Эрдэнийг зодож танхайрсан үйлдэлдээ ял шийтгэгдэхээр өнөөдөр шүүхийн өмнө зогсож байна. Гэхдээ шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэрчүүдийн үгсэн тохирч мэдүүлэг өгсөн байдал, гэрчүүдийн хоорондоо ноцтой зөрсөн мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах зэрэг ажиллагаануудыг хийж өгнө гэдэгт итгэж байна. Хохирогч Г.Соёл мэдүүлэхдээ Баянголын 48 дугаар гудамжны үзүүр дээр талийгаачийг авахаар очих үед өөдөөс хар малгайтай, хар куртиктай хүн үгийн зөрүүгүй зүүн гараараа өөдөөс нь тулаад баруун гараараа зүүн ташаа орчим хутгалсан, миний араас дүү Санжаа дагаж явсан. Би тийм зүйл болно гэж бодоогүй болохоор сандраад талийгаачийг хаана байгааг ч хараагүй, тийм сөхөө ч байгаагүй. Эргээд дүүд хутгатай байна гэж хэлээд хамт зугтаасан. Намайг хутгалсан хүн хар саравчтай малгайтай, нэвсгэр хар цув шиг куртиктэй, 40 орчим насны 172 сантиметр өндөртэй гэх зэргээр мэдээлсэн байна. Г.Соёл булан дээр гэнэт хутгалуулж юуг ч анзаарах сөхөөгүй зугтсан атлаа миний өмсөж явсан хувцасны өнгө зүс, нас биеийн өндөр зэргийг далдыг хардаг юм шиг тодорхойлдог. Тухайн үед араас нь дагаж явсан гэх дүү Санжаа нь Соёл ах Амартүвшинг авахаар явахад би машины толинд хараад сууж байсан. Ахыг гудамж руу орохын завдалгүй, үзүүр дээр хар өнгийн малгайтай ноосон цамцтай, малгаагай өмссөн, хар өнгийн бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан ажлын юм шиг өмдтэй, хар өнгийн шагай давсан түрийтэй ажлын гуталтай залуу урдаас нь гарч ирэх үед ах шууд иргэж хараад машин руу гүйхээр нь урдаас нь машинаасаа буусан. Ах намайг хутгалчихлаа зугтаарай гэж хэлэхэд нь бид хоёр хамт зугтаасан гэж мэдүүлсэн нь Соёлын мэдүүлгээс илт зөрүүтэй, харанхуй шөнө машины толинд намайг дэргэд байгаа юм шиг харж гэрчилсэн байдаг. Үнэн бодит байдал дээр бол хохирогч Соёл гэгч нь миний танил Шаравдорж бид хоёрыг согтуугаар зодсон. Би дүүгийндээ очиж хутга авч гараад дахин Шаравдоржийг унагаасан зодож байхад нь араас нь очиж хөөш гэж дуудтал гэнэт өөдөөс эргэж ухасхийгээд хутгалуулчихсан. Энэ тухай Шаравдоржийг байцаагаагүй мөртлөө хохирогчийн гэр бүлийнхэн болон найз нөхдийнх нь Соёл эрүүл байсан, зодоон хийгээгүй гэсэн мэдүүлгүүдийг ач холбогдол өгч үнэлсэн байдаг. Хэрвээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хэргийн газарт дуудлагаар ирсэн эмч Соёлыг хүлээн авсан гэмтлийн эмнэлгийн цагдаа хүлээн авахын бүртгэлийг шалгасан бол энэ бүгд анхнаасаа үнэнээсээ тогтоогдох байсан. Ядаж л хамгийн сүүлд Соёл нарын харсан гэх талийгаачийн сууж ирсэн саарал өнгийн микро автобусыг камерын бичлэг ашиглан талийгаачийн хаанаас суусан хэн суулгаж өгсөн эсэх, хэр зэргийн согтолттой байсан, шархтай, эсвэл энэ тэндээ цустай байсан гэх зэргийг нарийн шалгаж тогтоох бүрэн боломжтой байсан гэж үздэг тул энэ бүх байдлыг шүүхийн хэлэлцүүлгээр тал бүрээс нь шинжлэн судалж хэргийг мөрдөн байцаалтад буцаан, дахин шалгуулж өгөхийг шударга шүүхээс хүсч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49-12 тотод байх дүү Дүүриймаагийн гэрээс ганцаараа гараад 100 айлруу явах гээд Сонгинохайрхан дүүргийн Дүүхээ төвийн автобусны буудал дээр зогсож байтал Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Үен гэх залуутай тааралдсан ба би түүнд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ханын материалын 6-н байрны орчимд 4 залууд савхин куртикээ дээрэмдүүлсэн, тэр залуучуудыг хайж байна гэж ярьтал Үен надад би 6-н байрны залуучуудыг бүгдийг мэднэ, би олоод өгье гэж хэлсэн.Тэгээд намайг 1 шил архи аваад өгчих гэхээр нь Дүүхээ төвийн хойно байх хүнсний дэлгүүрт орж Хаан банкны виза картаа уншуулж 10.500 төгрөгөөр 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авсан.Тэгээд Үенгийн таньдаг айл гэх уг дэлгүүрээс холгүй байх айлд очиж тэр айлын хүнтэй нийлж гурвуулаа Хараа архиа хувааж ууцгаасан. Ингээд архиа ууж дуусгаад Үенгийн хамт тэр айлаас гараад хоёул шууд Ханын материалын автобусны эцсийн буудалд очсон.Тухайн үед цаг 19:00 цаг өнгөрч байсан байх. Тэгээд ханын материалын эцэст хамгийн наад захын хүнсний дэпгүүрийн үүдэнд Шаравдоржтой тааралдсан. Тэгээд Үен, Шаравдоржтой гурвуулаа юм яриад зогсож байтал тэр хавийн бололтой цагаан куртиктэй, махлагдуу залуу, мөн намхан нуруутай 2 залуу ирсэн. Тэгээд “та нар яагаад байгаа юм бэ” гээд надруу хандаж хэлээд намайг нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон. Шаравдоржийг бас нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон.Би тэр залууд хандаж “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм бэ, та нарыг” гээд байсан. Тэгээд тэр 2 залуу цаашаа яваад өгсөн. Би ганцаараа тэр хавиас холдоод автобусны буудалруу очиж зогссон. Үен гэх залуу энэ үед хаашаа ч юм бэ алга болчихсон. Шаравдорж дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Ингээд би буцаж нөгөө дэлгүүртээ очоод 0.33 литрийн Хараа нэртэй архи 5.000 төгрөгөөр худалдаж аваад Шаравдорж бид 2 гудамжинд хуваагаад ууж, тэгээд тэр дэлгүүрт орж гараад, тэр хавьд нэг хэсэг байсан. Тухайн үед Шаравдорж, Ээгий буюу Энхболд, Үхэр Жаргалсайхан, халзан Нямаа, мөн Монгол гутал өмссөн нэг залуу, мөн цагаан алаг урт куртиктэй эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна, эдгээр хүмүүс байсан. Би тэр хүмүүс өөрт байсан 3.000 төгрөгөө өгөөд тэр хэд дээрээс нь мөнгө нэмж 1 шил архи авч ууцгаасан. Би тэр архинаас нэг л татсан, дахиж уугаагүй. Ингээд тэр хавьд нэг хэсэг байж байтал цаг 23:00 цаг өнгөрсөн байсан. Ингээд хүнсний дэлгүүрийн яг хойхон талд явган хүний зам дээр зогсож байтал намайг цохисон намхан нуруутай залуу, мөн хамт явж байсан цагаан куртиктэй залуу хоёулаа дахиад нэг залуутай нийлээд гурвуулаа хүрч ирээд шууд Шаравдоржийг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би шууд доошоо зам дагуу явган гүйгээд төрсөн дүү Аариймаагийн гэрлүү очсон. Манай дүү монгол гэрт амьдардаг ба дотроосоо цоожтой байхаар нь хаалгыг нь нүдэхэд дүү өөрөө хаалгаа тайлж өгсөн. Манай дүү охинтойгоо хоёулаа байсан ба надад хаалга тайлж өгөөд орондоо орсон. Би шууд ширээн дээр нь байсан ахуйн хэрэглээний модон бариултай, гал тогооны хутгыг аваад халаасандаа хийж гэрээс нь буцаад гарсан. Манай дүүгийн гэр нь нөгөө хүнсний дэлгүүрийн хооронд 120-150 метрийн зайтай байсан байх. Тэгээд хутгаа халаасандаа хийгээд буцаад шууд нөгөө хүнсний дэлгүүрийн үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдаад нодолдоод байсан. Тэгээд шууд цаашаа хараад Шаравдоржийг зодож байсан намхан нуруутай залууг хойноос нь баруун бөөрний орчимд нь баруун гартаа хутгаа барьж байгаад нэг удаа хутгалсан. Хутгатай гараа аваад эргээд хартал өндөр нуруугай хамт байсан залуу нь гүйгээд ирэхээр нь хутгаа баруун гартаа барьсан чигтээ цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалсан. Хутгалуулсан залуу “дүрчихлээ” гээд тонгойсон. Тэгээд би шууд хутгаа барьсан чигээрээ зам уруудаж гүйгээд ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамжинд байх төрсөн дүү Алтангэрэлийн гэрт шууд очсон. Манай дүүгийнх 3 өрөөтэй байшинд амьдардаг, дүү өөрөө хаалгаа тайлж өгсөн ба би гэрт нь ороод хоносон. Шөнө бол нойр хүрээгүй, унтаагүй. Дүү Алтангэрэл, эхнэр нь Баасансүрэн, 4 хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд хүн хутгалсан хутгаа цонхны тавцан дээр тавьсан. Одоо тэндээ байгаа байх. Би өөрөө шөнө ороод үүдний өрөөнд ор засаж хэвтсэн....Энэ хутга бол миний төрсөн дүү Аариймаагийн хутга байгаа юм. Миний халаасанд хутга байгаагүй. Намхан нуруутай залуу, өндөр нуруутай залуу ирээд Шаравдорж бид хоёрыг зодоод байхаар нь би уурандаа дүүгийнхээ гэрээс очиж хутга авсан юм. ...Энэ залуучууд өөрсдөө намайг эхэлж зодсон. Мөн Шаравдоржийг зодоод байсан тэгээд тэр уурандаа хутгалсан юм. ...Тухайн үед би юүдэнтэй малгайтай хар өнгийн өвлийн куртик, дотуураа шар өнгийн нимгэн куртик, бор өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Одоо энэ хувцастайгаа л байж байна.Хутгалсан газар болохоор дэлгүүрийн зүүн талд замын голд болсон юм. Тэгээд би түүнийг дүрчихээд зугтаагаад байрны голоор ороод зүүн тийш явсан. Энэ хэрэг болох үед 24 цаг л болж байсан байх. Цагийг тодорхой мэдэхгүй байна. Би дүү Алтангэрэлийн Хайрханы 57-9 тоотод байх гэрт нь очсон. Маргааш нь Алтангэрэлийнд унтаж байхад цагдаа орж ирээд намайг баривчилсан.

“...99323711 дугаарын утас бол манай хүүхэд О.Батсүрэнгийн утасны дугаар юм. Тухайн өдөр хүүгийнхээ утас руу холбогдоогүй. Би энэ зүйл ангиас биеэ хамгаалах  чадваргүй байсан гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Н.Бат-Эрдэнийг зодож цохьсон гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235-237, 239-240, 242-243х, 2хх-ийн 117, 205х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 294 тоот дүгнэлт:

            а/ Ш.Отгонбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна.

            б/ Ш.Отгонбат нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. Гэмтхэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна.

в/ Ш.Отгонбат нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-ийн 219-220х/

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяагийн өргөдөл, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /1хх-ийн 247-248х/

 

 Ш.Отгонбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 250х/

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяагийн гаргаж өгсөн оршуулгын зардалд зарцуулсан гэх баримт, өргөдөл: /2хх-ийн 57-88х/

 

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Н.Бат-Эрдэний  СХД 6 дугаар хорооны байцаагчид гаргасан өргөдөл /2хх-ийн 101х/

 

Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл: /Н.Бат-Эрдэнэ/ /2хх-ийн 192х/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бор овогт Шаравдоржийн Отгонбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан зүйчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт: бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна. Хохирогчийн энэ байдлыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тохиолдлыг хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг гэмт этгээд мэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоно.

Харин тус хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл, хэрэг гарсан тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Ш.Отгонбат, амь хохирогч А.Амартүвшин  нар нь тус бүрдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг хохирогч, гэрч нар болон шүүгдэгч Ш.Отгонбат тус бүртээ мэдүүлцгээсэн байх бөгөөд хохирогч Г.Соёлын мэдүүлгээр “амь хохирогч А.Амартүвшин нь микроавтобуснаас буун 48 дугаар гудамж чиглэн явж хашааны буланд шээж байхаар нь машинд суулгах зорилгоор араас нь очиход тус гудамжны үзүүрт нэвсгэр хар хувцастай хүн яах ийхийн зуургүй миний зүүн ташаа тус газар хутгалсан,  буцаж машин дээрээ ирээд харахад амь хохирогч А.Амартүвшин нь шээгээд зогсож байсан газрынхаа ойролцоо газарт хэвтэж байсан, А.Амартүвшин болон миний хувьд тэр хүнтэй муудалцаад байхаар хугацаа болоогүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 90-92, 93-94х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Г.Санжаагийн мэдүүлэг /1хх-ийн 102х/  зэргээр тус асуудал нь хоромхон зуур болоод өнгөрсөн байх тул шүүгдэгч Ш.Отгонбатын хувьд амь хохирогч А.Амартүвшинг гүн согтсон энэ байдлыг ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч Ш.Отгонбатыг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэж дүгнэх боломжгүй байна.

Хэдийгээр цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 183 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.4 промилли, ходоодны шингэнд 3.8 промилли агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарсан /1хх-ийн 163-166х/ байх боловч дээрх хэргийн нөхцөл байдал, цаг хугацааны хувьд шүүгдэгч нь хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг ухамсарлах боломж бололцоотой байсан гэж таамаглах боломжгүй байна. 

 

I.Шүүгдэгч Ш.Отгонбат нь танхайн сэдэлтээр, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 00:30-01:03:57 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн А.Амартүвшингийн цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан, иргэн Г.Соёлыг хэвлийн тус газар нь хутгалж санаатай алахыг завдсан болох нь:

 

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримтууд /1хх-ийн 8-10х/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...СХД 5 дугаар хороо Ханын материалын автобусны баруун талын буудлын харалдаа Баянголын 48 дугаар гудамжинд  байрлах Солонгос бараа гэсэн хаягтай 1 давхар барилгын хойд хашааны зүүн урд үзүүр хэсэгт .... цогцос харагдана” гэх. /1хх-ийн 13-25х/

 

            Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-29х/

 

            Амь хохирогч А.Амартүвшингийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...хар  хөх өнгийн саравчтай, малгайны дээд хэсэгт NY гэсэн бичигтэй малгай 1 ширхэг, ... саравчны дотор талын баруун хэсэгт шингэн тунгалаг зүйлээр бохирлогдсон, хар өнгийн силкен гадаргуутай  босоо захтай, ширсэн оёдолтой загвартай  шаргал  өнгийн эрээн өнгийн судалтай дотортой куртикны  зүүн, баруун энгэр нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон. Саарал өнгийн ханцуйтай юүдэнтэй, битүү энгэртэй ноосон цамц, энгэр хэсэг  цус мэт улаан  хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн мөрнөөс баруун доош 18 см, зүүн  суганаас баруун дээш 22 см зайд 12-6 дугаар цагийн байрлалд 2,5 см хэмжээтэй цоорсон 1 урагдалт, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд баруун гуяны гадна хэсэгт цус мэт  улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, нил ягаан өнгийн ... дотоож ар хэсэг шаргал өнгийн өтгөн зүйлээр бохирлогдсон гэх” /1хх-ийн 40-41х/

 

            Сэжигтэн Ш.Отгонбатын баригдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг:   /1хх-ийн 42-48х/

 

            Гэрч Г.Санжаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-ийн 49-59х/

 

            Сэжигтэн Ш.Отгонбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...дүү Айриймаагийн гэрт орж ширээн дээр байсан хутгыг аваад гарч Ханын материалын эцэс рүү очоод Бэбош дэлгүүрийн зүүн урд хэсэгт цагаан куртиктай залуу Шаравдоржийг зодож байхаар нь баруун талын бөөр орчим луу нь хутгалаад буцаж зүүн тийш эргэхэд машин замын дунд хэсэгт хар куртиктай залуу ирэхээр нь цээж рүү нь хутгалсан” гэх. /1хх-ийн 60-73х/

 

            Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний хүү Амартүвшин нь  Алтаанаа гэх хүнтэй уулзахаар өчигдөр 17:00 цагийн орчим гарч явсан. Тэгээд тэрнээс хойш ирээгүй. Өнгөрдөг шөнө 23:00 цагийн орчим 91193808 дугаараас над руу залгаж ярьсан. Ярихдаа Алтаанаатай цуг явж байна, би одоо ингэсгээд очлоо гэж байсан. Бага зэрэг хэл нь дултарсан байсан учир архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байх. Тэгээд гэртээ ирээгүй. ...Би оршуулгын зардалд 1,908,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, мөн би 80 хувийн группт байдаг бөгөөд байнга тэргэнцэртэй явдаг, гэр хороололд амьдрах боломжгүй, хэцүү байна, иймд шүүгдэгчээс баримтаа бүрдүүлж байгаад 1 өрөө байрны мөнгө нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97, 98-99х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 183 дугаартай дүгнэлт:

а/ Талийгаачийн биед цээжний зүүн хэсэг хөхний дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар 3 дугаар хавирганы дээд хэсгээс дунд хэсэг хүртэл зүсэгдэж, цээжний хөндийрүү нэвтэрч, үнхэлцгийн урд хэсэг, зүрхний баруун ховдлын урд ханыг нэвтэрч, ар хана хүрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

             г/ Талийгаач нь дээрх цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн шархны үнхэлцгийн хөндийд цус хурж улмаар зүрх чихэлдэж нас барсан болно.

д/ Талийгаач нь АВО системээр В(Ш) бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. /1хх-ийн 163-164х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 495 дугаартай дүгнэлт: /Амь хохирогч А.Амартүвшингийн хувцас/

             а/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзарсан, зүсэгдсэн уранхай шинээр гарсан байна. Саарал өнгийн цамцанд зүсэгдсэн уранхай шинээр, саарал өнгийн өмдөнд уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна.

             б/ Зүсэгдсэн уранхай ир, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Харин уранхайн, ханзарсан уранхайн материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

 в/ Зүсэгдсэн уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хутганы нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. /1хх-ийн 182-183х/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 960 дугаартай дүгнэлт:

            а/ Шинжилгээнд ирүүлсэн талийгаач А.Амартүвшингийн өмсөж явсан гэх малгай, куртик, цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож болон хар өнгийн гутал дээр цус илэрсэн, бор өнгийн хос оймс дээр цус илрээгүй.

            б/ Талийгаач А.Амартүвшингийн өмсөж явсан гэх хувцаснуудаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

в/ Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаачийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна. /1хх-ийн 186х/

 

            Хохирогч Г.Соёлын мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцэст автобусны буудал дээр таксинд явахаар зогсож байсан .... 00:30 үед дүү ээж ирээд явсан, удалгүй микро автобустай явдаг Эрдэнээ гэдэг залуугийн найз кондуктороор явдаг байсан Амараа гэх залуу машины хажуугаар хойшоо явсан. ...Эрдэнээгийн 86220005 дугаарын утас руу залгаад “танай найз чинь согтуу явж байна” гэж хэлэхэд миний машинд оруулаад суулгачих гэсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад хойшоо алхаад түрүүчийн гудамж руу эргэтэл өөдөөс хар саравчтай малгайтай нэвсгэр хар куртиктэй /цув шиг нэвсгэр хар куртик/ хүн өөдөөс зүүн гараараа цээж рүү тулаад баруун гараараа зүүнташаа орчим руу хутгалчихсан. Тийм юм болно гэж бодоогүй явсан би сандраад зугтаасан. Манай дүү миний араас явж байхаар нь зугтаахдаа “зугтаагаарай хутгатай байна шүү, намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэр хүн араас “алнаа та нарыг” гээд хөөсөн. Нөгөө хутгатай хүн хоёр байрны дундуур зүүн тийшээ явчихаар нь дүүдээ араас нь зайтай дагаад хараад яв гэж хэлсэн. Тэр ч араас нь бараадаад явсан. Тэр үедээ Амартүвшинг хаана байгааг нь ч анзаарч хараагүй, тийм ч сөхөө гараагүй. Тэгээд хойшоо машин руугаа очоод машиныхаа багаажийг түшээд зогсож байгаад гудамж руу хартал түрүүчийн шээх гээд зогсож байсан газрынхаа орчим Амартүвшин хажуу тийшээ буюу зүүн тийшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Би тэгэхэд шууд түргэн дуудсан. ...Хар саравчтай малгайтай, хар нэвсгэр цув шиг курткатай, насаар бол 40 гаран насны тийм ч залуу хүн байгаагүй. Миний ойролцоо л нуруутай болов уу би 172 орчим см өндөр нуруутай.. Зайнаас их л том харагдаад байсан. ...Тэр хүнтэй муудалцаж маргалдсан, хэрэлдсэн ямар ч асуудал болоогүй. Намайг хутгалсан хүн Амартүвшинтэй маргалдаж муудалцаад байх хугацаа ч болоогүй. Бебош дэлгүүр нь миний зогсож байсан газраас ойрхон  нүдээр харагдах л газар, холдоо 20-30 м зайтай газар шүү дээ. Тэнд  ямар ч  хэрүүл  маргаан зодоон цохион болоод байсан зүйл байхгүй. Хүний анхаарал татахаар зүйл тэнд болоогүй. ...Би цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж хэвлийн хөндий нэвтэрсэн шархтай байсан тул хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Би хагалгаанд ороход 360.000 төгрөгийн төлбөр төлсөн. Одоо энэ мөнгөө нэхэмжилнэ. Шүүгдэгч Ш.Отгонбат нь намайг хутгалсан хүн мөн байна, андуураагүй ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 90-92, 93-94х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1326 тоот дүгнэлт:

             а/ Г.Соёлын биед хэвлийн зүүн тал ташааны дотор хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

           в/ Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

           г/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

д/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 173х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 637 тоот дүгнэлт: /Г.Соёлын/

            а/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд гогдсон уранхай, чирнээлэн
ягаан цамцанд зүсэгдсэн уранхай, уранхай шинээр гарсан байна.

            б/ Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан
болохыг тогтоох боломжгүй байна.

в/ Чирнээлэн ягаан цамцанд гарсан зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан эсэхийг тогтоох боломжгүй. /1хх-ийн 189-190х/

 

Гэрч Г.Санжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын автобусны эцсийн буудал дээр  ах Соёлын машинд сууж байтал замын эсрэг талд саарал өнгийн микро автобуснаас найз Сүх-Эрдэнийн хуучин микроавтобусны кондуктар хийдэг байсан Амараа ганцаараа нилээн согтуу /бараг хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай/ Баянголын 48 дугаар гудамж руу алхаж ороод зүүн гараараа хашаа тулаад шээж байсан.Тухайн үед цаана нь хүн байсан эсэхийг анзаарч хараагүй. Амарааг хараад мөн байхаар нь машинтайгаа урагшлаад зогсоол дээрээ очиж зогсоод ах Соёл өөрийн 85190060 дугаарын утаснаасаа Сүх-Эрдэнийн 86220005 дугаарын утсанд залгаж Амараа согтуу явж байна чиний машинд суулгачих уу гэж асуухад Сүх-Эрдэнэ суулгачих одоо очлоо гэж хэлсэн.Тэгэхэд ах Соёлоо Амарааг аваад ирье гээд машинаас буухад Амараа Ханын материалын автобусны эцсийн буудлын харалдаа байдаг Баянголын 48 дугаар гудамжруу алхаад орж байсан.Тэгээд би машины толинд ах Соёлоог араас нь хараад байж байтал ах 48 дугаар гудамжруу орохын завдалгүй үзүүр дээр нь цаанаас нь хар өнгийн юүдэнтэй ноосон цамцтай юүдэнгээ өмссөн, хар саравчтай малгайтай, хар өнгийн бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан ажлын юмшиг өмдтэй, хар өнгийн шагай давсан түрүүтэй ажлын маягийн зузаан том гуталтай залуу урдаас нь гарч ирэх үед ах шууд эргэж хараад машинруу гүйхээр нь урдаас нь машинаас буухад “намайг хутгалчихлаа, зугтаагаарай” гэж хэлэхээр нь би ахтай нийлээд хамт Ханын материалын автобусны эцсийн буудлаас авто замын голоор урд зүг чиглээд гүйж байх үед араас тэр залуу “та хоёрыг алнаа” гэж хэлээд араас хөөсөн. Тэгэхээр нь би өөрийн 80600378 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд “манай ахыг хутгалчихлаа, хутгалсан хүн араас хөөгөөд байна” гэж хэлэхэд араас хөөж байсан залуу автозамын ертөнцийн зүгээр зүүн зүгт байх 60 дугаар байрны хойгуур гараад цаашаагаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь холоос дагасан боловч ...тэр хүн харагдахгүй байсан болохоор айгаад цаашаагаа яваагүй байж байтал цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102х/

 

Гэрч О.Сүх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын үед Зоригоо ахыг авч яваад түүний найзыг машинд нь суулгаад бид 3 уруудаад Ханын материалын эцэс рүү очиж байтал Соёлоо ах над руу залгаад “Амараа энд согтуу явж байна, машинд чинь суулгачих уу” гэсэн. Би “тэг тэг, одоо очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Соёлоо ах буцаад 2 минутын дараа залгаад “намайг нэг залуу хутгалаад зугтаачихлаа, Санжаа араас нь явсан, араас нь яваарай” гэж хэлсэн. Би тэгээд 58 дугаар байр луу машинтайгаа очиход манай найз Санжаа 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн урд талд зогсож байсан. Нөгөө хүн нь хаана байна гээд асуухад “ийшээ харанхуй руу ороод алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд цагдаатай хамт тэр хавиар хайгаад олоогүй буцаад Ханын материалын эцэс рүү очиход Соёлоо ах машиндаа суусан “би гайгүй байна, Амартүвшин амьсгалахгүй, тэнд гудамжинд хэвтэж байна” гэсэн. Амартүвшин гудамжинд цус болсон, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Нилээд цус гарсан бололтой байсан. Энэ үед түргэний эмч ирж үзээд Амартүвшинг “өнгөрсөн байна” гэсэн. Соёлоо ах гэдэснийхээ зүүн талд хутгалуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114х/

 

Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хилчин хотхоны урд талын бензин колонк дээр очоод бензин хийлгэж байхад Соёл ах над руу залгаад “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд тэнд зогсож байсан машинд суугаад Ханын материалын эцэст ирэхэд Соёл ах машиныхаа хажууд зогсож байсан бөгөөд би яасан гэж асуухад “хутгалуулчихлаа, Санжаа ийшээ араас нь явсан” гэж хэлсэн. Манай дүү Санжаа хутгалсан хүний араас зүүн талынх нь байшингийн дундуур ороод явсан гэж хэлсэн учраас би араас нь яваад очиход 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд зүүн тийшээ заагаад ийшээ явчихсан гээд байж байсан. Тэгээд би цагдаад дахин дуудлага өгсөн. Ээжийг аваад Ханын эцэст очиж Соёл ахтай уулзах үеэр барагцаагаар 00:30 цагийн орчим очсон болов уу гэж бодож байна. Уулзчихаад ээж бид хоёр салж яваад тун удалгүй 5 минут ч болоогүй Соёл ах утсаар дуудсан юм. Ханын материалын эцэст Соёл ахтай уулзах үеэр ойр хавьд хүний хөдөлгөөн багассан. Тэнд хэрүүл маргаан, агсам согтуу тавьсан байдал байхгүй, нам гүм л байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117-118х/

 

Гэрч П.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны 00:45 цаг болж байхад Ханын материалынэцэс дээр очиход 10-65 улсын дугаартай цагаан өнгийн Аванти экси маркийн машинтай Соёлоо гэх миний танил найз “хутгалуулчихлаа” гэсэн зүүн талын бөөр хэсгээ дарчихсан машиныхаа хажууд зогсож байсан.Би Соёлоогоос юу болсон юм гэхэд нэг хар хувцастай нөхөр гудмаас гарч ирээд хутгалчихлаа гэж хэлсэн. Сүүлд нь цагдаа нар ирэхэд гудамжны эхэнд Амараа гэх хүн хутгалуулж нас барсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-123х/

 

Гэрч Р.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө ...Ханын материалаас эргээд бензин колонк дээр очоод бензин хийлгээд зогсож байтал Дөлгөөний утас дуугараад буугаад явчихсан. Тэгээд хүнээр машинаа бариулаад Ханын материалд ирэхэд Соёл нэг машинд хутгалуулчихлаа гээд сууж байсан. ...Соёлтой барагцаагаар 00:30 цагийн орчим уулзсан болов уу, түүнээс салаад удаагүй 5-10 минутын дараа л бензин колонк дээр байхад утсаар дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116х/

 

            Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 46-1 тоотод оршин суудаг бөгөөд гэрийнхээ зүүн талд Бэбош дэлгүүрийг ажиллуулдаг. 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бол дэлгүүрээ 00 цаг гэхэд хаасан. Шөнө 03 цаг өнгөрч байхад цагдаагийн ажилтанууд онц ноцтой хэрэг гарсан камер шалгаж үзье гэхэд нь тухайн үед хажууд нь харж байгаад үзүүлсэн. Манай дэлгүүр гадна талдаа 3 камертай, 1 камер нь хашаан доторхоо хардаг, 2 камер нь дэлүүрийн хойд, урд хоёр талаасаа дэлгүүрийнхээ урд хэсэгт /ертөнцийн зүгээр дэлгүүрийн хаалга зүүн тийш харсан байрлалтай/ гудамжаа болон замаа харсан байрлалтай байдаг. Энэ 2 камерын тусгал нь цаад талдаа замынхаа эсрэг талаар явж байгаа хүнийг харж чаддаг.Гэхдээ хүнийг нарийвчлан ялгаж харах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүнийг яг тэр байна гэж нарийвчлан харж чадахгүй, хүн явж байгаа л харагддаг. Дэлгүүрийн дотор талдаа 4 камер дотор лангуугаа харж байдаг. Тухайн шөнө цагдаа ирээд үзэхэд манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн хэрэг зөрчил гарч байгаа бичлэг байгаагүй. Яг дэлгүүрийн гаднах байдлыг урд талаас, хойд талаас нь хардаг учраас машин замтай харагдаж хянагдаж байдаг. Ямар нэгэн хэрэг зөрчил зодоон цохион болсон, ямар ч үйл явдал болоогүй. Би 00 цагаас хойш бичигдсэн байдлыг харахад 00 цаг 40 минут өнгөрч байхад болов уу хутгалуулсан гэх залуу зугтааж байгаа дүр зураг харагдсан байгаад замын цаад талаар хутгалсан гэх хүн нь замын зүүн талаар урагшаа явж байгаа бичлэг харагдаж байсан. Их тайван байдалтай урагшаа алхаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би 07-ны өглөө бичлэгийг үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэх залуу 17 цагаас хойш манай дэлгүүрийн тэрүүгээр орж гараад, тэр хавиар байгаад байсан. Тэгж байгаад нэг хэсэг алга болчихсон. Тэгж байгаад хамгийн сүүлд 23 цаг 48 минут гэхэд манай дэлгүүрээр ганцаараа орж ирээд гарч байгаа бичлэг үлдсэн байсан. ...Дэлгүүрийн камерийн бичлэгт саравчтай малгайтай, өвдөгнөөс дээгүүрхэн хагас богино куртиктэй, богино түрийтэй гуталтай, жинсэн өмдтэй хүн байсан. Би тэр хүнийг санаж байна, дунд хэрийн нуруутай том алаг нүдтэй, тод хөмсөгтэй, 40 гаран насны, эрүү шанаа өргөнтэй залуу байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 17 цагаас хойших  бичлэгийг нэг  бүрчлэн үзсэн дээ.  Зодоон цохион болж байгаа, ямар ч тийм зүйл болж байгаа бичлэг байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-154х/

 

 Гэрч Ш.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш.Отгонбат нь миний төрсөн ах юм. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02:00 цагийн үед хүү Дагвадорж “аав хэн нэгэн хаалга нүдээд байна” гэхээр нь хаалгаа нээтэл хүн байхгүй байсан. Тэгээд эргээд унтаж байтал дүү Дүүриймаа залгаад “та хаана яваа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “би гэртээ унтаж байна” гэж хэлэхэд “Отгонбат ах танайд очихоор эзгүй байна” гээд байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл төд удалгүй дахин хаалга нүдэхээр нь гартал  манай ах Ш.Отгонбат шал согтуу орж ирсэн. Би ахаас “харанхуй шөнө юу хийж яваа юм бэ” гэж асуухад “ах нь Ханын эцэст явж байсан чинь ахыг нь зодож, гар утсыг минь дээрэмдсэн 3 хүн тааралдаад дарамтлаад байхаар нь зугтаагаад дүү Аариймаагийнд гүйж ороод хутга аваад эргээд Ханын эцэс дээр очоод нөгөө 3-ыг дэлгүүрийн гадаа байж байхаар нь дүрчихээд ирлээ” гэж хэлсэн. Ах куртикнийхээ баруун халааснаас нарийхан хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр хутгыг нь барьж үзсэн чинь ямар нэгэн цус гэмээр зүйл болоогүй байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг нь аваад үүдний өрөөний угаалгын машины доогуур шидчихсэн. ...Тухайн үед Ш.Отгонбат хар өнгийн куртик, зуны саравчтай малгай, түрийтэй хар ботинк өмссөн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-107, 108-109х/

 

Гэрч Ш.Айриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хуучин давхар нарийн боовны цехний хашаанд гэрээ бариад түр оршин сууж байгаа. Отгонбат ахыг халамцуу ороод ирэхээр нь унтах л юм байх гэж бодоод унтаад өгсөн. Тэр үед цаг хэд болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Миний барагцаагаар 23:00 цаг нилээд өнгөрчихсөн 00:00 цаг болчихсон байсан ч магадгүй. Гадуур хувцсаа тайлж байгаа бололтой байхаар нь унтаад өгсөн. Өглөө нь босож ирэхэд Отгонбат ах өмсөж ирсэн бололтой хул шар куртикээ орхисон байсан. ...Манайд иш нь эмтэрчихсэн, шар иштэй, хар ховилтой хутга байдаг. ...Би энэ хутгыг хараад шууд таньж байна. Манай гэрт байсан хэрэглээд байдаггүй хутга мөн байна. Сүүлийн үед харагдахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110-112х/

 

Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08:30 цагт ээлжийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага ирсний дагуу бүлгийн ахлагч Баярхүүгийн хамт хаягаа заалгаад тус онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн төлөөлөгч нар дагуулж яваад эхний хаяган дээрээ очиход тэнд нь баривчлах сэжиг бүхий этгээд байхгүй байсан, тэндээсээ сэжигтний дүүг нь дагуулж яваад дахин нэг газар очоод бүлгийн ахлах бид 2 гэрт нь ороод цагдаагийн ажилтан байна, босоод гараа шилэн дээрээ ав гэж тушаал өгтөл тэр хүн дээшээ хараад хэвтэж байснаа 2 гараа куртикнийхээ дотор талруу оруулаад тавьж шаардлага эсэргүүцэхээр нь 2 гарнаас нь бариад тусгай мэх хэрэглэн хойд талд нь холбон гавласан. Тэгэхэд орноос татсан ба гавлаад гарсан чинь баруун хөмсөгний хэсгээс нь цус гарч байсан. Орноос татаж босгох үед буюу тусгай мэх хэрэглэх үед үүссэн байж магадгүй.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 132х/

 

Гэрч Ч.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүн амины хэргийн сэжигтнийг дайчлан баривчлах шаардлагатай байна” гэсэн дуудлага ирсэн.  ...Батмөнхийн хамтаар дотогш ороход сэжигтэн байшингийн үүдэнд байрлах орон дээр гадуур хувцастайгаа унтаж байхаар нь би “цагдаагаас явж байна, та гараа ардаа аваад доошоо суу” гэж хэлтэл сэжигтэн өндийж харснаа босолгүйгээр энгэр лүүгээ гараа явуулахаар нь Батмөнх бид 2 энгэрээсээ хутга гаргаж ирж магадгүй гэж бодоод урьдчилан сэргийлж түүнд тусгай мэх хэрэглэн 2 гарыг нь өчиж орноос буулгаад авч гарсан. ...Уг ажиллагааны явцад сэжигтний баруун хөмсгөнд гэмтэл учирсан байх. Бид нарын зүгээс түүнийг зодож цохисон үйлдэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133-134х/

 

Шүүгдэгч Ш.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жинхэнэ гэмт хэрэгтэн тарган шар залуу ял завшиж гэм зэмгүй өнгөрч оронд нь хохирогч Г.Соёлыг хутгалж хүнд гэмтэл учруулсан би давхар хүн амины хэрэгт ямарч гэрч нотолгоогүйгээр яллагдах болсондоо харамсаж байна. Би өөрийгөө ямарч гэм зэмгүй, ариун цагаан хүн болгохыг зориогүй. Би хохирогч Соёлыг хутгалсан, хохирогч Бат-Эрдэнийг зодож танхайрсан үйлдэлдээ ял шийтгэгдэхээр өнөөдөр шүүхийн өмнө зогсож байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Үен, Шаравдоржтой гурвуулаа юм яриад зогсож байтал тэр хавийн бололтой цагаан куртиктэй, махпагдуу залуу, мөн намхан нуруутай 2 залуу ирсэн.Тэгээд “та нар яагаад байгаа юм бэ” гээд надруу хандаж хэлээд намайг нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон.... Ингээд тэр хавьд нэг хэсэг байж байтал цаг 23:00 цаг өнгөрсөн байсан. Ингээд хүнсний дэлгүүрийн яг хойхон талд явган хүний зам дээр зогсож байтал намайг цохисон намхан нуруутай залуу, мөн хамт явж байсан цагаан куртиктэй залуу хоёулаа дахиад нэг залуутай нийлээд гурвуулаа хүрч ирээд шууд Шаравдоржийг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би шууд доошоо зам дагуу явган гүйгээд төрсөн дүү Аариймаагийн гэрт ороод шууд ширээн дээр нь байсан ахуйн хэрэглээний модон бариултай, гал тогооны хутгыг аваад халаасандаа хийж гэрээс нь буцаад гарч нөгөө хүнсний дэлгүүрийн үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдаад нодолдоод байсан. Тэгээд шууд цаашаа хараад Шаравдоржийг зодож байсан намхан нуруутай залууг хойноос нь баруун бөөрний орчимд нь баруун гартаа хутгаа барьж байгаад нэг удаа хутгалсан. Хутгатай гараа аваад эргээд хартал өндөр нуруугай хамт байсан залуу нь гүйгээд ирэхээр нь хутгаа баруун гартаа барьсан чигтээ цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалсан. Хутгалуулсан залуу “дүрчихлээ” гээд тонгойсон. Тэгээд би шууд хутгаа барьсан чигээрээ зам уруудаж гүйгээд ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамжинд байх төрсөн дүү Аптангэрэлийн гэрт шууд очсон. Маргааш нь Алтангэрэлийнд унтаж байхад цагдаа орж ирээд намайг баривчилсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235-237, 239-240, 242-243х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч нарын зүгээс Ш.Отгонбатыг өдөөн хатгасан, уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зан авир, янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаагүй байх бөгөөд Ш.Отгонбат нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр  зэвсэг хэрэглэн  амь хохирогч А.Амартүвшин, хохирогч Г.Соёл руу халдсан үйлдлийг танхайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ш.Отгонбат, түүний өмгөөлөгч Ш.Гантулга нар нь “амь хохирогч А.Амартүвшин бусдад хутгалагдаж нас барсан хэрэг, Соёл хутгалуулсан хэрэг нь өөр газар, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тул А.Амартүвшинг хутгалсан жинхэнэ гэмт этгээдийг олох, гэмт хэргүүд  үйлдэгдсэн газар, цаг хугацаа, орон зайг зөв тогтоох, “Өгөөмөр”, “Бебош”, “Хан сүмбэр” гэх дэлгүүрүүдийг байршлыг тогтоох, тэдгээр дэлгүүрийн камерын бичлэг алга болсныг шалгуулах, хэрэгт олж хавсаргах, хэрэгт хавсаргасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хутга барин хэн нэгэн рүү дайрч буй этгээд нь хэн болох, “Бебош” гэх дэлгүүрийн үүдэнд, өмнөх талбайд бөөн зодоон болсон буюу Ш.Отгонбат, Шаравдорж нарыг зодсон учир түүнийг болон өөрийгөө өмөөрч зодсон гэх намхан нуруутай залуу, өндөр нуруутай залуу зэргийг Ш.Отгонбат нь хутгалсан, хохирогч  Соёл нь бид нарыг зодсон залуу мөн байж магадгүй, гэрч Алтанхуягийн хүзүүн тус газарт хутгаар эсгэсэн этгээд хэн болох” гэсэн асуудлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт, саналууд гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.  Учир нь,

 1. Амь хохирогч А.Амартүвшин, хохирогч Г.Соёл нарын хутгалагдсан гэх газар, цаг хугацаа нь ойролцоо төдийгүй тэдгээрийг хутгалсан  хүн нь нэг болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            а/Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримтуудыг үзвэл, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00:40:20 цагийн үед 80600378 дугаарын утаснаас “ нэг хүн манай ахыг хутгаар хатгаад явчихлаа” гэж /1хх-ийн 08х/, мөн өдрийн 00:47:17 цагийн үед 88893632 дугаарын утаснаас “10-95.. цагаан өнгийн таксины жолоочийг танихгүй хүн  хэвлийн тус газар нь хутгалчихаад зугтаачихлаа” гэж /1хх-ийн 09х/, мөн өдрийн 01:03:57 цагийн үед 98131272 дугаарын утаснаас “30 гаран насны эрэгтэй хүн хутгалуулаад нас барсан байна, хутгалсан хүн нь зугтаагаад явсан” гэж /1хх-ийн 10х/ тэмдэглэгдсэн,

            Түүнчлэн тус хэрэг нь “СХД 5 дугаар хороо Ханын материалын автобусны баруун талын буудлын харалдаа Баянголын 48 дугаар гудамжинд  байрлах Солонгос бараа гэсэн хаягтай 1 давхар барилгын хойд хашааны зүүн урд үзүүр хэсэгт үйлдэгдсэн” болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар бэхжигдсэн /1хх-ийн 13-25х/, гэрч Г.Санжаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 49-59х/, хохирогч Г.Соёлын мэдүүлэг /1 хх-ийн 90-92, 93-94х/ зэргээр тогтоогдсон тул  амь хохирогч А.Амартүвшин, хохирогч Г.Соёл нарын хутгалагдсан цаг хугацаа ойролцоо төдийгүй гэмт хэрэг үйлдэгдсэн газар тус гудамжны үзүүр хэсгийн наана болон цаад хэсэгт үйлдэгдсэн үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон,

            Мөн хохирогч Г.Соёл, гэрч Г.Санжаа, Г.Дөлгөөн, О.Сүх-Эрдэнэ, П.Жавхлантөгс, Р.Сарангэрэл нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг 00:30-00:45 гэж тус бүрдээ мэдүүлсэн нь дуудлага өгсөн цаг хугацаатай ноцтой зөрүүгүй, тэдгээрийн мэдүүлэгт дурдагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь мөн адил байгаа болно.

б/ Шүүгдэгчийн тухайн өдөр өмсөж явсан хувцас, насны байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, газар, шүүгдэгчийн хутгатай явсан, “Бебош” дэлгүүрийн үүдэнд гэмт хэрэг зөрчил гараагүй тухай мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд ноцтой зөрүүгүйгээр авагдсан. Тодруулбал,

Хохирогч Г.Соёл нь мөрдөн байцаалтын шатанд “...хар саравчтай малгайтай, нэвсгэр хар куртиктэй хүн өөдөөс зүүн гараараа цээж рүү тулаад баруун гараараа зүүн ташаа орчим руу хутгалчихсан. Тэгээд хойшоо машин руугаа очоод машиныхаа багаажийг түшээд зогсож байгаад гудамж руу хартал түрүүчийн шээх гээд зогсож байсан газрынхаа орчим Амартүвшин хажуу тийшээ буюу зүүн тийшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Тэр хүн хар саравчтай малгайтай, хар нэвсгэр цув шиг курткатай, насаар бол 40 гаран насны тийм ч залуу хүн байгаагүй. Миний ойролцоо л нуруутай болов уу, би 172 орчим см өндөр нуруутай. ...Зайнаас их л том харагдаад байсан. “Бебош” дэлгүүр нь миний зогсож байсан газраас ойрхон  нүдээр харагдах л газар, холдоо 20-30 м зайтай газар. Тэнд  ямар ч  хэрүүл маргаан зодоон цохион болоод хүний анхаарал татахаар зүйл тэнд болоогүй.” гэж /1хх-ийн 90-94х/ мэдүүлснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ш.Отгонбатыг зааж “намайг хутгалсан хүн энэ хүн мөн” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

гэрч Г.Санжаа нь мөрдөн байцаалтын шатанд “ах Соёлоог араас нь хараад байж байтал ах 48 дугаар гудамж руу орохын завдалгүй үзүүр дээр нь цаанаас нь хар өнгийн юүдэнтэй ноосон цамцтай юүдэнгээ өмссөн, хар саравчтай малгайтай, хар өнгийн бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан ажлын юмшиг өмдтэй, хар өнгийн шагай давсан түрүүтэй ажлын маягийн зузаан том гуталтай залуу урдаас нь гарч ирэх үед ах шууд эргэж хараад машин руу гүйхээр нь урдаас нь машинаас буухад “намайг хутгалчихлаа, зугтаагаарай” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102х/

гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагдаагийн ажилтнууд онц ноцтой хэрэг гарсан камер шалгаж үзье гэхэд нь Бэбош дэлгүүрийн камерын бичлэгийг үзүүлсэн...Дэлгүүрийн камерийн бичлэгт саравчтай малгайтай, өвдөгнөөс дээгүүрхэн хагас богино куртиктэй, богино түрийтэй гуталтай, жинсэн өмдтэй хүн байсан. Би тэр хүнийг санаж байна, дунд хэрийн нуруутай том алаг нүдтэй, тод хөмсөгтэй, 40 гаран насны, эрүү шанаа өргөнтэй залуу байсан. Уг хүн манай дэлгүүрийн орчим 17 цагийн үед явж харагдаж байснаа алга болчихоод 23 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт орж ирчихээд гарахгүй болохоор нь чирч гаргасан хүн байна. Манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн хэрэг зөрчил гарч байгаа бичлэг байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-154х/ 

-гэрч П.Жавхлантөгсийн “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны 00:45 цаг болж байхад Ханын материалын эцэс дээр очиход Соёлоо гэх миний танил найз “хутгалуулчихлаа” гэсэн зүүн талын бөөр хэсгээ дарчихсан,  нэг хар хувцастай нөхөр гудмаас гарч ирээд хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-123х/

-шүүгдэгч Ш.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “...би Г.Соёлыг хутгалсан. Тухайн үед би юүдэнтэй малгайтай хар өнгийн өвлийн куртик, дотуураа шар өнгийн нимгэн куртик, бор өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан” гэж /1хх-ийн 235-243х, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг зэргээс үзвэл  шүүгдэгч Ш.Отгонбатын тухайн өдөр өмсөж явсан хувцасны талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь ижил төстэй, ойролцоо байдлаар мэдүүлснээс гадна хохирогч, гэрч нар нь “Бебош” дэлгүүрийн үүдэнд ямар нэгэн хүний анхаарал татахаар зодоон цохион болоогүй гэдгийг мөн гэрчилсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь мөн гэрч Ш.Алтангэрэлийн “дүү Аариймаагийнд гүйж ороод хутга аваад эргээд Ханын эцэс дээр очоод нөгөө 3-ыг дүрчихээд ирлээ” гэж хэлсэн. Ах куртикнийхээ баруун халааснаас нарийхан хутга гаргаад ирсэн. ...Тухайн үед Ш.Отгонбат хар өнгийн куртик, зуны саравчтай малгай, түрийтэй хар ботинк өмссөн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-107, 108-109х/,

 гэрч Ш.Айриймаагийн “...Отгонбат ахыг халамцуу ороод ирэхээр нь унтах л юм байх гэж бодоод унтаад өгсөн. Тэр үед цаг хэд болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Миний барагцаагаар 23:00 цаг нилээд өнгөрчихсөн 00:00 цаг болчихсон байсан ч магадгүй. ...Манайд иш нь эмтэрчихсэн, шар иштэй, хар ховилтой хутга байдаг. ...Би энэ хутгыг хараад шууд таньж байна. Манай гэрт байсан хэрэглээд байдаггүй хутга мөн байна. Сүүлийн үед харагдахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110-112х/-үүдээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Отгонбат нь хутга авч гарсан цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай ойролцоо байх бөгөөд түүний өмсөж явсан хувцас нь мөн адил төсөөтэй болохыг гэрчилсэн нотлох баримтын давхар эх сурвалжтай байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ш.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн  “...Бебош хүнсний дэлгүүрийн үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдаад нодолдоод байсан. Тэгээд шууд цаашаа хараад Шаравдоржийг зодож байсан намхан нуруутай залууг хойноос нь баруун бөөрний орчимд нь баруун гартаа хутгаа барьж байгаад нэг удаа хутгалсан. Хутгатай гараа аваад эргээд хартал өндөр нуруугай хамт байсан залуу нь гүйгээд ирэхээр нь хутгаа баруун гартаа барьсан чигтээ цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалсан. ...Энэ хутга бол миний төрсөн дүү Аариймаагийн хутга байгаа юм. Намхан нуруутай залуу, өндөр нуруутай залуу ирээд Шаравдорж бид хоёрыг зодоод байхаар нь би уурандаа дүүгийнхээ гэрээс очиж хутга авчраад тэр уурандаа хутгалсан юм.” гэж  мэдүүлсэн  /1хх-ийн 235-243х/ ба түүний энэхүү “Бебош” дэлгүүрийн үүдэнд болсон гэх мэдүүлгийг дээрх нэр бүхий гэрч нар үгүйсгэсэн төдийгүй тухайн өдөр “Бебош” дэлгүүрийн зодоонд болсон, дэлгүүрийн үүдэнд болон зам дээр хутгалдагдсан хүн байсныг гэрчлэх хөндлөнгийн ямар нэгэн баримтгүй байна.

Харин шүүгдэгч Ш.Отгонбатын хутгалсан гэж мэдүүлсэн 2 хүний шархны чиглэл, байрлал нь амь хохирогч А.Амартүвшин, хохирогч Г.Соёл нарын биед үүсгэгдсэн шархны байрлалтай тохирч байх тул шүүгдэгч Ш.Отгонбатыг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

2. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Өгөөмөр”, “Бебош”, “Хан сүмбэр” гэх дэлгүүрүүдийг байршлыг тогтоох, тэдгээр дэлгүүрийн камерын бичлэг алга болсоныг шалгуулах, хэрэгт олж хавсаргах, хэрэгт хавсаргасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хутга барин хэн нэгэн рүү дайрч буй этгээд нь хэн болохыг тогтоох гэсэн саналын тухайд:

            Тус хэрэгт “Хан сүмбэр дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 30-33х/ нь цаг хугацааны хувьд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 00:38:39-00:39:23 секундын хооронд хийгдсэн бичлэгийн тэмдэглэл боловч тухайн бичлэг дэх хүний дүрс бүдэг, хэн болох нь тодорхой байдлаар бичигдсэн,

            -мөн “Өгөөмөр” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 34-39х/ х/  нь цаг хугацааны хувьд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21:35-с 21:36:41 секундын хийгдсэн бичлэгийн тэмдэглэл байх бөгөөд тус бичлэгт тусгагдсанаар “хар өнгийн куртиктай залуу нь саарал  өнгийн куртиктай  залуу руу дайрч байх төдийгүй гарт нь хутга мэт зүйл харагдаж байна” гэж бичигдсэн,

            - гэрч С.Мөнхтуяагийн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 46-1 тоотод оршин суудаг бөгөөд гэрийнхээ зүүн талд “Бэбош” дэлгүүрийг ажиллуулдаг. 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бол дэлгүүрээ 00 цаг гэхэд хаасан. Шөнө 03 цаг өнгөрч байхад цагдаагийн ажилтанууд онц ноцтой хэрэг гарсан камер шалгаж үзье гэхэд нь тухайн үед хажууд нь харж байгаад үзүүлсэн. Манай дэлгүүр гадна талдаа 3 камертай, 1 камер нь хашаан доторхоо хардаг, 2 камер нь дэлүүрийн хойд, урд хоёр талаасаа дэлгүүрийнхээ урд хэсэгт /ертөнцийн зүгээр дэлгүүрийн хаалга зүүн тийш харсан байрлалтай/ гудамжаа болон замаа харсан байрлалтай байдаг. Энэ 2 камерын тусгал нь цаад талдаа замынхаа эсрэг талаар явж байгаа хүнийг харж чаддаг. Гэхдээ хүнийг нарийвчлан ялгаж харах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүнийг яг тэр байна гэж нарийвчлан харж чадахгүй, хүн явж байгаа л харагддаг. Дэлгүүрийн дотор талдаа 4 камер дотор лангуугаа харж байдаг. Тухайн шөнө цагдаа ирээд үзэхэд манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн хэрэг зөрчил гарч байгаа бичлэг байгаагүй. Яг дэлгүүрийн гаднах байдлыг урд талаас, хойд талаас нь хардаг учраас машин замтай харагдаж хянагдаж байдаг. Ямар нэгэн хэрэг зөрчил зодоон цохион болсон, ямар ч үйл явдал болоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-154х/ авагдсан байна.

            Дээрх байдлыг дүгнэвэл, “Хан сүмбэр дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд байгаа хүний дүрс нь тодорхойгүй, хэн болох нь мэдэгдэхгүй, “Өгөөмөр” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх цаг хугацаа нь тус хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирохгүй байгаагаас гадна тухайн бичлэгт бичигдсэн хутга мэт зүйл барьсан гэх этгээдийг шүүгдэгч Ш.Отгонбат мөн гэж таамаглах боломжгүй, “Бебош” хүнсний дэлгүүрийн үүдэнд ямар нэгэн зодоон болоогүй гэх гэрчийн мэдүүлэг авагдсан ба тухайн дэлгүүрийн камерын бичлэг устсан зэрэг байдлууд тогтоогдсон тул дээрх асуудлыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь үр дүнгүй, ач холбогдолгүй байна.

 

3. Шүүгдэгч Ш.Отгонбат, гэрч Р.Шаравдорж нар бусдад зодуулсан, Р.Алтанхуягийн хүзүү рүү хутга шиг зүйлээр хатгасан гэх асуудлын тухайд:

гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-нд намайг “Бебош” дэлгүүр дотор байрлаж байхад бор бараан өнгийн куртиктэй, малгайтай цамцтай, нэг хүүхэн дагуулсан ах дэлгүүрт орж ирснээ би эндэхийн хүүхэд гээд маргалдсан чинь намайг дагуулаад дэлгүүрээс гарснаа миний хүзүү рүү хайч шиг юмаар хатгасан. Тэгсэн чинь хажуу талд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн “чи хүн хутгалчихлаа ш дээ, болиоч” гэсэн чинь миний хүзүү хоолой зүгээр байсан. Түүнийг нэг хүүхэн дагуулаад явсан...Цагаан өнгийн иштэй, нимгэн юмаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139-140х/

гэрч Р.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ 15:00 цагийн үед Ханын материалын эцэст  ...Чука ахтай таараад өөрийн LG гар утсаа дэлгүүрт барьцаанд тавиад 0,5 литрийн Хараа архи аваад Чука ахтай дэлгүүрийн гадаа архиа уучихаад салаад явсан. Тэгээд автобусны буудал дээр иртэл “БеБош” дэлгүүрийн гадаа Алтанхуяг, Шар Ганбат, Даам Зоригоо 3 байсан. Тэр 3 над дээр ирээд шууд чи яахаараа мөнгө өгдөггүй юм гээд хавсарч унагаагаад намайг зодсон. Тэгээд хэд хэдэн удаа намайг дэвсэж цохиж байгаад зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би босоод 30 айлын байрны орцонд унтахаар орсон. Тэгээд байрандаа байж байгаад цагдаад баригдаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141-142/

гэрч Ч.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Алтанхуяг, Нямаа гуравтай ХМК-ын эцэс дээр Бэбос дэлгүүрээс Их Монгол нэртэй 0,75 литрийн архи аваад гудамжинд 14 цагийн үед уучихаад салсан юм. Тэгээд би ХМК-ын эцсээр явж байгаад ... 17 цагийн үед Бэбош дэлгүүрт Галаатай тааралдаж, Галаа нэг шил Их Монгол 0,75 литрийн архи аваад манайд очиж архиа ууж байтал гаднаас Алтанхуяг, Ганбат 2 орж ирсэн бөгөөд орж ирэхдээ 1 шил 0,33 литрийн Хараа нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд бид 5 хувааж уугаад манай гэрээс гарсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Тэгээд л би амарсан...Намайг 7-ны үүрээр гэртээ байж байхад цагдаад ирж мэдүүлэг өгөөд буцаж явж байхдаа Алтанхуяг хэлэхдээ чамайг гэртээ үлдсэнээс хойш нилээд орой болчихсон байхад Бибош дэлгүүр дотор миний хоолойд нэг залуу хутга тулгасан гэж ярьж байсан. Харин Шаравдоржийг Алтанхуяг, Ганбат бид 3 мөнгө нэхэж зодсон гэдэг нь худлаа. Шаравдоржоос ямар юмных нь мөнгө нэхэж байхав. Шаравдорж орон гэргүй траншейгаар л явж байдаг хүн. Тэр нэг алгадуулсныгаа зодуулсан гэж сүржигнэж ярьж байгаа байлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144, 145-146х/ зэрэг нотлох баримтуудаар Б.Алтанхуягийн хүзүү рүү цагаан юмаар хатгасан гэх хүний хувцаслалт, барьж явсан гэх эд зүйл нь шүүгдэгч Ш.Отгонбатынхтай тохирохгүй байгаагаас гадна цаг хугацааны хувьд  өөр байдал тогтоогдсон, гэрч Р.Шаравдорж, Ч.Зоригоо нарын мэдүүлснээр “Алтанхуяг, Шар Ганбат, Даам Зоригоо”  гэх хүмүүс нь Р.Шаравдорж, Ш.Отгонбатыг зодсон гэх хүмүүс мөн гэх тул уг асуудлуудыг тусд нь шалгуулах боломжтой, энэ хэрэгт хамааралгүй байдал тогтоогдож байна.

           

II. Шүүгдэгч Ш.Отгонбат нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст 6-н байрны гадна иргэн Н.Бат-Эрдэнийг гэртээ харих замд нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр зодож, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гэрэл зургаар  сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай  тэмдэглэл:

 “...Ширээн дээр байрлуулсан таньж олуулахаар бэлтгэж тавьсан 5 хүний 5 ширхэг өнгөт цээж зургийг хараад хохирогчоор мэдүүлэг дээр өгсөн таныг зодсон хүний зураг наад хүмүүсийн зурган дунд байна уу гэхэд Н.Бат-Эрдэнэ зурагнуудыг захаас нь сайтар ажиглаж байгаад "№3” гэсэн дугаарын доор нааж байрлуулсан Шаравдоржийн Отгонбатын цээж зургийг энэ намайг зодсон хүн мөн байна гэв.Та энэ хүнийг ямар онцлог шинжээр нь таньж байна бэ гэхэд би №3 дугаарын доор байрлуулсан цээж зурган дээр байгаа хүнийг царайны төрөхөөр болон байгаа байдлаар нь таньж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-107х/

 

Хохирогч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би найз Энх-Амгалан хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцэст байрладаг Бебош дэлгүүрт үйлчлүүлэх гээд зогсож байхад нэг залуу ирээд зарах гар утас байна уу гэж асуухад Энх-Амгалан өөрийнхөө Самсунг Эс-2 маркийн гар утсаа үзүүлээд авах уу гэтэл тэр хүн гар утсыг нь үзэж байснаа жаахан байж байгаад болъё гэсэн. Тэгтэл Энх-Амгалан 5 шар луу хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо явчихаад ирье гээд явсны дараа нөгөө танихгүй хүн найзыгаа дуудчих, гар утсыг нь худалдаж авъя гэсэн. Энх- Амгалантай утсаар холбогдоход 30 минутын дараа очъё гэсэн. Түүнийг хүлээж байх хооронд би тэр хүнд та гар утсыг нь худалдаж авах нь тодорхой юм чинь ганц шил архи авчих хоёулаа цуг ууя гэж санал гаргахад тэр хүн ч зөвшөөрөөд Ханын материалын эцсээс 0.75 литрийн Хараа архи аваад манай гэр лүү орж Жаргалсайхан, Галаа нар хамт  архи ууж байхдаа Энх-Амгалан руу залгахад очиж чадахааргүй болчихлоо гэсэн. Тэр үед гаднаас хажуу байрны Батсайхан гэдэг таньдаг ах орж ирсэн ба түүнд болсон явдлыг тайлбарлаад, хүнээр архи авахуулаад уучихлаа, та 1 шил архи аваад өг гээд Батсайханаар 1 шил архи авахуулаад хуваагаад уусан. Архи дуусаагүй байхад би утсаар ахтайгаа ярьж байгаад 50-р сургуулийн хажуу талын дэлгүүр лүү явсан. Манай гэрт Жаргалсайхан, Галаа, Батсайхан ах, нөгөө эрэгтэй хүн 4-үүлээ үлдсэн. Би буцаад 23 цагийн үед Ханын материалд ирэхэд нөгөө эрэгтэй урдаас Батсайхан ахтай цуг ирж харагдсан ба нөгөө эрэгтэй хүн шууд ирээд миний уруул руу цохиод авсан. Би нүүрээ дараад доошоо суутал дээрээс цохиод байсан. Батсайхан ах түүнийг надаас салгангуут нь би зугтаад цагдаад дуудлага өгсөн. Намайг зоддог  хүн хажуу талын өрөөнд ороод Батсайхан ахын гар утсаар “миний хүү юу хийж байна” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярьсан. Тэр утасны дугаар нь 99323711 байсан. Энэ утсаар холбогдоод түүний талаар асууж болох байх.  50 орчим настай, өтгөн хөмсөгтэй байсан. Тухайн үед саравчтай малгайтай, бөгсөө дарсан хар өнгийн куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй байсан. Би өөрөө 171 см өндөртэй юм. Надаас бага зэрэг өндөр байсан санагдаж байна. Надаас биерхүү болохоор тэгж харагдсан байж магадгүй. 7 орчим хоногийн дараа Ханын материалын эцэс дээр ирэхэд зүс таньдаг хүн тааралдаад чамайг зодсон хүн  хүн амины хэрэгт холбогдсон байгаа, тэр бараг мөн байх гэж хэлж байсан. Би урьд нь энэ хүнийг харж байгаагүй, нэрийг нь ч мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109-110, 149-151х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1209 тоот дүгнэлт:

а/ Н.Бат-Эрдэний биед дээд уруулд сэтэрсэн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2хх-ийн 113х/

 

Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би Н.Бат-Эрдэний гэрт ороход Бат-Эрдэнэ, Жаргалсайхан, Бат-Эрдэнийг зодсон хүн, өндөр шар залуу цугтаа архи уугаад байцгааж байсан. Би дахиж 1 шил архи тэд нарт авч өгөөд, би өөртөө 2 шил пиво аваад уусан. Тэр үед Бат-Эрдэнэ миний гар утсаар ярьж байгаад миний гар утсыг аваад яваад өгсөн. Тэгээд би Бат-Эрдэнийг зодсон залуутай цуг автобусны буудлын зүг тэдний байрнаас явж байхад Бат-Эрдэнэ өөдөөс 6-н байрны 5-р байрнаас ирж явсан. Тэгтэл нөгөө залуу Бат-Эрдэнииг нүүр лүү гараараа цохисон. Нэмж өшиглөөд байхаар нь би Бат-Эрдэнийг цохиулахгүй гээд хаатал Бат-Эрдэнэ зугтаачихсан... ...Ямар шалтгаан байсныг нь мэдэхгүй. Тэр хүн миний хажууд  явж байхдаа Бат-Эрдэнийг хараад үгийн зөрүүгүй цохиод авсан. Тухайн хүн нь савхин биш, урт биш куртиктэй, бөгсөө давсан хар куртиктэй, саравчтай малгайтай жинсэн өмдтэй явж байсан. Тэр хүн гар утасгүй байсан. Цахилгааны инженер ажилтай гэж ярьж байсан. Бат-Эрдэний утсаар, миний 88809525 гэсэн утасны дугаараас 99323711 гэсэн дугаар луу хүүхэд рүүгээ гэлүү нэг хүн рүү залгаж ярьж байсан. Өтгөн хөмсөгтэй 40-с дээш орчим насны эрэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111, 154-155х/

 

Гэрч О.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шаравдоржийн Отгонбатын хүү нь байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөр хүний дугаараас залгаад нэг их юм яриагүй, 03-нд аав нь ажилдаа явнаа гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 161-162х/

 

Шүүгдэгч Ш.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Н.Бат-Эрдэнийг зодож цохисон гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Отгонбат нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “Н.Бат-Эрдэнийг зодоогүй, танихгүй, хохирогчийн гар утсаар  хэн нэгэн рүү яриагүй буюу хохирогчтой тус өдөр ямар нэгэн байдлаар уулзаагүй, харилцаагүй” мэтээр мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтууд болох хохирогч Н.Бат-Эрдэнэ, гэрч Батсайхан, О.Батсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, фото зураг зэргээр хангалттай нотлогдлон тогтоогдсон гэж  гэж үзэх үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт хохирогчийг зодож танхайрсан гэх хүнийхээ гадаад төрх, өмссөн хувцас, насны байдлыг тодорхой дүрслэн мэдүүлснээс гадна хохирогч нь таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгчийг таньж заасан байдал, шүүгдэгч нь хохирогч, гэрч нартай хамт архи ууж байх явцдаа өөрийгөө цахилгаанчин гэж танилцуулсан төдийгүй Н.Бат-Эрдэнэ, Батсайхан нарын гар утаснаас өөрийн хүү О.Батсүрэнгийн 99323711 дугаар луу залгаж ярьж байсан нь гэрч О.Батсүрэнгийн мэдүүлэг болон бусад баримтын эх сурвалжаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Отгонбатыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн 91.2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Отгонбат нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 250х/-аар тогтоогдож байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу амь хохирогч А.Амартүвшингийн оршуулгын зардал гэж 1.908.000 төгрөг /2хх-ийн 54-87х/, тэжээгчээ алдсан тэтгэвэр, мөн нэг өрөө байр авах мөнгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж, хохирогч Г.Соёл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хагалгаа хийлгэсний төлбөр гэж 360.000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс хууль ёсны шаардлага хангасан баримт, мэдүүлгийн хүрээн дэх хохиролыг гаргуулах нь үндэслэлтэй юм. Иймд  шүүгдэгч Ш.Отгонбатаас нийт 2.268.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Соёлд 360.000 төгрөг, хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяад 1.908.000 төгрөгийг олгох нь үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяа нь тэжээгчээ алдсан тэтгэвэр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг, мөн хохирогч Н.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн мөн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, хохирогч Н.Бат-Эрдэнэ нь хөдөө ажилтай гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжилж, холбогдох баримт гаргаж өгөөгүй байна. 

 

Шүүгдэгч Ш.Отгонбат нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 165 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. /1хх-ийн 224, 227, 230, 233х, 2хх-ийн 168, 198, 222х/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн иштэй хутга 1 ширхэг, тамхины ишнүүд, цусны дээж, шар өнгийн асаагуур, хохирогч Г.Соёлын өмсөж явсан хувцас болох саарал дотортой хар малгайтай хар куртик, шар өнгийн, ногоон канттай биеийн тамирын цамц, нил ягаан өнгийн футболк, амь хохирогч А.Амартүвшингийн өмсөж явсан хувцас болох саравчтай хар хөх өнгийн малгай, хөр өнгийн хүрэм, малгайтай саарал өнгийн цамц, хар саарал өмд, урд талаараа хээтэй хөх өнгийн дотоож, хар өнгийн хос гутал, бор өнгийн хос оймс, амь хохирогчийн өмсөж явсан хувцасны халааснаас гарсан 00 цаас, 1.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 4б байрны 1 дүгээр орцны лифтнээс бэхжүүлж авсан цус мэт зүйлийн дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ш.Отгонбатын өмсөж явсан хувцас болох хар өнгийн өвлийн куртик, пума гэсэн бичигтэй бэлтгэлийн хар, улаан цамц, хөх өнгийн футболк, бор суран тэлээ, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хөх, ногоон эрээн 1 хос оймс, саарал өнгийн 1 хос оймс, бор саарал өнгийн саравчтай малгай, хөр өнгийн хагас түрийтэй цахилгаантай нэг хос ботинк, шар өнгийн куртик 1 ширхэг зэргийг Ш.Отгонбатад  буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаарзүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ш.Отгонбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Бор овогт Шаравдоржийн Отгонбатыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ш.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 17 /арван долоон/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатад оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатын цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатаас 2.268.000 /хоёр сая хоёр зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяад 1.908.000 /нэг сая есөн зуун найман мянга/ төгрөг, хохирогч Г.Соёлд 360.000 / гурван зуун жаран мянга/ төгрөг тус тус олгож, хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяа, хохирогч Н.Бат-Эрдэнэ нар нь эмчилгээ хийсэн зардал, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн иштэй хутга 1 ширхэг, тамхины ишнүүд, цусны дээж, шар өнгийн асаагуур, хохирогч Г.Соёлын өмсөж явсан хувцас болох саарал дотортой хар малгайтай хар куртик, шар өнгийн, ногоон канттай биеийн тамирын цамц, нил ягаан өнгийн футболк, амь хохирогч А.Амартүвшингийн өмсөж явсан хувцас болох саравчтай хар хөх өнгийн малгай, хөр өнгийн хүрэм, малгайтай саарал өнгийн цамц, хар саарал өмд, урд талаараа хээтэй хөх өнгийн дотоож, хар өнгийн хос гутал, бор өнгийн хос оймс, амь хохирогчийн өмсөж явсан хувцасны халааснаас гарсан 00 цаас, 1.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 4б байрны 1 дүгээр орцны лифтнээс бэхжүүлж авсан цус мэт зүйлийн дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ш.Отгонбатын өмсөж явсан хувцас болох хар өнгийн өвлийн куртик, пума гэсэн бичигтэй бэлтгэлийн хар, улаан цамц, хөх өнгийн футболк, бор суран тэлээ, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хөх, ногоон эрээн 1 хос оймс, саарал өнгийн 1 хос оймс, бор саарал өнгийн саравчтай малгай, хөр өнгийн хагас түрийтэй цахилгаантай нэг хос ботинк, шар өнгийн куртик 1 ширхэг зэргийг Ш.Отгонбатад  буцаан олгосугай.

 

9. Шүүгдэгч Ш.Отгонбатын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Отгонбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ш.Отгонбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

           ШҮҮГЧИД                                                 Б.БАТАА

 

 

                                                                                        Б.ДАШДОНДОВ