Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч М.Амарзаяа,

            шүүгдэгч С.Шижирбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дангаа овогт Содномын Шижирбаатарт холбогдох 201726010472 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Арагтайчулуут 6 дугаар гудамжны 4 тоотод орших бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь 8 удаа ял шийтгэгдэж байсан, Дангаа овогт Содномын Шижирбаатар /РД:ЗБ77101511/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Содномын Шижирбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар гудамжны 7 тоотод оршин суух иргэн С.Сүхболдын монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтэрч, Самсунг маркийн 46 инчийн зурагтыг хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 х/

            Хохирогч С.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цагийн үед эхнэр, хүүхдийн хамтаар гэрээ цоожлоод гарсан бөгөөд 19:00 цагийн үед гэртээ ирэхэд цоожны даруулга төмрийг хажуу тийш нь мурийлгачихсан, хаалга онгорхой байхаар нь дотогшоо орж үзэхэд гэрийн хойморт байсан 46 инчийн Самсунг маркийн зурагт алдагдсан байсан. Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр над руу цагдаагаас яриад “ирж уулз” гэхээр нь очиход зурагтыг хүлээлгэж өгсөн. Тухайн зурагтыг 2014 онд БСБ дэлгүүрээс 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

 

            Гэрч Н.Эрдэнэтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би нөхөр, хүүхдийн хамт гэрээсээ гараад 19:00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулга төмрийг тахийлгаад хаалгыг онгорхой орхичихсон байсан. Нөхөр маань цагдаад дуудлага өгсөн. Нөхөр бид 2 зурагтаа 2014 оны 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: 46 инчийн Самсунг маркийн зурагт - 1.600.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

             Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: “Содном овогт Шижирбаатар нь Самсунг зурагт авч явсныг түр хураан авав...” гэжээ. /хх-ийн 39 х/

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “хохирогч С.Сүхболдод 46 инчийн Самсунг маркийн зурагт хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 40 х/

 

            2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн СХД-ийн цагдаагийн хэлтсийн хэв журмын офицер а/х С.Энхтөрийн бичсэн илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3-5 тоот эзэнгүй хашаанаас үл таних хүрэн куртиктэй эрэгтэй хүн Самсунг маркийн зурагт авч явсныг түр саатуулан шалгахад Дундговь аймгийн Баянжаргалан сум 2 дугаар багийн харъяат Содном овогтой Шижирбаатар авсныг шалгаж тоггоон хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 43 х/

           

            Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С.Шижирбаатарын хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69х/

 

            Шижирбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа: Дангаа овогт Содномын Шижирбаатар, РДЗБ77101511. /хх-ийн 127х/

           

            Шүүгдэгч С.Шижирбаатар болон хохирогч С.Сүхболд нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтүүд /хх-ийн 142-143х/,

 

            2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай Прокурорын тогтоол “Хүсэлтийг хангах тухай” /хх-ийн 144х/

            2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Прокурорын тогтоол “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” /хх-ийн 145х/

 

            Яллах дүгнэлт гардуулсан тухай баримт /хх-ийн 149х

 

            2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 150х/

 

            Шүүгдэгч С.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би дүүгийнхээ гэр болох Баянзүрх дүүргийн Шинэ монгол сургуулийн хажуу талд байранд байж байгаад өдөр найз Амараатай Сонгинохайрхан дүүрэг дээр уулзсан. Тэгээд бид 2 нийлж архи уухаар болоод 21 дүгээр хорооллын замын баруун талд байх нэг дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 литрийн архи авч дэлгүүрийн хойно гудамжинд хувааж уугаад дуусахад Амараа “найзынд дөхүүлээд өг” гээд байхаар нь би Амарааг нэг гудамжинд хүргэж өгчихөөд буцаж явахдаа нэг улаан өнгийн бэтон хашаатай цэнхэр өнгийн төмөр хаалгатай нэг хашаа байхаар нь би дээгүүр нь хартал нэг монгол гэр байсан ба уг гэрийн гадна талд цоожоор цоожилсон байхаар нь би хашааг түлхээд үзсэн онгорхой байхаар нь дотогш орж хаалгын цоожийг гэрийн хажууд байсан нэг төмрөөр хөшиж онгойлгоод гэрийн хойморт байсан 46 инчийн хар өнгийн зурагт байсныг аваад гэрээс гарч хашааны үүдээр гарч явах замдаа цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

            Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд, С.Шижирбаатар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж дүгнэхээр байна. Тодруулбал,

шүүгдэгч С.Шижирбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар гудамжны 7 тоотод оршин суух иргэн С.Сүхболдын монгол гэрийн хаалганы цоожийг хөшин онгойлгон хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 46 инчийн зурагт хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:  /хх-ийн 5-9 х/

 

            Хохирогч С.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цагийн үед гэрээ цоожлоод гарсан бөгөөд 19:00 цагийн үед гэртээ ирэхэд цоожны даруулга төмрийг хажуу тийш нь мурийлгачихсан, хаалга онгорхой байхаар нь дотогшоо орж үзэхэд гэрийн хойморт байсан 46 инчийн Самсунг маркийн зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

 

            Гэрч Н.Эрдэнэтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би нөхөр, хүүхдийн хамт гэрээсээ гараад 19:00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулга төмрийг тахийлгаад хаалгыг онгорхой орхичихсон байсан. Нөхөр бид 2 зурагтаа 2014 оны 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: 46 инчийн Самсунг маркийн зурагт - 1.600.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

            Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: “...Содном овогт Шижирбаатар нь Самсунг зурагт авч явсныг түр хураан авав...” гэжээ. /хх-ийн 39 х/

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...хохирогч С.Сүхболдод 46 инчийн Самсунг маркийн зурагт хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 40 х/

 

            2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн СХД-ийн цагдаагийн хэлтсийн хэв журмын офицер а/х С.Энхтөрийн бичсэн илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3-5 тоот эзэнгүй хашаанаас үл таних хүрэн куртиктэй эрэгтэй хүн Самсунг маркийн зурагт авч явсныг түр саатуулан шалгахад Дундговь аймгийн Баянжаргалан сум 2 дугаар багийн харъяат Содном овогтой Шижирбаатар авсныг шалгаж тоггоон хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 43 х/

           

            Шүүгдэгч С.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...би Амарааг нэг гудамжинд хүргэж өгчихөөд буцаж явахдаа нэг улаан өнгийн бэтон хашаатай цэнхэр өнгийн төмөр хаалгатай нэг хашаа байхаар нь би дээгүүр нь хартал нэг монгол гэр байсан ба уг гэрийн гадна талд цоожоор цоожилсон байхаар нь би хашааг түлхээд үзсэн онгорхой байхаар нь дотогш орж хаалгын цоожийг гэрийн хажууд байсан нэг төмрөөр хөшиж онгойлгоод гэрийн хойморт байсан 46 инчийн хар өнгийн зурагт байсныг аваад гэрээс гарч хашааны үүдээр гарч явах замдаа цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

            Учир нь, хохирогч С.Сүхболд нь өөрийн гэрээс зурагт алдагдсан талаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн байх бөгөөд уг үзлэгээр зурагт алга болсон нь тогтоогдсоноос гадна хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Мөн  шүүгдэгч С.Шижирбаатар нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба түүнийг зурагт бариад явж байхад нь хэв журмын цагдаа саатуулан зурагтыг хураан авч хохирогч С.Сүхболдод хүлээлгэн өгсөн баримтууд хэрэгт авагдсан байх тул тус хэргийг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Шижирбаатарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Шижирбаатарын хувийн байдлын талаар:

1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад 1995 оны 10 дугаар сарын 23-ны өлөр 04 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө  тэнсэн сулласан,

1997 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж, 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2002 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хан-уул дүүргийн шүүхийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих  ялаар шийтгүүлсэн,

2003 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын  шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2, 230 пугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 6 жилээр тогтоож, 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 01 жил 07 сар 06  хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 830 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 6 хоног баривчлах ял тус тус шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар, шийтгэх тогтоолуудын хуулбар, шүүгчийн захирамжуудын хуулбар, ялтны хүмүүжил, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог справка зэргээр тогтоогдсон болно.  /хх-ийн 34, 76-77, 78-79, 84-85, 82-84, 85-86, 87-91, 94, 103, 110-111, 113-125 х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С.Шижирбаатар нь хохирогч С.Сүхболдод “Самсунг” маркийн 46 инчийн зурагтыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 39х/, хохирогч нь гомдол, саналгүй /хх-ийн 143 х/ гэх тул С.Шижирбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч С.Шижирбаатар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Сүхболдод төлөх төлбөр, хохиролгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар  Прокурорын гаргасан  саналыг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж  чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Шижирбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

 Шүүгдэгч С.Шижирбаатарын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 61 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /хх-ийн 55, 60-61, 64х

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дангаа овогт Содномын Шижирбаатарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч С.Шижирбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Шижирбаатарын эдлэх 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч С.Шижирбаатарын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Шижирбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Шижирбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ