Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/01443/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалжтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ***-р баг, У*** тоотод оршин суух Х*** овогт Я*** Ч*** /ТЖ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах Б*** ХХК-нд холбогдох

325,000 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Ч***, түүний өмгөөлөгч Н.Т***, хариуцагчийн төлөөлөгч Б.Ж***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Ч*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 08 дугаар сард би уг компанид хамгаалагчаар ажилд орсон бөгөөд 6 сар хамгаалагчаар ажилласан юм. Тухайн үед ажиллаж байх хугацаанд гэрээт газрууд болох Тэсрэх материалын үйлдвэр дээр 2015 оны 5 дугаар сарын 5-6, 9-10, 13-14, 17-18, 23-ны өдрүүдэд нийт 9 удаа, ******* ******* компани дээр 2015 оны 04 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд ний 2 удаа, ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд нийт 2 удаа тус тус хамгаалалтанд гарсан. 2015 оны 05 дугаар сарын 25-нд ажилдаа очтол намайг ажлаас халсан гэж хэлсэн юм. Миний хувьд тухайн үед хамгаалагчаар ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг ажлаас халахдаа дээрх 13 гарааны хамгаалалтын мөнгийг Б*** өвөр ХХК-ийн захирал Ж*** нь өгөөгүй. Цалингаа авах гэж удаа дараа очсон боловч миний цалинг өгөхгүй, өгнө гэж амласан бөгөөд өдий хүрч байна. Нэг хоног гараанд хамгаалагчаар ажиллахад 25,000 төгрөгөөр цалинж*******даг, ингэж анх тохирсон юм. Миний хувьд энэ байг*******лагад дахин ажиллахгүй бөгөөд харин 13 гарааны цалин, хөлс 325,000 төгрөгийг Б*** ХХК-аас гарг*******ж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б*** ХХК-ийн төлөөлөгч Б.Ж*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Тус компанид хамгаалагчаар ажиллаж байсан иргэн Я.Ч*** нэхэмжилсэн ажиллаж байх хугацааны цалин 325,000 төгрөгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Тухайлбал Тэсрэх материалын үйлдвэр дээр хүн цөөтэй, ачаалал багатай учир хар*******уудад гарааны 20,000 төгрөгөөр тооцож цалин олгож байсан, тэрнээс биш нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг уг үйлдвэр дээр гарааны 25000 төгрөг өгнө гэж тохироогүй. Харин Т*** компани нь хүн байнга орж гардаг ачаалал ихтэй учир нэг өдрийн гарааг 25,000 төгрөгөөр тооцож цалин хөлс өгч байсан нь үнэн. Бусад объектуудад ажлын ачааллаас хамаарч гарааны 25,000 төгрөгөөр тооцож одоо хүртэл мөрдөж ажиллаж байгаа. ... Тус Б*** ХХК нь 2011 оноос хойш гэрээт хар******* хамгаалалтын үйл ажиллагаа тасралтгүй яв*******ж ирсэн билээ. Тус компанийн Тэсрэх материалын аг*******ахад хамгаалагчаар ажиллаж байсан П.Ч*** ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 17-18-ны өдөр аг*******ахын гадна хананд байрл*******сан байсан 380 квт-ын А/150-ын автомат /ерөнхий шить/ пускатель 36/А мөн дотор угсраатай байсан 1,6 квт-ын цахилгаан хөдөлгүүр, хөдөлгүүрийн муфьт, гинжин дамжуурга зэрэг алдагдсан байсныг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан хамгаалагч Ш.Маналжав надад мэдэгдсэн юм. Миний бие газар дээр нь очиж шалгаж үзсэн ба хамгаалагч нарын рапорттай танилцахад урд өдөр буюу 5 дугаар сарын 17-18-ны хооронд үүрэг гүйцэтгэсэн хамгаалагч Я.Ч*** гараа байсан бөгөөд рапортын дэвтэртээ объектыг бүрэн хүлээж авсан гэсэн өөрийнх нь гарын үсэг зурсан байсан. Ингээд эдгээр 3 хар*******уудтай *******заж тухайн сарын цалинг хааж, дээрх алдагдсан эд зүйлийн учрыг олсоны дараа цалин, мөнгөө ав гэсэн шаардлагыг тавьсан. Ч*** нь Тэсрэх материалын үйлдвэр дээр нийт 8 удаа гарсан гарааны хөлс 20,000 төгрөгөөр тооцож 160,000 төгрөг, бусад обьекьтуудад ерөнхийдөө 25,000 төгрөгөөр тооцож хөлс олгодог ба ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд нийт 2 удаа гарсан гарааны хөлс 1 гарааг 25,000 төгрөгөөр тооцож 50,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийн цалин хөлсийг өгөхөд татгалзах зүйлгүй, үлдсэнийг зөвшөөрөхгүй, ******* ******* компани дээр хоёр удаа манаанд гараагүй. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Ч*** нь Б*** ХХК-аас ажиллаж байсан хугацааны цалин, хөлс 325,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Б*** ХХК-нд 2014 онд хамгаалагчийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байг*******ан ажиллаж байгаад тус компанийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан байна. Хариуцагч тал нь Я.Ч*** тухайн байг*******лагад хамгаалагчаар ажиллаж байсан талаар маргаагүй боловч зохигчид нь ажлын хөлсний хэмжээ, хэдэн өдөр ажилласан, хэдэн гараанд гарсан хугацааны талаар маргажээ.

Тодр*******бал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тус компанид ажиллаж байх хугацаандаа Тэсрэх материалын үйлдвэр дээр 2015 оны 5 дугаар сарын 5,6, 9,10, 13,14, 17,18, 23-ны өдрүүдэд нийт 9 удаа, ******* ******* компани дээр 2015 оны 04 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд нийт 2 удаа, ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд нийт 2 удаа тус тус хамгаалалтанд гарч ажиллсан. ... Нэг хоног гараанд хамгаалагчаар ажиллахад 25,000 төгрөгөөр цалинж*******ахаар ажил олгогчтой анх тохирсон, ... иймд нийт 13 гарааны хөлс 325,000 төгрөгийг гарг*******ж өгнө үү гэж, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрч ... Ч*** нь Тэсрэх материалын үйлдвэр дээр нийт 8 удаа гарсан гарааны хөлс 20,000 төгрөгөөр тооцож 160,000 төгрөг, бусад объектуудад ерөнхийдөө 25,000 төгрөгөөр тооцож хөлс олгодог ба ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд нийт 2 удаа гарсан гарааны хөлс 1 гарааг 25,000 төгрөгөөр тооцож 50,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийн хөлс өгөхөд татгалзах зүйлгүй, үлдсэнийг зөвшөөрөхгүй, ******* ******* компани дээр хоёр удаа манаанд гараагүй ... дутуу авсан ажлын хөлсөө байг*******лагаас алдагдсан эд зүйлийн учрыг олсоны дараа ав гэсэн шаардлагыг тавьж байгаа ... гэж маргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд Иргэний х*******ийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажилл*******агч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цугл*******ах, гаргах өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэг гараа буюу манаанд гарахад 25,000 төгрөгөөр ажил олгогчтой тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт түүнийг өдрийн 25,000 төгрөгийн хөлсөөр ажилладаг болохыг нотолсон баримт алга байна.

Тодр*******бал Тэсрэх материалын үйлдвэр дээр 25,000 төгрөгөөр гардаг талаар нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хариуцагч талаас гаргасан цалингийн хүснэгт болон ... Тэсрэх материалын үйлдвэр дээр гарааны хөлсийг 20,000 төгрөгөөр тооцдог, бусад объектуудад ерөнхийдөө 25,000 төгрөгөөр тооцож хөлс олгодог ... гэх тайлбар, татгалзалыг үгүйсгэх боломжгүй юм.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хамгаалагчийн ажлын рапортын дэвтрүүдэд тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд Я.Ч*** нь Тэсрэх материалын үйлдвэр дээр 2015 оны 5 дугаар сарын 5,6, 9,10, 13,14, 17,18, 23-ны өдрүүдэд нийт 9 удаа гарсан нь тогтоогдож байх ба Т*** ХК дээр 2015 оны 04 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд нийт 2 удаа гарсан нь рапортын дэвтэрт тэмдэглэгдээгүй, энэ өдрүүдэд ажил хүлээлцсэн нь тодорхойгүй байх боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээн авсан байдлыг харгалзан түүнийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд нийт 2 удаа тус тус хамгаалалтанд гарсан талаар хариуцагч тал маргаагүй болохыг дурдаж байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний х*******ийн 359 дүгээр зүйлийн 359.1., 360 дугаар зүйлийн 360.1. дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэй, мөн х*******ийн 206 дугаар зүйлийн 206.1., 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстойг үндэслэн шүүх Тэсрэх материалын үйлдвэр дээр гарсан 9 гарааны хөлс 180,000 төгрөг, Т*** ХК болон ******* ******* буюу ган бөмбөлөгийн үйлдвэр дээр гарсан 3 гарааны 75000 төгрөг нийт 255,000 төгрөгийг хариуцагч Б*** ХХК-аас гарг*******ж нэхэмжлэгч Я.Ч*** олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогд*******ан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б*** ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 8300 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч Я.Ч*** олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний х*******ийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б*** ХХК-аас 255,000 төгрөг гарг*******ж, нэхэмжлэгч Я*** Ч*** олгож, 70,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б*** ХХК-аас тэмдэгтийн хураамж 8,300 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч Я.Ч*** олгосугай.

3.  Шийдвэр танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг х*******ьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН