| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01515/И |
| Дугаар | 234 |
| Огноо | 2016-01-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01515/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* ***-р баг Хээтэй хороолол, *** байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт ***,
Нэхэмжлэгч: ******* ***-р баг *** хороолол, ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** овогт Б*** Б***,
Нэхэмжлэгч: ******* ***-р баг ***-р хороолол ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт Б*** Г***,
Нэхэмжлэгч: ******* ***-р баг ***-р хороолол *** байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Т*** овогт М*** Ц*** нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ын **-р баг Дархан-Уул аймгийн *** холбогдох
2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, ***, ***, ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, ***, ***, *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрээр *** Дархан-Уул аймгийн *** маркетингийн ахлах менежерийн, ***ыг театрийн бүжгийн багшийн, ***ийг театрын ерөнхий зураачийн, *** театрын найруулагчийн, ***ыг театрын ерөнхий найруулагчийн ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 24174531 төгрөг гаргуулж, үүнээс 4666901 төгрөгийг ***эд, 4848631 төгрөгийг Т.Бямбасүрэнд, 5083821 төгрөгийг ***од, 4848631 төгрөгийг ***д, 4726547 төгрөгийг ***т тус тус олгож шийдвэрлэсэн билээ.
Энэхүү шийдвэр хэрэгжсэн боловч хариуцагч талын буруугаас дээрх дөрвөн хүнд 10 дугаар сар болон 11 дүгээр сарын бүтэн цалин олгогдохгүй байгаа юм. Хариуцагч нь 2015.12.01-ны өдөр бүх хүнийг ажилд нь эгүүлэн томилоод 2015.12.02-ноос ээлжийн амралтыг биеэр эдлүүлж цалинг олгосон билээ.
Хариуцагч тал нь давж заалдах гомдлыг 2015.10.27-нд гаргасан боловч Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2015.11.11-ний өдрийн *** дугаартай захирамжаар хэлэлцэхээс татгалзсан юм. Улмаар шат дараалсан арга хэмжээ авагдаж 2015.11.24-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн юм. *** буюу хариуцагч нь нэр бүхий 4 хүний хоёр сарын цалин олгохгүй гэж мугуйдлан зүтгэж байна.
Иймд хариуцагч *** ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 4890654 төгрөг гаргуулж, үүнээс ***эд 10, 11 сарын цалин 1155652 төгрөг, ***од 1266442 төгрөг, ***д 1202118 төгрөг, ***т 1266442 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ***, ***, ***, *** нарт шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарч ажилдаа орсон. Бид шүүхийн шийдвэрийн дагуу цалин олгосон, тушаал 12 сарын 01-нд гарсан тул түүнээс өмнөх 2 сарын цалин өгөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***, ***, ***, *** нар нь Дархан-Уул аймгийн *** холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ***, ***, ***, ***, *** нарын нэхэмжлэлтэй *** холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ***ийг маркетингийн ахлах менежерийн, ***ыг бүжгийн багшийн, ***ийг ерөнхий зураачийн, *** найруулагчийн, ***ийг ерөнхий зураачийн, ***ыг театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ***эд 4666901 төгрөг, *** 4848631 төгрөг, ***од 5083821 төгрөг, ***д 4848631 төгрөг, ***т 4726547 төгрөгийг тус тус олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, хүн амын орлогын албан татварын хураамжийг суутган нөхөн бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн *** даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 9-16/
Нэхэмжлэгч нарын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18/
Шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн *** даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар ***, ***, ***, *** нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон байна. / хх-ийн 8/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон тул 10, 11 сарын цалинг олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халсныг тогтоосон байх тул ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байх тул хариуцагч Залуучууд театраас 2015 оны 10, 11 сарын цалинг нэхэмжлэгч ***эд 1555652 төгрөг, ***од 1266442 төгрөг, ***д 1202118 төгрөг, ***т 1266442 төгрөг тус тус гаргуулж олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Залуучууд театр нь ...ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *** нэхэмжлэгч ***эд 1555652 төгрөг, ***од 1266442 төгрөг, ***д 1202118 төгрөг, ***т 1266442 төгрөг тус тус гаргуулж олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *** ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32285 төгрөг, ***ын 34944 төгрөг, ***ийн 34944 төгрөг, ***ы 33400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн *** нэхэмжлэгч ***эд 32285 төгрөг, ***од 34944 төгрөг, ***т 34944 төгрөг, ***д 33400 төгрөг тус тус гаргуулж олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА