| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01322/И |
| Дугаар | 127 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01322/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** давхарт ****** тоотод байрлах ****** ББСБ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ******-р баг, ******-р хороолол, ****** байр ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ТА***, Э*** овогт Ц*** О*** холбогдох
Зээл, хүү 10 054 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д*** ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.С*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.О*** нь тус Б***-тай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №*** дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний хавсралт №1 зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 7 500 000 төгрөгийг сарын 3,0%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж барьцаанд ******* аймаг ******* сум *** баг ширээ нуруу И*** баруун талд байрлах 62,5 мкв талбайтай хувийн сууцыг барьцаанд тавьсан. Барьцаа хөрөнгийн бүртгэлийн дугаарууд Хашаа байшин ***, Ү***
Зээл ашиглалтын хугацаанд Ц.О*** нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу зээл, хүү төлөөгүй. Мөн өөрөө зээл төлөхөөс санаатай зайлсхийж байгаа зэрэг үндэслэлээр шүүхэд шилжүүлж байна. Иймд Ц.О*** үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, зээлийн хүү 2 542 500 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг нийт 10 054 500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.О*** шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие улс орон даяар нүүрлэсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор бусдаас авлагаа авч чадахгүй, санхүүгийн хүнд байдалд орж, төлбөрийн чадваргүй болсны улмаас тус Б***-аас авсан 7 500 000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж чадахгүй байдалд орсон юм. Иймд надаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас санхүүгийн байдал хүнд байгааг харгалзан үзэж, зээлийн гэрээний хугацааг сунгах эсвэл зээлийн хүү 2 542 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү.
Манай эхнэр нялх биетэй, хүүхэд ханиад хүрсэн байгаагийн улмаас шүүх хуралд оролцож чадахгүй байгаа тул шүүх хурлыг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д*** ББСБ нь хариуцагч Ц.О*** холбогдуулан үндсэн зээл, хүүгийн төлбөр нийт 10 054 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д*** ББСБ нь хариуцагч Ц.О*** нар нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 7.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-9/
Хариуцагч Ц.О*** нь зээл авсан цагаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.О*** нь улс орон даяар нүүрлэсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор бусдаас авлагаа авч чадахгүй, санхүүгийн хүнд байдалд орж, төлбөрийн чадваргүй болсны улмаас тус ББСБ-аас авсан 7 500 000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж чадахгүй байдалд орсон юм. Иймд надаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас санхүүгийн байдал хүнд байгааг харгалзан үзэж, зээлийн гэрээний хугацааг сунгах эсвэл зээлийн хүү 2 542 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү гэж тайлбар ирүүлсэн боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 12 дугаар сарын 03-ны зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Ц.О*** үндсэн зээл 7500000 төгрөг, хүүгийн төлбөр 2542500 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг нийт 10 054 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.О*** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эхнэр нялх биетэй, хүүхэд ханиад хүрсэн байгаагийн улмаас шүүх хуралд оролцож чадахгүй байгаа тул шүүх хурлыг миний эзгүйд хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 заасныг баримтлан хариуцагч Ц.О*** 10 054 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д*** ББСБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175822 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О*** 175822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА