Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 154/ШШ2015/00150

 

 

 

 

015 оны 08 сарын 11                                                        дугаар 154/015/00150                                              Булган сум                                       

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, Баттулгын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны 4-р ******* тоотод оршин суух, РД:ЕТ*******, Б овогт Пийн Г,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны дугаар , тоотод оршин суух, РД:ПЭ8509519, Б овогт Сгийн Э нарт холбогдох

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 154800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 015 оны 05 сарын 6-ны өдөр хүлээн авч, 015 оны 06 сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алхажан оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор С.Э, Г.Г нарыг 01 оны 07 дугаар сарын 7-ны шөнө Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Тэнгис баарны урд талд Б. *******ийг догшин авирлан бүлэглэн зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

үлдээсэн юм. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн хучин төгөлдөр болсон тул хохирогч Б.******* би шүүхийн шийдвэр гарснаас хойшхи эрүүл мэндийн хохирол, эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилж байна.

Б.******* би өөрийн эх Мийн хамт эмчилгээ хийлгэхээр 015 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр автобусаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод Цэргийн госпиталын эмнэлэгт биеийн эсэргүүцэл сайжруулах урьдчилсан эмчилгээ хийлгэж, дараагаар нь баруун хөлний хадаас авахуулсан. Хөлний яс хадаасны толгойг давж ургасан тул ясны ургалтыг тайруулсан. Энэ бүх хагалгаа нь их хүнд байсан, намайг өргөж хэвтүүлэх шаардлагатай тул 015 оны 0 дугаар сарын 01-ний өдөр эцэг Баттулгыг авахуулж, эх М зөрөөд Ховд аймаг руу буцсан. Эцэг ******* 015 оны 0 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймаг руу буцсан. Улаанбаатар хот дотор таксигаар үйлчлүүлэхдээ жолоочтой гэрээ байгуулж, 464000 төгрөгний зардал гарсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Иймд хариуцагч М.Э, Г.Г нараас 154800/нэг сая таван зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******* надад олгоно уу гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П овогтой Г миний бие Б.*******ын нэхэмжилж буй эмчилгээний зардлыг төлөх боломжтой, харин таксийгаар үйлчлүүлсэн болон эцэг, эхийн хот хооронд явсан зардлыг төлөх боломжгү. Үүнийг зөвшөөрөх тохиолдолд эмчилгээний зардлыг төлж тохиролцох боломжтой гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С овогтой Э миний бие Иргэн Г.*******ын нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь *******ид бодит гарсан зардлыг барагдуулсан ба харин илүү төлсөн гэж үзэж байгаа. Г.*******ид гарсан эмчилгээний зардал автобусны билетийн үнийг бас төлөхөд бэлэн байна. Бусдаар такси болон эцэг, эхийн явсан зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.Г, С.Э нараас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, бусад зардалд 015 оны 01 сарын 3-наас 015 оны 0 сарын 4-ний өдрийг хүртэлх хугацааны 154800 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Э, П.Г нар нь 01 оны 07 сарын 7-ны шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис баарны өмнө бүлэглэн танхайрч, С.Э нь догшин авирлаж, Б.*******ийгзодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 013 оны 06 сарын 07-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх ба шийтгэх тоггоолд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардлыг, хариуцагч П.Г нь эмчилгээний болон автобусны зардлыг хувааж төлөх талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, бусад зардалд нийт 154800 төгрөг буюу 015 оны 01 сарын 8-ны өдрийн эм тариа худалдаж авсан 1300 төгрөг, Улаанбаатар хотод такси унааны зардалд 464000 төгрөг, автомашинд хэрэглэсэн шатахуун 8100 төгрөг, Ховд, Улаанбаатарт ирсэн явсан замын зардалд 39500 төгрөг, 015 оны 01 сарын 6-наас 015 оны 01 сарын 8-ний өдрүүдэд зүрхний цахилгаан бичлэг болон үзлэг шинжилгээ хийлгэсэн 173400 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 015 оны 0 сарын 4-ний өдрийн /ор хоногийн төлбөр/ 175500 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бүрдүүлсэн нотлох баримт гэж үнэлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд С.Э, П.Г нараас 154800 төгрөгийг хувааж тус бүрээс нь 771400 төгрөгийг гаргуулж Б.*******ид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б овогт Пийн Гоос 771400 төгрөг, Б овогт Сгийн Эаас 771400 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******ид олгосугай.
  2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 05 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.