Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/01317/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ***-р баг, М*** хэсэг *** тоотод оршин суух Х*** овогт Б*** Б*** /ТЖ***/,

Хариуцагч ****** аймаг, ****** сум, **-р баг, М*** хэсэг, *** тоотод оршин суух Э*** овогт Б*** Б*** /ТИ***/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 13,374,199.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э***, С.Г***, хариуцагч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банкны ****** салбар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь иргэн Б.Б***, Б.Б*** нартай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг шаардлагыг үл биелүүлж, графикт төлөлтөө төлөхгүй, банкыг хохироож байна. Хариуцагч нар нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 6,673,787 төгрөгийг төлсөн ба 2015 оны 02 дугаар сараас хойш зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй, 2015 оны 06 дугаар сард нэг төлөлт хийсэн байдаг. Нэхэмжлэгч талаас өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 13,584,447.54 төгрөг нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Б.Б***, Б.Б*** нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 11,451,498.91 төгрөг, хүү 1,772,503.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135,197.39 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 13,374,199.32 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Б.Б*** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Миний бие Б*** нь 2012.08.20-2016.03.20 хүртэл түрээсийн гэрээ байгуулж Дархан сумын ***-р багт байрлах *** ХХК-ийн *** зочид буудал *** караоке пабыг 1 сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж байсан ба ******* банкны ****** салбараас 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн буудалд засвар үйлчилгээ хийх зорилгоор 36 сарын хугацаатай сарын 2,2%-ийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтаар 15,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгч тал гэрээгээ зөрчин 2014 оны 12 дугаар сарын 10-нд өөрсдөө ажиллуулна гэх шалтгаанаар гэрээгээ цуцалсан тул бизнес маань дампуурсан. Мөн миний биеийн байдал муудаж зүүн талын бөөр архаг үрэвсэлтэй болсон, нөхрөөсөө салж гэр бүлийн байдал маань тогтворгүй, шүүхээр маргаан ихтэй болсон тул ажил хийх боломжгүй болж энэ байдлаас шалтгаалан тус банкинд сүүлийн 6 сар зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй.

Хариуцагчаар татагдсан Б.Б*** нь энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй тул түүнийг хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Б.Б*** нь цалингийн зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй тул миний өмнөөс тус банкинд мөнгө төлөх чадваргүй. Миний бие нь тус банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр нийт 13,374,199.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, гэхдээ үүргийн гүйцэтгэлд зөвхөн өөрийн өмчлөлийн 25 сая төгрөгийн үнэтэй газрыг шилжүүлэн өгөх замаар эвлэрэн хэлэлцэх саналтай байна. гэжээ.

Хариуцагч Б.Б*** нь шүүхэд гаргасан тайлбартаа Миний бие Б*** нь өөрийн төрсөн дүү Б.Б*** К*** банкны ****** салбараас бизнесийн зориулалтаар зээлсэн 15,000,000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөгийг хамтран зээлж аваагүй нь үнэн. Би зээл авч байхад нь зээлийнх нь батлан даагч болж гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Хамтран зээлдэгч, батлан даагч хоёрын эрх үүрэг ялгаатай байдаг гэж ойлгож байгаа тул энэ зээлийн хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банкны ****** салбар нь хариуцагч Б.Б***, Б.Б*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 13,374,199.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага гаргасан ба анх 13,584,447.54 төгрөгийн шаардлага гаргаж байсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Нэхэмжлэгч ******* банкнаас хариуцагч Б.Б***, Б.*** нарт 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг буудал, караокед засвар хийх зориулалтаар сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгожээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд зээл тооцооны үүрэг буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд ... банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчид нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч, зээлдэгчид 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй, хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,374,199.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг ба үүргийн гүйцэтгэлд зөвхөн өөрийн өмчлөлийн 25 сая төгрөгийн үнэтэй газрыг шилжүүлэн өгөх замаар эвлэрэн хэлэлцэх санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа шаардаж байсан нь барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нар үүргээ үл биелүүлсэн тул зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 13,374,199.32 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөс хангуулахыг шаарджээ.

Зохигчдын мэдүүлэг, зээлийн гэрээний хавсралт, зээл эргэн төлөлтийн хүснэгтээс үзэхэд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2014 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй, 6 дугаар сард нэг удаа төлөлт хийж үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 6,673,787 төгрөг төлжээ. Энэ хугацаанд банкнаас зээлдэгчид хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж графикт хугацаандаа орох, зээлийг хэвийн ангилалд оруулах саналыг тавьж байсан боловч зээл төлөлтийг бүрэн хийгээгүй байна.

Иймд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох нотариатын зардлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Б.Б*** нь уг гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т заасан хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ, мөн хуулийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу ***, *** нар нь үүргийг хамтран хариуцах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч *** банк, хариуцагч ***, *** нарын хооронд байгуулсан №*** дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зохигчид нь барьцаан гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ******* ***, Г-*** тоот улсын бүртгэлийн дугаартай *** талбайтай газар, ******* ***-р хэсэг *** тоот Ү-*** улсын бүртгэлийн дугаартай *** талбайтай амины орон сууцыг барьцаалсан болох хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б*** шүүх хуралдааны товыг урьдчилан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хариуцагчийн болон нэхэмжлэгч Б.Б*** хүсэлтийг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б***, Б.Б*** нараас үндсэн зээлийн төлбөр 11,451,498.21 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,772,503.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 135,197.39 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 13,374,199.32 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К*** банкны Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б***, Б.Б*** нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ****** аймаг, ****** сум, ***-р баг, ******* ***, Г-*** тоот улсын бүртгэлийн дугаартай *** талбайтай газар, ******* ***-р хэсэг *** тоот Ү-*** улсын бүртгэлийн дугаартай *** талбайтай амины орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 236,959 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***, Б.Б*** нараас 224,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН