Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 206

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хэргийн индекс: 135/2015/01439

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *** дүгээр хороо, бага тойруу, *** тоотод байрлах Ж*** ХХК /утас ***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, шинэ хороолол, *** тоотод оршин суух Х*** овгийн М*** С*** /РД: ТЯ***, утас:***/-д холбогдох

3,370,739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

М.С*** нь 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд гэрээ байгуулж Самсунг нөүт-3 маркын нэг бүрийн үнэ нь 1,350,000, 1,550,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утсыг тус бүрд нь урьдчилгаа 405,000 төгрөгийг төлж авсан ба одоо 1,718,181.82 төгрөгийн үлдэгдэлтэй ба ******* дугаарын ярианы төлбөр 124,690.37 төгрөг, суурь хураамж 60,000 алданги 491,890.64 төгрөг, ******* дугаарын ярианы төлбөр 120,000, суурь хураамж 60,000 төгрөг, алданги 489,545.45 төгрөг буюу нийт 3,370,739.11 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч М.С*** нь Ж*** ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд гэрээ байгуулж Самсунг нөүт-3 маркын нэг бүрийн үнэ нь 1,350,000, 1,550,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утсыг тус бүрд нь урьдчилгаа 405,000 төгрөгийг төлж авсан ба одоо 1,718,181.82 төгрөгийн үлдэгдэлтэй ба ******* дугаарын ярианы төлбөр 124,690.37 төгрөг, суурь хураамж 60,000 алданги 491,890.64 төгрөг, ******* дугаарын ярианы төлбөр 120,000, суурь хураамж 60,000 төгрөг, алданги 489,545.45 төгрөг буюу нийт 3,370,739.11 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.

Хариуцагч М.С*** нь шүүхэд гаргасан тайлбартаа

Ж*** ХХК-иас 1,350,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утсыг урьдчилгаа тус бүрд 405,000 төгрөгийг төлж гэрээ байгуулан авсан нь үнэн.

Мөн дараа төлбөрт ******* ******* гэсэн 2 дугаарын авсан. Дугаар тус бүрийн ярины суурь хураамж 30,000 төгрөгөөр гэрээ хийсэн ба 50,000 төгрөгөөр хэрэглээг хязгаарласан. Иймд би нэхэмжлэгч талын нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас 2 ширхэг гар утасны үлдэгдэл төлбөр 1,890,000 төгрөг, 2 дугаарын ярианы төлбөр тус бүр 50,000 төгрөг, нийт 1,990,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Харин нэхэмжлэгч талтай эвлэрвэл төлбөрөө 4 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч талаас төлбөрийг төлж барагдуулах хугацаан дээр эвлэрэх боломжгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** миний бие хариуцагч М.С*** холбогдох иргэний хэргийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн очих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.С*** миний бие 2014 оны 2 дугаар сард Ж*** ХХК-тай гэрээ хийж Самсунг нөүт-3 маркын 2 гар утас гэрээ байгуулж авсан.гэрээ байгуулан утас авах болсон шалтгаан нь би ******* хотод *** ХХК-д маркетингийн менежер ажилтай байсан бөгөөд цалингаа аваагүй байсан тул компани Ж*** ХХК-ас утас авахыг зөвшөөрч би гэрээ байгуулан аваад, компани утасны мөнгийг төлнө гэсэн тул 2 утсыг гэрээгээр авч ажлынхаа хүмүүст өгсөн. Гэтэл байгууллага мөнгийг төлөөгүй юм байна. Ийм ойлголцолтой басйан тул мөнгийг хугацаанд нь төлөөгүй, гэрээ миний нэр дээр байгаа тул мөнгийг төлнө.

Гар утас тус бүр 1,350,000 төгрөгийн үнийн дүнтэй байсан бөгөөд гар утас тус бүрд 405,000 төгрөгийн урьдчилгаа өгч гэрээ байгуулах нөхцөлийн дагуу утас тус бүрт дараа төлбөрт /***/ авсан болно.

1,990,000 төгрөгийг төлж барагдуулах болно. Бусад дурдагдсан төлбөрийг төлөх боломжгүй болно. Миний бие нэхэмжлэгч талтай эвлэрэн зохицож нэхэмжлэгч талыг аль болох хохиролгүй болгохыг эрхэмлэж байна. Нэхэмжлэгч талтай эвлэрэн зохицсон тохилдолд 4 сарын дотор төлж барагдуулна хугацааг зөвшөөрөхгүй байгаа хувааж төлөх бодолтой байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч М.С*** холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрийн гэрээний дагуу 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд гэрээ байгуулж Самсунг нөүт-3 маркын үнэтэй 2 ширхэг гар утасны үнэ, ярианы төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч М.С*** нь Самсунг нөүт-3 маркын үнэтэй 2 ширхэг гар утас лизингээр худалдан авсан бөгөөд үнэ 2 800 000 төгрөгийн урьдчилгаанд 910 000 төгрөгийг төлсөн одоо утасны төлбөрт үлдэгдэл 1 890 000 төгрөг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж*** ХХК нь хариуцагч Ж.С*** худалдан авсан гар утас тус бүрийн буюу *** дугаарын ярианы төлбөрт 124,690.37 төгрөг, суурь хураамж 60,000 алданги 491,890.64 төгрөг, *** дудгаарын ярианы төлбөрт 120,000, суурь хураамж 60,000 төгрөг, алданги 489,545.45 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Ж.С*** нь ... Дугаар тус бүрийн ярианы суурь хураамж 30,000 төгрөг, хэрэглээг хязгаарлах үнийн дүн 50,000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн. 2 гар утасны үлдэгдэл төлбөр 1,890,000 төгрөг болон 2 дугаарын тус бүрд сар хүрэхгүй хугацаанд хэрэглэсэн тул тус бүрд 50,000 төгрөгийн ярианы төлбөрийн хамт барагдуулах болно ... гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байгаа болно.

Талуудын байгуулсан гэрээнд дугаар тус бүрийн ярины суурь хураамж 30,000 төгрөгөөр гэрээ хийсэн ба 50,000 төгрөгөөр хэрэглээг хязгаарласан бөгөөд гэрээний 5-д заасан үйлчилгээний төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны дотор нэхэмжлэх, хэрэглэгч сар бүрийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гарах ярианы эрх болон бусад эрхийг түр хаах үүргээ биелүүлээгүй, мөн 2 дугаарын ярианы төлбөрт тус бүр 120 000 төгрөг төлсөн талаархи нотлох баримтыг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ирүүлэх, өөрөө бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, энэ талаархи нотлох баримтгүй байна.

Иймд хариуцагч Ж.Сарангаас утасны үлдэгдэл төлбөр 1 890 000 төгрөг, 2 дугаарын хэрэглээг хязгаарласан төлбөр болох 100 000 төгрөг, нийт 1 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж*** ХХК д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** миний бие хариуцагч М.С*** холбогдох иргэний хэргийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн очих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж түүний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ж.С*** 1 990 000 төгрөгийг гаргуулж Ж*** ХХК-д олгож, 1 380 739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж*** ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 01ий өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 68,881.82 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.С*** нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 1 990 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 49,789.968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж*** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ