Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2016/00039/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, ***-р байрны *** тоотод оршин суух Б*** овогт С*** Б*** /ТБ***, утас:***/, Б*** овогт Л*** С*** /ТИ***, утас: ***/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, Т*** орших ***, Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, ***-р байрны *** тоотод оршин суух Б*** овогт Б*** Х*** /ТИ***, утас:***/ нарт холбогдох

Байрны өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагч *** банкны тосгон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***, ***, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Иргэн *** би Дархан-Уул аймгийн Боловсролын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 1989 онд тус байрыг Боловсролын хэлтсээс өгсөн юм. Байр хувьчлах үед би өөрийн нэр дээр хувьчилж авсан. Би 1989 онд нөхөр *** ханилан сууж, өөрийн охин *** хамт амьдарч байсан. Одоо нөхөр, охин, зээ хүүгийн хамт амьдардаг. Би 1997 онд нуруу нугасны гэмтэл авч улмаар хэвтэрт орж, улсад 30 жил ажиллаад 2004 онд группэд, хүний асаргаанд орсон. Би 2013 онд группээ тэтгэвэрт шилжүүлсэн. Гэмтлийн эмч, өрхийн эмч *** хяналтанд байдаг. Байрны ордероо 2010 онд охин *** нэр дээр шилжүүлсэн боловч, байр бол бидний хамтын өмч, хорин зургаан жил амьдарсан гал голомт минь болно. Гэтэл биднээс зөвшөөрөл аваагүй банкны барьцаанд тавьсан тул биднийг байрны өмчлөгч мөн гэдгийг тогтоож барьцааны гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 3-р багт орших *** банкны салбараас зээлийн гэрээ хийж 2 жилийн хугацаатай 12 сая төгрөгийн зээл авахдаа аав, ээж хоёртоо хэлэлгүй байраа барьцаалсан болно. Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрснээс болж банкны эдийн засагч *** ирж надтай уулзах үед аав, ээж хоёр мэдээд, энэ байр бидний өмч, гэр орон учир мэдээгүй зээл авчихсан байна. Бид зөвшөөрөхгүй, мөнгө авсан хүмүүсээрээ төлүүл, өөрөө авч үрсэн бол дөрвөн өрөө байраа багасгаж, зөрүү мөнгөөр нь банкны өрөө төл гэсэн. Бид чамайг банкинд тавихыг мэдсэн бол, чиний нэр дээр болгохгүй байсан. Одоо бид гэрчилгээ өөрсдийн нэр дээр болгоно гэсэн. Иймд 2015 дугаар сарын 12 дугаар сарын 09-ний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагч *** банкны Дархан салбар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа*** овогтой*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, ***-р байрны *** тоотод байршилтай 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууц, гэрчилгээний дугаар ***, улсын бүртгэлийн дугаар Ү-*** тоот үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 07-р сарын 23-ны өдрөөс эхлэн ганцаараа өмчлөгч болсон. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж *** банкнаас *** тоот зээлийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** тоот барьцааны гэрээ байгуулж 12 сая төгрөгийн өрхийн зээл авсан. Уг зээлийн болон барьцааны гэрээг нотариат, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, мөн байрны өмчлөгч мөнийг тогтоолгох дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***, *** нар нь *** банкны Дархан салбар, *** нарт холбогдуулж байрны өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  ***, *** нарын нэхэмжлэлтэй, *** банкны Дархан салбар, *** нарт холбогдох байрны өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН