| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01491/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2016-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01491/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар багт байрлах *** ХХК /түүний төлөөлөгч*** РД: ***, утас: ***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас:***/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, парк таун *** дугаар байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ****, утас: ***/ нарт холбогдох
2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдагч талтай хийх зуучлалын гэрээ-ний дагуу төлбөр 200 000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 450 000 төгрөг, хохирол 238 750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 24,050 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн ***, *** нар нь 15 дугаар баг, Их сургуулийн гудамжид байрлах орон сууцны хувийн байшин газрыг зуучлуулан худалдах гэрээ байгуулсан, энэ хөрөнгө нь *** гэж хэлдэг тул хариуцагч нараар хамтад нь гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа *** өөрөө хадалдан авагчаа олоод, худалдахаар болсон тул зуучлалын зар сурталчилгааг зогсоогоорой гэж хэлсэн байсан. ***, *** нарыг биеэрээ ирж, худалдан авагч олсон тохиолдолд 0,4 хувиар зуучлагч байгууллагад төлөөд гэрээгээ цуцлаарай гэж хэлсэн байдаг. Гэтэл *** нь 8 сарын хугацаанд ажлын байран дээр ирээгүй 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд манай байгууллага дээр ирж гэрээгээ цуцлаагүй тул манай байгууллага ажил үүргээ гүйцэтгэж дууссан. Хариуцагч нарт гэрээний хугацаа дууссан учир төлбөр тооцоогоо хийхийг шаардахад, үл хөдлөх хөрөнгөө худалдаад 5,000,000 төгрөгийг авсан, үлдсэн мөнгийг аваагүй байгаа тул үргэлжлүүлэн зар явуулж өгөөч гэж хэлсэн тул бид гэрээний хугацааг 3 сараар сунгаж зарыг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн. Харин хариуцагч нь өмнөх төлбөрөө төлж барагдуулна гэж тохиролцсон. Төлбөрөө шаардахад *** Хятад улс уруу явсан гээд ээж нь ирээд төлбөрийн хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл *** нь ирж төлбөрөө төлж барагдуулаагүй тул ***ы ээжийн гэрт нь очиж мэдэгдсэн. *** өөрөө ирж хүсэлт гаргаж байж зуучлалын гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн. 4 хоногийн дараа *** хүсэлт гаргасан. Хүсэлтийн 4 дүгээр заалтад, 06 дугаар сарын 10-ны үед *** өөрөө худалдан авагчаа олоод худалдсан бол зар сурталчилгааг зогсоолгох ёстой байсан гэж хэлдэг, гэтэл гэрээний 4.1-д зааснаар 0,4 хувийн төлбөр авна гэж заасан байгаа. Гэрэний 4.6-д 3 сарын дотор зарсан бол үнийн дүнгийн 0,3 хувь, үүнээс дээш хугацаагаар цуцалсан бол 0,4 хувиар төлж барагдуулна гэж заасан байсан тул бид тохиролцоод 400,000 төгрөгийг төлнө гэж тохиролцоод 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар сунгуулсан. Бид гэрээнд тохиролцсоны дагуу 200,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, хугацаандаа үүргээ биелүүлээгүй, илүү зар сурталчилгаа явуулсан тохиолдолд алданги төлнө гэж заасан. Бид ***аас төлбөрийг төлөхийг шаардахад гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул төлж барагдуулах боломжгүй, зар сурталчилгаг зогсоох ёстой байсан гэж хэлсэн. *** нь 400,000 төгрөг төлөх ёстойгоос 200,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Үндсэн гэрээний 4.1, 4.6-д заасны дагуу бид тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 139 хоногийн зар сурталчилгааны төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байсан. Хүсэлтийн 4 дүгээр заалтад үнсэн гэрээний 4.2, 4.6-д зааснаар 400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан. 288,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрсдөө үл хөдлөх хөрөнгөө зарсан тохиолдолд төлбөрөө төлөөд зар сурталчилгааг зогсоогоод, гэрээг цуцлах ёстой байсан. Гэтэл гэрээг цуцлаагүйгээс болоод бид 191 хоног зар сурталгааг телевиз болон, сонинд зар тавьсан тул тус 191 хоногийг өдрийн 1,500 төгрөгөөр тооцоод 288,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага Дархан сумын хороолол болгонд сонин худалдаалдаг, телевизийн нэвтрүүлэг бэлддэг, өдөрт манай нэвтрүүлэг *** , *** телевизүүдээр 3 удаа цацагддаг. Бидний телевизээр цацах мэдээллүүд явж байгаа, нэвтрүүлгийн хуваарийг хэрэгт өгсөн байгаа, зарыг интернетэд байршуулсан зургийг нотлох баримтаар авсан, ажлын байраар зар сурталчилгаа явуулдаг. Бид зах зээлийн жишгийг баримталж төлбөр гаргуулна гэж гэрээнд заасан байдаг, телевизээр 1 үгийг 500-1000 төгрөгийн үнэтэй үгэн зар явуулдаг, 1 сар телевизээр зар цацахад 70,000, 80,000 төгрөг болдог, хоёр телевизээр зэрэг зарыг цацахад 150-160 мянган төгрөг болдог. Эдийн засгийн хямралаас болоод зарагдахгүй байгааг нь бид ойлгож байгаа, эдийн засгийн худалдан авах чадвар байхгүй байгаа тал дээр манай байгууллагаас болоод зарагдахгүй байгаа мэтээр хандаж байгаа. Нэхэмжлэлийн шаардах эрх Иргэний хуулийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 413.3-д заасныг үндэслэн бид зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлагч ямар хөлс төлбөртэй байх талаар талууд тохиролцож болдог, зуучлуулагч өөрөө худалдан авагч олсон тохиолдолд зуучлагчид төлбөр төлөхөөр хувь тохирч болдог. Иймд бид 888,750 төгрөгийг ***, Н.С*** нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн гэрээний 200,000 төгрөгийн төлбөр, гэрээг сунгах хүсэлттэй холбогдуулан 139 хоногийн зар сурталчилгаа явуулсны төлбөр, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зар сурталчилгаа явуулсны төлбөрийг нэхэмжилж байна Төлбөр хэн нь төлөх талаар ямар нэгэн зааг байхгүй, хэн төлбөрийн чадвартай нь төлж барагдуулах байх. Зар сурталчилгаа явуулсан хөрөнгийн өмчлөгч нь ***, *** нь давхар гэрээн дээр үүрэг хүлээлгэж гэрээ хийсэн, газрын өмчлөгч нь болно.
Зар сурталчлгааны төлбөр биш, борлуулагдсан бол үйлчилгээний хөлс авдаг, зар сурталчилгааны 8 сарын хугацаатай гэж үзэж байна. 8 сарын хугацаанд гэрээ цуцлагдах ёстой. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны зар сурталчилгааны төлбөр, зуучлуулагч биелүүлээгүйгээс учирсан хохирол нь 288,750 төгрөг болсон гэжээ.
Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд аргасан хариу тайлбартаа:
Зар сурталчилгааны гэрээ хийсэн. Сунгалтын асуудлыг 2014 оны12 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар сунгаагүй байхад яагаад нэмэгдэл төлбөр нэхэмжлээд ирснийг би ойлгохгүй байна. Гэрээний 05 дугаар сар хүртэл хугацаагаар сунгаад өгөөч гэж гуйгаагүй, 5 дугаар сар хүртэл төлбөр төлөх хугацааг сунгаад өгөөч гэж л хүсээд гарын үсэг зурсан. *** ахад би 05 дугаар сард төлбөрөө төлж барагдуулах боломжтой байна гэж хэлэхэд, *** ах тэгвэл хүсэлт бичиж өгчих гэж хэлээд 05 сар хүртэл хугацаагаар сунгалаа гэж бичүүлсэн. Би яагаад гэрээг сунгалаа гэж бичүүлж байгаа юм бэ гэж асуухад телевизтэй гэрээ байгуулсан байдаг юм аа ингээд бичээд өгчих өө гэж хэлж байсан юм. Зуучлалын гэрээ нь зуучлуулагчийн зарах зүйлийг зарж өгөөгүй мөртлөө мөнгө авах гэрээ байсан байна лээ. Тус гэрээний дагуу манай байрыг зараад өгсөн бол 0.5 хувийн төлбөр буюу 500,000 төгрөг төлөх ёстой байсан гэтэл үүргээ гүйцэтгээгүй байж үүргээ гүйцэтгээд авах ёстой мөнгөнөөс илүү мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би *** ахад 400,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлсэн нь үнэн гэхдээ зар сурталчилгааг үргэлжлүүлээд явуулаад өгөөч гэж хэлээгүй. 400,000 төгрөгөөс илүү мөнгө төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ
Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
*** овогтой ***ы /хашаа байшингийн/ үл хөдлөх хөрөнгө нь *** миний нэр дээр байдаг байсан ба 2014 оны 4 сард *** хашаа байшингаа зарах гэж зар өгсөн юм таныг ирж гарын үсэг зур өг гэнэ гэхэд нь би *******гэх төвд нь очиход *** гэрээгээ хийчихсэн байсанд би үнэхээр үл хөдлөх гэрчилгээ нь миний нэр дээр байгаа нь үнэн учир гарын үсэг зурсан. Ямар нөхцөл, ямар хугацаагаар гэрээ хийснийг би огт юу ч мэдэхгүй, эзэн нь өөрөө мэдэж байгаа учир их анхаарч үзээгүй. Надад энэ гэрээний тухай ярьж өгөөгүй. Харин хэдэн сарын дараа ***ы ээж *** энэ тэртэй нь уулзаж гэрээний зараа зогсоолголоо гэж ярьж байсан ба Дархан зуучийн үүдний хавьд надтай таарч байсан. Энэхүү Дархан зууч энэхүү гэрээний учрын талаар надад ойлгуулсан зүйлгүй, зар нь утга төгөлдөр явагдаагүй. Миний хувьд надад холбогдуулсан нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй. *** болон түүний гэрийнхэн үл хөдлөхөө зарах гэж их хичээсэн ч зарагдаагүй зар нь ч эдэнд үйлчилгээ үзүүлээгүй.
Нэхэмжлэгч *** ХХК-ийн Дархан зууч төвийн захирал *** анх зуучлалын гэрээ хийхдээ ***ы хүсэлтээр хамтран ажиллах тухайд зуучлалын гэрээ хийсэн, гэтэл тухайн үл хөдлөхийн гэрчилгээ *** миний нэр дээр байсан учир *** би гэрээ хийлээ үл хөдлөх таны нэр дээр учир таны гарын үсэг хэрэгтэй гэнэ та ирээч гэснээр би очиж ямар учиртай юун дээр гарын үсэг зурах болов, энэ тухай надад огт хамааралгүй, би ямар нэгэн хариуцлага хүлээхгүй би зурахгүй гэсэн зүгээрээ үл хөдлөх нэр дээр нь байдаг хүн гарын үсэг зурахгүй бол нэр нь зөрөөд байдаг гэхээр нь би гарын үсэг зурсан. Дараагийн удаад тэр хүсэлт дээр би оролцоогүй. Ер нь эхний удаад 2 дахин их буюу 650,000 төгрөг, дараагийн удаа 888,750 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тус зуучлалын гэрээний 4.7-д уг гэрээ хийгдсэнээс хойш 8 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгө борлуулагдаагүй үед гэрээг шууд цуцлах болно. Ийм тохиолдолд худалдагч гол зуучлалын байгууллагад 0.3 хувиар бодож зар сурталчилгааны төлбөр төлнө гэсэн байдаг тул 100,000,000 төгрөгийн 0.3 хувь нь 300,000 төгрөг болно, тус гэрээний 4.5-д зааснаар худалдагч талын хүсэлтээр гэрээг цуцалж болно. Хэрэв худалдагч талын хүсэлтээр нэг сарын дотор гэрээг цуцалсан тохиолдолд 0.3 хувиар бодож, нэг сараас дээш хугацаанд цуцалсан тохиолдолд 0.4 хувиар бодож зар сурталчилгааны төлбөр төлнө гэснээр 400,000 төгрөг болно. *** зар сурталчилгааны төлбөрт хэсэгчлэн төлсөн 200,000 төгрөгийг хасч гэрээний заалтын дагуу бид үлдэгдэл 100,000 төгрөгийг төлөх нь зүйтэй. Үүнээс бусад гэрээнээс гадуурх торгууль ч юм уу, хүү алданги зэрэг үл ойлгогдох төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдагч талтай хийх зуучлалын гэрээ-ний дагуу төлбөр 200 000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 450 000 төгрөг, хохирол 238 750 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхолын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг, Их сургуулийн гудамж *** тоот 56 м.кв хашаа байшин, 1292 м.кв газарын хамт зуучлагч *** ХХК-ийн Дархан зууч төв дээрхи үл хөдлөх хөрөнгөнд худалдан авагчийг зуучлах, худалдагч тал ***, *** нар үйлчилгээний хөлс төлөхөөр зуучлалын гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний 4.1-д худалдагч тал өөрөө худалдан авагчаа олсон тохиолодолд, 4.2-т зуучлагч тал худалдан авагч олсон тохиолдолд үйлчилгээний хөлс төлөх төлөхөөр гэрээгээр болон Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.2т зааснаар зуучлалын хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцсон гэж үзнэ.
Талууд гэрээний 4.7-д зааснаар хэрэв гэрээ хийснээс хойш 8 сарын доторх хугацаанд үл хөдөлөх хөрөнгө борлуулагдаагүй үед гэрээ цуцлагдах болно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар гэрээ дуусгавар болох эцсийн хугацааг тохиролцосон гэж үзнэ.
Нэхэмжлэгч *** ХХК-ийн Дархан зууч төв гэрээний 2.1, 2.2-т заасан үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг өөрийн Дархан зууч, Дархан зар веб сайт, 7 хоногт 2 дугаар гардаг Дархан биенес мэдээлэлийн Зар сонин орон нутгийн гэрээт телевиз болох *** ХХК, *** ХХКд гэрээний дагуу тогтмол цагуудад давтамжтайгаар мэдээлэн үүргээ биелүүлсэн байна.
Гэрээний зүйл болсон Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Их сургуулийн гудамж *** тоот 56 м.кв *** өмчлөлийн хашаа, байшин, ***ы эзэмшлийн 1292 м.кв газар нь зуучлалын гэрээний дагуу зарагдаагүй бөгөөд худалдагч *** бусад этгээдэд зарахаар тохиролцсон гэж нөгөө талдаа мэдэгдсэн хэдий ч зохих журмаар зар сурталчилгааг зогсоогүй, мөн гэрээний 4.1-т заасан үнийн дүнгийн 0.4 хувиар тооцон төлөх үйлчилгээний хөлсний дутуу 200 000 төгрөгийг, зар сурталчилгаа үргэлжлэн явагдаж байсан тул гэрээний 4.6-д зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзсан тул үнийн дүнгийн 0.4 хувиар тооцож 400 000 төгрөгийг зар сурталчилгааны зардалд тооцон нийт 600 000 төгрөгийг хариуцагч ***, *** нараас гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч *** зуучлалын гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлийнх биш, энэ гэрээнд хамааралгүй гэж маргаж байгаа боловч Улсын бүртгэлийн лавлагаа, гэрээнд тусгагдсанаар үл хөдлөх болох хашаа, байшин *** өмч болох нь тогтоогдсон бөгөөд зуучлалын гэрээний нэг тал учир хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч 238 750 төгрөг гаргуулах тухай нэхжмлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа ... Иргэний хуулийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй .. гэсний дагуу шаардаж байгаа боловч зар сурталчилгааг зогсоолгүй үргэлжүүлэн явуулсанаар ямар хохирол учирсан, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-д зааснаар хариуцагч ***, *** нараас 600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, 238,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгоусгай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ХХК-иас 2015оны 12 дугаар сарын 07-ны Голомт банк төрийн сан *** тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24,050 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 1,850 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 600,000 төгрөгт төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 18,649 төгрөгийг хариуцагч *** нараас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ