Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/00030/И |
Дугаар | 235 |
Огноо | 2016-01-28 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00030/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* ***-р баг *** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг ******* ***-р баг *** ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10632106 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, , нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** дарга ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
***ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2014 оноос өр үүсч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 7088071 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгээд байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 7088071 төгрөг, үүнд ногдох алданги 3544035 төгрөг болж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 10632106 төгрөгийг ***ХХК-аас яаралтай гаргуулж санг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *** нь хариуцагч ***ХХК-д холбогдуулан хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 7088071 төгрөг, алданги 3544035 төгрөг нийт 10632106 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 7 дугаар сарын тайланг Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ тайлангаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 7088071 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тайлан ирүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх,
2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 10632106 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч ***ХХК-ны захирал *** нь шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч ***ХХК-аас 10632106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *** олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***ХХК-аас 185064 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА