Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 1*******5/2016/000*******2

 

*******-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн *******, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн *******, ******* дугаар баг, ******* дугаар хороолол, 2-******* тоотод оршин суух, овогт /РД: ВЮ8409*******69/-т холбогдох,

 

"Зээлийн үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, малын үнэд 690,000 төгрөг, нийт 1,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *** миний бие иргэн ***тэй харилцан тохирч, *******,500,000 төгрөг зээлдүүлж, *******,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 500,000 төгрөг, ******* эр ямаа 450,000 төгрөг, 2 хонь 240,000 төгрөг бүгд 1,190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 09 сарын *******0-нд ***т *******,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэлдээ үүнийг би *******,500,000 гэж буруу андуурч бичсэн байна. Нийт 2,500,000 төгрөг буцаан авсан. Үлдсэн 500,000 төгрөгийг нэхэхээр өмнө нь зээлж байсан 10,000,000 төгрөгийн хүү гээд надад өгдөггүй юм. Мөн 2014 оны 06 сарын 16-нд *** надруу ярьж 1 хонь өгөөч гэхээр нь би *** гэх хүнтэй ярьж байгаад түүнд өгүүлсэн. Мөн 2014 оны 10 сарын 06-ны өдөр 1 хонь мөн өгөөч гэхээр нь 1 хонь нядалж өгсөн. 2014 оны 08 сарын 19-нд Сумын ахмадуудыг хүлээн авах ажиллагаанд зориулах хүнс хэрэгтэй байна гэхээр нь би түүнтэй хамт *** гэх айлуудаас тус тус бүр 1 ямаа авч өгсөн. 1 ямааг 150,000 төгрөгөөр тооцсон. Тухайн үед *** энэ малыг тусламжаар үнэгүй авбал зүгээр байна гэж хэлж байсан боловч айлууд малаа зүгээр өгөхгүй байсан. Малаа өгсөн хүмүүс надаас мөнгөө нэхээд байгаа бөгөөд манай байгууллага мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг тул тэдгээр айлуудад малыг тарих үйлчилгээ зээлээр үзүүлдэг. Одоо энэ хүмүүс малын мөнгөө өгөөгүй гэдэг үндэслэлээр манай байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлбөрөө өгөхгүй байгаа. Иймээс зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, надаас авсан 1 хониний *******0,000 төгрөг, надаар хэлүүлж айлуудаас авсан 1 хониний *******0,000 төгрөг, ******* ямааны үнэ 450,000 төгрөг, нийт 1,190,000 төгрөгийг ***ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэн

D:\Bvv ustga\Shiidver\Tugrug garguulah\Gereltsolmon Uranchimeg.docx

*** нь 2014 оны 09 сарын 05-ны өдөр надаас байрны урьчилгаанд байршуулсан мөнгөнөөс 10,000,000 төгрөг эмний мөнгө гэж зээлж авсан бөгөөд 20 хоногийн дараа 10,000,000 төгрөгийг, хүү гэж 500,000 төгрөгийн хамт надад төлсөн. 2014 оны 09 сарын сүүлээр мөнгө авсан өдрөө *******,000,000 төгрөгийг ***гоос би зээлж авсан. ******* сая төгрөгөө цувуулаад би буцаан бүрэн төлсөн.

*******ын Засаг даргын тусламж хүсэх тухай албан тоот гарсны дагуу 201******* оны 06 сарын сүүлээр *** нараас ******* ямаа, Мөнхгэрэлээс 1 хонь авсан бөгөөд үүнийг ахмадууд хүлээн авах үйл ажиллагаанд зориулж тусламжаар авсан. Эдгээр малаа *******ын Өргөө багийн Засаг дарга *** хүлээлгэн өгсөн. 1 хонийг би ***гоос зээлээр авсан нь үнэн. Түүний *******0,000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ би 60,000 төгрөгийг буцаан өгсөн байгаа. Иймээс одоо надад энэ хүнд төлөх 60,000 төгрөгийн төлбөр байгаа бөгөөд үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***ээс зээлийн төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлээр өгсөн хоёр хонины үнэ 240,000 төгрөг, ямааны үнэ 450,000 төгрөг, нийт 1,190,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 28-*******0-ны өдрийн үед *******,000,000 төгрөгийг ***т зээлүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т *******,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, хэлэлцэн тохирсон мөнгө шижлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч ***ийн шүүх хуралдаанд гаргасан 2014 оны 09 сарын сүүлээр *******,000,000 төгрөгийг ***гоос би зээлж авсан гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч *** 2,500,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 500,000 төгрөгийг авна гэж, хариуцагч *** нь нийт *******,000,000 төгрөгийг бүрэн буцаан төлсөн гэж тус тус маргадаг болно.

Хэрэгт талуудын хооронд мөнгө шилжүүлсэн, хүлээлцсэн баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч ***гийн тайлбар болон түүний *******ын Засаг даргад 2015 оны 09 сарын 2*******-ны өдөр гаргаж байсан ... *** нь *******,000,000 төгрөгийг байраа авчихаад өгье гээд зээлж авсан. Тэгээд мөнгөө бага багаар нь цувуулж өгсөн. Одоо энэ мөнгөнөөс 500,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй... гэсэн өргөдөл зэргээс үзэхэд хариуцагч *** нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үндэслэлтэй байна.

Нөгөө талаас хариуцагч *** нь зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбарын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч *** биелүүлээгүй байна.

Иймд түүний 500,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч *** нь нийт 240,000 төгрөгийн үнэ бүхий 2 хонь, 450,000 төгрөгийн үнэ бүхий ******* ямааг ***т өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч хариуцагч *** нь би өөрөө хэрэглэхээр *******0,000 төгрөгийн үнэ бүхий 1 хонийг ***гоос зээлээр худалдан авсан нь үнэн. Үүнийхээ 60,000 төгрөгийг өгсөн. Одоо 60,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин *** авсан 1 хонь, *** нараас авсан ******* ямааг би өөртөө аваагүй, Засаг даргын өгсөн үүргийн дагуу тусламжаар авч, холбогдох хүнд нь хүлээлгэн өгсөн учир надад хамааралгүй гэж татгалздаг болно.

Талуудын тайлбараас үзэхэд *******0,000 төгрөгийн үнэ бүхий нэг хонийг хариуцагч ***, нэхэмжлэгч ***гоос худалдан авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хонины үнэ болох *******0,000 төгрөгөөс 60,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-т заасны дагуу худалдан авагч буюу хариуцагч *** нь хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгч ***д төлөх үүрэгтэй байна.

Харин иргэн *** нараас авсан ******* ямаа, *** авсан 1 хонийг хариуцагч *** нь нэхэмжлэгч ***гоос худалдан авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч ***ийн Би өөртөө аваагүй, Сумын Засаг даргаас өгсөн чиг үүргийн дагуу сумын ахмадуудыг хүлээн авах ажиллагаанд зориулж, сумын малчдаас тусламжаар мал авч, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар нь гэрч *** 20*******-2014 онд ******* жил дараалан бил бүр 2 богийг амьдаар нь ***ээс хүлээн авч байсан. Үүнийг жил бүрийн ахмадуудын өдөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулдаг. 2014 онд 1 хонь, 1 ямаа, 201******* оны хавар Зулбагын голд ахмадууд хүлээн авах ажлаар 2 билүү ******* билүү ямаа хүлээн авч байсан гэсэн мэдүүлэг, гэрч *** Малын эмч *** мөнгийг нь өгнө 1 хонь өгөөд явуулчих гэсэн.Би сайн төлөг өгсөн учир *******0,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед ахмадуудын үйл ажиллагаанд зориулна гэж хэлсэн. Гэхдээ би дараа нь мөнгийг өгөх байх гэж бодсон гэсэн мэдүүлэг, гэрч *** Манайхаас *** эмч 1 ямаа авсан. Би *** ямааны үнийг хэлж байсан. *** тухайн үед нэг хүнтэй ярь гэж утасны дугаар өгсөн.Түүнийг тухайн үед гэж мэдээгүй гэсэн мэдүүлэг, *******ын Засаг даргын 201******* оны 06 сарын 16-ны өдрийн *** дугаар тусламж хүсэх тухай албан бичиг, нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан ... *******анд хонь, ямааг авч өгч байгаа юм гэж хэлж байсан. Мөн *** нь надад сумаас ахмадуудаа хүлээн авахад зориулж байгаа юм, тусламжаар үнэгүй авбал зүгээр байна гэж байсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч ***гийн шүүх хуралдаанд гаргасан ...*** нарт малын мөнгийг нь би өгөөгүй байгаа. Гэхдээ энэ хүмүүс малдаа манай байгууллагаас зээлээр тарилга хийлгүүлдэг, надад зээлээр хийлгэсэн тарианыхаа мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа тул түүнийгээ малын мөнгөнд нь суутгаж ***ээс нэхэмжилж байгаа юм гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч *** нь дээрх малын өмчлөгч нарын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй байх бөгөөд малын үнийг *** болон Сумын засаг даргын тамгын газрын өмнөөс малын өмчлөгч нарт төлж, түүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч *** хэрэгт малын үнийг үзүүлсэн үйлчилгээгээр дамжуулан төлснөө нотолж байгаа гэж мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудсыг нотлох баримтаар өгсөн боловч тус баримтууд нь *** нараас Ветмон ХХК-д үйлчилгээний төлбөр төлсөн баримтууд байх тул үүнийг *** хариуцагчийн нэрийн өмнөөс дээрх хүмүүст төлсөн малын үнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, ***ийн худалдан авсан нэг хонины үнэ *******0,000 төгрөг, нийт 620,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5*******0,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдаан дээр *** нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 24******* дугаар зүйлийн 24*******.1-д тус тус зааснаар хариуцагч ***ээс 620,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5*******0,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ээс улсын тэмдэгтийн хураамжид 19,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ