Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 812

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00293/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, Их сургуулийн ... дугаар гудамж ... тоотод оршин суух .... овогт Ц.А /РД:........, утас: ......./-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ....сум, .... ХК-д холбогдох

Нөхөн олговорын 41.565.948 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Л,  нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би нөхөр Ж.С-тай 1978 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болж албан ёсны 12 дугаартай гэрлэлтийн баталгаа авсан. Миний нөхөр Ж.С нь 1972 онд Политехникум төгсөж тус уурхайд ажиллаж байгаад 1974 цэргийн албанд явж цэргээс халагдаж ирээд 1977 оноос .....уурхайн “....” хэсэгт ажиллаж байгаад, Политехникийн дээд сургуулийг цахилгааны механик инженереер төгсөж “....” хэсэгт механик, Хөдөлмөр хамгааллын тасагт байцаагч, хэсгийн дарга, “Уулын нэгдсэн хэсэг”-т механик дарга, ҮЭХ-ны дарга зэрэг ажилуудыг 2004 оны 10 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэж байсан. Миний нөхөр залуу насаа энэ уурхайд зориулж, ажлын төлөө өөрийн бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж энэ хугацаанд байгууллагын хэд хэдэн удаагийн аварга мөн төрийн дээд одон медалиар удаа дараа шагнагдаж байсныг хамт ажиллаж байсан дарга, найз нөхөд, хамт олон нь болон ....сумын иргэд бүгд сайн мэдэх тул ....уурхай нөхөн олговорыг өгөхөөс татгалзахгүй байх гэж найдаж байна.    Миний нөхөр Ж.С нь  ....уурхайд ажиллаж байгаад өвчний учир мэргэжлээс шалтгаалах өвчний групп-д байж байгаад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өвчний учир нас барсан тул Монгол Улсын Хөдөлмөрий тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасны дагуу ажил олгогчоор 36 сар үндсэн цалинг 1200 төгрөгөөр тооцож бүгд 14 сая 40,000 төгрөг олгож болохыг ....уурхайн нягтлан бодогч С.О, хуулийн зөвлөх М.Г нар тооцоо хийж энэ талаар тодорхойлолт өгч байснаар нотлогдож байгаа тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 14,040,000 төгрөгийг “....уурхай” ХК-иас гаргуулж өгч миний амьдралд туслана уу” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн нөхөр талийгаач Ж.С-ыг 1991 оны байдлаар буюу ажиллаж байхдаа 1200 төгрөгийн цалинтай байсныг тодорхойлсон байхад, түүний 36 сарын цалинг нь 14,040,000 төгрөг гэж гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.3-т “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэн” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ба хамтын гэрээнд энэ талаар тусгаагүй бол цалин буюу нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудал яригдахгүй юм.

Нөхөн төлбөр олгох асуудлыг зөвхөн ажил олгогчыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, Гүйцэтгэх захирал шийдвэрлэх эрхтэй. Харин тухайн хүний цалин, нөхөн төлбөрийн тооцооллыг компанийн ерөнхий нягтлан холбогдох хууль тогтоомжийг баримтлан гаргаж удирдах албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлнэ. Түүнээс нөхөн төлбөр болон тооцооллыг эцсийн байдлаар гаргаж батлах гаргах эрхгүй нягтлан бодогч С.О-н ерөнхий нягтлан бодогчруу батлуулахаар гаргаж өгч байсан тодорхойлолтыг үндэслэн нөхөн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Тухайн үед нь ерөнхий нягтлан бодогч хууль тогтоомжид заагаагүй буюу огт өөр зүйлд ашигладаг итгэлцүүр ашиглаж, нөхөн төлбөрийн дүнг буруу гаргасан байна гээд тэрхүү тодорхойлолтыг нь батлаагүй буюу гарын үсгээ зураагүй нөхөн төлбөрийн асуудлыг дахин судлуулахаар буцаасан байдаг. Яагаад хууль зүйн үндэслэлгүй нөхөн төлбөрийн хэмжээг гаргасан тухайд:

Учир нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтад дурьдсан итгэлцүүрийг ашиглан, түүний 1200 төгрөгий цалинг 325-аар үржүүлэн 390,000 төгрөгөөр сарын цалинг тооцон 36 сараар үржүүлэн 14,040,000 төгрөгийг гаргасан байдаг. Энэхүү итгэлцүүрийг зөвхөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох, тэтгэврийн доод хэмжээг тогтооход баримтлах итгэлцүүр юм. Тэрнээс нөхөн төлбөр олгоход баримтлах итгэлцүүр биш юм. Тэгээд ч Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолоор 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. /тогтоолын хуулбаруудыг хавсаргав/

Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг тооцсон 14,040,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Минй нөхөр Ж.С нь 1991 онд ..... уурхайд хэсгийн дарга хийж байгаад МШӨ-ний улмаас групп-д гарахдаа сарын цалин нь 1200 төгрөг байсан. /нябо тогтоосон/ Өнөөдөр буюу 2015 оны 05-р сарын байдлаар уг албан тушаалын цалин 1,012000 төг байна. Үүнийг үндэслэн хөдөлмөрийн хуулийн 97.1.2-т зааснаар нөхөн төлбөрийг тухайн албан тушаалын одоо мөрдөгдөж буй цалингийн 36 сартай тэнцэх мөнгө болох 36,000000 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Нэхэмжлэгч Ц.А-ийн талийгаач нөхөр болох Ж.С нь 1977 оноос эхлэн 2004 оныг хүртэл .....уурхайн .... хэсэгт механик, Уулын хэсгийн механик, дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан. 1991 онд Уулын хэсгийн даргаар ажиллаж байхдаа мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон байдаг бөгөөд тухайн үедээ ажил олгогчоос ямар нэгэн нөхөн төлбөр авч байгаагүй болно.

Ж.С нь мэргэжлээс шалтгаалах өвчний группт байж байгаад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний хүндрэлийн улмаас нас барсан.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нас барсан ажилтан Ж.С-н 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа болно.

Ж.С нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группт орох үедээ буюу 1991 онд 3225 төгрөгийн дундаж цалинтай ажиллаж байсан. /Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас Нийгмийн даатгалын хэлтэст 2014.08.08-ны 278 тоот албан бичгээр ирүүлсэн Цалингийн тодорхойлолтоор нотлогдож байгаа/.

Тухайн үеийн нэг сарын цалин болох 3 225 төгрөгийг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй холбогдуулан индексжүүлсэн /Монгол Улсын Засгийн газрын 2014.01.18-ны өдрийн 15 тоот тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүр/ цалин болох 1 154 609 төгрөгийг 36 сараар тооцон 41 565 948 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 5 565 948 төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагаа 5,565,948 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 41,565,948 төгрөг нэхэмжилсэнийг урд гаргасан тайлбарт гаргасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь “.....уурхай” /хуучин нэрээр/  .... ХК-д ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 1991 онд хяналтад орж хөдөлмөрийн чадвар алдалтын   70 хувьтай, группт орон улмаар 2014 оны 05  дугаар сарын 12-ны өдөр нас барсан ажилтан Ж.Саялавын  гэр бүл болох нь гэрлэлтийн  12 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд Ц.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

2014  оны 05  дугаар сарын 12-ны өдөр нас барсан  Ж.С нь “.....уурхай” /хуучин нэрээр/ .... ХК-д механик хэсгийн даргаар ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 1991 онд Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 70 хувь алдаж группт орон, эмнэлэгийн хяналтад байж байгаад  2013  оны 08 дугаар сарын 23-наас 2014 оны 08 дугаар сарын 23 хүртэл 12 сар  хүртэл хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байх үед нас барсан  нь өвчний түүх, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын .. Ж овогтой С 61 настай эрэгтэй, регистрийн дугаар  ....... хувийн хэргийн дугаар ..., 1991 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хяналтад орж хөдөлмөр чадвар алдалтын 70 хувьтай байсан нь үнэн болно ... гэсэн ... тоот,  нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот, 2013 оны 06 дугаар сарын 30 -ны  өдрийн ...химийн бодис, хий, утаас,уур амьсагсанаас үүсэх амьсгалын замын эрхтний эмгэг... гэсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, мөн өвчний улмаас нас барсан нь нас барсан тухай Эмгэг судлалын шинжилгээний протокол AS -28 /2014  оны 05 дугаар сарын 29 -ны өдөр/, эрүүл мэндийн карт зэргээр нотлогдож байна.

Иймд Ж.С нь 1999 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөн, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан ч нөхөн төлбөр аваагүй тул түүний ар гэр Ц.А-д   Дархан-Уул аймгийн Архивын тасгын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот лавлагаа дахь . Ж.С. .....уурхай. Хэсгийн дарга 1990 оны 01-12 сар, 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-06 дугаар сарын цалин....-гийн түүвэр лавлагаа, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн   Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн доод хэмжээ болон цалинийн итгэлцүүрийг шинэчилэн тогтоох тухай“ 15 тоот тогтоолын хавсралтын 1991 оны итгэлцүүр болох 358.0–р тооцон тухайн үеийн  сарын цалингийн дундаж   3 225   төгрөгийг амьжиргааны өртгийн өөрчилөлттэй холбогдуулан индексжүүлсэн цалин болох  1 154 609  төгрөгийг 36 сараар тооцон  41 565 948 төгрөгийг ....ХК-аас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Хөдөлмөрийн тухай хуулийн 97.3-т “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ба хамтын гэрээнд энэ талаар тусгаагүй бол цалин буюу нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудал яригдахгүй юм.

Нөхөн төлбөр олгох асуудлыг зөвхөн ажил олгогчыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, Гүйцэтгэх захирал шийдвэрлэх эрхтэй, тиймээс тухайн үед авч байсан цалин болох  1200 төгрөгийг 36 сараар нэмэгдүүлэн тооцож нөхөн төлбөрийг олгоно гэж  ...   нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар татгалзаж  байгаа  нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар татгалзалын үндэслэл болгож байгаа ....ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ нь 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд, Ж.С нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хяналтад орж хөдөлмөр чадвар алдалтын 70 хувьтай байсан,  тул уг хамтын гэрээний, 6.3.2-т заасан .. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтыг үндэслэн нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно ...гэсэн заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн   97.3-т “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ” гэж  хуульчилсан, хамтын гэрээнд индекжүүлэлтийн талаар дурьдаагүй  гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ж.С нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 1991 онд эмнэлэгийн  хяналтад орж хөдөлмөр чадвар алдалтын 70 хувьтай байсан  тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан ... амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл  бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдээлэх, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан ажилтаны төлөөлөгч болон ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт тавих үйл ажиллагаанд оролцох эрхтэй ... гэсэн хуульд заасан  эрх, үүүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан байна.

Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн  97.3-т заасан  “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ... гэж хуульчилсан байхад хамтын гэрээнд тусгаагүй, ажилтаны эрхийг хязгаарласан бөгөөд,  хамтын гэрээнд индексжүүлэх асуудлыг тусгаагүй шалтгааны талаархи  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нас барсан тохиолдол бий болсон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  28  дугаар зүйлийн  28.1.15-д заасан ...  мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй тул хуульд заасан нөхөн төлбөрийг шаардах, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй   гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ны хүсэлтээр  2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг   2015 оны 08 дугаар сарын 14 хүртэл хойшлуулж, энэ тухай өөрт нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцож болохгүй шалтгаан тухайлбал хүндээр өвдсөн, зайлшгүй эмчилгээ сувилгаа хийлгэх болсон талаархи нотлох баримтыг хүсэлтэд хавсарган ирүүлээгүй тул ... хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ... гэсэн хүсэлт үндэслэлгүй байх тул шүүх хуралдааныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчинй оролцоогүйгээр явуулж, түүний шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа адилтган үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-т зааснаар .... ХК-аас   41 565 948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ц.А-д  олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.А тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч .... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 365,779.73 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

 

  1. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ