Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2016/00385

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2016/00385

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд 1966 оны 10 сарын 8-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, *******н ******* овоо овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 сарын 6-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 13-ны өдөр 139/2016/00398/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1982 оны 8 сарын 25-наас 1993 оны 9 сарын 1-н хүртэл бог мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1982 оны 8 сарын 25-наас 1993 оны 9 сарын 1-н хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

С.******* нь ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 8 сарын 25-наас 1992 оны 2 сарын 18-н хүртэл, ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-нд 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оны 9 сарын 1-н хүртэл тус тус малчин саальчнаар ажиллаж байсан болох нь:

******* аймгийн архивын тасгийн 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 262 тоот тодорхойлолт,

******* аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 5-ны өдрийн 08/577 тоот албан бичиг,

С.*******т ******* аймгийн ******* сумын хөгжил нэгдлээс 1984 оны 6 сарын 9, 1991 оны 12 сарын 10-ны өдрүүдэд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч С.*******ийн ...С.******* 1982-1992, 1993 он хүртэл байх ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Хонь малладаг байсан. Би ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1978-1993 он хүртэл малчин байсан. Нэг сум орон нутагт, хоёр бригадын заагт мал малладаг байсан юм. С.******* Сангийн далай бригадад, би Цагаан овоо бригадад малчин байсан гэх мэдүүлэг,

Гэрч С.гийн ...С.******* 1982 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Нэгдэл тартал л малчин байсан. Яг хэдэн он хүртэл малчин байсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэгдэлд төллөх мал малладаг байсан. Одоо ч малчин. С.*******ийн малчин байсныг өвөө, эмээ, ээж нарынхаа ярианаас мэдсэн. Эмээ, өвөө дээр очиход С.******* нь мал маллаад байж байдаг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ц.ийн ...С.******* 1982 оноос эхлээд ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Бог мал малладаг байсан. 1992 он хүртэл малчин байсан. Нэг нутаг усанд малчин байсан учраас малчнаар ажиллаж байсан байдлыг нь мэддэг юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******н ******* овоо овогт *******гийн ******* /ЗП66100804/-ийн ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 8 сарын 25-наас 1992 оны 2 сарын 18-н хүртэл, ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-нд 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оны 9 сарын 1-н хүртэл тус тус малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.