| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00356/И |
| Дугаар | 139/ШШ2016/00365 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 139/ШШ2016/00365
| 2016 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 139/ШШ2016/00365 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн ******* сумын 1-р баг, 113-1 тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн
Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Би 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл ******* аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан юм. Тэр үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, баярын бичиг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь ******* аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл операторчиноор ажиллаж байсан нь үнэн. Иймд Т.*******ийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т.*******ийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 370 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Гэрч Х.гийн:...Бид хамт ажиллаж байсан юм. Т.******* нь 1977 оноос 1985 оны хооронд ******* аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан. Би тус трестийн Тоосгон заводод гагнуурчинаар ажиллаж байсан ба 1985 онд тоосгон зовад нь хаагдаж байсан... гэх мэдүүлэг,
- Гэрч Г.ы: ...Т.******* нь 1977 оноос 1985 оны хооронд ******* аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон зовадод операторчиноор ажиллаж байсан. Би тус зовадод өрлөгчинөөр ажиллаж байсан юм. Т.******* 1985 оны 05 сар хүртэл ажиллаж байгаад ******* аймаг руу шилжсэн... гэх мэдүүлэг,
- Гэрч М.ийн: ...Тоосгон зовад нь анх 1966 оны 05 сард байгуулагдсан юм. Т.******* нь ******* аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводод 1977 онд орж, операторчиноор ажиллаж эхэлсэн. 1985 онд ажлаасаа гарч ******* аймаг руу шилжсэн. Би уг заводод мастераар ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг,
2.******* аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 370 дугаартай ..******* овогтой *******ийн 1975 оны 07 сараас 1985 оны 09 сар хүртэл Тоосгон зовадод операторчиноор ажиллаж байсан тухай холбогдох материал нь тус аймгийн архивт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болно гэх тодорхойлолт,
3.Нэхэмжлэгч Т.*******д ******* аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводоос 1980 онд олгосон Цалин тооцооны бүртгэл,
4.Мөн нэхэмжлэгчид 1979 оны 12 сарын 27-нд ******* аймгийн Барилгын 6-р трестээс олгосон Баярын бичиг зэрэг болно.
Дээрх бичгийн баримтуудаар Т.*******ийн 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл ******* аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******гийн ******* // нь 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл ******* аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******