Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01458/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* ***-р баг *** хороолол ***-р гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороо ***-р байр ***-р орц *** давхарт *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох

 

1350.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ***т 500 кг төл сонгины үрийг 1 кг-ийг нь 5000 төгрөгөөр тооцон нийт 2500.000 төгрөгөөр зарсан бөгөөд үнийг 2014 оны 9 дүгээр сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хариуцагч *** нь 2014 оны 2 дугаар сард 550000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 600.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд үлдэгдэл 1.350.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Эхэндээ уулзах, утсаар ярих үед удахгүй өгнө гэдэг байснаа одоо утсаа авахгүй, ямар ч хариу өгөхгүй байх тул үлдэгдэл 1350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Би ***эгчээс 500 кг төл сонгины үрийг кг-ыг нь 5000 төгрөгөөр авсан. Би 27 сетка буюу 230 кг-ыг нь авч тарьсан. Үлдсэнийг нь буцаагаад өгье гэхэд *** эгч зараад өг гэсэн. Би *** 270 кг-ыг нь өгсөн. *** өгсөн гэсэн. Би энэ тухай тэр дор нь ***эгчид хэлсэн. Би өөрийн авсан сонгины үнэ нийт 1150.000 төгрөгнөөс 650.000 төгрөгийг 2015 оны 8 сард өгсөн. 2015.12.11 нд шүүх дээр хэрэг байх үед бэлнээр 30.000 төгрөг, ***эгчийн ХААН банкны *** дансанд 470.000 төгрөг шилжүүлсэн. Би одоо *** өргүй болсон. ***эгч *** нараас мөнгөө авна гэсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***т холбогдуулан 500 кг сонгины үнэ 1350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***т 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 500 кг төл сонгиныг кг-ыг нь 5000 төгрөгөөр тооцон өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч *** нь 230 кг сонгиныг өөртөө авч үлдэх 270 кг сонгиныг *** хүсэлтээр нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ***нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***ээс 500.000 төгрөг, *** 300.000 төгрөг, *** 500.000 төгрөг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагчаар ***, нарыг татахаар шүүхэд хүсэлт гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар ***, ***нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

 

Хариуцагч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** бэлнээр 30.000 төгрөг, *** ХААН банкны *** дансанд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 470.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбар мэдүүлэгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ заасан шаардлагыг хариуцагч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар *** нэхэмжлэлтэй ***т холбогдох 1350.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ээс төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА