Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00030/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум **-р баг *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ****** аймаг ****** сум ***-р баг *** ХХК-д холбогдох

 

Татварын өр 4531603,3 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***П.Л***, хариуцагч *** ХХК-ны захирал Д.Э***, нарийн бичгийн дарга Ц.Г*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т*** дарга Ж.Б***, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, П.Л*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Д*** ХХК нь 2007 оны 1 дүгээр сарын 12-нд улсын бүртгэлд бүртгүүлэн *** тоот регистрийн дугаартайгаар төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани 2014 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрийн *** тоот улсын байцаагчийн актаар ногдуулсан 709042,8 төгрөг, мөн 2013-2015 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 3082397 төгрөг, 2014-2015 оны ХХОАТ-ын тайлангаар ногдуулсан 740163,5 төгрөгийн өрийг тус тус барагдуулаагүй байна.

Дээрх татварын өрийг барагдуулахын тулд Татварын ерөнхий хуулийн 63. 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гаргуулах, дансыг нь хаах зэрэг шаталсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйл 35.2, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 4531603,3 төгрөгийн татварын өрийг төлүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д*** ХХК-ны захирал Д.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани аймгийнхаа иргэд хүүхэд залуучуудыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймагтаа анхны олон улсын стандартын шаардлага хангасан Усан бассейн чийрэгжүүлэлтийн төвийг ажиллуулж байгаа билээ. Гэвч улс орон даяар нүүрлэж байгаа эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаа энэ үед хичээллэгчдийн тоо эрс багасч цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, зогсонги байдалд орсны улмаас татварын өр хуримтлагдсан юм. Гэвч бид нөөц бололцоогоо ашиглан татварын өрөө тодорхой хэмжээгээр барагдуулж ирсэн билээ. Татварын албан нэхэмжлэлээр хяналт шалгалтын актаар 709042.8 төгрөг, 2013-2015 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 3082397 төгрөг, ХХОАТ-ын тайлангаар 740163,5 төгрөг нийт 4531603,3 төгрөг нэхэмжилсэн байна.

Компанийн тайлангаар тайлагнасан нь 2013 оны 342489,01 төгрөг, 2014 оны 342498,01 төгрөг татварын албанаас буцаагдсан тайлан, 2015 оны тайлан тайлагнах хуулийн хугацаа 2016.02.15 бөгөөд тайлан өгөөгүй байгаа болно. 2014 оны тайланг 2015 оны 2 сарын 10-нд өгсөн боловч дутуу тайлан өгсөн шалтгаанаар татварын албанаас буцаагдсан байна. Иймд буцаагдсан тайланг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлагнах боломжтой гэж үзэж тайлагнасан учир 2014 оны 1174246,1 төгрөгийн нэхэмжилсэн татварын өрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эсвэл манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаартай гэрчилгээ нь иргэн *******ын нэр дээр байдаг бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд хувь хүнээрээ тайлагнах боломжтой юм.

Хяналт шалгалтын актаар нийт 809042,8 төгрөгийг төлөх ёстойгоос үлдэгдэл төлбөр 709042,8 төгрөг байна. Үүний дотор НӨАТ 303010 төгрөг төлөх ёстой.

Манай компани 2015 оны жилийн эцсийн байдлаар татварын албанаас НӨТ нийт 1983487,7 төгрөгийн авлагатай байна. Иймд татварын хяналт шалгалтанд орж 303010 төгрөгийг НӨТ-ын авлагаас хасагдуулах, баталгаажуулах боломж олгож түдгэлзүүлж өгнө үү. Баримтаар нотлогдож байгаа үлдэгдэл ХАОАТ -740200 төгрөг, хяналтын актын үлдэгдэл 406032,8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл -142500 төгрөг нийт 1288732,8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ****** аймгийн *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан татварын өр 4531603,3 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч *** ХХК-ны захирал *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...актаар ногдуулсан 709042 төгрөг, 2014-2015 оны ХХОАТ-ын тайлангаар ногдуулсан 740165 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна 2013-2015 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 3082397 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй бид тайлангаа татварын албан хүргүүлсэн боловч буцаагдсан. Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2014 оны 1174246,1 төгрөгийн нэхэмжилсэн татварын өрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *** ХХК нь 2007 оны 1 сарын 12-нд Улсын бүртгэлд бүртгүүлэн *** тоот регистрийн дугаартайгаар төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байна.

 

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль зэргийг татварын өрөнд хамруулах-аар заажээ.

 

Татварын улсын байцаагчийн 2014 оны 1дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай актаар хариуцагч *** ХХК-д 809042 төгрөгийн акт ногдуулсан байх бөгөөд үүнийг зөвшөөрч *** ХХК нь 100.000 төгрөгийг төлсөн одоо *** төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. дэх хэсэгт татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.4 дэх хэсэгт татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ зөрчсөн тул татварын газраас Татварын Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах ажлын хэсэг томилон ажиллуулсан боловч татвар төлөгч *** ХХК нь татварын өрийг тодорхой хугацаа гарган төлөхөөр тохиролцсон үндэслэлээр эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ аваагүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн /

 

Мөн нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу хариуцагчид хуулиар ногдуулсан албан татвараа төлөх талаар удаа дараа мэдэгдэх хуудас гардуулж, данс хаах арга хэмжээ авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн

 

Хариуцагч *** ХХК нь 2014 онд үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаа хүргүүлсэн боловч буцаагдсан байх бөгөөд дахин татварын тайлангаа ирүүлээгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийн 2013-2015 оны албан татвар 3082397 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 4 531 603,3 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн *** олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгаар зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87455 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА