| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0382/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/52 |
| Огноо | 2026-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/52
2026 01 27 2026/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Б.Б***********,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х***********ын Б***********д холбогдох эрүүгийн 2338001530141 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ж.Д***********гээс 131,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилсан,
2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Б***********гээс 19,000,000 төгрөгийн хүүтэй зээлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч С.С***********ээс 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа 30,000,000 болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 269,500,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************** нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Б.Б***********аас 104,000,000 төгрөгийг Amway компанийн 50 хувийн ашигтай бөөний төв оруулж ирэх гэж байна, хүүтэй мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан,
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ж.Д***********гээс 131,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилсан,
2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Б***********гээс 19,000,000 төгрөгийн хүүтэй зээлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч С.С***********ээс 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа 30,000,000 болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 269,500,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338001530141 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Бид өөрсдийн бий болгосон эд хөрөнгө, гэр орноо зарж эмчилгээнд зарцуулсан. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаандаа орж чадалгүй бурхан болсон. Тэгээд Б.Б*********** найзаасаа амвей брэндийн бараа оруулж ирж зарна гэж мөнгө авсан бөгөөд тухайн үед корона вирус тархаж хөл хорио тогтоосон. Миний хийхийг хүссэн наймаа санаснаар болоогүй. Би нөхрийгөө бурхан болоход түрээсийн байранд үлдэж байсан. Нөхөр маань нэг аппаратад орохдоо 170,000 төгрөгөөр 7 хоногт 3 удаа ордог байсан. Түүнээс хойш ийм байдалд хүрсэн. Би хохирогч нарыг санаатайгаар хохироох санаа, сэдэл агуулаагүй. Өр зээлээ ямар нэг байдлаар дарахын төлөө ажиллаж байхад хөл хорио тогтоосон. Би их биш юм аа гэхэд бага хэмжээний наймаа хийж эргэлдүүлж өрөө төлнө, өрнөөс гарна гэж боддог байсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б*********** гэдэг хүнийг би арван жилд байхаасаа л мэднэ. Арван жилийн манай ангийн хүүхэдтэй сууж байсан. Тэгээд танилцаж байсан... 2021 оны 4 сард над руу Б*********** залгаад Аmway компанийн 50 хувийн ашигтай бөөний төв оруулж ирэх гэж байна. Мөнгө хэрэгтэй болоод байна. Нэг сарын хугацаатай мөнгө зээлээч хэд ч байсан хамаагүй гэхээр нь би Б***********гийн 5890*******тоот данс руу 2021 оны 4 сарын 26-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. Ингэж мөнгө өгөөд би сарын дараа Б***********гээс мөнгө авъя гэсэн чинь хүүг нь өгье гээд 250,000 төгрөг надад өгч байсан. Тухайн үедээ мөнгө зээлэхдээ 5 хувийн хүүтэй надаас авч байсан юм. Ингэж явж байгаад 2021 оны 6 сард оруулж ирэх гэж байгаа бөөний төв бүтлээ хахуулийн хэдэн төгрөг хэрэгтэй байна. Өнөө маргаашгүй хэрэгтэй байна гээд байхаар нь би надад хадгаламжийн мөнгө байгаа өөр юм байхгүй гэсэн чинь цуцлаад өгчих гээд гуйгаад байхаар нь би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ахиад Б***********гийн данс руу 40 сая төгрөг шилжүүлсэн... 2021 оны 07 дугаар 23-ны өдөр дахиад 3 сая төгрөг шилжүүлсэн... 2021 оны 08 дугаар сарын 20-нд 6,500,000, 2021 оны 08 дугаар сарын 27-нд 4 сая, 2021 оны 08 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-нд 40,000,000 төгрөг шилжүүлж байсан. Надаас ер нь мөнгө асуухдаа одоо хэдэн төгрөг байвал бүтэх гээд байна. Мөнгө дутаад байна гээд л нэхээд байдаг байсан... надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Өнөө маргаашгүй, энэ долоо хоногт өгнө гэж хойшлуулсаар байгаад тэгээд сүүлдээ сураггүй болсон. 104 сая төгрөгөө олж авмаар байна. Нийт 104,000,000 төгрөгийг ******************гийн данс руу хийсэн. Хүүтэй зээлсэн мөнгө зэргээ оролцуулаад 140,000,000 гаруй төгрөгөөр хохирсон юм. *******аасансүрэн надад дансаар авсан 104,000,000 төгрөгөө өгчихвөл би гомдолгүй. Энэ хүнийг ял эдлүүлэхийг хүсэхгүй байна. Хохирлыг минь нь л барагдуулаад өгчихвөл би хүү нэхэхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.С***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************** гэх хүний нөхөр Чинчулуун нь манай ээжтэй төрөл садангийн холбоотой юм. Чинчулуун гэх хүн нь 2021 онд бурхан болсон юм аа. ****************** эгч над руу 88045296 дугаараас миний 80101018 дугаар луу 2022 оны 3 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд залгаж ярьсан. Ярихдаа Японоос 30 тэрбумын хөрөнгө оруулалт манай найз Б.М*****ын нэр дээр буюу дансанд нь орж ирсэн юм. Эгч нь бөөний төв нээх гэж байгаа юм. Энэ мөнгийг авахын тулд мөнгө хэрэг болоод байна. Эгчдээ хэрвээ мөнгө олоод өгөх юм бол эгч нь тэр мөнгийг чинь хэд ч байсан хамаагүй нэг нугалж өгье гэж хэлсэн юм. Сүүлд буюу 3 сарын 20-ны өдөр ярихдаа надад яг одоо 15 сая төгрөг хэрэгтэй байна. 15 сая төгрөг олчих юм бол яг болох гээд байна. Сарын дараа чамд 30 сая төгрөг болгож өгнө өө гэхээр нь би энэ оны 3 сарын 21-ний өдөр өөрийн 509******* тоот данснаас ******************гийн 589*******тоот данс руу 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгөө хийчихлээ гэхэд хугацаанд нь өгнө өө л гэж надад хэлсэн. ...Тэгээд 4 сарын 28-ны өдөр дахиж яриад мөнгөө авъя гэхэд нээх удахгүй эгч нь хүлээгээд байна, удахгүй 30 сая төгрөгийг чинь өгнө л гээд байсан. Үүнээс хойш 2, 3 удаа иймэрхүү байдалтай ярьж байгаад 5 сар гаргаад утас нь огт холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 176, 3-р хх-ийн 06-р хуудас),
Хохирогч Ж.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…****************** гэдэг хүн манай төрсөн эгч С.Э*******гийн найз нь байгаа юм. 2021 оны 05 сарын 18-ны өдөр над руу ****************** залгаад мөнгө байвал зээлээч 10 хувийн хүүтэй 20 сая төгрөг түр зээлээч гэхээр нь би 2021 оны 05 сарын 21-ний өдөр ******************гийн 589*******тоот данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингэж мөнгөө шилжүүлээд би сарын дараа ****************** рүү залгаад мөнгөө авъя гэсэн чинь одоо энэ мөнгийг өгөх боломжгүй байна. Дээр нь мөнгө байвал дахиад 60 сая төгрөг өгөөч гэхээр нь мөнгийг чинь буцаагаад 2-3 хоногоос өгнө гэхээр нь 2021 оны 10 сарын 22-ны өдөр 20 сая төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 60 сая төгрөг Б***********гийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Б***********г мөнгө гуйхаар нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр 3 сая төгрөг, 2021 оны 11 сарын 09-ний өдөр 15 сая төгрөг, 2021 оны 12 сарын 02-ны өдөр 2 сая төгрөг өгсөн. Ингээд нийт ******************гийн данс руу 100 сая төгрөг шилжүүлсэн. Бас Б*********** нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр Г********* П******* гэх хүний 5033******* тоот дансанд 15 сая төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр Г*******ын М******* гэсэн нэртэй 503******* тоот данс руу 1,500,000 төгрөг, 2022 оны 01 сарын 25-ны өдөр Г*********** Г********** нэртэй 5598******* тоот данс руу 15 сая төгрөгийг шилжүүлж авсан. Нийт ******************д 131,500,000 төгрөгийг өгөөд авч чадаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 26-р хуудас),
Хохирогч Б.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…****************** гэдэг хүн нь миний төрсөн ээж С.Э*******гийн найз юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сард шиг санаж байна ****************** нь манайд ирж надад 7 хоногийн хэрэглэх мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 19 сая төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны 508******* тоот данснаас ******************гийн 589*******тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш ****************** нь надаас авсан мөнгөө эргүүлэн төлөөгүй өдийг хүрч байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 60-61, 63-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 17-22-р хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (1-р хх-ийн 36-38 хуудас),
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдийн Хас банкны 50*******, 5000*******, 500*******, 5001******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 57-68-р хуудас),
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (1-р хх-ийн 70-106 хуудас),
2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн Голомт банкны 2515******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 108-р хуудас),
2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдийн Төрийн банкны 2025000******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 117-р хуудас),
2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 146-148-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 167-р хуудас),
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хас банкны 50*******, 500*******, 500******* тоот дансны хуулга (2-р хх-ийн 181-193-р хуудас),
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (2-р хх-ийн 195-201-р хуудас),
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Төрийн банкны 2025000******* тоот дансны хуулга (2-р хх-ийн 203-217-р хуудас),
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 03-04-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 19-21-р хуудас),
2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдийн Хаан банкны 5033******* тоот дансны хуулга (3-р хх-ийн 42-44-р хуудас),
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 55-56-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 234-235, 3-р хх-ийн 38, 70-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 225, 231, 3-р хх-ийн 37, 71-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 226, 230, 3-р хх-ийн 36, 73-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 227, 3-р хх-ийн 33, 75-р хуудас), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (3-р хх-ийн 35, 72-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3-р хх-ийн 34, 74-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338001530141 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ****************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ****************** нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Б.Б***********аас 104,000,000 төгрөгийг Amway компанийн 50 хувийн ашигтай бөөний төв оруулж ирэх гэж байна, хүүтэй мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ж.Д***********гээс 131,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилсан, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Б***********гээс 19,000,000 төгрөгийн хүүтэй зээлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилсан, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч С.С***********ээс 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа 30,000,000 болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 269,500,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.С***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 176, 3-р хх-ийн 06-р хуудас), хохирогч Ж.Д***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 26-р хуудас), хохирогч Б.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 60-61, 63-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 17-22-р хуудас), 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (1-р хх-ийн 36-38 хуудас), 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдийн Хас банкны 50*******, 5000*******, 500*******, 5001******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 57-68-р хуудас), 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (1-р хх-ийн 70-106 хуудас), 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн Голомт банкны 2515******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 108-р хуудас), 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдийн Төрийн банкны 2025000******* тоот дансны хуулга (1-р хх-ийн 117-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 146-148-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 167-р хуудас), 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хас банкны 50*******, 500*******, 500******* тоот дансны хуулга (2-р хх-ийн 181-193-р хуудас), 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Хаан банкны 589*******тоот дансны хуулга (2-р хх-ийн 195-201-р хуудас), 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийн Төрийн банкны 2025000******* тоот дансны хуулга (2-р хх-ийн 203-217-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 03-04-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 19-21-р хуудас), 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдийн Хаан банкны 5033******* тоот дансны хуулга (3-р хх-ийн 42-44-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 589*******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 55-56-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ****************** нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарыг залилсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б***********д 104,000,000 төгрөг, хохирогч Ж.Д***********д 131,500,000 төгрөг, хохирогч Б.Б***********д 19,000,000 төгрөг, хохирогч С.С***********эд 15,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 104,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б***********д, 131,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д***********д, 19,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б***********д, 15,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С***********эд тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******************гийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******************г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 234-235, 3-р хх-ийн 38, 70-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 3, ээж, охин нарын хамт амьдардаг, ээж, охиноо асран халамжилдаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2338001530141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б**********овогт Х***********ын Б***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х***********ын Б***********г 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******************гээс 104,000,000 (нэг зуун дөрвөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б***********д, 131,500,000 (нэг зуун гучин нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д***********д, 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б***********д, 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч С.С***********эд тус тус олгосугай.
6. Эрүүгийн 2338001530141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР