| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00359/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2016-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00359/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие *** 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөнгө хэрэгтэй байна зээлээч гэж гуйсны дагуу эмнэлэгт хэвтэж байсан ч эмнэлгийн байрнаас түр гарч банкнаас *** данс руу 6,000,000 төгрөг шилжүүлэн өгч байсан. *** нь зээлсэн мөнгөнөөсөө 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 800,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг буцаан өгсөн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Иймд *** 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
...*** миний бие иргэн *** 6,000,000 төгрөг зээлж байсан удаагүй бөгөөд би *** руу 4,500,000 төгрөгийг шилжүүлдэг нь будаа саахарын илүү өгсөн мөнгө байсан. энэхүү мөнгөний асуудлыг өмнө шүүхээр шийдвэрлэсэн. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
FILENAME \p \* MERGEFORMAT \\Z_TUNGALAGMAA\share doc\2016\шийдвэр\гэрээний үүрэгтэй холбоотой\Алтанхонх Болорнуур.doc
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *** нь шүүх хуралдаан дээр *** нь надаас элсэн сахар, будаа авсан төлбөрийн үлдэгдэл 6000,000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** надад дээрх 6000,000 төгрөгийг өгсөн. Харин *** руу миний бие нь шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг надад будаа саахарын мөнгө гэж илүү өгсөн мөнгийг буцааж өгсөн юм. *** нь энэ мөнгөний талаар шаардлагыг өгнө шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн... гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХААН банкин дахь *** дугаарын данс руу 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ХААН банк нь дахь *** дугаарын данс руу 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 800,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр 1,200,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч *** ХААН банкин дахь *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-3/, ХААН банкны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай албан тоот, хариуцагч *** ХААН банк нь дахь *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч *** нь *** нь надаас элсэн сахар, будаа авсан төлбөрийн үлдэгдэл 6000,000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** надад дээрх 6000,000 төгрөгийг өгсөн...гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Мөн шүүх хуралдаан дээр хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ХААН банк нь дахь *** дугаарын данс руу нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн шалтгааныг ...надад будаа саахарын мөнгө гэж илүү өгсөн мөнгийг буцааж өгсөн... гэсэн тайлбарыг, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр ...эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өгсөн... /хх-31/ гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргасан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан болно.
Хариуцагч талаас ...*** нь өмнө энэхүү 1,500,000 төгрөгийн шаардлагыг гаргаж байсан. өмнө нь тус 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн... гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч нэхэмжлэгч *** гаргасан энэхүү шаардлага нь шүүхээр өмнө шийдвэрлэгдэж байгаагүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар /хх-114/ тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ амаар хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч *** нь зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
Гэрч *** нь ...2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** эгч манай лангуу нь дээр ирээд ээжээс хот руу эмчилгээнд явах гэсэн мөнгөнйй хэрэг болоод байна гээд 1,500,000 төгрөгийг дэвтэрийнхээ завсар хийгээд аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-110/ өгсөн боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, зээлийн төлбөрийн үлдэгдэлд өгсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч *** ...2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би хотод байсан. Дарханд байгаагүй, би энэ мөнгийг аваагүй гэсэн тайлбарыг, хариуцагч ...өгсөн 1,500,000 төгрөгийг *** буцаан авахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон гэсэн тайлбарыг тус тус гаргаж байх тул зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг хариуцагч *** буцаан өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагч *** 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *** 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА