Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

  шүүгдэгч Д.Энхтөр, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

хохирогч А.Дэмбэрэлням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхчүүд овогт Даваадоржийн Энхтөрд холбогдох 201724000114 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Би Цэ Трейд” ХХК-д технологич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй 16 дугаар хорооны Согоотын 49 дүгээр гудамжны 562-6 тоотод оршин суух хаягтай ч одоо Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 13-333б тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Бөхчүүд овогт Даваадоржийн Энхтөр /РД:М394012356/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Энхтөр нь 2017 оны 02 дугаар 08-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 103 дугаар байрны арын замд Тоуоtа Land Cruiser 200 маркийн 56-55 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зогсож байсан Hyundai Accent Verna маркийн 00-29 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж бусдад 6.902.000 төгрөгийн шууд, 7.577.000 төгрөгийн нийт хохирол учруулж зам тээврийн осол гаргасан, мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх...” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад ажлынхаа 3 залуу болох Ариунбилэг, Батболд, О.Батболд нартай хамт явсан. Цамбагаравын хойд талын Ану биллъярдад орж 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд Ариунбилэг, Батболд, О.Батболд нартай хамт хороолол орох гээд явж байгаад Цамбагаравын хойд талын Өнөр хүнсний дэлгүүрийн хойд талд юм яриад зогсож байсан. Гэтэл Батболд Өнөр дэлгүүрийн доод талын граж руу шээсэн. Тэгэхээр нь би Батболдын хажууд зогсоод юм ярьж байтал хохирогч Дэмбэрэлням Батболдыг өшиглөөд унагаасан. Тэгээд Батболд босож ирээд “та яаж байгаа юм бэ” гээд Дэмбэрэлням ахтай маргалдсан. Гэтэл Дэмбэрэлням ах “энд шээж болохгүй, цагдаад өгнө” гэж хэлсэн. Гэтэл замын цаана 56-55 улсын дугаартай Ланд-200 загварын автомашин асаалттай, хаалга нь онгорхой зогсож байсан. Тэгээд Ланд-200 загварын машиныг унаж үзэх бодол төрөөд 56-55 улсын дугаартаа тээврийн хэрэгслийг унаад явсан. Тэгээд нэг нүдээ нээгээд харсан чинь хүний машин мөргөсөн байсан. Тэгээд хохирогч Дэмбэрэлнямын машинаас буугаад найз нар дээрээ очих гээд жижиг саарал өнгийн түцийг тойроод гараад ирсэн чинь манай найзууд байхгүй байсан. Тэгээд Өнөр дэлгүүр рүү орсон чинь Ариунбилэг, О.Батболд хоёр сууж байсан. Гэтэл хохирогч Дэмбэрэлням ах орж ирээд “чи миний машиныг унаж явсан хүүхэд байна” гэж хэлээд цагдаа дуудаж Ариунболд, О.Батболд бид гурвыг цагдаад барьж өгсөн. Тэгээд цагдаа нар бид гурвыг авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Хохирогч Дэмбэрэлнямын 56-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Миг даатгалаар даатгуулсан байсан. Тэгээд Миг даалтгал нь над руу яриад хохирогч Дэмбэрэлнямд учирсан хохирлыг надаар төлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгчтэйгөө Миг даалтгал дээр очиж хүсэлт гаргасан. Хохирогч Дэмбэрэлнямд учирсан хохирлыг Миг даатгалаас гаргуулахаар болоод би Миг даатгалд энэ мөнгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Тэгээд Миг даатгалд 750.000 төгрөгийг өгсөн. Тэгээд сард 355.000 төгрөгийг төлөөд явахаар гэрээ байгуулсан. Харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг би төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 Хохирогч А.Дэмбэрэлнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Өнөр дэлгүүрийн гражид өөрийнхөө Ланд-200 загварын 56-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавих гээд Цамбагаравын Өнөр дэлгүүрийн гадаа зогссон. Гэтэл шүүгдэгч Д.Энхтөр, нэг залуутай хамт миний машин тавьдаг граж руу шээгээд зогсож байсан. Тэгээд би боль гэж хэлэхэд Энхтөр эргэж хараад миний урдаас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь танай гэрийн үүд рүү хүн шээгээд байвал чи яахуу гэж хэлэхэд цаанаас нь хоёр залуу гараад ирсэн. Тэгээд 4 залуу болохоор нь би айгаад Өнөр дэлгүүрийн манаачийг дуудах гээд ороход надтай зууралдаад дэлгүүр рүү орсон. Гэтэл 4 залуугийн 1 нь алга болсон байсан. Тэгээд би Өнөр дэлгүүрийн манаачийг наад 3 залуугаа тавьж болохгүй шүү гэж хэлчихээд машины хойноос гүйсэн. Тэгээд 1 дүгээр байрны урдуур тойрч харахад байхгүй байсан. Тэгээд 36 дугаар сургуулийн урд талд миний машиныг мөргөлдүүлсэн байдалтай байсан. Тэгээд энэ машиныг хэн мөргүүлсэн юм бэ гэхэд нэг сааралт куртиктай залуу мөргүүлчихээд хойшоо явсан гэхээр нь Энхтөрийн хойноос гүйгээд 1 дүгээр байрны баруун хойд талд байдаг түцний хойгуур саарал куртиктай залуу орж байхаар нь би урдаас нь очиж барьж авсан. Тэгээд Энхтөрийг чирээд Өнөр дэлгүүр рүү авч очсон. Тэгээд би цагдаа дуудаж өгч явуулсан. Энхтөрийн үйлдлээс болж миний машинд 7.167.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд их гэрэл, гупер хагарсан байсан. Миг даатгал ХХК-иас 6.450.300 төгрөгийг авна. Шүүгдэгч тус компаний хооронд байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн хэрэгт авагдсан:

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн  техникийн  байдлыг шалгасан  тэмдэглэл /хх-ийн 3-6, 11-12, 19-21 х/

 

            Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Дэмбэрэлням бид 2 уг Toyota Land Cruiser 200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны лизенгээр шинээр нь худалдаж авсан. Хамтран зээлдэгчээр манай нөхөр Дэмбэрэлням нь оролцсон. Манай машиныг мөргүүлэх үед байгаагүй. ...Би үнэлгээний Вендо ХХК-аас 7.167.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд 208.000 төгрөг гарсан үүнийгээ нэмээд 7.375.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 х/

 

            Иргэний нэхэмжлэгч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үнэлгээний байгууллагаас 410.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд 28.000 төгрөг, нийт 438.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 х/

 

Гэрч А.Дэмбэрэлнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Өнөр худалдааны төв”-ийн доод талд байрладаг гарашны хаалган дээр үл таних 2 залуу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би машиндаа сууж байсан учир сигналдаад боль гэтэл тоохгүй шээгээд байсан. Тэгээд би машинаас бууж очоод болиоч гэтэл цагаан саарал куртиктэй залуу нь “энд шээхээр яадаг юм бэ, та нар болохгүй ш дээ” гэхэд шээж байсан залуу өөдөөс хэрэлдээд байсан. Тэгтэл араас 2 залуу хүрч ирээд “яадаг юм, чи юу юм” гэх мэтээр хэлээд байхаар нь би айгаад манаачаа дуудах гээд дээшээ дэлгүүр рүүгээ ороод манаач Бадрахыг дуудаж хамт гараад нөгөө 4 залуу дээр очиж маргалдаад зогсож байтал нэг залуу нь гэнэт алга болчихсон байсан. Тэгээд эргээд хартал миний автомашин байхгүй байсан. Би тухайн үед 2016 оны Land-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашинтай явж байсан юм. Тэгээд машинаа хайгаад Өнөр төвийн зүүн талаар тойроод урагшаа гүйгээд хартал миний автомашиныг унаж яваад 36 дугаар сургуулийн хажууд байх туслах зам дээр байсан 00-29 УБА улсын дугаартай автомашиныг мөргүүлсэн байдалтай байсан. Би очоод үзэхэд машинд хүн байгаагүй. Ослын газрын ойролцоо явж байсан үл таних нэг залуугаас ямар хүн энийг мөргүүлсэн гээд асуутал саарал куртиктэй залуу энэ машиныг мөргөчихөөд машинаас буугаад хойшоо зугтаасан гэхээр нь би эргэж хойшоо гүйгээд 1 дүгээр байрны баруун талд байх ТҮЦ-ийн хажууд очиход саарал куртиктэй залуу зогсож байсан. Тэгээд тэр залууг очиж барьж аваад “чи яахаараа машин унаж яваад машин мөргүүлж байгаа юм бэ” гэхэд би машин унаагүй гээд байсан. Тэгээд би уг саарал куртиктэй залууг чирсээр байгаад Өнөр дэлгүүр дээр авч очоод цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр 3 залууг авч яваад хэргийг нь хүлээлгэсэн байсан. Миний машиныг унаж яваад машин мөргүүлсэн залуу граш руу шээж байсан залуучуудтай хамт явж байсан хүн байсан. ...Миний автомашины гупер, баруун талын их гэрэл, ус шүршигч, урд нүүр зэрэг нь хагарсан байсан. Би Вендо компаниар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 7.167.000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 х/

 

Гэрч Э.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-нд орой 17 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг О.Батболд, Энхтөр, Д.Батболд нарын хамт Цамбагаравын ард талд байх биллярданд ороод 0.75 литр архи уунгаа биллярд тоглосон. 19 цагийн үеийн гараад хорооллын эцэс рүү Энхтөр, Батболд бид 3 явсан. Замдаа явж байгаад “Өнөр” төвийн зүүн талын граш уруу шээж байтал Тоyota Land Cruiser 200 маркийн 56-55 УНП дугаартай автомашины жолооч ах бууж ирээд шээж байсан Батболдыг араас нь өшиглөөд “яагаад шээгээд байгаа юм бэ” гэж байсан. Тэгээд түүнийг гараараа заамдаад дэлгүүр рүү аваад орсон. Хамгаалагч залууд “наад хоёроо битгий гаргаарай” гээд өөрөө гараад явсан. Тэгээд эргэж орж ирээд “миний автомашин байхгүй болчихлоо, танай найз чинь аваад явчихсан байна” гээд эргээд сандраад гараад явсан. Хэсэг хугацааны дараа Энхтөр машины жолооч ахтай орж ирсэн. Түүний дараа цагдаа ирээд бид гурвыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/

 

Гэрч О.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-нд ажлаа тараад 17 цагийн үед хамт ажилладаг Ариунбилэг, Энхтөр, Батболд нартай Цамбагаравын ард талд байх биллярданд орж 0.75 литр архи уусан. Архиа ууж дуусаад 19 цагийн үед гараад гэр рүүгээ явах гэж байгаад тэнд байсан граш руу шээх гээд эхэлж байтал гэнэт араас хүн өшиглөсөн. Эргэж хартал үл таних ах “яагаад шээгээд байгаа юм бэ” гэсэн. Би тэр ахаас уучлалт гуйсан. Тэр ах Ариунбилэг бид хоёрыг грашийн хажуу талын дэлгүүр рүү оруулсан ба тэр ахын машин байхгүй болчихсон байсан. Уул нь бид нарын зогсож байсан газраас ойролцоогоор 3-4 метрийн зайд зам дээр байсан юм. Ариунбилэг бид 2 дэлгүүр дотор зогсож улмаар хаалгыг нь хамгаалагч залуу хаагаад зогсож байхад Энхтөр орж ирсэн. Араас нь машины эзэн орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан... ...Тэр грашийн эзэн ах хөлөөрөө миний нуруу руу өшиглөсөн. Миний бие гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 х/

 

Гэрч А.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 103 дугаар байранд байх эгч Чулууны гэрт байж байхад 88097430 гэсэн дугаараас залгаад “хамгаалалтын албаны жолооч мөн үү, таны автомашиныг Land-200 маркийн автомашин мөргөчихлөө, жолооч залуу зугтаад гүйгээд явчихлаа гэсний дагуу гараад ирэхэд хар өнгийн Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП дугаартай автомашин баруун урд хэсгээрээ манай компани эзэмшлийн Hyundai Accent Verna маркийн 0029 УБА дугаартай автомашины зүүн хойд талаас мөргөсөн байсан. Жолооч нь байхгүй, осол гаргасан автомашинд хэн ч байхгүй байсан. ...барьж явсан залуу зугтаасан байсан, машины эзэн араас нь хөөж барьж авсан байсан. Тэгээд өөрийн 99108668 гэсэн дугаараас 102 дугаар руу залгаж ослын талаар мэдэгдсэн. Түүнээс хойш ойролцоогоор 10 орчим минутын дараа жолооч залууг цагдаа нар бариад ирсэн. Тэгээд цагдаа нар үзлэг хэмжилт хийсэн, тэр осол гаргасан залуу согтуу байх шиг байсан, амнаас нь архи үнэртэж байсан, цагдаа драйгераар шалгахад 0.96 хувь гарч байсан. Hyundai Accent Verna маркийн 0029 УБА дугаартай автомашин урьд нь эвдрэлү гэмтэлгүй байсан, ослоос болж зүүн хойд талын гэрэл, буфер хагарсан, крыло хонхойсон  байсан ба үнэлгээ  хийлгэхэд 410.000 төгрөгийн хохирол гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 х/

 

Гэрч П.Бадралхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны 19 цаг өнгөрч байх үед дэлгүүр дотроо ажлаа хийгээд явж байхад, манай дэлгүүрийн дарга Дэмбэрэлням нь үл таних 2 залууг дагуулж орж ирээд “энэ хүмүүс грашийн үүдэнд шээж байхад юу харж байсан юм бэ” гэж хэлсэн. Тэр 2 хүн даргын өмнөөс хэрэлдээд байсан. Тэр үед дарга гадагшаа гараад, эргэж орж ирээд “гадаа байсан миний автомашин байхгүй байна, наад хүнээ битгий тавиарай” гэж хэлээд нэг залууг нь дагуулаад гарсан. Би нэг залууг нь бариад үлдсэн. Тэр 2 залуугаас архи үнэртэж байсан. Удалгүй 20-30 минутын дараа Дэмбэрэлням дарга цайвар өнгийн куртиктэй залууг дагуулж орж ирээд “энэ залуу миний автомашиныг унаж яваад мөргүүлсэн залуу мөн байна” гэж хэлж байсан. Тэгээд дарга цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 х/

 

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 109 дугаартай дүгнэлтэд:

1/ Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Энхтөр нь “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, “в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2/ Hyundai Accent Verna маркийн 0029 УБА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч А.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3/  Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашины эзэмшигч А.Дэмбэрэлням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн боловч тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхөөргүй байна.

4/ Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-ийн 84 х/

 

Шүүгдэгч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-нд ажлаа тараад 17 цагийн үед хамт ажилладаг Батболд, Ариунбилэг, Батболд нартай нийлээд Цамбагаравын ард талд байх “Ану” гээд биллярданд орж 0.75 литр архи уусан. Тэндээсээ 19 цагийн үед гараад Ариунбилэг, Батболд бид гурав 3, 4 дүгээр хороолол руу хүнтэй уулзахаар Хар хорин захын арын замаар алхаж явж байгаад байрнуудын ард байрлах граш руу Батболд шээж байхад араас нь нэг хүн ирээд хөлөөрөө өшиглөсөн. Батболд газраас босож ирээд “та яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр хүн “яасан ч яадаг юм, та нар ийшээ шээж болдог юм уу, очдог газар, шийддэг газартаа шийдүүл” гэж хэлж байх хооронд нь тэр хүний цаад талд байх хар өнгийн Toyota Land Cruiser-200 маркийн автомашины жолооч талын хаалга онгорхой байхаар нь дотор талд нь суусан. Машин асаалттай байхаар нь унаж, үзэж, сонирхохоор араанд хийгээд цаашаа явсан. 3-4 км газар явж байгаад зогсож байсан суудлын автомашиныг санаандгүй араас нь мөргөсөн. Тэгээд айгаад машиныг орхиж яваад буцаад найзуудынхаа байсан газар руу явахад тэд нар байхгүй байхаар нь тэнд байсан дэлгүүр рүү ортол дэлгүүр дотор манай 2 найз байсан. Үүдэнд хамгаалагч залуу зогсож байсан. Мөн араас машины эзэмшигч ах ирээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. ...Би 2014 онд жолооч болсон. Жолоочийн үүргээ мэднэ. Би айсандаа зугтсан, би буруу юм хийснээ найз нартаа хэлэх гээд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93, 95 х/

 

             Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 х/

             Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 150-р хуудас буюу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн 1 хуудас баримт/

                 Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “Toyota Land  Cruiser  маркийн автомашины үнэлгээ: 7.167.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 77 х/

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51 х/

 Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “Hyundai Accent Verna автомашины үнэлгээгээр тогтоосон дүн 410.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 73 х/

 

 Шүүгдэгч Д.Энхтөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 х/

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99 х/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 102 х/

- “Би Цэ Трейд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 131 х/ болон шүүгдэгчийн  өмгөөлгчөөс гаргасан “Д.Энхтөр болон “Миг даатгал” ХХК-ийн хооронд хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, мөнгө тушаасан баримт зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруутайд тооцох хэсэг:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Энхтөр нь 2017 оны 02 дугаар 08-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 103 дугаар байрны арын замд А.Дэмбэрэлнямын эзэмшлийн Тоуоtа Land Cruiser 200 маркийн 56-55 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь жолоодож ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах үедээ  зам дээр зогсож байсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Accent Verna маркийн 00-29 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган улмаар уг ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн  техникийн  байдлыг шалгасан  тэмдэглэл /хх-ийн 3-6, 11-12, 19-21 х/

 

Хохирогч А.Дэмбэрэлнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Өнөр дэлгүүрийн гражид өөрийнхөө Ланд-200 загварын 56-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавих гээд Цамбагаравын Өнөр дэлгүүрийн гадаа зогссон. Гэтэл шүүгдэгч Д.Энхтөр, нэг залуутай хамт миний машин тавьдаг граж руу шээгээд зогсож байсан. Тэгээд би боль гэж хэлэхэд Энхтөр эргэж хараад миний урдаас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь танай гэрийн үүд рүү хүн шээгээд байвал чи яахуу гэж хэлэхэд цаанаас нь хоёр залуу гараад ирсэн. Тэгээд 4 залуу болохоор нь би айгаад Өнөр дэлгүүрийн манаачийг дуудах гээд ороход надтай зууралдаад дэлгүүр рүү орсон. Гэтэл 4 залуугийн 1 нь алга болсон байсан. Тэгээд би Өнөр дэлгүүрийн манаачийг наад 3 залуугаа тавьж болохгүй шүү гэж хэлчихээд машины хойноос гүйсэн. Тэгээд 1 дүгээр байрны урдуур тойрч харахад байхгүй байсан. Тэгээд 36 дугаар сургуулийн урд талд миний машиныг мөргөлдүүлсэн байдалтай байсан. Тэгээд энэ машиныг хэн мөргүүлсэн юм бэ гэхэд нэг сааралт куртиктай залуу мөргүүлчихээд хойшоо явсан гэхээр нь Энхтөрийн хойноос гүйгээд 1 дүгээр байрны баруун хойд талд байдаг түцний хойгуур саарал куртиктай залуу орж байхаар нь би урдаас нь очиж барьж авсан. Тэгээд Энхтөрийг чирээд Өнөр дэлгүүр рүү авч очсон. Тэгээд би цагдаа дуудаж өгч явуулсан. Энхтөрийн үйлдлээс болж миний машинд 7.167.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд их гэрэл, гупер хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Иргэний нэхэмжлэгч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үнэлгээний байгууллагаас 410.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд 28.000 төгрөг, нийт 438.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 х/

 

Гэрч Э.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-нд орой 19 цагийн үеийн гараад хорооллын эцэс рүү Энхтөр, Батболд бид 3 замдаа явж байгаад “Өнөр” төвийн зүүн талын граш уруу шээж байтал Тоyota Land Cruiser 200 маркийн 56-55 УНП дугаартай автомашины жолооч ах бууж ирээд шээж байсан Батболдыг араас нь өшиглөөд “яагаад шээгээд байгаа юм бэ” гэж байсан. Тэгээд түүнийг гараараа заамдаад дэлгүүр рүү аваад орсон. Хамгаалагч залууд “наад хоёроо битгий гаргаарай” гээд өөрөө гараад явсан. Тэгээд эргэж орж ирээд “миний автомашин байхгүй болчихлоо, танай найз чинь аваад явчихсан байна” гээд эргээд сандраад гараад явсан. Хэсэг хугацааны дараа Энхтөр машины жолооч ахтай орж ирсэн. Түүний дараа цагдаа ирээд бид гурвыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/

 

Гэрч О.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-нд Ариунбилэг, Энхтөр, Батболд нартай Цамбагаравын ард талд байх биллярданд орж 0.75 литр архи уусан. Архиа ууж дуусаад 19 цагийн үед гараад гэр рүүгээ явах гэж байгаад тэнд байсан граш руу шээх гээд эхэлж байтал гэнэт араас хүн өшиглөсөн. Эргэж хартал үл таних ах “яагаад шээгээд байгаа юм бэ” гэсэн. Би тэр ахаас уучлалт гуйсан. Тэр ах Ариунбилэг бид хоёрыг грашийн хажуу талын дэлгүүр рүү оруулсан ба тэр ахын машин байхгүй болчихсон байсан. Уул нь бид нарын зогсож байсан газраас ойролцоогоор 3-4 метрийн зайд зам дээр байсан юм. Ариунбилэг бид 2 дэлгүүр дотор зогсож улмаар хаалгыг нь хамгаалагч залуу хаагаад зогсож байхад Энхтөр орж ирсэн. Араас нь машины эзэн орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 х/

 

Гэрч А.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 103 дугаар байранд байх эгч Чулууны гэрт байж байхад 88097430 гэсэн дугаараас залгаад “хамгаалалтын албаны жолооч мөн үү, таны автомашиныг Land-200 маркийн автомашин мөргөчихлөө, жолооч залуу зугтаад гүйгээд явчихлаа гэсний дагуу гараад ирэхэд хар өнгийн Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП дугаартай автомашин баруун урд хэсгээрээ манай компани эзэмшлийн Hyundai Accent Verna маркийн 0029 УБА дугаартай автомашины зүүн хойд талаас мөргөсөн байсан. Жолооч нь байхгүй, осол гаргасан автомашинд хэн ч байхгүй байсан. ...барьж явсан залуу зугтаасан байсан, машины эзэн араас нь хөөж барьж авсан байсан. Тэгээд өөрийн 99108668 гэсэн дугаараас 102 дугаар руу залгаж ослын талаар мэдэгдсэн. Түүнээс хойш ойролцоогоор 10 орчим минутын дараа жолооч залууг цагдаа нар бариад ирсэн. Тэгээд цагдаа нар үзлэг хэмжилт хийсэн, тэр осол гаргасан залуу согтуу байх шиг байсан, амнаас нь архи үнэртэж байсан, цагдаа драйгераар шалгахад 0.96 хувь гарч байсан. Hyundai Accent Verna маркийн 0029 УБА дугаартай автомашин урьд нь эвдрэл гэмтэлгүй байсан, ослоос болж зүүн хойд талын гэрэл, буфер хагарсан, крыло хонхойсон  байсан ба үнэлгээ  хийлгэхэд 410.000 төгрөгийн хохирол гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 х/

 

Гэрч П.Бадралхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны 19 цаг өнгөрч байх үед дэлгүүр дотроо ажлаа хийгээд явж байхад, манай дэлгүүрийн дарга Дэмбэрэлням нь үл таних 2 залууг дагуулж орж ирээд “энэ хүмүүс грашийн үүдэнд шээж байхад юу харж байсан юм бэ” гэж хэлсэн. Тэр 2 хүн даргын өмнөөс хэрэлдээд байсан. Тэр үед дарга гадагшаа гараад, эргэж орж ирээд “гадаа байсан миний автомашин байхгүй байна, наад хүнээ битгий тавиарай” гэж хэлээд нэг залууг нь дагуулаад гарсан. Би нэг залууг нь бариад үлдсэн. Тэр 2 залуугаас архи үнэртэж байсан. Удалгүй 20-30 минутын дараа Дэмбэрэлням дарга цайвар өнгийн куртиктэй залууг дагуулж орж ирээд “энэ залуу миний автомашиныг унаж яваад мөргүүлсэн залуу мөн байна” гэж хэлж байсан. Тэгээд дарга цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 х/

 

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 109 дугаартай дүгнэлтэд:

1/ Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Энхтөр нь “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, “в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2/  Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай автомашины эзэмшигч А.Дэмбэрэлням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн боловч тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхөөргүй байна.

3/ Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-ийн 84 х/

 

            Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “Toyota Land  Cruiser  маркийн автомашины үнэлгээ: 7.167.000 төгрөг”  /хх-ийн 77 х/

 

Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “Hyundai Accent Verna автомашины үнэлгээгээр тогтоосон дүн 410.000 төгрөг”  /хх-ийн 73 х/

 

Шүүгдэгч Д.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 08-нд ажлаа тараад 17 цагийн үед хамт ажилладаг Батболд, Ариунбилэг, Батболд нартай нийлээд Цамбагаравын ард талд байх “Ану” гээд биллярданд орж 0.75 литр архи уусан. Тэндээсээ 19 цагийн үед гараад Ариунбилэг, Батболд бид гурав 3, 4 дүгээр хороолол руу хүнтэй уулзахаар Хар хорин захын арын замаар алхаж явж байгаад байрнуудын ард байрлах граш руу Батболд шээж байхад араас нь нэг хүн ирээд хөлөөрөө өшиглөсөн. Батболд газраас босож ирээд “та яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр хүн “яасан ч яадаг юм, та нар ийшээ шээж болдог юм уу, очдог газар, шийддэг газартаа шийдүүл” гэж хэлж байх хооронд нь тэр хүний цаад талд байх хар өнгийн Toyota Land Cruiser-200 маркийн автомашины жолооч талын хаалга онгорхой байхаар нь дотор талд нь суусан. Машин асаалттай байхаар нь унаж, үзэж, сонирхохоор араанд хийгээд цаашаа явсан. 3-4 км газар явж байгаад зогсож байсан суудлын автомашиныг санаандгүй араас нь мөргөсөн. Тэгээд айгаад машиныг орхиж яваад буцаад найзуудынхаа байсан газар руу явахад тэд нар байхгүй байхаар нь тэнд байсан дэлгүүр рүү ортол дэлгүүр дотор манай 2 найз байсан. Үүдэнд хамгаалагч залуу зогсож байсан. Мөн араас машины эзэмшигч ах ирээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. ...Би 2014 онд жолооч болсон. Жолоочийн үүргээ мэднэ. Би айсандаа зугтсан, би буруу юм хийснээ найз нартаа хэлэх гээд явж байсан. Би уг машиныг хулгайлах болон бусад зорилгоор авч яваагүй юм. Харин байр тойрчихоод авчраад тавих зорилготой байсан. Хохирогч Дэмбэрэлням нь 56-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийг  Миг даатгалаар даатгуулсан байсан. Тэгээд Миг даалтгал нь над руу яриад хохирогч Дэмбэрэлнямд учирсан хохирлыг надаар төлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгчтэйгөө Миг даалтгал дээр очиж хүсэлт гаргасан. Хохирогч Дэмбэрэлнямд учирсан хохирлыг Миг даатгалаас гаргуулахаар болоод би Миг даатгалд энэ мөнгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Тэгээд Миг даатгалд 750.000 төгрөгийг өгсөн. Тэгээд сард 355.000 төгрөгийг төлөөд явахаар гэрээ байгуулсан. Харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг би төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93, 95 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, тэрбээр гэм буруутай байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.     

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхтөрд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба тус хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Д.Энхтөрийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “...жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Өөрөөр хэлбэл,  2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл “авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” –ийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан ...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Иймд Тээврийн Прокурорын газраас Д.Энхтөрд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт “...авто тээврийн  хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс   нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  нэг сараас гурван сар хүртэл  хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах  ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Энхтөрд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Энхтөрийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Учир нь, шүүгдэгч Д.Энхтөрийн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн тухайлбал, хулгайлах, дээрэмдэх  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй, энэ байдал нь нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

Шүүгдэгч Д.Энхтөрийн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бол дөрвөн зуун тавин  нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  нэг сараас гурван сар  хүртэл  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Энхтөрд дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь, шүүгдэгч Д.Энхтөр нь "Би Цэ Трейд” ХХК-д технологич ажилтай, сарын цалин нь 480.000 төгрөг гэх бөгөөд тэрбээр хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй буюу хохирогч А.Дэмбэрэлнямд учруулсан хохирлоо “Миг даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2019 он хүртэл төлж барагдуулахаар гэрээ байгуулсан, иргэний нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-нд учирсан 410,000 төгрөгийн хохиролыг төлөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгуулын ял оногдуулах нь зохимжгүй гэж үзлээ.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн  5 дугаар зүйлд “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул Д.Энхтөрд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Энхтөрийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоос тодорхой хэмжээний хохиролыг төлөхөөр даатгалын компанитай гэрээ байгуулж, хохирол төлөгдөх нөхцлийг бүрдүүлсэн, бусад хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Д.Энхтөрд ж240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

         

            Шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан “миний үйлчлүүлэгч Д.Энхтөр нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлөх талаар арга хэмжээ авч, хохирогч А.Дэмбэрэлнямд учруулсан хохирлоос 6.450.300 төгрөгийг төлсөн ба А.Дэмбэрэлнямд учирсан хохирлын зөрүү болох 717.000 төгрөгийг А.Дэмбэрэлнямд, иргэний нэхэмжлэгч “Тэнүүн Огоо”ХХК-нд 410.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүний хувийн байдал, амьдрал ахуй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэснийг дараах үндэслэлээр хүлээн авч боломжгүй юм.

            Учир нь, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар  зүйл нь мөн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан  гэмт хэргийн хувьд хэрэглэгдэхээр байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хорих ялын санкцгүй тул хэрэглэх боломжгүй болно.

            Мөн шүүгдэгч Д.Энхтөр нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй боломжгүй байна.          

          Шүүгдэгч Д.Энхтөр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 х/-аар тогтоогдож байна.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

            Д.Энхтөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас А.Дэмбэрэлнямын эзэмшлийн Toyota Land Cruiser-200 маркийн 56-55 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.167.000 төгрөгийн хохирол,  мөн үнэлгээ хийлгэсэн зардал 208.000 төгрөг буюу 7.375.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “Тэнүүн Огоо”ХХК-ны эзэмшлийн Hyundai Accent Verna маркийн 00-29 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 410.000 төгрөгийн хохирол, мөн үнэлгээ хийлгэсэн зардал 28000 төгрөг буюу 438.000 төгрөгийн хохирол учруулжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргаж өгсөн баримтуудад, тодруулбал, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Миг даатгал” ХХК болон Д.Энхтөр нарын хооронд байгуулагдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ”-гээр даатгалын 80118000438 дугаартай гэрээтэй даатгуулагч А.Дэмбэрэлнямд учирсан 7.167.000 төгрөгийн хохирлоос 6.450.300 төгрөгийг Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрэний нөхцлийн дагуу “Миг даатгал” ХХК-наас олгохоор болж, улмаар  осол гаргасан этгээд болох Д.Энхтөрөөс уг хохирлоо буцаан нэхэмжлэхээр харилцан тохиролцож баталгаажуулжээ. Хохирогч А.Дэмбэрэлням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миг даатгал”ХХК болон Д.Энхтөр нарын хооронд хийгдсэн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн буюу “Миг даатгал” ХХК-иас 6.450.300 төгрөг авахыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Д.Энхтөрөөс дээрх хохиролын зөрүү болох 7.167.000-6.450.300=716.700 төгрөгийг  гаргуулах нь зөв юм.

Харин хохирогч А.Дэмбэрэлням нь үнэлгээ хийлгэсэн зардал болох 208.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгч Д.Энхтөрөөс гаргуулах үндэслэлгүй болно.

            Мөн тус хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “Тэнүүн Огоо”ХХК-нд 438.000  төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Энхтөрөөс  1.154.700 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Дэмбэрэлнямд 716.700 /долоон зуун арван зургаан мянга, долоон зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч “Тэнүүн огоо” "ХХК-нд  438.000 /дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөгийг олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгсэл жолоодох, эрх хасах шийтгэврээр Д.Энхтөрийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 480.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж жолоочийн үнэмлэхийг хураахаар  шийдвэрлэсэн байх  тул Д.Энхтөрийн 949585 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Тээврийн Прокурорын газраас Д.Энхтөрд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Тээврийн Прокурорын газраас Д.Энхтөрд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Бөхчүүд овогт Даваадоржийн Энхтөрийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтөрийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч Д.Энхтөрд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энхтөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтөрөөс  1.154.700 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Дэмбэрэлнямд 716.700 /долоон зуун арван зургаан мянга, долоон зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч “Тэнүүн огоо” "ХХК-нд  438.000 /дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Д.Энхтөрийн 949585 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

           

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Энхтөрд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ