| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2026-01-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
2026 01 27 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0009/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Т.******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн ********** ************ холбогдох эрүүгийн 2539006930393 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******** нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт орших "*********” дэлгүүрийн өргөтгөлийн барилга буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Кен брэндийн тасдагч болон хадаасаар буудагч хийн бууг авч, бусдад 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг Дэнжийн 09-01 тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн Ц.********ийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Iphone 11 pго" маркийн гар утсыг авч, бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг Дэлийн 04-07 тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн О.********дуламын байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Samsung A-34" маркийн гар утсыг авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******** нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт орших "**********” дэлгүүрийн өргөтгөлийн барилга буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Кен брэндийн тасдагч болон хадаасаар буудагч хийн бууг авч, бусдад 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг Дэнжийн 09-01 тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн Ц.********ийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Iphone 11 pго" маркийн гар утсыг авч, бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг Дэлийн 04-07 тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн О.********дуламын байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Samsung A-34" маркийн гар утсыг авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,
3.Хохирогч Б.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын эхээр нь Хаан тариа дэлгүүрт өргөтгөлийн ажил хийж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 21-ний орой шалаа цутгачихаад урд талын орох хаалга болон бусад цонхнуудыг барилгын материалаар даруулж хүн орох боломжгүй болгоод гадна хашааны хаалгаа түгжээд явтал маргааш өглөө нь буюу 2025 оны 07 сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед дэлгүүр дээрээ иртэл урд талын юмаар даруулаад хүн орох боломжгүй болчихсон байсан хэсгийн бүх юмыг холдуулаад хүн орсон юм шиг болчихсон байсан бөгөөд дотогшоо ороод багаж болон эд зүйлээ шалгатал 1 ширхэг Кен брендийн хийн хадаасаар бууддаг буу, 1 ширхэг Кен брендийн тасдагч нар алга болсон байсан. Би мэдээд л шууд цагдаад хандаж байгаа минь энэ 1 ширхэг Кен брендийн хийн хадаасаар бууддаг буу улаан өнгийн 2024 онд 150000 төгрөгөөр шинээр нь авч байсан багаж юм. 1 ширхэг Кен брендийн тасдагч нь хүрэн өнгийн 2024 онд 200000 2025 оны 07 дугаар сарын 22-ны орой 16 цагийн үед сумын төвөөр буюу захиргааны баруун талд явж байтал нутгийн ах хүү болох ******** манай дэлгүүрээс алга болсон тасдагч болон хадаасаар буудагч бууг маань 2 гартаа барьчихсан согтуу явж байхаар нь очоод манай дэлгүүрийн юм байна шдээ гэтэл үгүй минийх гэж байгаад цагдаа дуудлаа шүү гэтэл цагдаад битгий хэлээч гээд гуйж байна гэж хэлээд миний тасдагч болон хийн буу зэргийг надад өгчихөөд өөрөө зүүн тийшээгээ яваад өгсөн. Алга болсон багажаа олсон тул гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
4.Бодит Үнэлгээ" ХХК-ний 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ШД-433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-37-р хуудас/,
5.Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121-р хуудас /,
6.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 122-126-р хуудас /,
7.Хохирогч Ц.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** сумын 4 дүгээр багт нөхөр, охин, зээгийн хамтаар амьдардаг. 2025 оны 07 сарын 21-ний өдөр манай зээ болох ******** нь миний утсыг түр барьж байгаа бөгөөд тухайн өдөр манай зээ байшингийн баруун урд захад цонхны доор унтдаг бөгөөд гар утсаа дэрнийхээ хажууд тавьж унтсан гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 07 сарын 22-ны өглөө 05 цагийн үед сумаас 8 км орчимд байх үхэр дээрээ очихоор бэр ********* хамтаар гэрээсээ гараад байшингынхаа хаалгыг цоожлоогүй хаагаад орхисон. Тэгээд 07 цаг 30 минутын үед буцаад иртэл хашааны онгойдоггүй хаалга буюу төмөр утсаар боочихсон байсан хаалга онгойчихсон дэлгээтэй байхаар нь бэр бид хоёр гайхаад хашаа руугаа ортол байшингийн хаалга онгорхой байхаар нь гайхаад хүүхэд сэрээд онгойлгосон юм болов уу гэж бодоод ортол манай зээ хүү орон дээрээ унтаж байсан. Хүүгээ сэрээтэл дэрнийх нь хажууд байсан утас алга болчихсон байсан. Тэгээд гэрээрээ нэг нэгжээд байхгүй болохоор нь цагдаад хандсан юм. Тухайн утсыг манай хүү 2 жилийн өмнө 2 сая орчим төгрөгөөр авч надад өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132-р хуудас/,
8.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-145-р хуудас /,
9.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-р хуудас/,
10.Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-р хуудас/,
11.Хэрийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-61-р хуудас/,
12.Хохирогч О.********дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** сумын 4 дүгээр багт охины хамтаар амьдардаг бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай охин зугаалганд явчихаад би ганцаараа хонохоор болоод орой 23 цагийн үед байшингийн зүүн талын орон дээр гар утсаа толгойны хажуу дахь ширээн дээрээ цэнэглэж тавиад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 07 сарын 22-ны өглөө 05 цаг 30 минутын үед сэрээд утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд цуг 1 хашаанд байх дүү болох Эрдэнэтуяагийнд ороод утас руугаа залгатал холбогдож байгаа хэрнээ авахгүй байсан бөгөөд шөнө хүн орж ирээд аваад явчихлаа гэж мэдээд цагдаад хандсан. Миний утас 1 жилийн өмнө манай хүү болох ********** 1.500.000-өөр авч өгсөн Самсунг А34 маркийн 128гб багтаамжтай сувдан цагаан өнгөтэй тухайн үед гадуураа үзмэн ягаан өнгийн кэйстэй 93050516 гэх дугаартайгаа байсан. 2 хоногийн өмнө манай сумын танил болох Япон ******** гэх залуу энэ таны утас мөн үү гээд миний утсыг бариад ирж байсан бөгөөд хэнээс яаж авсан талаар нь суутал 2025 оны 07 сарын 22-ны өдөр 09 цагийн үед ******** гэх ах дэлгүүрийн гадаа барьчихсан зарна гээд явж байхаар нь би 65.000 төгрөгөөр авсан юм тэгээд цагдаагаас энэ талаар мэдээд таньд өгч байна гээд миний утсыг бүрэн бүтнээр нь өгсөн. Би утсаа олсон тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,
13.Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 сарын 22-ны өглөө 09 цагийн үед ******** сумын төв буюу ********** дэлгүүрийн урд талд явж байтал таньдаг нутгийн ах болох ******** явж байхаар нь очоод уулзтал ахад нь нэг утас байна архи авч уух гэсэн чинь мөнгөгүй болчихлоо гэхээр нь ямар утас байгаа юм хэнийх юм гэтэл манай таньдаг дүүгийнх юмаа гээд ягаан өнгийн кэйстэй А-34 маркийн цагаан өнгийн утас байхаар нь хэд юм гэтэл 65000 гэхээр нь хөдөө байдаг дүүдээ бариулдаг юмуу гээд 15000-ийг нь бэлэн өгөөд үлдэгдэл 50000-ийг нь маргааш өгөхөөр тохиролцож худалдаж авсан юм. Тэр үед тухайн утсанд ямар нэгэн сим карт байхгүй байсан бөгөөд хөдөө дүүдээ өгч явуулах гээд маргааш нь гаргаж ирээд утасных нь галларей хэсэг рүү ортол манай сумын эгч болох ********дулам эгчийн зураг дүүрэн байхаар нь ********дулам эгчид очоод үзүүлтэл өө би 07 сарын 22-ны өглөө утсаа гэрээсээ шөнө алдчихсан юм миний утас мөн байна гээд өөрийнхөө утсыг авсан. Би дараа нь ********* ахтай таарахдаа энэ талаар нь хэлтэл ах нь 15000 төгрөгийг чинь өгнөө л гэж байсан. Би 15000 төгрөгөө ******** ахаас авахгүй гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,
14.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-99-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Т.******** нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.********г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173-174-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Т.********гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.********д 220,000 (хоёр зуун хорин мянга) төгрөг, О.********дуламд 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг, Ц.********т 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч Б.********, О.********дулам нар нь “...алдсан зүйлсээ буцаан авсан нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Ц.********т учируулсан 750,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Т.********г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч 12 (арван хоёр) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овгийн ********** ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.********г 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********д оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********гийн цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч 12 (арван хоёр) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нь бусдад төлөх төлөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР