Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/56

 

2026       01           27                                         2026/ШЦТ/56

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0318/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.********, Э.***********,

Шүүгдэгч М.******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овгийн ********** ********т холбогдох эрүүгийн 2439005070220 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                       

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******** нь Хэнтий аймгийн ******** сумын засаг даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байрлах ******** сумын Засаг даргын тамгын газрын байранд малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээс сонгон шалгаруулаагүй "********" хоршоонд "********" гэх газар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дугаартай захирамж гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад буюу "********" хоршоонд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

   1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******** нь Хэнтий аймгийн ******** сумын засаг дарга бөгөөд ******** хотын захирагчаар ажиллаж байхдаа ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаартайАжлын хэсэг байгуулах тухай, ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/121 дугаартай Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай захирамжуудын дагуу холбогдох Ажлын хэсэг ******** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******** гэх газарт Мал аж ахуйн тэжээлийн ургамал, үйлдвэрлэлийн зориулалтаар тус бүр 5 га хэмжээтэй, 7 нэгж талбар бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар малчдын хоршоодод газар эзэмшүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт явуулан улмаар төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан ******* бүхий 7 хоршоонд газар эзэмшүүлэх санал дүгнэлт, газар эзэмшүүлэх захирамжийн төслийг танилцуулахад тус ажлын хэсгээс сонгон шалгаруулаагүй "********" *******тэй хоршоонд "********" гэх газар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дугаартай захирамж гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "********" хоршоонд давуу байдал бий болгосон болох нь:

 

1.Гэрч П.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******** сумын Засаг дарга М.********, газрын даамал ******** нартай 2024 оны 06 дугаар сараас хойш маш олон удаа ирж уулзаж 7 хоршоо шалгаруулан газар олгох асуудал дээр манай хоршоог багтаагаад газар олгоод өгөөч гэж хэлж байсан. Ингээд Б.****** нь та Засаг даргатай уулз гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 08 дугаар сард М.******** даргатай уулзаад  төсөл сонгон шалгаруулалтаар шалгаруулах 7 хоршоонд багтаагаад газар олгоод өгөөч би 2024 оны 06 дугаар сараас хойш хөөцөлдөөд газар авч чадсангүй ээ ногоон тэжээл тарих гээд бүх юм аа бэлдчихсэн байгаа гэж хэлсэн чинь таны яриад байгаа хоршоонд газар олгох асуудлыг шийдвэрлэж өгье гэж хэлсэн ингээд би бөөн баяр болоод гараад явсан. Огт тийм зүйл байхгүй би өөрөө шударгаар явж байгаа хүн.  Миний хувьд Засаг даргын хувиар нь очиж уулзаж боломжтой бол шийдвэрлээд өгөөрэй л гэж хэлсэн юм. Миний хувьд хүүхдийнхээ хоршоонд газар аваад ногоон тэжээл тарих гэж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52-р хуудас/,

 

2.Гэрч Л.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын үед байх ******** сумын Засаг даргын захирамж гарч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ хоршоо, чинээлэг малчин" хөтөлбөрийг ******** суманд сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Манай ажлын хэсэг 5-н хүний бүрэлдэхүүнтэй ******** сумын газрын даамал Б.*********, ******** сумын газрын даамал **********, Хүнс, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн ************, хөдөө аж ахуйн мэргэжилтэн ******** нар байсан. Миний бие уг ажлын хэсэгт комиссын даргаар ажиллаж тухайн ирсэн төслүүдийг ажлын хэсгийн гишүүдийн хамт дүгнэсэн. ******** сумын нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нэг хоршоонд 5 га газар, нийт 7 хоршоо буюу 35 га газрыг олгохоор болсон. Миний санаж байгаагааар шалгуур үзүүлэлтийн онооны дарааллаар 5 хоршоо шалгарсан санагдаж байна. Яг ямар *******тэй хоршоо шалгарсан талаар мэдэхгүй байна. ********** нарийн бичгийн даргаар оролцсон байх. Гэнэт л тулсан ажил гээд аваад орж ирсэн хугацаа тулж, давчуу орж ирсэн болохоор би сайн мэдэхгүй байна. Уг нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэл байх ёстой тэр нь газрын албан дээр байгаа байх. Шалгуур үзүүлэлтээ бүрэн хангаж ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар орсон хоршоог хасах эрх байхгүй. Хэрэв ажлын хэсэг алдаж, шалгуур үзүүлэлтийг буруу тооцож дүгнэсэн бол ******** сумын Засаг дарга цуцлах эрхтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248-р хуудас/,

 

3.Гэрч Л.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын орчимд ******** сумын Засаг даргын тушаалаар газар эзэмших хүсэлт өгсөн хоршоодын сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орж ажилласан. Энэ ажилд миний зүгээс хоршоодын үйл ажиллагааны чиглэл нь тохирч байгаа эсэхийг ажлын хэсгийн хуралдааны үеэр танилцуулж байсан. Энэ ажлын хэсэгт нийт 5 ажилтан орсон. Миний зүгээс шинээр үүсгэн байгуулагдсан хоршоонуудын улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, сумын тамгын газар бүртгэлтэй эсэх, үйл ажиллагааны чиглэл нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, газар тариалан эрхлэх ажилд тохирч байгаа эсэхийг тулган хянаж үзээд ажлын хэсгийн хуралд танилцуулж байсан. Ажлын хэсгийн хуралд хоршоодын төлөөлөл оролцоогүй зөвхөн ажлын хэсгийн гишүүд л байсан. Надад шийдвэр гаргах явцад ямар нэгэн шахалт дарамт, хөндлөнгийн нөлөөлөл, үүрэг чиглэл ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248-р хуудас/,

 

4.Гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын засаг даргын захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарлаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэлх хугацаанд хүлээн авахаар зарласан. Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталсан 1 дүгээр хавсралт “Төслийг шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд, үнэлгээ өгсөн байдал” 2 дугаар хавсралт “ төслийн нэгдсэн үнэлгээ”-нд тулгуурлан дотор заагдсан 1-11 хүртэл заалтуудад тулгуурлан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтаар төсөл бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж 1-5 оноо өгч “***********” хоршоо нийт 270 оноо, “***********” хоршоо нийт 269 оноо, “************” хоршоо нийт 261 оноо, “***********” хоршоо 247 оноо, “**************” хоршоо нийт 257 оноо, “**********” хоршоо нийт 242 оноо, “*********” хоршоо нийт 238 оноогоор сонгон шалгаруулалтад тэнсэн. Шалгарсан 7 хоршооны газар эзэмшүүлэх захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед ******** сумын Засаг дарга ********т төслийг авч ороход та нар ямар шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан юм гэхээр нь ажлын хэсгийн шалгаруулсан материалуудыг үзүүлэхэд наад хүмүүс чинь газар авахын төлөө яваад яг ажлаа хийх юм уу нэг бүрчлэн уулзах хэрэгтэй гэж хэлээд гаргасан. Түүнээс хойш 7 орчим хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дахин дахин 7 хоршооны төслөө авч ороход ирж уулзсан хоршоонууд гээд “*********” хоршоо, “************” хоршоо, “**********” хоршоо, “********” хоршоо гэсэн 4 хоршооны ******* өгч энэ өдрийн ******** сумын Засаг даргын А/190 дүгээр захирамж болон түүний хавсралтаар дээрх 4 хоршоонд газар эзэмшүүлэх захирамж гарсан. ******** хоршооны хүмүүс Засаг даргатай уулзаж олгож байгаа газартай ойр нутагладаг болохоор газар олгохоор хүсэмжилсний дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гарсан юм байна лээ. Миний зүгээс уг төсөлд давуу тал гээд байх зүйл байхгүй, сул тал нь орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээг тусгаагүй байсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтаар шалгарсан 7 хоршоонд газар эзэмшүүлэх захирамж гараагүй байгаа болохоор яг аль хоршоог хасах талаар мэдэхгүй байна. Олгох гэж байгаа газар 7 буюу 35 га газар болохоор үлдсэн 4 хоршооноос заавал нэг хоршоо хасагдана...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-6-р хуудас/,

 

5.Гэрч Б.*********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээр М.********ийн яриад байгаа зүйл болоогүй. Харин тухайн үед Засаг дарга намайг төсөл сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа уулзсан. Тэр үед би төсөл сонгон шалгаруулах журамд заасны дагуу 7 хоршоо буюу **********, ********** хоршоо, ********** хоршоо, ************ хоршоо, ********** хоршоо, ********* хоршоо, ************ хоршоо нар шалгарсан талаар танилцуулж эдгээр хоршоонуудад газар эзэмшүүлэхээр болсон гэхэд шалгарсан хоршоод тухайн газартаа яг ажил хийх юм уу, үгүй юм уу мэдэхгүй бүх хүсэлт өгсөн хоршоодтой уулзъя гэж хэлэхээр нь би газрын даамал ********** холбогдож шалгарсан 7 хоршооны дарга нарыг дуудаж Засаг дарга уулзана гэж байна хэлсэн. Тэгээд тухайн хоршоодын дарга нар засаг даргатай ирж уулзаагүй. Харин газар эзэмшүүлэх захирамж гарсан ******** хоршоо, ********** хоршоо, ********* хоршоо нарын дарга нар нь ирж уулзаад явсан. Энэ 3 хоршоо нь сонгон шалгаруулалтаар шалгарсан харин сонгон шалгаруулалтаар сонгогдоогүй “********” хоршоо нь засаг даргатай уулзаж засаг дарга шийдвэр гаргасан гэсэн. Миний хувьд засаг дарга ******** хоршоонд газар олгож болгох талаар хэлээгүй. Харин шалгарсан хоршоод нь олгогдсон газарт юу хийх нь тодорхойгүй, ******** хоршооны дарга нь тухайн олгож буй газар нутгийн ойролцоо амьдардаг учраас үйл ажиллагаа явуулна гэж үзээд газар эзэмшүүлсэн гэж хэлж байсан. ******** хоршооноос төслийн нэгдсэн үнэлгээний хүснэгтэд заасан шаардлагуудыг хангасан материалуудыг ирүүлээгүй байсан учраас сонгон шалгаруулаагүй. төслийн нэгдсэн үнэлгээний хуудсан дээр гишүүдийн өгсөн үнэлгээг нэгтгэж нийлбэр оноогоор эрэмбэлж 7 хоршоог сонгон шалгаруулсан байгаа. www.mle.mn сайт буюу газрын дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын цахим сайтад 4 сарын хугацаатай зар тавигдсан ингээд хоршоодууд төслийг биеэр газрын даамал ********** хүлээлгэн өгсөн. Ингээд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг шийдвэр гаргасан. Би боловсруулж Засаг даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулж захирамж гардаг юм. Би тухайн захирамжийг боловсруулж төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан 7 хоршоод газар эзэмшүүлэхээр болсон юм. Гэтэл Засаг дарга үйл ажиллагаа явуулах эсэхийг нь мэдмээр байна мөн хэрхэн сонгон шалгаруулсан талаар асуусан миний хувьд төсөл сонгон шалгаруулах журамд заасны дагуу шалгаруулсан талаар хэлсэн. Ингээд хүмүүстэй нь уулзаж захирамж гаргана гэж хэлж байсан. Ингээд тухайн захирамжийн төсөл батлагдаагүй юм. Бусад сонгон шалгарсан хоршоодууд нь Засаг даргатай ирж уулзаагүй учраас захирамж гаргах боломжгүй гэж засаг дарга хэлсэн. Мөн ******** хоршоо нь олгож буй газартай ойролцоо нутагладаг тухайн хоршооны дарга нь газар тариалангийн талбайн аж ахуйн хашааг хариуцаж манаач хийдэг настай малчин хүн байдаг учраас хол явж ногоон тэжээл тарих боломжгүй учраас Засаг даргатай уулзсан юм шиг байна лээ. Мөн Засаг дарга бусад хоршоо нь юм хийх нь тодорхойгүй байгаа учраас юм хийх гэж ирж байгаа хоршоог нь дэмжээд газар эзэмшүүлэх захирамжид ******** хоршоог оруулж төсөл боловсруулаад ороод ир гэсэн үүрэг чиглэлийн дагуу захирамжийн төсөл боловсруулагдаж газар олгосон юм. Шалгарсан 7 хоршоодод мэдэгдсэн зүйл байхгүй гэхдээ *********** мэдэгдсэн байж магадгүй төсөл хүлээн авч байсан хүн болохоор. Харин Засаг даргатай уулзаад захирамж гаргуулсан хүмүүсийг дуудаж уулзаж гэрчилгээг нь өгсөн. Төсөлд сонгон шалгарсан хоршоодтой гэрээ байгуулаагүй. Би хоршоодуудтай гэрээ байгуулахгүй юм байна гэж ойлгосон учраас гэрээ байгуулаагүй гэхдээ миний хувьд Засаг даргад захирамжийн төсөл боловсруулж орохдоо шалгарсан 7 хоршоонд газар олгох захирамжийн төсөл оруулсан боловч захирамжийн төслийг баталж өгөөгүй. Засаг дарга М.******** нь хоршоодуудтай нь уулзаж ажил хийх эсэхийг нь тодруулж байж захирамж гаргана гэж хэлсэн. Ямар ч байсан одоо 2 хоршооны дарга нь Засаг даргатай захирамжаа гаргуулах шаардлагатай байна гэж уулзсан. Одоо бол захирамж гаргах шатандаа явж байна бусад хоршоодууд нь засаг даргатай уулзаагүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-24-р хуудас/,

6.Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг төслийн сонгон шалгаруулалтын ажлын комисст ажилласан. Төслийн хүрээнд газар эзэмшихээр нийт 14 хоршоо төсөл, хүсэлтээ ирүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь 2024 оны 06 дугаар 27-ны өдөр ******** сумын ЗДТГ-н даргын өрөөнд ажлын хэсгийн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж 14 хоршооны бүрдүүлсэн материал, төсөл зэргийг хянаж үзээд онооны дэс дарааллаар 1 дүгээрт “****** хоршоо", 2 дугаарт “******** хоршоо" орж байсан. 3 дугаар байрт “****** хоршоо", 4 дүгээр байрт “****** хоршоо”, 5 дугаар байрт “****** хоршоо”, 6 дугаар байрт “****** хоршоо”, 7 дугаар байрт “****** хоршоо” гэсэн хоршоодыг сонгон шалгаруулсан. Төсөл сонгон шалгаруулалтаас хойш ажлын 14 хоногийн дотор газар олгох тухай захирамж гарах ёстой байдаг. Энэ оны 07 дугаар сарын эхээр Б.****** нь ээлжийн амралтаа авсан байсан учраас би захирамжийг нь гаргуулах гэхээр засаг дарга “чиний гаргасан төсөл дээр би гарын үсэг зурахгүй” гэж хэлээд байдаг болохоор Б.******ийг хүлээхээс өөр аргагүй болсон. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын эхээр шалгарсан хоршоодуудад газар олгох захирамжийг сумын Засаг даргаар гаргуулах миний бэлтгэсэн төслийг Б.****** авч засаг дарга М.******** рүү оруулахад “би бүх хоршооны дарга нартай нь уулзаж зориулалтаар нь ажиллах эсэхийг нь тодруулж байж захирамж гаргана” гэж хэлээд буцаасан байсан. Би ч 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ээлжийн амралтаа авсан. Намайг ажилдаа 8 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ороход 4 хоршоонд газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байсан. Би засаг даргын гаргасан захирамжийг үзэхэд 2 дугаар байрт шалгарсан ******** хоршоо, 3 дугаар байрт шалгарсан ****** хоршоо, 4 дүгээр байрт шалгарсан ****** хоршоо, 6 дугаар байрт шалгарсан “******” хоршоонуудыг хасаад, харин 1 дүгээрт шалгарсан “****** хоршоо”, 5 дугаар байрт шалгарсан “****** хоршоо”, 7 дугаар байрт шалгарсан ****** хоршоо”, онооны дэс дарааллаар хасагдсан байсан ******** хоршоо, нийт 4 хоршоонд тус бүр 5 га газар эзэмшүүлэх захирамж гарсан байсан. Бусад хоршоонуудад ямар шалтгааны улмаас газар эзэмшүүлэх захирамж гараагүй талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан 1, 2 дугаар хавсралт гэсэн толгойтой загвар хүснэгтүүд байсан. 1 дүгээр хавсралт нь төслийг шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд гэх *******шилтэй тодорхой 11 төрлийн 1-5 олгох өгөгдлүүд байсныг гишүүн бүр хувьдаа үнэлгээ өгч нэгдсэн үнэлгээгээ 2 дугаар хавсралтад нь нэгтгэн гаргасан. Энэ хавсралтууд нь ямар журмын хавсралт болох талаар нь би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-11-р хуудас/,

 

7.Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 06 дугаар эхээр ******** сумын Засаг даргын тамгын газраас нэг хүн яриад ******** суманд үйл ажиллагаа хоршоодын дунд яриа таниулга хийх зорилгоор дуудсан ингээд ******** сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд хуралдаж газрын даамал ****** газар олголттой холбоотой талаар мэдээлэл өгч 7 хоршоонд газар олгоно төсөл бичиж өгнө гэж хэлсэн үүний дагуу Ногоон тэжээл тариалах зорилгоор төсөл бичиж холбогдох баримт бичгийн хамт ******д өгсөн. 2024 оны 08 дугаар сар ирж газрын албатай уулзахад төсөл чинь шалгарсан гэж хэлж байсан яг газрын гэрчилгээ аваагүй байна. Уул нь сонгон шалгарсан бол Засаг дарга захирамж гаргаад гэрчилгээгээ авах ёстой яагаад газар одоо болтол олгоогүй байгааг мэдэхгүй байна.  Надтай Засаг дарга М.******** уулзаж байгаагүй мөн уулзана гэж мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40-р хуудас/,

 

8..Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Материал өгснөөс хойш төсөл сонгон шалгаруулалтын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Харин манай ээж П.********* аймгийн төв рүү орж ирэхдээ ******** сумын Засаг даргын тамгын газраар очиж уулзаад байдаг байсан. Харин сүүлд ээж маань уулзаад газар авахаар болсон гэсэн миний хувьд огт М.********тэй уулзаж байгаагүй. Ингээд Засаг даргын захирамжаар газар эзэмшиж 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр газрын гэрчилгээгээ авсан. Газрын гэрчилгээгээ авснаас хойш яг ногоон тэжээл тарих 5 га газрыг заалгаж аваагүй байна. Төсөл сонгон шалгаруулалтад ямар ямар хоршоо шалгарсан талаар мэдэхгүй байна.  Манай хоршооны хувьд төсөл сонгон шалгаруулалтаар хасагдсан гэж ямар нэгэн хүн холбогдоогүй. Би ч төсөл сонгон шалгаруулалтын талаар юу болж байгаа талаар асууж байгаагүй өнгөрсөн жил авсан газраа ногоон тэжээл таригдаагүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/, 

 

9.Гэрч О.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чинээлэг малчин шинэ хоршоо хөдөлгөөн улс даяар өрнөж байсан тэр үед Хэнтий аймагт шинэ хоршоодод газар тариалангийн зориулалтаар 5 га газар олгоно гэж цахим орчинд тавигдсан байсан үүний дагуу Ногоон тэжээл тарих төслийг бичиж өгсөн. Ингээд төсөл сонгон шалгаруулалт явагдсаны дараа буюу 2024 оны 08 дугаар сарын сүүлээр танай хоршоо сонгон шалгарсан сургалтад суух шаардлагатай шүү гэж хэлсэн. Манай хоршооны хувьд Засаг даргын захирамж гарч газрын гэрчилгээгээ гаргуулан аваагүй байгаа учраас тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Манай хоршооны ахлагч ******** 2024 оны 09 дүгээр сард ******** сумын Засаг даргын тамгын газартай очиж уулзсан гэж байсан. Тэр үед газрын даамал Засаг даргын захирамж гараагүй байгаа гарахаар нь мэдэгдэнэ захирамж гарсны дараа гэрчилгээ авна гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/,

 

10.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******** сумын Засаг даргын тамгын газраас 5 га газрыг 7 хоршоонд олгох талаар танилцуулсан ингээд тэжээлийн ургамал тариалах төсөл бичиж нэг цонхны үйлчилгээнд суудаг газрын албаны хүнд төслөө өгсөн. Ингээд төсөл сонгон шалгаруулалт дууссаны дараа 2024 оны 06 дугаар сард очиж уулзсан чинь таны төсөл сонгон шалгарсан байна Засаг дарга ********тэй уулз гэж хэлсэн үүний ********тэй уулзсан чинь газрын даамал бололтой нэг эмэгтэй нэг эрэгтэй хүнд газрын эзэмших захирамж гарга гэж хэлж байсан. Тэгээд тэр цагаас хойш захирамж гарсан эсэх нь мэдэгдэхгүй таг байна би ч дахиж очиж уулзаагүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48-р хуудас/,

 

11.Гэрч Ж.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Хэнтий аймгийн Төрийн банк дээр 2024 оны 06 дугаар сарын дундуур зээл хөөцөлдөөд явж байхад хүмүүс төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан ногоон тэжээл тарих зорилгоор газар эзэмшүүлж байгаа юм байна гэж ярьж байсан. Ингээд би хоршоо байгуулчихсан байсан болохоор ******** сумын газрын даамалтай очиж уулзаад шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгсөн тэр үед тухайн залуу материалыг авчхаад танд утсаар мэдэгдэнэ гэж байсан. Одоо хүртэл мэдэгдээгүй байна. Миний хувьд газар эзэмших шийдвэр гарсан талаар өнөөдөр л мэдэж байна. Надад 30 тооны үхэр байдаг тухайн үхрийг тэжээх зорилгоор 5 га газар ногоон тэжээл тарих зорилготой төсөл бичиж хүргүүлсэн байгаа. Надад ялагч болсон талаар мэдэгдээгүй, газар эзэмшсэн талаар ч мэдээгүй надад хэн ч мэдэгдээгүй би өнөөдөр л мэдэж байна. М.********ээс ирж уулз гэдэг зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28-р хуудас/

 

12.Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сард гэж санаж тэр үед ******** сумын газрын даамал ****** ******** сумын хоршоодуудад яриа таниулга хийсэн тэр үед газар олгоно гэж ярьж байсан ингээд төсөл бичдэг хүнтэй холбогдоод төсөл бичүүлээд холбогдох материалын хамт 2024 оны 06 дугаар сард ******** сумын газрын даамал ******д өгч байсан. Манай төслийн агуулга нь 5 га газарт ногоон тэжээл тариалж үхэр тэжээн үхрийн ферм байгуулж нэг малаас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр ******** сумын Засаг даргын тамгын газраас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн яриад танай төсөл дэмжигдсэн гэж байсан. Яг газар эзэмших захирамж гарч гэрчилгээ авсан зүйл байхгүй яг авах газраа ч очиж хараагүй байгаа. Надад ялагч болсон талаар тухайн үед нь мэдэгдээгүй харин 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-36-р хуудас/,

 

13.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* хоршооны хүрээнд хоршоонд газар олгох төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан гэсэн зар явж байсан үүний дагуу материалаа бүрдүүлээд цөм сүргийн загвар аж ахуйн төсөл буюу шилмэл мал бойжуулах ногоон тэжээл тариалж малын загвар аж ахуй байгуулах чиглэлээр төсөл бичээд ******** сумын газрын даамалд өгсөн. Ингээд төсөл сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан талаар хариу мэдэгдэхгүй байсан болохоор би ******** сумын газрын даамлаас газрын асуудал юу болж байна вэ гэж асуухаар төсөл сонгон шалгаруулалт арай болоогүй байна гэдэг хариу өгдөг байсан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр газрын даамал ******тэй уулзсан чинь газрын газар эзэмших захирамж гарсан нэг цонхны үйлчилгээнд дээр газрын албаны мэргэжилтэнтэй уулзаад асууж лавлаарай гэж хэлсэн. Үүний дагуу би уулзаад хэд хоногийн дараа газрын гэрчилгээ нь гарсан. Надад ялагч болсон талаар мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р хуудас/,

 

14.Хэнтий аймгийн ******** сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дугаартай “Газар эзэмшүүлэх” тухай захирамж түүний хавсралт /1-р хх-ийн 102-103-р хуудас/,

 

15.Хэнтий аймгийн ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаартай “Ажлын хэсэг байгуулах”  тухай захирамж /1-р хх-ийн 104-р хуудас/,

 

16.Хэнтий аймгийн ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/121 дугаартай “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах” тухай захирамж түүний хавсралт /1-р хх-ийн 105-106-р хуудас/,

 

17.Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн “Төслийн нэгдсэн үнэлгээ /1-р хх-ийн 20-101-р хуудас/,

 

18.Төсөлд оролцогч нөхөрлөлүүдийн ирүүлсэн төслүүд /1-р хх-ийн 108-222-р хуудас/,

 

19.Хэнтий аймгийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/55 дугаартай ...********ийг ******** сумын Засаг  дарга бөгөөд ******** хотын захирагчаар томилсон захирамжийн хуулбар /1-р хх-ийн 233-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Төрийн албаны тухай хуулийн  10 дугаар зүйл “Төрийн албан тушаалын ангилал, төрөл”, 10.1.1-д “төрийн улс төрийн албан тушаал”, 11 дүгээр зүйл “Төрийн улс төрийн албан тушаал”, 11.1.9“бүх шатны Засаг дарга … ;” гэж тус тус заасан байна.

 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.********* 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/55 дугаар М.********ийг ******** сумын Засаг дарга бөгөөд ******** хотын захирагчаар томилох тухай, Хэнтий аймгийн Засаг дарга Д.********* 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/43 дугаар Сумын Засаг даргаас чөлөөлж томилох тухай буюу ******** сумын Засаг дарга ******* ********ийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс ******** ********** ******** сумын Засаг даргаар томилсугай гэх захирамж /1-р хх-ийн 233, 234/-ууд хэрэгт авагджээ.

 

Дээрх захирамжуудаас үзэхэд уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч М.******** нь ******** сумын Засаг  дарга бөгөөд ******** хотын захирагчаар буюу төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байв.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн ******* томьёоны тодорхойлолт”, 3.1 дэх хэсэг “Энэ хуульд хэрэглэсэн дараах ******* томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.4 дэх заалт “нийтийн албан тушаалтан” Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, 4.1 дэх хэсэг “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:”, 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн...” гэж тус тус заасан.

 

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын 19 дүгээр зүйлд “...төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ...” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн Тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.”, Энэ хуульд заасан давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно., Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;гэж тус тус хуульчилжээ.

 

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг тул нийгмийн аюулын шинж ихтэй.

 

Шүүгдэгч М.******** нь Хэнтий аймгийн ******** сумын засаг дарга бөгөөд ******** хотын захирагчаар ажиллаж байхдаа ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаартайАжлын хэсэг байгуулах тухай, ******** сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/121 дугаартай Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай захирамжуудын дагуу холбогдох Ажлын хэсэг ******** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******** гэх газарт Мал аж ахуйн тэжээлийн ургамал, үйлдвэрлэлийн зориулалтаар тус бүр 5 га хэмжээтэй, 7 нэгж талбар бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар малчдын хоршоодод газар эзэмшүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт явуулан улмаар төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан ******* бүхий 7 хоршоонд газар эзэмшүүлэх санал дүгнэлт, газар эзэмшүүлэх захирамжийн төслийг танилцуулахад тус ажлын хэсгээс сонгон шалгаруулаагүй "********" *******тэй хоршоонд "********" гэх газар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дугаартай захирамж гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "********" хоршоонд давуу байдал бий болгосон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга ажлын 1 хоногийн дотор газар эзэмшүүлэх захирамж гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал Газрын тухай хуулийн 24.6-д заасан цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээг олгож, гэрээг баталгаажуулна.” гэж тус тус маш тодорхой, аливаа салаа утгагүйгээр хуульчилж, журамлажээ.

 

Гэтэл шүүгдэгч М.******** нь дээрх хууль болон журмын илт тодорхой заалтуудыг зөрчиж Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ээс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэл болголгүй, төсөл нь шалгарсан ******* бүхий 7 хоршоонд багтаагүй буюу төсөлд шалгараагүй "********" хоршоог ******** сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дугаартайГазар эзэмшүүлэх тухай захирамжийнхаа хавсралтад *******ийг нь оруулан "********" гэх газар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж "********" хоршоонд давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Иймд шүүгдэгч М.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

           

Шүүгдэгч М.******** гэм буруугийн шүүх хуралдаанд: Монгол Улсын Их хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр уламжлалт мал аж ахуйд тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлт зудын эрсдэлтэй нөхцөл байдлаас үүссэн мал аж ахуйн салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг буруулуулах зорилготойгоор хүндрэл зорилготойгоор холбогдох хууль, бодлогын шийдвэрүүдийг баталсан. Үүний дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоод нэг удаа таван га газар, таван га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх ийм шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр гарсны хүрээнд ******** сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар зохион байгуулахаар төлөвлөгдөж байсан 35 га газрыг малчдын хоршоод төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Үүнтэй холбогдуулаад холбогдох агентлаг, аймгийн Засаг даргаас ******** сумын Засаг даргын Тамгын газар албан тоотууд ирсэн. Энэ албан тоотууд дээр орон нутагтаа энэ үйл ажиллагааг журмын хүрээнд хариуцлагатай зохион байгуулах ийм чиглэлүүд ирсэн. Энэ хүрээнд ******** сумын газрын даамал ****** ажил үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж төслийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулсан. Ажлын хэсгийн  ахлагчаар ******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга Наранбат даргыг ажиллуулсан. Төсөл сонгон шалгаруулах ажлыг дүрэм журмынх нь хүрээнд зохион байгуулах, хариуцлагатай төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан гэдэг утгаар нь ажлын хэсгийн даргаар томилж ажиллуулсан. Ер нь бол төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор газрын даамал ******д сумын Засаг даргын хувьд үүрэг өгч байсан. Энэ үүрэг нь төслийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэх. Хэрэгжүүлэхийн тулд иргэдээ дуудаж уулзах, засгийн газраас гаргасан бодлого чиглэлийг танилцуулж, энэ орон нутагтаа нэлээдгүй хоршоод,  иргэд төсөл хөтөлбөр ирүүлэх байх энийг хэрүүл тэмцэлгүйгээр, будилаан шуугиангүйгээр, нилээн хариуцлагатай зохион байгуулахыг удаа дараа анхааруулж хэлж байсан.

Сумын Засаг даргын хувьд ч тэр энэ төслийг орон нутагтаа бодитой хэрэгжүүлэх тал дээр бол нэлээн сайн анхаарч ажилласан гэсэн ийм чин хүсэл зорилго бол байсан. Учир нь бол одоо ******** суман дээр та бүхэн ч мэдэж байгаа, 2023 онд ямар их хэмжээний зуд болж, малчдын амьжиргааны түвшин бол маш ихээр дордож, малгүй болсон иргэд маш их байсан. Ийм учраас газрыг аваад ажил хийчих, энэ хэдэн малаа тэжээчих, мал аж ахуйгаа хөгжүүлчих ийм төсөл хөтөлбөрийг шалгаруулах шаардлагатай байна аа. Тийм учраас энэ төсөл ирүүлсэн хүмүүсээ дуудаж уулзаад, яг бодит нөхцөл байдал дээр танилцаад ингээд ажлаа хийгээрэй гэдэг байдлаар анхааруулж хэлж байсан. Энэ бол миний сумын Засаг дарга гээд эрх үүрэг хүлээсэн хүний хувьд миний албан тушаалын хувьд ч эрх үүргийн хувьд ч яалт ч үгүй анхаарах асуудлын нэг байсан учраас энэ асуудал дээр голлон анхаарч ажиллаж байсан.

Төсөл сонгон шалгаруулалтыг 2024 оны 06 сарын сүүлээр ****** даамал надад танилцуулсан. Нийт 14 төсөл ирсэн гэж ингэж танилцуулсан. Төслүүдээс бол арай дээр нь энэ 7 төсөл байна аа гэж надад хэлсэн. Ингэж орж ирэхдээ бол надад ажлын хэсгийн хурлын тэмдэглэл гэдэг юм уу, ажлын хэсгийн дүгнэлтүүдийг танилцуулаагүй. Төслүүдээс арай дээр нь энэ төсөл байна аа, энийг одоо яах вэ гэж орж ирсэн. Тэгэхэд нь  би  тухайн үед  “....та хэдэд удаа дараа хэлж байна аа, ****** ээ. Яагаад хүнээ дуудаад уулздаггүй юм бэ? Хүнээ дуудаад уулз гэсэн уулзаагүй. Зар мэдээллийг хүргэсэн гэсэн. Нэг ч хүн ирэхгүй байна аа. Зар мэдээлэл иргэдэд хүрсэн нэг ч хүн ирэхгүй байна. Яагаад хүн ирдэггүй юм бэ? Юм хийе гэсэн хүн зар мэдээлэл хүрэнгүүт орон нутагтайгаа уулзаж, ямар чиглэл заавар байна уу, энийг сонсож цаашаа үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг ш дээ. Та нар яагаад хүнтэйгээ ажиллахгүй байна вэ” гэдгээр би анхааруулж хэлж байсан. За тэгээд мөн одоо та хэд өмнө нь ч гэсэн ******** суманд хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг харж байгаа. Хаанаас хэнээс худалдаж аваад ирсэн нь мэдэгдэхгүй, өнгөтөөр хэвлээд ирчихсэн нэг сайхан бичиг баримтанд битгий хууртаач ээ. За одоо энэ төслийг чинь яг орон нутагтаа бодитой хэрэгжүүлчихээр ийм төсөл байна уу үгүй юу гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд ирээ. Тэгээд шалгаруулаад ирээ гэхэд та хэд ойлгохгүй байна уу. Өнөөдөр ******** суман дээр өч төчнөөн төсөл хөтөлбөр хэрэгжээд ингээд шалгаруулаад ирсэн. Яг өнөөдөр хэдэн аж ахуйн нэгж бий болоод байна, хэдэн ажлын байр бий болоод байна. Энэ дээрээ дүн шинжилгээ хийгээч ээ. Өнөө үед цахимаар хүн 5000 төгрөг төлөөд л ямар ч хамаагүй төслийг худалдаж аваад та нарт авчраад өгөх ийм боломж нөхцөл бүрдчихээд байна. Гол нь бодит нөхцөл байдал дээр нь хүнтэй нь уулзаад бодит нөхцөл байдлаа судлаад ийм шийдвэр гаргаач ээ гэж ингэж хэлээд байхад яагаад одоо ийм хүнтэйгээ ажиллахгүй байна вэ гэдэг шаардлагыг тавиад гаргасан.

Би 2025 оны 7 сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг даргын шийдвэрээр ээлжийн амралтаа аваад амарсан. Амарсан гэдэг ч одоо сумын баяр наадам, улсын баяр наадам гээд ажлууд давхацсан учраас ******** сумын баяр наадам бол таван сарын 7 дугаар сарын 5, 6-нд болсон. Улсын наадмын дараа би амралтаа ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтаа аваад ажилдаа бол 8 сарын 10-даар орсон. Гэхдээ миний ээлжийн амралт бол дуусаагүй байсан. Гэхдээ бол ажлын шаардлагаар орсон. Ажилд орсны ард дээр бол 8 сарын 20-доор газрын даамал ****** ажлын хэсгээрээ ярилцаад л байгаа. Тэгээд энэ дөрөв дээр ямар ч байсан шийдвэр гаргая аа гэж ингэж шийдсэн гээд надад дээр орж ирсэн. Тухайн үед бол би энэ ******ийг ороод ирэхэд нь нилээдгүй үүрэг өгөөд цаг хугацаа өнгөрсөн байсан учраас хүнтэйгээ уулзаад асуудлаа сайхан яриад ингээд шийдвэрээ гаргаж байгаа юм байна аа гэдэг байдлаар захирамжин дээр бол гарын үсэг зурсан. Сумын Засаг даргын захирамж бол гарахдаа тойрох хуудастай  байдаг. Тойрох хуудсанд сумын Засаг даргын орлогч, сумын Тамгын газрын дарга, Санхүү албаны дарга, хариуцлагатай гурван албан тушаалтан гарын үсэг зурдаг. Үүний дараа хамгийн сүүлд сумын Засаг даргаар орж баталгаажаад ингээд гардаг аа. Тийм ч учраас одоо энэ захирамжийн бичиг хэрэг гаргахад бол бас итгэл хариуцлага бол дагалдаж явж байдаг. Тийм учраас бол би энэ дээр бол одоо гарын үсэг зурж баталгаажуулсан. Надад энэ шийдвэрийг гаргахад ямар нэгэн иргэн, хуулийн этгээдэд нөлөөлөн давуу байдал олгох ийм сэдэл санаа үнэхээр байгаагүй. Сумын Засаг дарга дээр асуудал ярьсан хүн болгон  өдөр болгон орж ирж байдаг. Зар мэдээлэл харлаа гээд ч  ороод ирдэг, ийм бодлого шийдвэр гарсан байна аа  гээд ч ороод ирдэг. Үүнийг нь би холбогдох мэргэжилтэнд хууль дүрмийнх нь хүрээнд шийдвэрлээд, хариу шуурхай өгөөрэй гээд гаргадаг.

Үүнтэй нэг адил Наташа гэж хөгшин бол над дээр орж ирсэн. Орж ирэхдээ бол одоо төслийн зар мэдээллийг харлаа. Ер нь бол төсөл бичээд өгөх бодолтой байгаагаа бол ярьсан. Тэгээд цаг агаарын хүнд нөхцөл байдал, өвөлжилт хаваржилтын хүнд нөхцөл байдал, хэдэн малаа өвс тэжээл  тавиад тэжээхгүй бол өнгөрсөн энэ жилийн зуднаар амин зуулгынхаа арав, таван үхрээ алдчих шахлаа энэ дээр одоо төсөл өгье гээд орж ирэхэд  би хариуд нь  “..Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн гол зорилго яг л одоо таны ярьж байгаа шиг цас зудын эрс тэс ийм нөхцөл байдлыг  малчдыг хохирол багатай даван туулахад анхаарсан, өвс тэжээлээ тарьж ургуулж, хадлан тэжээлээ бэлтгэхэд зориулсан ийм хөтөлбөр, арга хэмжээ байгаа юм. Тэгэхээр та төслөө бичээд газрын даамалд өгнө биз  дээ. Ажлын хэсэг дүгнээд шийдвэрээ гаргана. Тэр үедээ танд мэдэгдэх байх гээд гарсан, мэдсэн. Тэгээд хөгшин гарсан. Гэхдээ төр засаг малчин бидний энэ нөхцөл байдлыг ойлгоод ийм бодлого шийдвэр гаргасан нь үнэхээрийн сайхан байна. Энэ төслөө бичиж өгье гээд миний өрөөнөөс  баяртай гарсан. Би сумын Засаг даргын хувьд ********* гэдэг  хүнийг 5 дугаар багт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ амьдардаг. Манай ******** сумын өндөр настан гэж мэдэхээс өөрөөр таньж мэдэх надад хамаатуулаад байх ураг төрөл хамаатан садан ах дүү гэдэг юм уу, цуг ажиллаж байсан гэдэг юм уу, эсвэл хамт сурч байсан гэдэг холбох ямар ч тодорхойлолт байхгүй. Энийг та бүхэн минь ойлгож үзээрэй.

Би үүнийг дахин дахин л хэлж байгаа. Миний зүгээс гол анхаарсан асуудал бол сумын Засаг даргын өөрийнх нь чиг үүрэг эрх үүргийн хүрээнд сумын Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх ийм л гол зорилготой. Тийм учраас Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн гол зорилго нь мал аж ахуйд тулгараад байгаа бэлчээрийн хомсдол, цаг агаарын эрс тэс байдал, өвс тэжээлийн хомсдолтой байдал зэргийг даван туулахад чиглэсэн шийдвэр байсан учраас цөөхөн хэдэн малчид маань ч гэсэн  энэ газрыг аваад малаа тэжээгээд энэ он цагийг даван туулаад эдийн засгийн цөм хүч болсон мал аж ахуйг хөгжүүлье гэсэн ийм л агуулгатай байсан гэдгийг та бүхэнд дахин дахин хариуцлагатайгаар хэлье.

Сумын Засаг даргын хувьд одоо хариуцлагатай ажил хийж байсан хүнийхээ хувьд яг энэ талаар энэ хэргийн асуудал  үүссэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад ч тэр би энэ бодлоо, энэ санаагаа одоо хэлж, яг өөрийнхөө үг үйлдлээ үнэн бодитойгоор хуурамч мэдүүлэг өгвөл Монгол улсын хуулийн өмнө одоо хариуцлага хүлээнэ ээ гэж ингэж ярьж мэдүүлэг өгсөн. Гэтэл одоо миний ярьсан мэдүүлэг, манай ******** сумын газрын даамал ******ийн, хоёр дахь мэдүүлгээр үгүйсгэгдчихсэн байдаг.

Миний хувьд өөрийнхөө шударга зарчмаар, Засаг дарга гэж эрх үүрэг эдэлснийхээ дагуу мэргэжилтэндээ үүрэг өгч хариуцлагатай ажиллах, үр дүнтэй шийдвэр гаргах энэ тал дээр анхаарч ажиллаж байсныхаа хувьд  өнөөдрийн энэ шүүх хуралд ороод, энэ ширээний ард сууж байгаадаа би үнэхээр харамсаж байгаа, гомдож байна.

Тэгээд би энэ хэрэг үүссэний дараа хэргийн материалтай танилцаж, ер нь юу хэлсэн байдаг юм. Энэ төсөл сонгон шалгаруулалт нь ном дүрмийнхээ дагуу явсан юм уу гээд бүх материалтай танилцсан. Хэдийгээр би сумын Засаг дарга байсан боловч тухайн үед ирүүлсэн хоршоодын материалтай танилцах гэдэг юм уу, бүх хүнийг дуудаж ирүүлэх эрх хэмжээ байгаагүй. ****** намайг бусдад давуу байдал олгосон мэтээр гүтгэж мэдүүлсэн байдаг. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ингээд би хэргийн материалтай танилцаад үзэхэд  хамгийн өндөр оноо авсан гээд байгаа энэ 7 хоршоо нь ямар учиртай юм бэ гээд үзэхэд манай төрд ажиллаж байгаа, төрийн албан хаагчдын ашиг сонирхол шингэсэн байсан юм уу даа гэдэг нөхцөл байдал илэрч гарч ирж байна.

Жишээлбэл одоо хамгийн өндөр оноо авсан "**********" хоршоо гэхэд газрын даамлын өөрийнх нь бичээд өгчихсөн хоршоо байж байх жишээтэй. Цаашаа лавлаад үзвэл бусад цаад ард нь байгаа хоршоонууд нь  газрын албанд ажиллаж байсан ******* бүхий ажил алба эрхэлж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь аав ээж, ах дүү, найз нөхдийн одоо бичээд өгчихсөн ийм төслүүд байсан. Би энэ мэтээсээ болгоомжилж ингэж ажилуулахыг л анхаараад байсан. Энэ байдал нь миний өгөөд байсан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхгүй байгаа, хүнээ дуудаад уулзахгүй байгаа, асуудал арга хэмжээнд арга хэмжээнд анхаарахгүй байгаа нь төрийн албан хаагчдын өөрсдийнх нь  ашиг сонирхол шингэсэн магадгүй хүнээ дуудаад уулзвал аав ээжийгээ өөдөөс хараад суулгах, магадгүй нөхрөө өөдөөсөө харуулаад суулгах ийм л нөхцөл байдал бүрдсэн байсан юм уу даа гэж хардаж байгаа. Түүгээр ч барахгүй та нар өөрсдөө хүнээ дуудаад уулзаад хэлж чадахгүй бол, энэ бодлого  шийдвэрийг ярьж ойлгож чадахгүй байгаа бол надад дуудаад өгөөч би уулзъя гэж хэлсэн. Тэгэхэд бас л ирэхгүй байна гэж хэлсэн. Би төслийг хэрэгжүүлж эхлэхээс л өмнө ийм шаардлагыг тавьж байсан. Сумын Засаг даргынхаа хувьд иргэдээ танина, хүнээ таних учраас бас  л надад танилцуулаагүй, дуудаж өгөөгүй шалтгаан нөхцөл нь ийм байсан юм байна гэж бодож байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн ар гэрт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс төсөл бичээд өгөх эрх байгаа. Харин энэ хүмүүс өөрсдөө эрхэлсэн ажил үүргийнхээ хүрээнд ашиг сонирхлоос ангид байх ёстой. Төсөл сонгон шалгаруулалтын журмын 9.3.2-т  төсөл сонгон шалгаруулах, эзэмшүүлэх газрын талаар ажлын хэсэг нь ашиг сонирхолгүй байна. 9.3.3-т төсөл сонгон шалгаруулагчтай сүүлийн 1 жил аливаа хэлбэрээ хамтран ажиллаагүй байх гээд тодорхой заасан байгаа. Хэрэв эдгээр хүмүүс ашиг сонирхол байсан бол ашиг сонирхлын мэдүүлгээрээ түдгэлзэж, татгалзаад дараагийн ажлын хэсгийн асуудлыг яриад төсөл сонгон шалгаруулалтаа хууль журмын дагуу явуулсан бол асуудал зөв байх байсан гэж харж байгаа. Ер нь иргэдээ дуудаж, зар хүргэж, иргэдтэй уулзах санал сэдэл санаачилгагүй байсан юм байна гэдэг нь саяын миний ярьсан мэдээллээс, гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Гэрчүүд ******** сумын Засаг даргын тамгын газраас энэ төсөл сонгон шалгаруулалтай холбоотой ямар ч зар мэдээлэл ирээгүй. Тэр битгий хэл би шалгарснаа ч мэдээгүй байгаа гэж мэдүүлдэг. Тийм учраас та бүхэн үүнийг анхаарч үзэх байх гэж бодож.  Харин намайг давуу байдал олгосон гээд байгаа ********* гэдэг хөгшнийг энэ төсөлд оролцоогүй юм байна гэдгийг харсан. Өөрөө аль ч хашааны *******ээр харсан Наташа гэдэг хүний ******* алга, Наташа гэдэг хүний *******ээр өгсөн төсөл байхгүй. Зарим нэг гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад зарим нэг мэдээллийг худал ярьж сонгон шалгаруулалтыг буруу ойлгож мэдүүлсэн ийм тохиолдол бас байна. Жишээ нь “***********” хоршооны *******ийг би огт мэдэхгүй, ямар нэгэн давуу байдал олгоогүй. ********** гэж хөгшнийг надтай ирж уулзсан гээд надтай хамааруулаад байх шиг байгаа юм. ********* гэж хөгшин ирэхдээ *******  хоршоо гэдэг агуулгатай юм юу ч хэлээгүй. Мөн гэрч ******ийн мэдүүлэгтэй би санал нийлэхгүй байгаа. Надтай нэг ч хоршооны гишүүн уулзаагүй. ********тэй 4 хоршоо уулзаад Засаг дарга өөрөө захирамж гаргаад шийдвэрлэсэн мэтээр ярьсан байгаа. Төрийн албан хаагчийн ажил үүргийн хуваарилалт ажил үүргийн тодорхойлолт дээр мэргэжилтэн өөрөө юу хийх үү, Засаг дарга өөрөө юу хийх үү гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр аливаа захирамж албан бичгийг тухайн бодлогын мэргэжилтэн өөрөө төлөвлөж орж ирдэг үүнтэй нь Засаг дарга танилцаад гарын үсэг зурдаг. Ийм л агуугаар ажил явдаг. Тийм учраас би гэрч ******ийн өгсөн мэдүүлэгтэй санал нийлэхгүй байгаа. ****** гэрчийн мэдүүлгээрээ Засаг дарга ийм үүрэг чиглэл өгөөгүй гэчхээд дахин өгсөн мэдүүлгээрээ өгсөн мэтээр ярьсан байна. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Гэрч ********* мэдүүлэгтээ захирамжийг гаргуулах гээд удаа дараа орсон. Засаг дарга миний гаргасан захирамжийн төсөл дээр гарын үсэг зурахгүй гээд байдаг болохоор нь би ******ийг хүлээхээс өөр аргагүй болсон гэж ярьсан байдаг. Би төрийн албан хаагчдыг хүлээн авсан эрх үүргийнхээ хүрээнд ажил үүргээ явуулахыг удаа дараа шаарддаг ер нь зарчмын шаардлагыг байнга тавьж байдаг Засаг дарга байсан. ********* хоршоотой холбоотой захирамжийг надад барьж орж ирээгүй. Харин яг энэ үеэр 2024 оны цахим газар олголтын шийдвэрийг барьж орж ирсэн. 2024 онд бид эзэмшихээр 200 гаруй айлд цахимаар газар олгох ийм төлөвлөгөөтэй байсан. Нэг  өдөр  л захирамж бариад ороод ирсэн. Юу вэ гэхээр иргэддээ цахим газар олгох зар мэдээллийг хүрээгүй, би ч мэдээгүй байхад нэг өдөр захирамж гаргах болсон гээд ороод ирсэн.  Яагаад иргэд олон нийтэд зар хүргээгүй байхад юун захирамж гаргахаар болов гэхэд хэзээ иргэдээсээ санал мэдээлэл авсан юм бэ энэ талаараа  танилцуулаа гэхэд ...ингээд ингээд явагдсан гэсэн. Арын мэдээллийг шалгаад үзэхэд бас л манай газрын даамлуудын ашиг сонирхол шингэчихсэн. Өөрсдийнхөө *******ийг оруулчихсан ийм асуудлууд илэрсэн. Тэгэхээр нь би газрын даамал *********** шаардлага тавьсан. Ажилдаа орох 3 сар болоогүй. Бүрэн ажлаа танилцаж, бүрэн ажлаа чадамжтай гүйцэтгэж чадаагүй байж чи иргэдэд зар хүргээд, иргэддээ  яаж энэ газрыг олгох вэ гээд асуудлаа яриад ороод ирэх байтал өөрийнхөө *******ийг биччихээд газрын шийдвэр гаргаад ороод ирж байгаа чинь ямар учиртай юм бэ би энэ захирамжийг гаргахгүй гээд гаргаагүй. Миний дараа орсон Засаг дарга энэ захирамжийг гаргасан байна лээ. Гэхдээ энэ захирамж  анхаарах захирамж болсон. Аймгийн Засаг дарга хэдийгээр сумын Засаг дарга нь баталгаажуулсан ч гэсэн миний дараа орсон Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энэ захирамжийг баталгаажуулсан юм байна лээ. Гэхдээ энэ нь хууль ёсоор  иргэд олон нийтэд олгогдоогүй, асуудал үүссэн явж байгаа юм байна лээ. Би ийм зарчмын шаардлага тавьдаг учраас тэр хүн эргэж орж ирээгүй. Түүнээс би төрийн албан хаагчийнхаа ажлын чиг үүрэгт заагдсан ёс зүй, дэг журмынхаа хүрээнд ажиллах шаардлага тавьдаг байсан. Түүнээс иргэдийн нийтийн ашиг сонирхолд нийцсэн ажлыг няцааж, хэн нэгэн мэргэжилтнийг дэмжих үгүйсгэж зүйл надад огт байдаггүй. ********** гэдэг хүн мэдүүлэг өгсөн байдаг. Би ********** гэдэг хүнд газар шийдвэрлэж өгнө гэж урьдчилсан шийдвэр гаргаж хэлээгүй. Үүнийг маш хариуцлагатайгаар хэлье. Харин би Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг танилцуулахад энэ хүн өөрөө энэ бодлого шийдвэрийн хүрээнд энэ төсөл хөтөлбөрөө бичээд өгье гээд гарсан. Миний хувьд цөөхөн ч гэсэн 35 га газрыг долоон ч гэсэн малчин аваад үр дүнтэй тэжээл юмнуудаа тарьчхаасай гэсэн агуулга байсан. Түүнээс надад хэн нэгэнд янз бүрийн давуу байдал олгох ийм асуудал байгаагүй шүү гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье.

Эцэст нь хэлэхэд миний сая ярьсан мэдээллийг, хавсралтын дагуу танилцаад өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа, шүүгдэж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө  гэж эрхэм мэргэжлийн шүүгч, прокурор, өмгөөлөгч та бүхэнд итгэж байна. Ингээд миний ярих зүйл дууслаа гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Прокурорын гол буруутгаад байгаа үндэслэл буюу шалгараагүй хоршоонд газар эзэмших эрх олгосон гэдэг үндэслэл байгаа юм. Тэгэхээр шалгараагүй гэдэг байдлаар хүнийг гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж байна гэдэг нь тэр шалгаруулалтын ажиллагаа өөрөө хууль журмын дагуу явагдсан уу гэдгийг шалгаж тогтоож байж ийм дүгнэлт хийх ёстой. Гэтэл  сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ямар нэгэн асуудалгүй явагдаж уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Зүгээр л сонгон шалгаруулалтаар энэ 7 хоршоог шалгаруулсан. ********** гэдэг хоршоо энд байгаагүй. Гэтэл шалгарсан гээд байгаа 7 хоршоо дотор нь илэрхий хууль зөрчсөн асуудалтай хоршоонууд байгаа. Энийг шалгаж тогтоогоогүй байж хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж буруутгаж байгаа нь хууль зөрчсөн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй үндэслэл болж байгаа юм. Энэ шалгарсан 7 хоршооноос аль хоршоо дээр асуудал үүссэн талаар хэлье. Прокурорын яллах дүгнэлтэд байгаа 7 хоршооны 2-т шалгарсан “*********” гэж хоршоо байгаа. Энэ хоршоо нь газрын даамал буюу тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ******** гэдэг хүний хоршоо байсан. Ажлын хэсгийн гишүүн өөрөө ажлын хэсэгт нь орж ажиллачхаад өөрийнхөө  хоршоог шалгаруулсныг ...энэ асуудалгүй, наадах чинь энэ 7 хоршооны нэг байх ёстой гэж  үзэх ямар ч  үндэслэлгүй. Дараа нь 3-т эрэмбэлэгдсэн “******” гэж хоршоо байгаа. Тэр хоршоо мөн л сумын хурлын дараагаар ажиллаж байсан хүний хоршоо байдаг. 4-т эрэмбэлэгдсэн “******”  гэдэг хоршоо нь газрын албаны дарга буюу Газар зохион байгуулалтын геодиз зурагзүйн газрын даргаар нь ажиллаж байсан хүний эх*******ийнх нь хоршоо. Харин 6-д эрэмбэлэгдсэн “******” хоршоо нь газрын албаны  ерөнхий архетикторынх нь хамаарал бүхий хүний хоршоо байдаг. Тэгэхээр ийм илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй 4 хоршоо байхад асуудалгүй ээ наад 7 хоршоо чинь л  шалгарсан юм аа гэдэг байдлаар дүгнэх нь боломжгүй гэж үзэж байна. Тэгэхээр ийм илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй хоршоодууд шалгарсан байсан учраас ажлын хэсэг нь долууланг нь өгч болохгүй юм байна. Энэ 4 хоршоонд өгье гэдэг байдлаар оруулж ирсэн ийм л нөхцөл байдал үйл баримт харагдаад байдаг. Гэтэл нөгөө 7 хоршооноос чинь л ороогүй бол энэ өөрөө давуу байдал олгосон гэмт хэрэг. ******** тэр хоршоонд үйлчилчхэж гээд байгаа юм. Сонгон шалгаруулалтынхаа бичиг баримтыг ядаж үзэж шалгачхаад ямар нэгэн асуудалгүй байна гээд үзсэний ард дээр ингэл дээ. Тэгэхгүй илэрхий тодорхой ашиг сонирхлын зөрчилтэй байгаа асуудал дээр чи 7-д ороогүй 8 дахь хоршоог нь шалгаруулсан байна гэдэг байдлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дараагийн асуудал энэ ажлын хэсэг яаж ажилласан юм бэ, яг дүрэм журамд заасны дагуу ажилласан юм уу гэхээр энд илэрхий хууль зөрчсөн асуудлууд байна. Жишээлбэл: Энэ сонгон шалгаруулалтын зар 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тавигдаад эхэлдэг. Гэтэл сонгон шалгаруулсан гээд байгаа хоршоодынх нь хүсэлт буюу сонгон шалгаруулалтад оролцъё гээд байгаа хүсэлт нь дандаа 2024 оны 5 дугаар сарын 29, 30 гэсэн огноотой буюу өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт болохоос өмнө хүсэлтээ өгчихсөн ийм асуудал байгаа юм. Тэгэхээр шалгаруулалт зарлаагүй байхад өгсөн төслийг ингэж үнэлвээ гэж байгаа нь асуудал биш үү. Хоёрт сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа гээд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутаас 20 цаг 30 минутын хооронд гээд ажил тарсны дараа 3 цаг хуралдаад шалгаруулалтаа хийж байгаа юм. Энэ нь сонгон шалгаруулалтын материал дээр ажиллаж ******** даргын яриад байгаа шиг заавал хийх шаардлагатай  ажиллагаануудыг огт хийгээгүй байж огноо тавьсан болоод тэрнийг нь эрэмбэлээд жагсааж гаргаж ирчхээд байгаа юм. Дараа нь хоршоодын гишүүдээс мэдүүлэг авахдаа та ямар учраас шалгарсан юм бэ, аль нь шалгарсан юм бэ гэж асуухаасаа илүү яагаад ийм оноо тавьсныг асуух хэрэгтэй. Гэтэл нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ******** гэдэг хүн өөрийнхөө хоршоонд бүхэлд нь 5,5 гээд хамгийн өндөр оноог өгөөд дээш нь татчихсан мөртлөө яг адилхан үзүүлэлттэй хоршоон дээр 0 оноо тавьсан байгаа юм. Үүн дээр юу харагдаад байна вэ гэхээр өөрийнхөө хоршоог шалгуулах нөгөө хоршоодуудыг дарах ийм хүсэл зориг байгаад байна. Тэгэхээр яагаад та өөртөө ийм өндөр оноо, бусдад ийм бага оноо өгсөн юм бэ гэдгийг шалгаж тогтоох ийм процессыг ажиллагааг явуулаагүй.

Дараагийн асуудал оноонуудаа нэмж нэгтгэхдээ жишээлбэл прокурорын яриад байгаа 7-д шалгарсан гээд байгаа “***********” 238 оноогоор 7-д шалгарсан гээд  байгаа юм. Гэтэл “*********” гэдэг хоршоо 241 оноо авчихсан байгаа юм. Өгсөн оноог нь нэмээд тооцохоор ийм гарч байгаа юм. Үүн дээр “*******” биш хоршоо “*********” хоршоо гэдэг нь өндөр онооныхоо эрэмбээр дээр нь гарах ёстой. Гэтэл ингээд оноо баллын хувьд илэрхий алдаатай сонгон шалгаруулалтыг, сонгон шалгаруулалтад асуудал алга, чи л шалгараагүй хоршоонд өгсөн нь гэмт хэрэг байна гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байна. Хоёрт гэрч ******ийн мэдүүлгээр ********ийг буруутгаад байгаа. Гэтэл ******ийн өгсөн 2 мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй бие биенээ үгүйсгэсэн шинжтэй байдаг. Бусад гэрчүүдийн мэдүүлгээр ******ийн мэдүүлэг няцаагдаж байхад ******ийн мэдүүлгээр энэ хүнийг яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг дээр хууль хэрэглээний хувьд хамгийн гол шалгах ёстой зүйл юу вэ гэхээр ******** гэдэг хүн тухайн шийдвэрийг гаргахдаа яг ямар ашиг сонирхлын төлөө гаргавчихваа, ******** “********” гэдэг хоршоотой ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор холбоотой байж, тэрэндээ үндэслэж энэ шийдвэрийг гаргасан бол энэ гэмт хэрэг болно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******** ямар нэг байдлаар тухайн хоршоотой хувийн ашиг сонирхлын холбоо хамаарал байхгүй гэдэг нь нотлогдож тогтоогдож байна. Тийм учраас яг субьектив санаа зорилгоор буюу хувийн ашиг сонирхлоор энэ үйлдлийг хийчихжээ гэж буруутгах үндэслэл байхгүй тул гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэж байна. Иймд ********т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна. гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Миний бие энэ хэрэгт прокурорын шатанд буюу прокурорын яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэнээс хойш ********ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа. Байр суурийн хувьд ******** өмгөөлөгчтэй байр суурь адил байгаа. Аливаа хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ял шийтгэл оногдуулах гэж байгаа бол хуульд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүйгээр тогтоосны үндсэн дээр буруутгах ёстой. Хэн тогтоох ёстой вэ гэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийн оролцогчид нэхэмжлэл болон татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол онцлог нь мөрдөгч прокурор тогтоодог. Гэтэл энэ хэргийг харахад 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал дээр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэх хуудас дээр мөрдөгч ******** нь ажлаа мундаг хийдэг юм шиг харагддаг. Тухайлбал юу гэж байдаг вэ гэхээр ...ард иргэдийн дунд хуурамч баримт бичиг ашиглаад сонгон шалгаруулалт явуулж, хуурамч баримт бичигтэй хоршоонд газар олгочихжээ гэх яриа иргэдийн дунд гарсан учраас шалгах шаардлагатай байна гэсэн утга бүхий илтгэх хуудас байдаг. Гэхдээ мөрдөгч дээр дурдагдсан яриа өгүүлбэрээ шалгах ажиллагааг огт хийгээгүй. Энэ шалгах ажиллагааг арга буюу бид өөрсдөө оноо баллыг нь нэмж нэгтгээд ашиг сонирхлын зөрчлийг нь өөрсдөө олж тогтоогоод, нарийн ажиллагаа хийж тогтоосон зүйл байхгүй. Нийтэд илэрхий баримт буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаануудыг харж тогтоож шүүхэд баримтын хүрээнд өгсөн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ******* өмгөөлөгчийн хэлж байгаа шалгарсан 7 хоршооны 4 хоршоо нь ашиг сонирхлын зөрчилтэй. Зөрчилтэй байхын зэрэгцээ нарийн бичгийн дарга, газрын даамал нь өөрөө өөрсдийнхөө хоршоог шалгаруулаад 55 онооны үнэлгээ өгөөд  дүгнэчихсэн ийм илэрхий баримтууд байдаг. Ийм илэрхий баримтууд байсаар байхад мөрдөгч, прокурор зөвхөн яллах талын баримтуудыг үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

 Хуульд юу гэж заасан бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх энэ нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл энэ үүргээ мөрдөгч нь хэрэгжүүлээгүй. Прокурор нь хяналтаа давхар тавиагүй гэж манай зүгээс үзэж байна. Гэрч ******ийн мэдүүлгийн зөрүүнүүдийн талаар ярьсан. Мөн түүнчлэн хавтаст хэргийг судлаад үзэхэд 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/190, А/191 захирамжуудын хавсралт нь зөрүүтэй байгаа. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 105 тал дээр ямар ч зөрүүгүй хавсралтыг зөв ирүүлсэн байгаад байгаа юм. Хавтаст хэргийн  102-103 дугаар талд газар эзэмшүүлэх захирамжийг хавсралтын хамт зөв ирүүлсэн байгаа. Энийг бид юу гэж харж байна вэ гэхээр Алимаа гэдэг хүнд Хэнтий аймгийн цагдаагийн газраас энэ сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгийг заасан хугацаанд ирүүл гэсэн албан бичгийг явуулсан. Гэтэл ******* даргын түр орлон гүйцэтгэгч нь ******д үүрэг болгоод цохолт хийчихсэн байгаа юм. Тэгээд ****** нь өөрөө тэр баримтуудыг бүрдүүлээд цагдаагийн газар авчирч өгөхдөө хавсралтыг нь салгаад өгчихсөн. Архив албан хэргийн хөтлөлтөд байхгүй 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төсөл хийгээд өөрөө боловсруулаад аваачаад өгчихсөн. Ийм учраас тэр архив, албан хэрэгт нь одоогоор байхгүй. Гэтэл прокурорын тогтоолоор энэ хоёр захирамжийн зөрүүг арилгаа гээд үзлэг хийлгэсэн байдаг. Үзлэг хийсэн тэмдэглэл тухайн захирамжуудын хавсралтууд нь зөрүүтэй байгаа. Тэгэхээр ******ийн үйлдэл энэ дээр нотлогдож байна гэж үзэж байгаа.

Ажлын хэсгийн үнэлгээ дээр 2 хуудас баримт гаргаж өгсөн байгаа. Үүнийг 5 дугаар ангийн хүүхэд ч бодохоор 11 хүснэгт дээр 1-5 хүртэл оноо л өгсөн байгаа. Гэтэл энийг техникийн алдаа гэж өмгөөлөгчийн зүгээс харахгүй байгаа. ********* хоршоо дээр 270 оноо өгсөн байхад автоматаар бодогддог excel файл дээр оноог нь татаад үзэхэд 269, ****** хоршоог 257 гэж дүгнэсэн ч бодит байдал дээр 256 оноотой байдаг. Ингээд эхний 7 хоршоо дээр бага сага алдаа гаргасан байх боловч шалгараагүй гэх үлдсэн 7 хоршоо дээр маш том илэрхий алдаа гаргасан байгаа.

 Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 83 талд ******* ******** хоршоо дээр ажлын хэсгийн үнэлгээ 135 гээд тавьсан байгаа ч бодит байдал дээр энэ хоршоо нь 236 оноо буюу бараг 101 оноогоор илүү оноо авсан байхад 135 гэж дараад дүгнэсэн. Маргаан бүхий ********** хоршоог 222 гээд оноог нь тавьчихсан. Гэтэл бодит байдал дээр буюу 236 буюу 8-д орсон хоршоо. Прокурорын зүгээс 8-д орсон хоршоог шалгаруулсан байна гээд байгаа. Энэ бол 8-д орсон хоршоо. Ашиг сонирхлын зөрчилтэй 4 хоршоог хасаад онооны дарааллаараа ********** хоршоо дээшээ ороод 4 хоршоог шалгаруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Энэ онооны зөрүү бол техникийн алдаа биш ажлынх хэсгийн гишүүд ашиг сонирхолтой хоршоодуудад албаар өндөр оноо тавиад мөрөөрөө явж байгаа *********, ********** гэх хоршоодуудын үнэлгээг илтэд доош татсан байдлаар үнэлгээг тавьж байгаа юм. Энэ нь өөрөө хууль бус байхад дараагийн захирамж гарсан, гарын үсэг зурсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Иймд хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэвгэх дүгнэлт тус тус гаргаж гэм буруугийн хувьд маргаж шүүх хуралдаанд оролцсоныг шүүх хүлээн авах үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад бодит байдалд нийцсэн хэмээн дүгнэсэн.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргахдаа малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, үнэлгээ нь буруу хийгдсэн талаар маргадаг бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хууль зүйн агуулгын хувьд захиргааны эрх зүйн маргаан байх боломжтой бөгөөд эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан нь эдгээр асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*********** нь шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн баримтдаа ******** ******** нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн бөгөөд ажлын хэсгээс шалгаруулсан Тунсаг баянхаан хоршооны гишүүнээр улсын бүртгэлд бүртгэлтэй, энэ асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй байж шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон хэмээн маргаж байна. Ажлын хэсгээс төсөл сонгон шалгаруулах ажиллагаа нь хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр явагдаж дууссан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******** шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар ********** ******** нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тунсаг баянхаан хоршооны гишүүнээр бүртгэгдсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд төсөл сонгон шалгаруулах ажиллагаанаас хойш үүссэн харилцаа болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч М.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 148-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх шүүгдэгч М.********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон.        

 

          Шүүгдэгч М.********ийн үйлдлийн улмаас материаллаг хор уршиг учраагүй нь энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэхгүй бөгөөд Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг тул нийгмийн аюулын шинж ихтэй байна.

 

          Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, албан тушаалтан, төрийн байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгч М.********ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

4.Бусад асуудлын талаар:

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********** овгийн ********* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч М.******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ЭНХБААТАР