| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2014/00109/и |
| Дугаар | 243 |
| Огноо | 2016-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00109/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, *** дүгээр баг, *** *******-ийн /компанийн регистрийн дугаар ***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, Дэвшлийн *** тоот, Дархан *** ******* /компанийн регистрийн дугаар ***/-д холбогдох,
"Гэрээнээс татгалзаж, урьдчилан өгсөн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Гэрээний үүрэг болох дутуу үнэ 11,000,000 төгрөг, тээврийн зардал 450,000 төгрөг, нийт 11,450,000 төгрөг гаргуулах, Пантентийн эрх зөрчигдсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг. *** эртнээс танина. Бид нэгэн зөвлөлгөөн дээр тааралдаж *** надад хүчин чадал сайтай будаа цэвэрлэдэг машин авах уу гэсэн санал тавьсан. Манай компани будаа цэвэрлэдэг хоёр машинтай. Чиний машины хүчин чадал ямар вэ? гэхэд цагт 8-10 тонн будаа цэвэрлэдэг өвөрмөц, их сайн машин гэсэн. Бид хоёр тохиролцож худалдан авалт хийхээр болсон. *** нь өөрөө ачиж очоод угсраад бэлэн болгоод өгье та надад итгэ гэхээр нь би итгээд урьдчилгаа болгож 4,000,000 төгрөгөө өгсөн. *** нь нэг хүнтэй хамт ирсэн.. Будаа ялгах машинаа ачаад очсон тухайн үед манай эхнэр болон ажилчид бүгд байсан. Уг машинаа өдөржин суурилуулж будаа ялгаж үзэхэд цагт нэг тонн будаа л цэвэрлэж байсан учир би шаардлага хангахгүй байна гээд тухайн үедээ авахгүй гэж хэлтэл *** нь тохиргоо нь болохгүй байна гээд бидний наймаа буцахаар болж машинаа ачаад явах гэхэд нь би мөнгөө өг гэхэд очоод шилжүүлье гэсэн боловч өгөөгүй дараа нь залгахад Төв аймагт ажил хийж байгаа, тэгээд өгье гэсэн. Түүнээс хойш олон удаа утасдсан боловч өгөөгүй сүүлдээ утсаа ч авахаа больсон. Арга буюу 4,000,000 төгрөгөө авахын тулд шүүхэд хандсан. Гэтэл Д. *** нь мөнгийг чинь өгнө та миний машиныг ашиглаж байгаа газруудад очоод үз гэхээр нь би зааж өгсөн газруудад очиход *** чинь хулхи хүн шүү дээ гэж хэлсэн. Эргэж ирээд утасдахад утсаа унтраасан байсан. Иймд урьдчилгаанд өгсөн 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн нэхээд байгаа мөнгийг өгөх боломжгүй нэгэнт би анхнаасаа машиныг нь авахгүй, буцаалт хийхээр бид тохирсон учир зөвшөөрөхгүй.
FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Undragch-Darkhan mandah nar.docx
Патентийн эрх зөрчсөн асуудал энд огт хамааралгүй. Учир нь *** тийм машин хийхээс өмнө хувь хумуус Хятадад үйлдвэрлэсэн будаа цэвэрлэдэг машиныг дууриаж хийгээд зардаг байсан. Түүнээс манайх бүүр өмнө нь худалдан авсан. Иймд түүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *** нар ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: *** үр тариа цэвэрлэгч машиныг 2 тээвэрлэгчийн хамт 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 4,000,000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Үлдэгдэл мөнгийг намрын ургацын дараа буюу борлуулалтын ашгаасаа өгөхөөр тохиролцсон. 2013 оны 05 дугаар сарын 08-09-ний хооронд өөрийн унаагаар төхөөрөмжөө тээвэрлэн хүргэж өгсөн. Тухайн төхөөрөмжийг авсанаас хойших 6 сарын хугацаанд гомдлын шаардлага ирүүлэлгүй байж байгаад *** мөнгөө нэхэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгээд ч энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Энэ төхөөрөмж нь цогцолбор байдлаараа ажиллаж байж хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажилладаг гэдгийг *** ч мэдэж байгаа. Гэтэл мөнгөндөө тааруулж дутуу төхөөрөмж авчихаад 15,000,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийн үр дүнг надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гүтгэлэг юм. Мөн эхнэр ***, жолооч *** зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Харин хуулийн байгууллагын шаардлагад энэ нь нийцэхгүй учир миний бие бичмэл нотлох баримтанд тулгуурлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тавьсан. Машины хүчин чадлыг тогтоохдоо хэн нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хүн хийгээгүй бөгөөд эрх бүхий төрийн байгууллага дүгнэлт гаргасан. Энэ машиныг өмчлөх эрх нь Монголд надаас өөр нэг хүн байгаа гэтэл миний машинтай ижил загварын хоёр машин байгаа нь миний өмчлөх эрхэд давхар халдаж байна. Мөн энэ төхөөрөмжийг аваачиж өгөхөд зардал гэж 450,000 төгрөг гарсан. Нийт 15,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг авсан учир үлдэгдэл 11,000,000 төгрөг, тээврийн зардал 450,000 төгрөг, нийт 11,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн миний патентийн эрх зөрчигдсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ******* нь хариуцагч *** нар *******-иас будаа цэвэрлэх машин худалдан авахаар урьдчилан өгсөн 4,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч *** нар ******* нь *** *******-иас гэрээний үүрэг болох 11,450,000 төгрөг гаргуулах, Патентийн эрх зөрчигдсөнийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** нь анх тохирсны дагуу хариуцагч *** нар *******-ийн захирал *** нь манай компанийн үтрэм дээр будаа цэвэрлэдэг машиныг аваачиж угсарсан боловч цагт 6 тонныг биш 1 тонныг цэвэрлээд шаардлага хангахгүй, ажиллахгүй байсан учир тэр дор нь би авахгүй буцаалт хийхээр болсон. Хариуцагчаас урьдчилгаанд өгсөн 4,000,000 төгрөгөө аваад машиныг нь буцаан өгнө гэсэн. Иймээс тухайн үед шаардлага хангахгүй гээд буцаалт хийхээр болсон тул урьдчилгаанд өгсөн 4,000,000 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй, нэгэнт тохиролцоо буцсан тул 11,450,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч *** тухайн үедээ буцаалт хийсэн зүйл байхгүй учир гэрээний дагуу үлдэгдэл мөнгө, тээврийн зардлын хамт нийт 11,450,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй, хуулийн дагуу гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргадаг болно.
*** ******* нь *** нар *******-иас цэвэрлэх машин, 160ф, 120ф гэсэн 2 төрлийн үр тариа тээвэрлэгчийг худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 05 сарын 07-ны өдрийн Төрийн банкны шилжүүлгийн баримт /хх-2 дугаар тал/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ...урьдчилгаа мөнгө шилжүүлснээс 2 хоногийн дараа будаа цэвэрлэх машиныг авч ирсэн..., хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: ...2013 оны 05 дугаар сарын 08-09-ний хооронд өөрийн унаагаар төхөөрөмжөө тээвэрлэн хүргэж өгсөн гэсэн тайлбарууд, хэрэгт авагдсан *** *******-ийн үтрэмийн талбай дээр 2013 оны 05 сарын 09-нд цэвэрлэгч машин бэлэн болсон байдал гэсэн фото зураг /хх-24 дүгээр тал/-аар гэрээний зүйл болох цэвэрлэгч машин, 2 төрлийн үр тариа тээвэрлэгч зэргийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** гэрээний зүйл болох будаа цэвэрлэх машиныг хүлээн авах үед шаардлага хангахгүй гэдгийг нь мэдээд буцаахаар хариуцагчийн төлөөлөгч *** тохирсон гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан гэрч *** 2013 оны 05 сард *** ******* нь *** будаа цэвэрлэх машиныг авсан. *** урьд орой нь ирж буулгаад маргааш өглөө ирээд угсарч тохируулж өгнө гээд явсан. Маргааш өглөө нэг хүнтэй ирсэн. Өдөржин ухаад сайн тохирч өгөхгүй байна гэж хэлж байсан. Цэвэрлэх нормондоо хүрэхгүй байсан. Тэгээд *** ирээд болохгүй байгааг хэлэхэд машинаа одоо буцаая гээд *** яриад буцаахаар тохироод Мандахбаяр машинаа үлдээгээд эргэж ирж авна гээд явсан... гэсэн мэдүүлэг /хх-39 дүгээр тал/, гэрч *** 2013 оны хавар будаа цэвэрлэдэг машин авлаа гээд *** нь *** *******-ийн үтрэм дээр аваачиж угсарч өгсөн. Тэгээд ажиллуулж үзэхэд технологийн шаардлага хангахгүй байна гээд хийсэн наймаагаа буцаахаар олсон. Манай бригадын ажилчид бүгд харж байсан гэсэн мэдүүлэг /хх-40 дүгээр тал/, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн төлөөлөгч *** хэдэн кг будаа цэвэрлэж байсныг мэдэхгүй байна. Цэвэрлэж байх үед хойлоод нь будаа тулсан. Гараараа цэвэрлэхэд цаг их шаарддаг юм гэсэн тайлбар /хх-111 дүгээр тал/, мөн дөрийн шүүх хуралдаан дээр гаргасан гэрч *** Шаардлага хангахгүй байна наймаагаа буцаая гэж ярьсан. Тэгээд ачаад явах гэхэд нь манай захирал мөнгөө өгсөн байсан болохоор мөнгөө авч байж өгнө гээд өгч явуулаагүй. ...8 тонн цэвэрлэнэ гэсэн шаардлагадаа хүрээгүй. Нэг машин будааг өдөржин цэвэрлээд бараагүй шүү дээ гэсэн мэдүүлэг /хх-112-113 дугаар тал/, хариуцагчийн төлөөлөгч *** шүүх хуралдаан дээр гаргасан ...энэ төхөөрөмж нь цогцолбор байдлаараа ажиллаж байж хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажилладаг. Гэтэл дутуу төхөөрөмж авчихаад төхөөрөмж бүтнээрээ ажиллахад гардаг үр дүнг надаас шаардаад байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч *** нар ******* нь дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийн тайлбараа нотолж байгаа байдлыг үгүйсгэх, нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *** ******* нь гэрээний зүйлийг хүлээн авах үедээ өөрийн шаардлагад тохирохгүй байна гэсэн үндэслэлээр гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаж, урьдчилгаа болгож өгсөн 4,000,000 төгрөгөө буцаан шаардаж байгаа нь гэрээний зүйлийг хүлээн авах үедээ гэрээнээс татгалзаж, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т: Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т: эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагчийн төлөөлөгч гэрээний зүйлийн доголдлын талаар хуульд зааснаар 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д: худалдагч ... баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *** ******* нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлыг илрүүлж, эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж, худалдагч *** нар *******-д буцаан өгөх шаардлагыг гаргаж байсан болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч *** ******* нь хариуцагч *** нар *******-иас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу урьдчилгаа болгон шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх үед цуцлагдсан тул хариуцагч хариуцагчийн төлөөлөгч *** гэрээний үүргийн гүйцэтгэл болон нийт 11,450,000 төгрөг гаргуулах тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Зохигчдын хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, үзлэг, туршилт хийсэн байгаа боловч талууд гэрээний зүйлийг хүлээлцэх үедээ гэрээнээс татгалзаж гэрээг цуцласан гэж дүгнэсэн тул хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, үзлэг, туршилт хийсэн ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж байна.
Мөн хариуцагч *** нар ******* нь нэхэмжлэгч *** *******-д манай машинтай адилхан хоёр машин байгаа тул патентийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч энэхүү сөрөг шаардлагынхаа үндэслэлийг миний бие *** *******-д худалдсан будаа цэвэрлэх машины ашигтай загварын патент эзэмшдэг, *** ******* нь миний патентийн эрхийг зөрчиж, надаас зөвшөөрөл авахгүйгээр адилхан машин ашиглаж байгаа нь патентийн эрхийг зөрчиж байна гэж, хариуцагчийн төлөөлөгч *** үр тариа эрхлээд 20 жил болж байгаа бөгөөд 2002 оноос эхлэн ашиглаж байгаа хоёр машин байгаа бөгөөд Хятад улсад үйлдвэрлэсэн ийм машинуудыг хүмүүс зардаг байсан учир патентийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж тус тус тайлбарладаг болно.
Хэрэгт авагдсан 1872 дугаартай ашигтай загварын гэрчилгээгээр TVD-200 үр тариа, ялгах машиныг ашигтай загвараар баталж, зохиогчоор *** бүртгэж, 2010 оны 01 сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэхүү гэрчилгээгээр Патент эзэмшигч нь иргэн *** байгаа бөгөөд хуулийн этгээдүүдийн хоорондын маргаантай хэрэгт иргэний эрх зөрчигдсөн асуудал нь сөрөг шаардлага болохгүй юм. Нөгөө талаас Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т зааснаар зах зээл дээр гаргасан буюу худалдан авч ашиглаж байгаа бол гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрсөн гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагчийн патентийн эрх зөрчигдсөнийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *** нар *******-иас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** *******-д олгож, хариуцагч *** нар *******-ийн 11,450,000 төгрөг гаргуулах, Патентийн эрх зөрчигдсөнийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөг, хариуцагч *** нар *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,350 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** нар *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ