| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01419/И |
| Дугаар | 184 |
| Огноо | 2016-01-21 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01419/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ***-р хороо *** тоотод оршин суух, регистрийн дугаар ЙЮ***, С*** овогт О*** М*** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг ******* сум ***-р баг *** гудамжны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт Г*** Г*** холбогдох
8775134 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М***, хариуцагч Г.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г***, гэрч Д.Н***, нарийн бичгийн дарга Э.Ш*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оны 4 сарын сүүлээр *** зах дээр Г*** танилцсан. ******* машин зарах гэж явж байсан. Би тэр зах дээр зогсож машин зардаг юм. Бид танилцаад Г*** рапс тарих гэж байгаа гэхэд нь хамтарч ******* аймгийн ******* суманд рапс тарихаар болсон. Гарах зардлыг дундаасаа адил гаргана гэж аман гэрээ хийж ажлаа эхлүүлсэн. Газар 210-220 га байсан. Газрын урьдчилгаанд дундаасаа мөнгө гаргана гэж ярьсан боловч надаас илүү мөнгө гарсан. Хөдөө аж ахуйн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Белорус 82 тракторын үнийн урьдчилгаа 8775000 төгрөгийг миний данснаас шилжүүлсэн. Үүний 5 сая төгрөгийг би гаргасан. Үлдэгдлийг нь Г*** гаргасан. Мөн Г*** нь надаас диплом авах гэсэн юм гэж 1500.000 төгрөг зээлсэн. Мөн хавар, намар тариа тарих, хураалтын үед бензин, шатахууны үнийг би төлж байсан тул нийт 8775134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г*** болон түүний өмгөөлөгч Ө.Г*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.М*** 2014 оны 4 сард Да Хүрээ зах дээр ******* ******* маркийн машинаа зарах гэж яваад танилцсан ба миний машины зарсан мөнгөнөөс буюу 3775000 төгрөгийг, түүний тракторын үнэд оруулсан 5 сая төгрөгтэй нийт 8775000 төгрөгийг түүний данснаас шилжүүлсэн нь үнэн. Үүнийг манай эхнэр М*** гэрчилнэ. Хэрэв О.М*** хүн чанар байдаг бол ******* хотхонд машин дотор мөнгөө нийлүүлж улмаар О.М*** данснаас шилжүүлсэн. О.М*** намайг газар тариалан эрхлэх буйг сонсоод 5 саяыг оруулсан ба 2014.10.13-ны өдөр надаас 26 сая төгрөг авсан учир надаас мөнгө нэхэх учиргүй. Би М*** 1500.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ үүнийг А*** М*** өмнөөс 2700.000 төгрөг болгож нэмээд өгсөн.
Би түүнд мөнгийг нь хангалттай төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.М*** нь хариуцагч Г.Г*** холбогдуулан 8775134 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.М*** ...гарах зардлыг дундаасаа адил гаргана гэж аман гэрээ хийсэн. Тракторын урьдчилгаанд өгсөн 5 сая төгрөг, дипломын үнэ төлнө гээд зээлсэн 1500.000 төгрөг, бензин, шатахууны үнэ 2275134 төгрөг нийт 8775134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Г*** О.М*** надтай хамтарч ажиллахын тулд, намайг зөвшөөрүүлэхийн тулд 5 сая төгрөг өгч зөвшөөрөл авсан, би 1500.000 төгрөгийг А*** өгсөн, би ч шуудай болон бордооны мөнгө гаргаж байсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч О.М*** нь хариуцагч Г.Г***, Д.Н*** нар нь ******* аймгийн ******* суманд тариа тарихаар амаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь гэрч Д.Н*** мэдүүлэг, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Хамтран ажиллах хугацаандаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас З*** ХХК, хамтран зээлдэгч Г.Г*** нар нь МТЗ-82,6 маркын трактор, анжис 3-35, шүдэт борной зэрэг тоног төхөөрөмжийг 28.950.448 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2014.05.02-ны өдөр байгуулан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрхи гэрээний дагуу МТЗ тракторын урьдчилгаанд 8775.000 төгрөгийг нэхэмжлэгч О.М*** дансаар Тариалан эрхлэх санд шилжүүлсэн байх бөгөөд үүний 5 сая төгрөгийг О.М*** гаргасан болох нь талуудын тайлбараар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.3-д гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.5-д талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно... гэж заасан байх бөгөөд хариуцагч Г.Г*** нь урьдчилгаа мөнгө авсан, би тракторын үнэ 26 сая төгрөгийг төлж барагдуулсан тул би өөрөө зарж борлуулсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М*** олгох нь зүйтэй.
Мөн хариуцагч Г.Г*** нь би О.М*** 1.500.000 төгрөгийг авч А*** шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул 1500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М*** олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч О.М*** нь хавар, намар тариа тарих, хураалтын үед бензин, шатахууны үнэд зарцуулсан 2275134 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Г.Г*** 5000.000+1500.000=6500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М*** олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2275134 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Г.Г*** 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М*** олгож, 2 275 134 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 155352 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*** 118950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА