Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2015/00334

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                  Хэргийн индекс: 135/2015/00384

   Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... дүгээр байр ... тоотод оршин суух .... овгийн Д.Т /РД:........, Утас:......../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ...-р хороолол, ... дугаар байр ... тоотод оршин суух .... овгийн Б.Б /РД: ......., Утас: ........./-д холбогдох

 “1 700 000 төгрөг гаргуулах  тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Л.О,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нямдорж  нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь         

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Бид 2013 оны 6 дугаар сараас хамт урагшаа явна гэж ярьж байсан. Тухайн үед  барилга бариулаад 8 сард засалын ажлаа эхлүүлчихсан байсан энэ үед  Б явна гэсэн яасан бэ гэж залгаад байсан, би гарч чадахгүй завгүй байна бас *******д шүүх хуралтай явбал 9 сарын эхээр явна гэж хэлсэн. Гэтэл Б чи авах зүйлээ авчихаад надад үлдээгээд явчих, би араас чинь ачуулаад аваад очиж болно шүү дээ гэж хэлсэн. Тэгж л анх бид 2 тохиролцсон юм.

Тэгээд  2013 оны 08 дугаар сарын 21-нд Б бид 2 ******* рүү хамт яван,  өөрөө бараагаа сонгож, захиалаад бараандаа бас санаа зовоод ******* хүртэл Бтэй хамт явсан. Маргааш нь *******д шүүх хуралтай байсан болохоор 20 гаран сая төгрөгийн бараагаа тохиролцсон ёсоор үлдээгээд өөрөө түрүүлээд ирсэн. Бид бие биедээ итгэсэн болохоор бараагаа үлдээсэн юм. ******* хотод  өөр ширээний тавцангаа захиалаад нэг хоног хүлээж байхад Б би яараад байна эртхэн очиж бараагаа зармаар байна гэж байсан. Би нэгэнт энэ хүртэл зардал гаргаж ирсэн юм чинь бараагаа аваад явмаар байна шүү дээ гэж гуйсан.  

Гэтэл би хүлээж чадахгүй гэж байсан. Тэгээд наашаа *******эд ирчихээд 1 вагон авч 2 хүний ачаа ачна гэж хэлэн надаас зардлаа тооцон авсан атлаа олон хүний бараа ачсан байсан. Намайг  2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******ы ачих буулгахаас ачаагаа авах гээд  иртэл баахан хүний ачаа авч ирсэн байсан өөрөө надад юу ч хэлээгүй. Тэгээд миний ачуулсан ачаа буюу рестораны ширээний чулуун тавцан нь хагараад, индукцэн плитка нь тоногдоод юу ч үгүй болоод ирсэн байсан. Миний ачааг хамгийн доор нь ачсан байсан. Хэрвээ миний ачаа тоногдоогүй бол хагараад ч болтугай тэндээ байж байх байсан гэтэл юу ч байхгүй ирсэн. Хагарсан ширээний тавцан л байсан. М гээд жолоочийг Б өөрөө олсон. Энэ хоёр хүн хамтраад л ачаа ачсан. Б нь миний хувьд ачаа тээвэрлэгчийн үүрэг хүлээж миний ачааг ачиж, хил гаалиар, төмөр замаар мэдүүлэг бичиж, хураамж төлсөн тул бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байна. Миний ачааг зохих журмын дагуу хүлээн авч ачуулаад үнэ хөлсийг авсан атлаа Замын–Үүдээс *******, *******аас Дархан ******* хүртэл бүрэн бүтэн хүлээлгэн өгч, надад бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ёстой. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул  гантиг чулуун тавцантай, 4 индукцэн плитка бүхий рестораны ширээ *******ээс худалдан авсан үнэ нь 2600 юань, бусад зардал 300 000 төгрөг үүнийг одоо Монголд чулуун тавцанг захиалахад 540 000 төгрөг, 16 ширхэг индукцэн плитканы үнэ нэг бүр нь 70 000 төгрөг нийт 1.120.000 төгрөг, суурилуулах ажлын хөлс 40 000 төгрөг нийт хохирол 1.700.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хагарч гэмтэх ачааны эрсдэлд хураамж төлсөн байгаа. Д.Б плита оруулж ирж зардаг. Тэгэхээр түүний ачаа ч гэмтэх ачаа. Хэрэв миний ачааг гэмтэх ачаа гэж үзсэн бол хагарч ирсэн байхад төмөр замаас төлсөн баримтаа үзүүлэн Д.Б шаардах ёстой, түүний хариу тайлбар үндэслэлгүй  гэжээ.

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Бид харилцан  ярилцаад  бараанд нь хамт явсан. Дандаа хагарч гэмтэх бараа авч ирсэн, тэр болгонд нь цуг яваад сонголцож байсан болохоос үнийг нь мэдэхгүй. Бараа худалдан аваад явуулах, ачуулах талаар тохиролцож байсан  нь үнэн. Хамт явж барааг нь авахад байлцаж байсны хувьд их хэцүү санагдсан. Түүний ааш, бусадтай харьцаж байгаа байдал нь. Тэгээд ч Т өөрөө надад итгэхгүй байна,  энэ их олон сая төгрөгийн бараа гээд байснаа би ******* гараад *******д болох шүүх хуралаа хойшлуулчихаад ирье гээд байсан. Ширээний тавцанг би ачилтын буруугаас хагарсан гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй . Анх вагон буухад бид хамт очоод харсан, тэр үед хагарсан байсан. Т ороод ачаагаа авах гэсэн чинь бараа нь хагарсан байсан. *******д болон Замын–Үүдэд Т өөрөө бараагаа харж байгаад ачуулах ёстой. Бараагаа Т ч хариуцаагүй, би ч барааг нь хариуцаагүй. Бидний хооронд энэ талаар тохиролцсон хэлцэл, бичиг баримт байхгүй.  Би Т-гаас 980.000 төгрөг авсан нь үнэн. Тэр нь *******ээс бараа ачуулаад, тээврийн жолоочийн мөнгийг өгөөд мөнгийг нь хэрэглэсэн. Ачилтын хөлс, гаалийн хөлсийг түүнээс төлсөн нь үнэн. Надаас Т чамд би хэдэн төгрөг өгөх билээ гэж асуусан, тэр үед нь чи өөрөө мэд гэхэд миний бараа арай бага юм чинь нийт тээврийн зардалын 3/1-ийг төлье гээд мөнгөө өгсөн. Миний хувьд би өөрөө хариуцах ёсгүй гэж үзэж байна. Эзэн нь өөрөө эд зүйлээ хариуцаагүй учраас хагарсан ширээг хариуцахгүй. Тээвэрлэлт миний нэр дээр гарсан. Мэдүүлгийг бараа ачуулж байгаа хүн мэдүүлэх ёстой байдаг. Хагарах зүйл байгаа гэж ачаа зөөдөг хүнд нь хэлсэн. Бараагаа ачуулаад байж байхад нь араас нь ирж бараа ачуулсан.  Миний хувьд харж хүлээж аваагүй зүйлээ хүлээн зөвшөөрч төлж чадахгүй. Хагарч гэмтэх зүйл болохоор грушикт илүү мөнгө төлсөн.  Хагарч гэмтэх ачаа их байсан учир би төмөр замын ажилтанаас асууж байгаад таны бараа гэмтэж очвол нэхэмжилж болно гэсний дагуу 136 500 төгрөг хураамж төлсөн. Гол нь Д.Т-гийн ачуулсан бараан дотор их том шилэн хаалга байсан,  түүнийг гэмтэж хагарчихвал би төлөх болно гэж бодож байсан учраас энэ хураамжийг төлсөн. Би бараануудыг даатгуулахгүй байж болох байсан харин ч  136  500 төгрөгөөр ачааг даатгуулсан , энэ талаархи баримт нь хэрэгт байгаа. Д.Т хайрцагтай бараагаа задалж ширээ, индукц плитка зүгээр эсэхийг шалгаж үзээгүй. Хятадын гаалийн хашаа руу ачсан барааны араас хүн оруулдаггүй. Бид бараагааа үлдээгээд буудал руу явсан. Харин мөнгө авах гэтэл *******уудтай Д.Т маргасан. Тухайн ширээ авсан газар индукцэн плитка зардаггүй, зөвхөн тавцан зардаг байсан. Харин худалдагч ******* нь 2300 юань өгсөн гэж хэлдэг. Би ачаа тээвэрлэлтийн хөлсөнд 980,000 төгрөг өгсөн. *******ээс бараа ачуулахад 1,700,000 төгрөг болдог. Харин би өөрийгөө Т-д тус болсон гэж бодож байгаа. Мөн зарлагын паданыг орчуулсан бичгийг асуухад зарлагын паданд индукцэн плитка гэж байхгүй талаар хэлсэн , мөн 2600  юань төлөхөөс 300 юань төлөөгүй гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд иргэний  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Б-с *******ээс *******, *******ээс *******, Дархан ******* хүртэл тээвэрлүүлсэн  ачаа болох гантиг чулуун тавцантай, 4 индукцэн плитка бүхий рестораны  зориулалттай  4 ширээг ашиглах боломжгүй болгосоноос учирсан хохирол  чулуун тавцанг захиалах 540 000 төгрөг, 16 ширхэг индукцэн плитканы үнэ 1.120.000 төгрөг, суурилуулах ажлын хөлс 40.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Зохигчид 2013 оны 08 дугаар сард барилгын материал болон бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор *******-ын ******* хот руу зорчиж тус тусын ачаа, тээшийг Б.Б-ийн нэрээр хил, гаалиар дамжуулан тээвэрлэж, ******* *******нөөс *******, Дархан ******* рүү төмөр замын ачаа тээвэр хийлгэсэн, энэ талаар маргаангүй байна.  

            Дархан *******нд ачаа ирэх үед ачааны бүрэн байдал алдагдсанаас Д.Т-гийн ачуулсан     рестораны зориулалттай гантиг чулуун тавцантай, 4 индукцэн плитка бүхий 4 ширээ зориулалтаар  ашиглах боломжгүй болсон гэж талууд маргаж байгаа болно.

Дээрхи маргааны зүйл болж буй 4 ширээг дахин засварлан хийлгэх үнэ 1.700.000 төгрөгийг хариуцагч Б.Б ... Миний хувьд би өөрөө хариуцах ёсгүй гэж үзэж байна эзэн нь өөрөө эд зүйлээ хариуцаагүй учраас хагарсан ширээг хариуцахгүй ... гэж үгүйсгэж байгаа болно. Б.Б нь *******-ын ******* хотоос ачаа, тээшийг өөрийн нэрээр хил, гаалиар дамжуулан тээвэрлэж, ******* *******нөөс *******, Дархан ******* рүү төмөр замын ачаа тээвэрлэх гэрээ  хийн, хураамжийг төлсөн нь  Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг ******* маягт , элдэв хураамжийн тасалбар ******* , ******* төмөр зам орлох падан 2967 зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг Б.Б ******* төмөр замтай байгуулсан байна гэж үзнэ .

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг ******* маягтад ачаа хүлээн авагчийг / санхүүгийн хувьд хариуцагч байгууллага /  Б.Б гэсэн бөгөөд, ******* төмөр зам орлох падан 2967–д илгээгч нь иргэн Б.Б, хүлээн авагч Б.Б, тээврийн хөлс бүгд 1.789.900 төгрөг гэснээс үзвэл  хариуцагч Б.Б нь Д.Т-ийн өмнө ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй болно.   

Б.Б нь ачаа илгээх үедээ  Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1-д заасан дагалдах бичигт аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг тэмдэглэгээг хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн элдэв хураамжийн тасалбар ******* –р хялбар гэмтэх ачаа, хагарч гэмтэх шаазан, шил, шилэн эдлэл ачих татварт 136.500 төгрөг төлсөн  атлаа Дархан *******нд түүний нэрээр ачуулсан ачаа  ачаа алдагдсан, дутсан үед гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1652 тоот шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг биелүүлээгүй, өөрийн буруугүй, ...... буруутай үйлдэл болон, өөрт нь ачаа хүлээлгэн өгсөн Д.Т-гийн буруутай гэдгийг нотолж чадахгүй, Д.Т-гаас тээвэрлүүлэх ачаа барааны хөлсийг хүлээн авсан атлаа, тухайн бараа, тээшийн бүрэн, бүтэн байдал, сав, баглаа боодолыг шалган хүлээн авах, мөн тэр байдлаар нь ачуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай     байна.

Мөн Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.2-т зааснаар ачаа хүлээн авагчийн хувьд ачаа алдагдсан, дутсан үед гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардах эрхтэй байсан  бөгөөд,  ачаа илгээх үед төмөр замын тээшийн ажилтанаас мэдээлэл авсан  нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар ачаа илгээсэнээс үүссэн үр дагаварыг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх  боломжгүй байх тул үнийг төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Т-гийн хүсэлтээр  шүүхээс томилогдсон шинжээч “.....” ХХК нь  ... плитка 16 ширхэг үнэ 616 000 төгрөг, ширээ чулуун тавцантай, плитка суурилуулах зориулалттай  4 ширхэг  900 000 төгрөг гэж үнэлсэн байна.

Хариуцагч Б.Бийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “.......” ХХК нь ...  *******-ын ******* хотоос худалдан авсан 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн барааны паданд тусгагдсанаар нэг бүр нь 650 юанийн үнэ бүхий нийт 2.600 юанийн үнэтэй эд зүйл байгаа тул тухайн үеийн Монгол банкны албан ханшаар 264 төгрөг 19 мөнгөөр тооцон 2013 оны 08 дугаар сарын байдлаархи үнэ цэнийг 686 894 төгрөгөөр тогтоосон ... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй ч 4 ширээний гантиг хавтан 6 м.кв, зах зээлийн  үнэ 540.000 төгрөг, индукцэн плиткийн нэг бүрийн  зэх зээлийн одоогийн  үнэ  70.000 төгрөг, дахин засварлан бодит зардал гарсан эсэх талаархи нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангах боломжгүй, мөн  ачаа илгээгчийн хувьд өөрийн ачуулж байгаа бараа, тээшийг зохих ёсоор сав, баглаа, боодлын бүтэн байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүй, Б.Б-д  нэг бүрчилэн хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримт байхгүй тул гэмтсэн 4 ширээг дахин засварлахад гарах зардалыг нөхөн төлүүлэх боломжгүй байна.

Зохигчид  *******-ын ******* хотоос худалдан авсан маргаж буй  барааны 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн   паданд тусгагдсанаар нэг бүр нь 650 юанийн үнэ бүхий нийт 2.600 юанийн үнэтэй эд зүйл байгаа талаар маргаагүй тул “....” ХХК-ийн үнэлгээг бодитойд тооцож 686.894 төгрөгийн үнэ бүхий барааны 70 хувь буюу  480.825 төгрөг 80 мөнгийг Б.Б-с гаргуулан Д.Т-д олгож 1.219.174 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил,  үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлсийг зохигч төлөх үүрэгтэй тул “......“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргах үед гаргасан зардалыг хүсэлт  гаргагч Д.Т, “......“ ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээ гаргах үед гаргасан зардалыг хүсэлт гаргагч Б.Б төлөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар 480 825 төгрөг 80 мөнгийг Б.Б-с гаргуулан Д.Т-д олгож, 1 219 174 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-гийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХААН банк 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  42 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Б.Б-с 15,074.69 төгрөг гаргуулан Д.Т-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                 

 

 

 

     

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ