Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 216

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01532/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** овогт Х*** Б*** /РД: ТИ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** овогт *** Б*** /РД: ЮИ***/-д холбогдох,

 

"Зээлийн төлбөр 2,130,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Түүнд өгч байсан мөнгө болох өөрийн *** дансаар шилжүүлсэн мөнгө, охин Хуландаа надаар авахуулсан куртикны үнэ 160,000 төгрөг, хүүхдийн бэлэг аваад өгөөгүй бэлэгний үнэ 200,000 төгрөг, нийт 2,130,000 төгрөгийг Б.Б*** гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний зүгээс ***ын *** дугаар дансанд шилжүүлсэн нийт 1,450,000 төгрөг гаргуулмаар байна. Надаас *** нь машины сэлбэг, банкны өр нэхэгдлээ гээд байнга мөнгө авдаг байсан бөгөөд үүнийгээ өвс зараад өгнө гэсэн боловч эргүүлэн өгөөгүй. Баримтгүйгээс бол 7 сая гаран төгрөг авсан байгаа боловч баримтгүй учир түүнийгээ нэхээгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэдтэй амьдардаг бөгөөд *** миний амьдралыг ойлгоод надад хань болон амьдрах байх гэж итгэж байсан учир мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хүнээс ч зээлээд өгдөг байсан. Надаас авсан бүх мөнгөө буцаагаад өгнө гэж авсан юм. Надад түүнд мөнгө зүгээр өгөх ямар ч амьдралын боломж байхгүй. Иймээс миний түүнд шилжүүлсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2013 оны 10 дугаар сард *** гэдэг хүнтэй танилцан, энэ хүний албаны болон амины ажилд Дархан болон хөдөө орон нутгуудад үйлчлэх орон тооны бус жолоочоор машинтайгаа орж ажилласан. ******* 20,000, ******* 40,000, ******* 50,000 гэх мэтээр тохиролцож, ажилд явж зардал мөнгөө авдаг байсан. Энэ зардлаасаа машины тос бензинээ авдаг байсан. *** намайг 5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гээд 400,000 төгрөг надаас бэлнээр авч байсан. Тэгсэн нь одоо ***гаас авах биш өөрөө өрөнд орж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ***гийн нэхэмжилсэн мөнгийг өгч чадахгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч *** нь ***оос зээлийн төлбөр болох нийт 2,130,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Хариуцагч *** нь ***гаас мөнгө зээлж байгаагүй, харин түүний жолоочоор хөлсөөр ажиллаж байсан бөгөөд ажлынхаа хөлсийг авдаг байсан гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан ***гийн ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар *** тоот дансруу 2013 оны 11 сарын 17-ны өдрөөс 2014 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 1,450,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх *** тоот дансны эзэмшигч нь*** болох нь ******* банкны 2016 оны 01 сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч *** нь мөнгө зээлж байгаагүй, ажлын хөлсөө авдаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу ***гаас мөнгө зээлж авч байгаагүй, хөлсөөр ажиллаж, ажлын хөлсөө авч байсан гэх тайлбараа хариуцагч *** нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 38.6-д зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг бүрдүүлүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймд түүний тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Хариуцагч *** нь дээрх гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, ***гаас шилжүүлэн өгсөн 1,450,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч *** нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч ***оос 1,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***оос улсын тэмдэгтийн хураамжид 38,150 төгрөг гаргуулж, Төрийн сангийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ